Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоолийг хүчингүй болгох тухай “Кью Эс Си” компанийн нэхэмжлэлтэй хэргийг өчигдөр (2025.10.27) 12цагын турш хянан хэлэлцэж 22.18 цагт шийдвэрийг танилцуулжээ.
Шүүхээс “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Концессийн гэрээг цуцалсан Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаснаар Засгийн газрын 2022 оны 148 дугаар тогтоолыг хууль ёсны гэж үзлээ. Энэхүү шийдвэр нь "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хамгаалж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн зарчмыг баталгаажуулсан шийдвэр боллоо.
Мөн “Кью Эс Си” ХХК нь хохирол амсаагүй, харин “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр”-тэй байгуулсан өмнөх концессийн гэрээ нь улсын ашиг сонирхолд нийцээгүй болох нь нотлогдсон гэж үзэв.
Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий Төмөртэй төмрийн хүдрийн орд төрийн мэдэлд хэвээр үлдэж, ард түмний эрх ашиг хамгаалагдлаа. "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК нь Монгол Улсын уул уурхай, металлурги, хүнд үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж бөгөөд стратегийн ордын ашиглалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа баялагын сангийн орлогыг бүрдүүлэгч үндэсний томоохон компани билээ.
Концессийн гэрээ хэрэгжсэн 2014-2022 оны хугацаанд Улсын төсөвт жилд дундажаар 13.2 тэрбум төгрөгийг татвар төлбөр хэлбэрээр төвлөрүүлсэн бол "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн менежментийн эрх төрд шилжсэнээр өнгөрсөн гурван жилд Улсын төсөвт жилд дундажаар 50 тэрбум төлвлөрүүлж, ажилчдын дундаж цалин 2.3 дахин нэмэгдсэнээс гадна “Чингис хаан” үндэсний баялгийн санд ногдол ашиг хэлбэрээр нийт 39.6 тэрбум төвлөрүүлж арвижуулсан байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь 2025 оны эхний 10 сарын байдлаар 51.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 101.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлээд байгаам байна.
3,569.17






















































х** 2025-10-28 66.181.178.215
ёстой хцана биздээ.луйварчид
Нэргүй 2025-10-28 66.181.191.28
Хятад эзэнтэй МСS ийг улайран хамгаалагч Занданшатарын ЗГ-ыг Монголчууд дэмжихгүй,
МСS-ийн эсрэг ажилласан хүмүүсийг хашраах гэж цаашид тийм хүмүүс гаргахгүйн тулд Булгантуяа, Амарбаясгалан нараар туг тахихаар зүтгэж байна даа,
Нөгөө хятадад дургүй гэж унгас алдаад байдаг Монголчууд яагаад Хятадын мсs-ийг дэмжээд Булгантуяа, амарбаясгалан нарыг дэмжихгүй, хятаддынхаа талд байна вэ ???
Нэргүй 2025-10-28 66.181.181.78
Төрд авлаа гэхээр л оркууд баярлаад жигтэйхээн !
Үнэндээ бол төрийнхөн л идэх үүцээ зузаалж бгаа хэрэг юм шүү дээ !
Нөхөр оркт юу ч хүртэхгүй !!!
Тэрний оронд хувийн хэвшилд өгч хамаг хэцүүгий нь хийл гээд,, ашгаас нь тэдэнд өгөхийг нь ч өгөөд, татварыг өндө рхөн тавиад гусайтал хусч байвал оркт хэрэгтэй юм лдоо !!!
Нэргүй 2025-10-28 202.9.41.72
Өчигдөр болохоор Эрдэнэбилэгт Төмөртэйг өгнө гэж нийтлэл бичээд байсан. Өнөөдөр болохоор өгөхгүй гэж бичээд байх юм. Ард түмнээр тоглохоо боль. Итгэхэд бэрх боллоо.