Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын баг Монгол Улсад ажиллаж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын баг Монгол Улсад ажиллаж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын баг Монгол Улсад ажиллаж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг “COP17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар”-т ажиллалаа. Тодруулбал, НҮБ-ын ЦТКНБДН-ын газрын Нью-Йорк дахь Төлөөлөгчийн газрын захирал Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо ажиллаж, 2026 онд болох "UNCCD COP17" хурлын бэлтгэл ажилтай танилцан, зөвлөмж дэмжлэгийг үзүүлж байна. Бэлтгэл ажлын хүрээнд тус хурлын барилга байгууламжийг нийслэл хариуцан ажиллаж байгаа бөгөөд “COP17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар”-т зочлон, барилга байгууламжийн төлөвлөлт, дэд бүтцийн угсралтын ажлын явц, мэдээллүүдтэй танилцлаа. Уг хурлыг Монгол Улс 2022 онд зохион байгуулах эрхээ авсан. 2026 онд олон улсын стандартад хэрэглэгдэж буй угсардаг хурлын байгууламжийг төлөвлөж, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг ашиглан барьж байгуулах юм.

Хамтарсан багууд Монгол Улсад таван өдөр ажиллан, гүйцэтгэлийн тайлангаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Талуудын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороонд танилцуулж, ирэх жилийн төлөвлөлтийг боловсруулна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-10-28 192.82.64.153

хөрөнгө орж ирнэ гэж сэрүүн зүүдлээд 200 гаран тэрбум төгрөг салхинд хийсгэх гээд байна даа хөөрхийс, больчихвол яасан юм бэ, чадалтай улс нь хийнэ биз, 2016 онд элбэгдорж уянгалан дуулаад асеан гэж зохион байгуулсан бөөн зарлага гараад л дууссан даа, тэгсэн дор багш, эмч, тэтгэврийн нэмэгдэлээ хиймээр байна

Avatar

Нэргүй 2025-10-28 124.158.123.242

хазгар хүргэн хадамсаг гэдэг үг байдагсан…

Avatar

ббб 2025-10-28 202.21.106.150

эмч багш нарынхаа цалин цавууг нэмж чадахгүй байж маш их өндөр өртөгтэй COP хийнэ гэдэг бол тэнэглэл галзуурал. манайд олигтой ч мөнгө орж ирэхгүй дандаа гадагшаагаа хөрөнгө оруулалт нь явна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж