Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Н.Ууганбаяртай төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.
-Энэ жил анх удаа төсвийн хэлэлцүүлэгээ таван үе шаттай хэлэлцэхээр болж, есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн төсвийн хэлэлцүүлгээ хэр үр дүнтэй өнрүүлж байна гэж харж байна?
-Бид бүгдээрээ мэдэж байгаа байх. Улс төрийн нөхцөл байдал бол амаргүй цаг хугацааг туулж байна. Энэ амаргүй нөхцөл байдал дундуур төсөв хэлэлцэгдэж байгаа. Энэ нөхцөл байдалтай харьцуулаад харах юм бол төсвийн хэлэлцүүлэг дээр одоогоор нэг их айхтар цаг хугацаа алдсан юм уу, эсвэл айхтар их үр дүнгүй болчихсон зүйл харагдахгүй байна. Яагаад гэхээр УИХ-ын байнгын хороодын ажиллагаа нэг их сааталгүйхэн шиг яваад ирсэн. Үндсэн шалтгаан нь юу харагдаж байна вэ гэхээр нэгдүгээрт байнгын хороодын тоог цөөлсөн учраас ирц бүрдэлт нь арай дээр болсон байна. Хоёрдугаарт, өнгөрсөн жил төсвийн хэлэлцүүлгүүд дээр олон ажлын хэсгүүд ажиллаж байсан. Харин энэ жилийн тухайд амжилттай ажилласан нь ажлаа дуусгаад, хуулийн тогтоолуудаа бэлэн болгоод цэгцэрчихсэн учраас төсвийн хэлэлцүүлгүүд зарчмын хувьд хугацаанаасаа айхтар хоцролгүйгээр явж байна. Магадгүй долоо хоногийн хоцрол байж магадгүй. Үүнийг эс тооцвол гайгүй байна.Энэ байдлаараа цааш явах юм бол арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаад төсвөө баталчих дүр зураг харагдаж байна. Жил бүр төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг дээр олон төрлийн санал гардаг. Өнгөрсөн жилийн мөн өдийд мега төслүүд төсөв дээр орж ирсэн учраас өрөөн дотор заан шиг бүх зайг эзэлчхээд байсан учраас одоогийнх шиг олон төрлийн санал бол гарч байгаагүй. Уламжлалт утгаараа тэнд байгаа замыг болиод оронд нь тэнд зам тавья гэдэг иймэрхүү зарчмын зөрүүтэй санал түлхүү гаргадаг байсан бол энэ жилийн зарчмын зөрүүтэй саналуудыг харахад ерөнхийдөө боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Асуудал харагддаг шигээ амархан биш гэдгийг хүн болгон ялангуяа УИХ-ын гишүүд энэ өдрүүдэд түлхүү мэдэрч байгаа байх. Тухайлбал, юу харагдаж байна вэ гэхээр "цалин нэмье" гэвэл эхлээд ямар эх үүсвэрээс нэмэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл хэнээс нь авч хэнээс нь танаж, яаж нэмэх юм бэ. Энэ дээр маш олон зарчмын зөрүүтэй санал гарна. Засгийн газраас хамгийн хялбар шийдэл болох төсвийн ерөнхийлөгчийн захирагч болгоны урсгал зардлаас 10 хувийг хасах санал гаргаж байна. Гэтэл УИХ-ын гишүүд өөр санал гаргаж байх шиг байна. Эх үүсвэрээ шийдсэний дараа хэн дээр нь яаж нэмэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Магадгүй амархан шийдэл нь юу харагдаж байна вэ гэхээр суурь цалинг нь 10-15 хувь, нөгөө тохиолдолд 15-20 хувиар нэмэгдүүлэх тухай яригдаж байна. Харин тэтгэврийн тухайд инфляцтай уялдаатайгаар магадгүй 10 орчим хувиар нэмэгдүүлэх багцаа ярьж байна. Нөгөө талаас жилийн хөгжлийн төлөвлөгөөнд орсон УИХ-ын тогтоолын урсгал зардал 2026 оны төсөв дээр 24 хувь байхаар заасан. Тиймээс ямар ч тохиолдолд урсгал зардал дотроо шилжүүлэг хийхээс өөр аргагүй байгаагийн нэг шалтгаан нь энэ.
Хамгийн гол нь энэ болгоны цаана төрийн үйл ажиллагаа дээр хэр зэрэг доголдол гарах, яаж нэмбэл хамгийн оновчтой хувилбар болох талаар нарийн тооцоо судалгаа хийхгүйгээр, эдийн засгийнх нь үр нөлөө үр дагаврыг бодолгүйгээр сэтгэл хөөрлөөр хандах юм бол зарчмын хувьд алдаа гарна.
Зөв юмыг чинь яаж ч хийсэн зөв биш. Зөв юмыг чинь зөв болгохын тулд зөв л хийх ёстой. Түүнээс биш бодлогын шийдэл нь цалин, тэтгэврийг нэмэх нь зөв боловч, хэрхэн яаж нэмэх вэ гэдэг асуудлаа зөв гарц гаргалгаатай хийх нь чухал.
– Үнэхээр цалин, тэтгэврийг нэмэх боломж ирэх оны төсвийг өргөн барих үед анхнаасаа байсан юм уу. Эсвэл нийгмийн шаардлагаар гэдэг юм уу, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн төсвийн төлөвлөлтдөө өөрчлөлт оруулчихав уу. Төсөвтөө жилд 2-3 удаа тодотгол хийх нь хэвийн үзэгдэл мэт болчихлоо шүү дээ?
– Энэ асуулттай холбоотой их сонирхолтой л дүр зураг харагдаад байгаа юм. Ирэх оны төсвийг аваад үзэхээр урсгал зардал талдаа нэлээд танагдсан төсөв орж ирсэн. Товчхондоо, ирэх оны төсвийн төсөл бид нарын нүдээр чамбайрсан гэж хэлж болохуйц төсөв орж ирсэн. Яагаад гэхээр өнгөрсөн жил төсвийн зардал өсөөд байна, зардлаа бууруулъя, төсвөө багасгая, төрийн оролцоог хумья л гэдэг зүйлийг ярьж байсан шүү дээ. Тэгвэл зөрүүлээд хумих боломжтой хэсгийг нь хумьчихсан хэлбэр нь энэ байна гээд ирэх оны төсвийг оруулж ирсэн. Гэтэл одоо "Хумьчихсан, танасан, хэмнэсэн төсөв чинь болохгүй байна, ингэж хумихгүй ээ" гэдэг асуудал өрнөж байна. Үүний цаана төсвийн орлого, зарлага дээр томоохон хэмжээтэй реформ хийх цаг хугацаа болоод өнгөрчихсөн гэдгийг харуулж байгаа юм. Өнөөдрийг хүртэл, Монгол Улсын төсөв хэтэрхий том, хэтэрхий нүсэр байж ирсэн. Тогтолцооны хувьд ч, хэмжээний хувьд ч. Тиймээс төсвөөр дамжуулж хэтэрхий олон асуудал шийдэх гэж оролддог.
Нийгмийн халамжаас эхлээд зам тээвэр, хөгжил, цалин, хүмүүсийн амьжиргаа гээд бүх асуудлыг төсвөөр шийдэх гэж оролддог. Энэ чинь өөрөө боломжгүй. Тэгвэл яг алийг нь шийдэх юм бэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Сүүлийн үед эх үүсвэртэй алдагдал гэдэг нэр томьёо эргэлтэд орж байна. Эх үүсвэртэй алдагдал гэж юуг хэлээд байна гэхээр өмнө нь манайх ийм станц барина, ийм цэвэрлэх байгууламж барина гээд гаднаас зээл аваад үзэглээд шийдэгдчихсэн мөнгөнүүд бий. Гэтэл энэ мөнгөн дүнгээ төсөв рүүгээ оруулж ирэхээр төсвийнхөө баталсан хэмжээнээс давчхаад байгаа. Учир юу байна гэхээр урсгал зардлын өсөлтийг дагаад орон зай үлдээгүй гэсэн үг. Тиймээс төсвөөс гадуур энэ асуудлыг шингээж байна. Зарим тохиолдолд эх үүсвэртэй алдагдлаас санхүүжүүлэх мөнгөөр төмөр барих, боомт тавиулах тухай асуудлууд яригдаж байна. Өөрөөр хэлбэл, оффтейк гэрээ гэдэг чинь эндээс үүдэлтэй. Тиймээс төсвийн асуудлаа дахин эргэж харахгүй бол энэ тогтолцоо цаашаа явахааргүй л харагдаж байна. Энэ бол дөнгөж мөсөн уулын эхлэл. Цаашдаа өшөө олон асуудлууд үүсэх байх. Та бүхэн Францад төсвийн хямрал явагдаж байгааг харж байгаа байх. Угтаа нэгэнт өсгөчихсөн зарлагыг бууруулах их хэцүү байдаг. Бид харин ийм байдлыг жил болгон туулж байна.
– Багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг ямар нэгэн байдлаар нэмэгдүүлэх шийдвэрт хүрвэл үүнээс үүдэн эдийн засагт бий болох эерэг болоод сөрөг үр дагавар юу байх вэ?
-Нэгдүгээрт,цалин тэтгэврийг ямар эх үүсвэрээс нэмэх вэ гэдэг их чухал. Үүнээс хамаараад үзүүлэх нөлөө нь өөр өөр байх болно. Үйлдвэрчний эвлэлээс үндсэн цалинг нэмэх тухай шаардлага тавьж байна. Үндсэн цалинг нэмснээр хамгийн түрүүнд дам нөлөөнд өртөх секторууд бол бусад үйлчилгээний салбарууд. Тэр дотроо хувийн сургууль, хувийн эмнэлгүүд өртөнө. Зах зээл дээр улсын болоод хувийн гэсэн хоёр тоглогч байхад нэг нь үндсэн цалингаа нэмбэл нөгөө нь хөдөлмөрийн зах зээлээ авч үлдэхийн тулд багцаагаа дагуулж цалингаа нэмэх шаардлага үүсдэг. Үүнийг дагаад боловсролын салбарын үйлчилгээний үнэ, мөн эрүүл мэндийн үйлчилгээний салбарын үнэ, өртөг өснө. Үүнийг олон улсад маамуулын өвчин гэж нэрлэдэг. Үйлчилгээний үнэ дандаа л өсөж байдаг ийм зүй тогтол ажиглагддаг. Гэтэл хамгийн их инновац явагддаг технологийн салбар, дэвшил гардаг секторуудын үнэ буурч байдаг. Өөрөөр хэлбэл, бүтээмжийн дэвшил гардаггүй секторууд дээр үнэ нь улам өсөөд байдаг. Монгол Улс багшийн дутагдал нэлээн гүнзгий орчихсон байна. Тиймээс цалингийн өсөлтийг дагаад багшийн хомстолд бага боловч эерэг нөлөө үзүүлэх байх. Урт хугацаандаа нийгэм, эдийн засагтаа эерэг сайн нөлөө үзүүлэх байх. Гэхдээ түүнийг дагасан сөрөг өөрчлөлтүүд ч гарах болно. Манай хөдөлмөрийн зах зээл чинь их сонин. Ажилд орсон 10 хүний бараг долоо нь эхнийхээ ажилд орсон өдрөөсөө "Энэ ажлаас гарах юм сан" гэж боддог гэсэн судалгаа бий. Тэр чинь сэтгэл ханамжгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт, ажлынхаа үндсэн найман цагийг үр дүнтэй өнгөрүүлж чадаж байгаа эсэхийг бодож үзэх ёстой. Гэтэл дэлхийн чиг хандлага яаж өөрчлөгдөж байна гэхээр заавал ажлын таван өдөр ажиллах шаардлагагүй. Чи дөрвөн өдөр ажиллахад хангалттай. Өмнө нь хийж байсан ажлынхаа бүтээмжийг техник, технологийн дэвшил, инновацын өөрчлөлтүүдийг ашиглан энэ дөрвөн өдөрт давуулан биелүүлэх боломжтой гэж үзэж байна.
Гэтэл бид нарын бүтээмж огтхон ч өсөхгүй байна. Бүтээмж өсөөгүй газар цалинг нь өсгөх тийм ч сайн үр дүн авчрахгүй. Ахуйн шинжтэй асуудлуудаа шийдэж чадах юм бол, системээ л үр ашигтай болгож, түүнийг нь дагаад бүтээмж нь аяндаа өсөөд, аяндаа цалин чинь нэмэгдэнэ.
Гаргасан бүтээмжээрээ эдийн засгаа хэмжих ёстой. Бүтээмжгүй газар цалинг нь нэмээд эхлэнгүүт хаанаас эх үүсвэр гаргах вэ гэхээр бүтээмжтэй газраас л авах хэрэгтэй болдог. Хэн юу бүтээж байна түүнийг нь хувааж авна. Тэгэхээр нөгөө бүтээмжтэй газар чинь дахиад энэ эффектээс болоод бүтээмжгүй болж эхэлдэг. Ингээд систем бүхэлдээ буцаад өөрөө өөрийгөө гацаасан, өөрөө өөрийгөө зогсоосон ийм тогтолцоо руу орно. Тиймээс том суурь өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй.
-Өнгөрсөн хугацаанд төсвийн урсгал зардал гурав дахин өссөн. Тэгвэл бусад салбарт гурав дахин хөгжил дэвшил ирж чадсан уу гэдгийг юугаар хэмжих ёстой вэ. Маш олон жил ЖДҮ-ээ хөгжүүлэх ёстой гэдэг талаар ярьсан. Бодитой алхам юу хийж чадав. Эдийн засгийн өсөлтүүд, үр өгөөжүүд яг зорилтот сектортоо чиглэж чадсан болов уу. Өнгөрсөн хугацаанд ер нь аль салбар томров оо?
-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн бүтцэд яг ямар дорвитой өөрчлөлт гарав гэдгийг харахын тулд төрийн оролцоо, төсвийн тэлэлтийг харах ёстой. Төсвийн урсгал зардал дотор хамгийн их орон зай эзэлдэг зардал нь цалингийн зардал биш. Хамгийн их орон зай эзэлж байгаа нь урсгал шилжүүлгүүд байдаг. Урсгал шилжүүлэг гэдэг чинь надаас аваад чамд өгч байгаа нэг төрлийн шилжүүлгүүд юм. Өмнө нь 10-15 жил үргэлжилдэг хөрөнгө оруулалтын төслүүд олон байсан. Харин сүүлийн жилүүдэд ямар ч хөрөнгө оруулалтын төслийг гурван жилийн дотор дуусгах зохицуулалттай болсон. Эрчим хүч, цэвэрлэх байгууламж гэх мэт томоохон төслүүд бол тодорхой хугацаанд үргэлжилж байгаа нь үнэн боловч сургууль, цэцэрлэг гэх мэт хөрөнгө оруулалтын ажлуудыг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхийг зорьдог болсон сайн тал бий. Эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзэхээр сүүлийн үед манайд үйлчилгээний импорт асар хурдацтай нэмэгдэж байна. Төгрөг хаашаа урсаад байна гэхээр бид үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон учраас бүх төрлийн бараа бүтээгдэхүүнээ гаднаас импортолж байна. Дээр нь гаднаас аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд гэх мэт төрлийн үйлчилгээг ихээр авч байна. Эргээд бид ядахдаа хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгч орон болж чадсан уу гээд гарахаар хүнсний салбар нь төрөөс дэмжлэг аваад байдаг хэр нь хүнсний үнэ өссөөр байна. Энэ жилийн хувьд ХАА-н салбар өсөлттэй гарсан л гээд байгаа. Гэтэл энэ намар манайд хүнсний үнэ ерөөсөө буурсангүй шүү дээ. Бензиний нийлүүлэлттэй холбоотой асуудал байнга байсан. Цаашид ч байсаар байх нь. Энэ асуудал бидний хүзүүн дээр тавьсан хутга хэвээрээ л байна. Эдийн засгийнх нь бүтэц ерөнхийдөө ийм байна. Илүү их үйлчилгээ импортолдог болсон байна.
Зарим асуудлууд шийдэгдэж байгаа ч гэсэн дахиад шинэ асуудлууд үүсэж байна. Өмнөх асуудлууд маань нэлээн гүнзгий хүндэрсэн шатандаа орчихсон байна. Урд, хойд хөршөөсөө хамааралтай байгаа асуудлуудынхаа хамаарлыг бууруулахын тулд яг ямар өөрчлөлт, дорвитой алхмууд хийв. Бензиний дутагдалд орохоороо л сав байхгүй гэдэг ганцхан шалтгаан хэлдэг. Гэтэл савныхаа тоог нэмэгдүүлэх ямар арга хэмжээ авсан юм бэ. Гэтэл УИХ, Засгийн газрын гишүүд сонгууль бүрээр тойрогтоо сургууль барихыг, зам тавихыг хүсдэг хуучин тогтолцоо чинь байсаар л байна. Эцэст нь төсвийн урсгал зардал нь өсөөд байгаагийн шалтгаан нь ерөнхийдөө ойлгомжтой харагдаж байна. Харамсалтай нь, Монгол Улсын эдийн засаг чөлөөт зах зээл шилжсэн, нийгэм ардчилалд шилжээд 30 гаруй жил болсон гээд байгаа боловч бодит байдал дээр насанд хүрээгүй хүүхэд шиг л байна. Өсөж бойжих бас арай л болоогүй л байна. Энэ тал дээр нь тодорхой хэмжээний арга хэмжээнүүд авахгүй бол яг өнөөдрийнх шиг зогсонги байдалд орчихвол дараагийн 30 жилд нэг их айхтар дэвшил гаргаж чадахгүй байх.
-Эдийн засгаа солонгоруулъя, төрөлжүүлье гээд нэг олон жил ярьж байгаа боловч ерөөсөө төрөлжиж чадаагүй байна. Тэгвэл уул уурхайгаас хэт их хамааралтай байдлаа хэрхэн бууруулж, орлогоо нэмэгдүүлэх, төрөлжүүлэх ёстой юм бэ?
-Товчхон өнөөдрийг хүртэл бид эрэлтийг дэмжиж ирсэн. Монгол шиг ийм хэрэглээний эдийн засагтай орон нийлүүлэлтийг дэмжих тал дээр хангалттай ажиллаагүй. Тиймээс бодлогоо нийлүүлэлтийг дэмжих чиглэл рүү шилжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, ямар нэг дэмжлэг үзүүлэхдээ хамгийн их дэмжлэг хэрэгтэйг нь дэмжиж эхэлдэг. Хамгийн дэмжлэг хэрэгтэй гэдэг чинь нөгөө талаас нь харах юм болбол хамгийн үр ашиг муутай нь байж магадгүй. Учир нь дэмжлэггүй бол явахгүй секторууд байдаг. Өөрөөр хэлбэл дэмжлэггүй бол явахгүй байгаа салбарт төрөөс амь тариа хийгээд л амьсгаатай байлгаад байдаг. Энэ дэмжлэгийг хаанаас авч байгаа вэ гэхээр хамгийн амжилттай яваагаас нь авдаг. Хэрвээ айл гэр байсан бол бид нар юу хийдэг вэ гэхээр амжилттай яваагаа улам сайн сайхан амьдруулахыг хүсдэг биз дээ. Гэтэл энэ бодлого төрд ерөөсөө хэрэгждэггүй. Олон улсын жишгийг харвал одоо амжилттай яваа салбар болоод 5-10 жилийн дараа амжилт гаргах тухайн салбараа бодлогоор дэмждэг.
Арай гэж амжилтад хүрэх гэж байгаа нэгнээс нь аваад амжилтгүй явааг нь дэмжих бодлого бүтэхгүй. Тиймээс гаднын хөрөнгө оруулалтыг тогтвортой татах, хууль эрх зүйн орчноо яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Гаднын хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийн талаар ярих юм бол асар олон зүйл бий. Монгол Улсаас гаднын хөрөнгө оруулагчид бүх талаар тогтвортой байх орчин хүсдэг. Гэтэл манайд бүх зүйл тогтворгүй байна. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа дутагдлаасаа суралцах, засаж сайжруулах хангалттай цаг хугацаа өнгөрсөн. Харин бид алдаагаа засах биш ярьсаар л байна. Бидэнд хангалттай их сургамж авах гашуун туршлагууд бий. Монголд улс төрийн болоод эдийн засгийн циклүүд нь хэтэрхий ойрхон давтамжтай хөдөлгөөнд орж байна. Дотоодынхоо улс төрийн циклийг аль болох хурдан дуусгах хэрэгтэй байна. Парламент дээрээ асуудлуудаа ярилцаад шийдвэрүүдээ хурдан гаргаад явах ёстой байх. Юуны төлөө ардчилал байгаа билээ дээ. Хямрах гэж ардчилсан нийгэмд шилжээгүй шүү дээ.Гэтэл одоо хямрах цаашаа л болчхоод байна.
3,548.92






















































Зочин 2025-10-28 59.153.113.74
Монголын нийт эрдмийн цолтой хүмүүсийн дийлэнх нь э/з, эрх зүйн салбарын эрдэмтэд эзэлдэг мөрт дөө хамгийн дампуу салбарууд.
Иргэн 2025-10-28 202.126.90.237
Аль салбар нь бүтээмжтэй байгаа юм. Багш, эмч нар бол жинхэнэ бүтээмжтэй ажилладаг хүмүүс шүү. Үгээ олж мэдэмхийрээрэй.
Нэргүй 2025-10-28 66.181.161.161
Хувийн байгуулна ажилтны нийгмийн даатгалыг давхар хариуцдаг гажиг тогтолцоогоо боль тэрнээс цалин бол сонин биш 2хүний цалин өгөөд 3хүний ажил давхар хийлгэдэг шдээ ажилтныг эрхийг их зөрчдөг ч гэсэн цалин өндөр болохоор л тэсэж ажилдаг хуулийн дагуу л ажлаа хийлгэлээ хувийн байгуулгууд өчнөөн өндөр төлбөртэй байж.
Иргэн 2025-10-28 103.212.116.242
бүтэмжгүй цалин гэж яг хэнийг хэлээд бгаагаа хэлээчээ
Зочин 2025-10-28 103.212.116.242
бүтээмжгүй цалин гэж яг хэний цалинг хэлээд бгаа юм бэ тодорхой хэл улс төрч биш байж юунаас айдаг бнаа
Зочин 2025-10-28 103.212.116.242
Ууганаа багш хулгайч нарын талд бгаа ч юм шиг эдийн засгийн онол угаасаа л нэг ийм чөтгөрийн тойрог байдаг
Мөнх 2025-10-28 66.181.190.211
Бүтээмж өсөөгүй газар гээд тодорхойгүй, ойлгомжгүй юун худлаа юм хуцаад бна аа. Ийм дурак төсөвт яаж зөв зөвлөгөө өгөх юм бэ!!!! Мэргэжлийн болон шинжлэх ухааны нэр томьёо хэрэглэж сур.
Иргэн 2025-10-28 66.181.191.153
Эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх шиг амархан юм байхгүй!!! Бэлээхэн хажууд Хятад гээд улс яааж эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэж цэцэглүүлэж бн аа!! Одоо зоригтой эрүүл мэндийн салбарыг зах зээлийн жамаараа нь хөгжүүлээчээ!!!
зочин 2025-10-28 202.131.227.179
Цалин нэмэх тусам юмны үнэ өснө.Эрүүл мэндэд бол даатгалыг нэмэх,тэндээсээ эмч ,ажилчдын цалин нэмэгдэх ёстой. Гагцхүү эмнэлгийн дарга нар засвар, тоног төхөөрөмж болон шаардлагагүй зардал үрэлгэн байдагт гол нь байдаг.
Эгэл 2025-10-28 103.57.92.96
Хол очиж х**,эдийн засагч гуай.Хоцорсон,хөгцөрсөн онолоосоо татгалз,наад захын зайлшгүй хэрэгцээ хангахгүй цалин өгсөөр хөдөлмөрийн насныхан чинь харь газар яваад дуусах нь! Хэрэв Мөнгө байхгүй бол Төрийн Авилгачид хаанаасаа мөнгө хэдэн тэрбумаар нь идээд байгаа юм?
зочин 2025-10-28 66.181.188.176
Монголд 35жил луйвар хулгай авлиг цэцэглэн хөгжиж бүтээмжтэй хувийн хэвшил компани эзэдийн нөлөөнд гишүүд сайд дарга нар хагартлаа баяжиж бүтээмжгүй эмч багш нар ажиллах хэрэг бна уу татан буулгавал зохилтой юу ,, ккк
зочин 2025-10-28 66.181.187.252
Зах зээлийн нийгэм бол угаасаа лхэдхэн хүн хагартлаа баяжиж олонхыг ядууралд хүргэдэг нийгэм,Хэсэг бүлгүүдийн тэмцэл ширүүснэ, бие биенээ харлуулана Хилсдүүлэх гэж оролдоно, Хүчтэй нь ялна , Шудрага хүмүүс болж жүжиглэнэ
Ха 2025-10-28 124.158.109.195
Батлан хамгаалах, хучний байгууллагад буртгэлтэй ямар ч бутээлгуй энэ бех, спортынхны цалин, сар бурийн тэтгэмжууд, цолны нэмэгдлуудийг хасахад л хеерхен хуримтлал гарна даа. Туугээрээ нийгэмд ур бутээлтэй хумуусийн хеделмерийн хелсийг нь нэмэхэд болохгуй гэх газаргуй
зочин 2025-10-28 66.181.187.252
Төрийн албыг хэт мөлжих нь тийм ч хүсээд өайх зүйл биш, Ажил цалгардана Эзгүйдэнэ,Цалин тэтгэвэр зохистой төвшинд байх ёстой Хэт өсгөх нь байдлыг улам муутгана, Бүх салбарууд үнээ нэмэхээс өөр замгүй болно үнийн өсөлт имфляц
Зочин 2025-10-28 202.126.89.78
Цалин их нэмбэл хувийн хэвшилийн олонх н дампуурна татварын орлого буурна хэсэг хугацааны дараа цалин тэтгэвэр тавих мөнгөгүй л болох байх даа
Зочин 2025-10-28 202.131.230.163
МАш сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Ер нь хэрэглэгч ард түмэн мөнхийн ядуу үйлдвэрлэгч ард түмэн мөнхийн баян гэдэг номлолыг бид амьдрал дээр яруу тод харуулж бна. Эдийн засгийн хуримтлалыг ганц уул уурхайн экспорт л бүрдүүлж бна. тэхээр багш, эмч нарын цалинг нэмснээр дефляц үнэмлэхүй утгаараа л бий болно.
Зочин 2025-10-28 202.179.27.47
Цалин урамшуулалын бодлогод болгоомжтой хандах хэрэгтэй. Хөдөлмөрийн нарийн мэргэжсэн байдал, дадлага, туршлага, ажилласан жил, хөдөлмөрийн гүйцэтгэл /тоо, хэмжээ, чанар/ хүнд, хортой нөхцөл гэх мэт маш олон зүйлийг нарийн судлаж, уялдаа хамаарлыг нь тогтоох. Улс төрчдын сэтгэлийн хөөрлөөр хандвал эдийн засаг, зах зээлд замбараагүй байдал үүсэх хортой
yst_ ; 2025-10-28 169.133.250.255
bolinoi
Нэргүй 2025-10-28 66.181.181.130
ТӨРИЙН АЛБЫГ 30 ХУВЬ ЦОМХОТГОХ ХЭРЭГТЭЙ, ХАНГАЛТТАЙ МӨНГӨ ГАРЧ ИРНЭ, гүйцээ
- Kazakstani NZ ###; mangar 2025-10-28 169.133.250.255
Ubchlul uursdoosoo dor,+gyilagchduin tsyglaan +
Нэргүй 2025-10-28 192.82.65.73
Хог шүүрдэгч гэж юу яриад бна үг хэллэгээ бод
хжхц 2025-10-28 103.168.34.55
эдийн засгаа мэдэхгүй математикийн багш
Нэргүй 2025-10-28 202.70.38.18
Зах зээл дээр улсын болоод хувийн гэсэн хоёр тоглогч байхад нэг нь үндсэн цалингаа нэмбэл нөгөө нь хөдөлмөрийн зах зээлээ авч үлдэхийн тулд багцаагаа дагуулж цалингаа нэмэх шаардлага үүсдэг. Үүнийг дагаад боловсролын салбарын үйлчилгээний үнэ, мөн эрүүл мэндийн үйлчилгээний салбарын үнэ, өртөг өснө. Үүнийг олон улсад маамуулын өвчин гэж нэрлэдэг.
Баабар 2025-10-28 66.181.181.50
Бүтээмжгүй газар цалинг нь өсгөх тийм ч сайн үр дүн авчрахгүй
Болд 2025-10-28 66.181.191.132
Эмч багш нарын цалинг нэмэх боломжтой. Цэргийн гадуур сургалтыг сэргээж ерөнхий боловсролын 12 дугаар ангиудад цэрэгжилтийн хичээлийг бие тамирын багш нараар заалгах замаар цэрэг, цагдаагийн орон тоог хасах боломжтой.
мөнгө зарахад ухаан 2025-10-28 202.70.43.34
БҮТЭЭЛЧ хэсэг нь Хувийн Хэвшил ба Уул уурхай, ЗАРЖ ҮРЭХ ёстой бөгөөд эрхтэй хэсэг нь Багш, Эмч, Цагдаа, Шүүх, Тагнуул, мөн Ус, Агаар ОРчин, Эрчим Хүч. Гэтэл Төсвийн МӨНГӨ МЭНЭЖМЭНТ хийгч нь ТӨР өөрөө. ТӨР гуай нь тэрхүү мөнгийг Тооцоогүй Судалгаагүй “Мега” нэртэй элдэв төслүүд,Халамжууд, 100 жилийн ой, Одон медаль, Боржуур, замын хавтан солих, Хог Шүүрдэгч нарын цалин нэмэх, Сумдын Сургууль ба Соёлын Төв, Ашиггүй Дампуу Үй олон ТӨХК-иуд…. зэрэгт хий дэмий үрээд хаячихаар энэ улс яах вэ?
Зөв бич 2025-10-28 103.14.38.130
Төсвийн ерөнхийлөн захирагч гэж бичээчээ. Ерөнхийлөгчийн захирагч ч гэх шиг.
мөнгө зарахад ухаан 2025-10-28 202.70.43.34
Хувийн хэвшлийхэн төлсөн Татвар, НДШ ба Уул уурхайгаас орж ирэх МӨНГӨ-г ТӨР зарцуулахдаа Тооцоогүй Судалгаагүй “Мега” нэртэй элдэв төслүүд,Халамжууд, 100 жилийн ой, Одон медаль, Боржуур, замын хавтан солих, Хог Шүүрдэгч нарын цалин нэмэх, Сумдын Сургууль ба Соёлын Төв, Ашиггүй Дампуу Үй олон ТӨХК-иуд…. зэрэгт хий дэмий үрээд хаячихаар БАГШ, ЭМЧ, ЦАГДАА, ЦЭРЭГ, ШҮҮХ, ТАГНУУЛЫН цалинг яаж өгөх вэдээ. Дэлхийн аль ч Төрт Улсад ЧУХЛЫН ДАРААЛАЛ гэж бий гэж ойлгодог.