МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?

МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?

МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?

УИХ-д хамгийн олон суудалтай эрх баригч МАН дотор улс төр жинхэнэ буцалж байна. Тус намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж тэхий дундуураа хуваагдчихаад байгаа УИХ дахь бүлэг, намын даргын дотоод сонгууль, арваннэгдүгээр сарын 15-нд болох Их хурлынхаа бэлтгэл ажил гээд олон галтай сэдвээр шийдэл гаргахаар төлөвлөжээ. Хавь ойрд хуралдаагүй болохоор ширүүн хурал болох нь дамжиггүй. Нөгөө талаас эрх баригч нам гэдэг учраас талцал хуваагдалдаа цэг тавьж, төрийн ажлыг саадгүй явуулах улс төрийн суурь нөхцөлийг бий болгох учиртай.

УИХ дахь МАН-ын бүлэг эргэн нэгдэж, УИХ-ын дарга, дэд дарга, бүлгийн дарга гэсэн гурван албан тушаалд нэр дэвшигчээ энэ удаад тодруулахаар байна.  Д.Амарбаясгалан өргөдлөө өгч чөлөөлөгдсөн, Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон гэх мэт үйл явдлууд ар араасаа өрнөсөн. Орон гарсан суудалд хэнийг нэр дэвшүүлэхээс УИХ дахь бүлэг нь эргэж нэгдэх нь шалтгаална. Ерөнхий сайдыг огцруулсан шийдвэр Үндсэн хууль зөрчсөнийг Цэц их суудлын хуралдаанаараа тогтоосон учраас Засгийн газартай холбоотой асуудал МАН-ын Удирдах зөвлөлөөр хөндөгдөхгүй.

Харин ирэх арваннэгдүгээр сарын 15-нд товлосон МАН-ын Их хурлаар Д.Амарбаясгаланг даргаар батламжлахгүй, сонгууль шинээр явуулна гэж тус намын генсек Я.Содбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Тэрбээр “МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийг Улсын дээд шүүхэд хүргүүлээгүй байгаа. Бага хурлыг даргалсан дарга нар тэр бичгээ явуулах ёстой ч одоогоор тийм бичиг яваагүй. МАН-ын дүрэмд, намын Их хурал дөрвөн жилд нэг удаа болно гэж заасан. Их хурлаас МАН-ын даргыг, Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгодог. Энэ дагуу ээлжит Их хурлаар намын даргын сонгууль явагдана” гэжээ. Бага хурлаас хойш Д.Амарбаясгалан авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдчихсан. Тийм учраас Их хурал дээрээ МАН-ын даргад нэр дэвших боломжгүй болжээ.

Тус намын 30-р Их хурлаас баталсан тогтоолд “Төрийн өндөр алба хашиж буй МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдвол намын гишүүнчлэлээс түдгэлзэж байгаад шалгуулна” гэж заажээ. 2021 оны 12-р сарын 06-нд болсон МАН-ын 30-р Их хурлаас ийм тогтоол батлахад Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өөрөө энэ төслийг гардан боловсруулсан гэсэн үг. Одоо өөрөө энэ тогтоолынхоо дагуу намын даргад өрсөлдөх эрхгүй болж байгаа нь хувь тавилангийн шоглоом гэлтэй. Юутай ч эрх баригч МАН-д ойрын өдрүүдэд иймэрхүү улс төр өрнөх нь ээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-28 103.229.120.121

Улс төрийн үйл ажиллагаа гэдэг чинь чин утгаараа бол төр түмний төлөө үйл хэрэг билээ. Энд өгүүлсэн зүйл бол ердөө л аппаратын тоглоом зодоон. Төр түмний үйлс буюу улс төрийн үйл явц огтхон ч биш. Нэр томъёогоо онож хэрэглүүштэй.

Avatar

Нэргүй 2025-10-28 66.181.179.190

намын даргад нэр дэвшвэл хэрэгт хийж хонгилоор явуулна гээж нэг хүн хэлсэн гээд байгаа тэр л болохнээдээ, мөнгөгүй хүн гүтгүүлж, хэлмэгдсээр аймаар юм

Avatar

Зочин 2025-10-28 66.181.177.210

Хяналтгүй хэтэрхий их идсэн дээ, одоо тэгээд идшээ ихдүүлчхээд шингээж чадахгүй гэдсэндээ хөлөө хийлцэж байх шиг вэ, хөөхийс

Avatar

Нэргүй 2025-10-28 43.242.242.59

МАн хоёр хуваагдвал АН-д ашигтай болно. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Энхтүвшин нар тусдаа гарч намаа байгуулах нь зөв. Тэднийг дэмжээд өгвөл энэ нам 2 хуваагдах нь гарцаагүй.

Avatar

Нэргүй 2025-10-28 103.229.122.234

МАН нэртэй өлөн хулгайч луйварчид улс орныг самарч дуусгаж байна

Avatar

Зочин 2025-10-28 162.229.191.188

Монгол улсын хөгжил дэвшлийн асуудал ярьж байх ёстой байтал ганц намын дотоод асуудлын талаар ярьцгаах боллоо. Яг үнэндээ Улаанбаатар хотын төвд бөөгнөрөл үүсгэж хувийн компаниуд хэдэн байшингууд барьснаас өөрөөр хөгжил дэвшил алга. Харин улс орны гадаад зээлийн босго маш өндөр болсонд санаа тавьдаг төрийн түшээд алга. Зээлийг зээлээр хаагаад л явж байна.

Avatar

Нэргүй 2025-10-28 202.9.41.72

Улс төрийн нам бол хөгжлийн дайсан юм. Монгол улс цөөхөн хүн амтай мөртлөө парламентын засаглалтай байгаа нь оновчгүй тогтолцоо юм. Уламжлал түүхээ бодвол Монголд Ерөнхийлөгчийн засаглал яг тохирон. Эрдэмтэд дандаа тэгэж хэлж ирсэн. Монголчуудыг нэг гарт захирвал сахилга бат, хариуцлагтай байж улс орон нь хэрүүл тэмцэлгүй учир хөгжих болно. Луйварчин парзат хүмүүст бол нам ашигтай. Намаар дамжуулж тэд амьдарцгааж байна. Ард түмний санал асуулга явуулцгаая

Avatar

ИРГЭН 2025-10-28 66.181.191.153

Нам ч гэж дээ Монгол гэсэн нэрийн ашигласан хулгай дээрмийн бүлэглүүдийн цагаан байшин шүү дээ!!! Монгол улсын баялаг, татвар төлөгчдийн мөнгийг хулгайлах лувардахаа улс төрд орсон удам угсаа гарал муутай хүмүүсийн нэгдэл

Avatar

Нэргүй 2025-10-28 66.181.180.242

Энэ нам Энэ Улсын бодох юм уу үгүй юу өвөл болж байхад хурал хуй хөлөө жийлцэх зодолдохоо л сайн хийж байх шив

Avatar

ЗОЧИН 2025-10-28 203.91.115.48

МАФИ БҮЛЭГЛЭЛ ЮМ БИШ ҮҮ. ОРСОН БОЛГОН НЬ ХУЛГАЙЧ БОЛДОГ. ТАРААХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ.

Avatar

тойм 2025-10-28 202.70.34.115

МАН нэрээ ХҮҮК гэж өөрчлөх үү

Avatar

зочин 2025-10-28 66.181.164.157

Алалц алалц сөнөсөн МАН газрын хөрснөөс арчигдаасай.

Avatar

Нэргүй 2025-10-28 103.212.119.149

Монрочууд муу юманд дуртай болцон болохоор энэ нам мөнх бх оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж