"Олимпийн аварга болоорой охин минь"

"Олимпийн аварга болоорой охин минь"

"Олимпийн аварга болоорой охин минь"

1, 2, 3,…80 удаа гар дээрээ суниалаа. Зааланд цугласан хүмүүс охинд баяр хүргэж, алга ташина. "Мундаг охин", "Олимпийн аварга болоорой" гэж бяцхан охиныг урмын үгээр мялаацгаана. Нэг хөлгүй хэдий ч бяцхан биедээ баймгүй их тэвчээрийг гаргаж, олны хайрыг татаж, бахархлыг төрүүлж чадсан энэ жаахан охиныг Үүрцайхын Энхжин гэдэг. Тэр одоо найман настай.

Түүний хувьд Орхон аймгаас Улаанбаатар хотод ирж, 2025 оны аравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулсан гар дээр суниалтын анхдугаар Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон нь энэ.

Түүний хөл нь төрөлхийн буюу хөгжил дутуу төрсөн байна. Хэдий тийм ч охиноо өөртөө итгэлтэй, нийгэмд тэгш оролцоотой байлгахын тулд аав, ээж нь хичээж яваагаа хэлж байв. Охины аав гурван төрөлт хүчний спортын тамирчин хүн. Тийм учраас охиндоо их нөлөөлж, гэртээ хамтдаа бэлтгэл хийдэг гэнэ. Охин одоогоор аль нэг спортын төрлөөр дагнан хичээллэж, баг клубт харьяалагдаагүй байгаа аж.

"ГЭРТЭЭ ААВТАЙГАА ХАМТ БЭЛТГЭЛ ХИЙДЭГ"

"Охин маань төрөлхийн нэг хөлгүй төрсөн. Анх эмзэглэдэг байсан ч сэтгэл санаагаар унаад охины маань хөл бүтэн болохгүйгээс хойш охиныхоо ирээдүйг сайхнаар харж, сайн хүн болгон төлөвшүүлэхээр хичээж явна. Охин минь нэг хөлгүй учраас гар, цээжиндээ илүү хүчтэй, шөрмөстэй болчихдог юм болов уу. Хөлөндөө протезоо хийгээгүй, таягаа тулаагүй байхдаа хоёр гар дээр нь ачаалал их ирдэг. Гэртээ аавтайгаа хамт бэлтгэл хийж, хананд байрлуулсан турник дээр суниана.

Бид хэд тэмцээнд орно гэж бодож байгаагүй ч энэ удаа сонирхоод, өөрсдийн чадах хэмжээндээ тэмцээнд оролцож үзэхээр шийдсэн" гэдгийг охины ээж М.Азжаргал хэлж байв.

Ү.Энхжин охин Орхон аймгийн "Эрдмийн сан" сургуулийн н.Цэрэндулам багштай 3а ангийн ангийн сурагч. Ангидаа их нийтэч, манлайлагч сурагчдын нэг аж. Ангидаа очиход найзууд нь цүнхийг нь үүрч, таягийг нь зөөж байнга тусалдаг байна. Түүнд тусалдаг ангийн найзууд, сургуулийн хамт олондоо баярлаж талархаж явдгаа илэрхийлэв. Түүний хувьд зураг, бүжгийн хичээлдээ илүү дуртай бөгөөд ирээдүйд гэрэл зурагчин болно гэсэн юм.

"Одоогоор охиныхоо ирээдүйн мэргэжлийн талаар сонгож, төлөвлөөгүй байна. Ямар ч байсан эрүүл мэнд талаасаа ч гэсэн аль нэг спортын төрлөөр  хичээллэх нь зөв гэж боддог. Хүмүүс охины хөлийг их гайхаж, өрөвдөх тохиолдол их гардаг. Энэ нь ичиж айхаар асуудал биш учраас тоохгүй байхыг хичээдэг. Охинтойгоо сайн ярилцаж, хүүхдүүд чамайг тэгж хэлж магадгүй, тэр болгонд айж ичиж, уйлж дуулж болохгүй шүү. Ондоо байдалтай байгаа ч протез хийгээд орлуулж болдог шүү гэж өөрт нь хэлж ойлгуулдаг" гэдгийг ээж нь хэлсэн юм.

Ү.Энхжин охины хувьд өмнө нь “Ахиллис Монгол”  байгууллагаас жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг "Итгэл найдвар, боломж" марафон гүйлтийн тэмцээнд энэ жил дөрөв дэх удаагаа амжилттай оролцож, байр эзэлжээ. Үргэлжлүүлэн аравдугаар сард гар дээр суниалтын Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцсон байна.

Тэрбээр анхны Улсын аварга тэмцээндээ маш амжилттай оролцон гар дээрээ 80 суниаж, алтан медалийн эзэн болж, аав, ээжийгээ баярлуулав.

"ОХИНОО НИЙГЭМД ТЭГШ ОРОЛЦООТОЙ БАЙЛГАХЫН ТУЛД ТЭМЦЭЭНД ОРОЛЦУУЛДАГ"

Ү.Энхжин охин айлын бага. Дээрээ нэг эгчтэй. Дөрвөн насны зөрүүтэй эгч дүүс багаасаа бие дааж сурчээ. Тэд хамтдаа хичээлээ хийж, гэрээ цэвэрлэж, аав ээжээ ажлаасаа ядраад ирэхэд амттай хоол хийж угтдаг гэнэ. Охин их сэргэлэн цовоо, их тэвчээртэй зантай бөгөөд хөлөндөө түүртэж, хойш суугаад байдаггүй, их хөдөлгөөнтэй хүүхэд гэдгийг ээж нь хэлж байв.

Тэрбээр "Охин маань одоо сургуулийнхаа теннисний дугуйланд явж байгаа. Мөн бүжгийн хичээлдээ их сонирхолтой. Яг дагнан хичээллэдэг спорт байхгүй. Одоогоор гүйлт, гар суниалтын тэмцээнд амжилттай оролцоод байна.

Охин маань протез хийгээд явахаар хүмүүст нэг их анзаарагдахгүй. Харин гадуур таяг тулаад явж байхад хүмүүс их гайхаж хараад өрөвдөж, хүүхдүүд ийм тийм гэж хэлдэг.

Тэр болгоноос охин маань айж эмээж, өөртөө итгэлгүй болж, хүнээс нуугдах байдал үүсгэхгүй нь тулд охиноо нийгэмд тэгш оролцоотой байлгахын тулд өөрсдийнхөө чадах хэмжээний тэмцээнүүдэд сонирхогчийн үүднээс оролцоод явж байна. Явцын дунд охин маань өөрийн сонирхсон мэргэжлээ сонгох байх" гэсэн юм.

Харин Ү.Энхжин охин маань үеийн найзууддаа хандаж "Өөртөө итгэлтэй өөрийнхөө сонирхсон хичээл, урлаг, спортоор тууштай хичээллэж, амжилт гаргаарай" гэж захилаа.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мундаг 2025-10-28 202.170.65.10

Ёстой ухаантай ээж аав байна даа. Та 3т эрүүл энх аз жаргал хүсье. Нээрээ ч ирээдүйд паралимпын монгол аваргын тоог нэгээр нэмэх хүн энэ охин байж магад юм даа

Avatar

дайчин 2025-10-28 202.70.37.50

Ямар дайчин охин мэ чамд томоос том амжилт хүсье чи чаднаа дүү аав ээжид нь давхар баяр хүргэе ийм хөөрхөн охиноор бахархах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-10-28 103.212.118.82

SEKSEER VANXANDI BOOB XXN BOOWN DOLOOJ TOMSGN XELEERE GOEOOR DOLOOMOOR ALNI SEXSEER ANUSN VANXANDI BIEE UNELELNE80955877

Avatar

Нэргүй 2025-10-28 202.9.41.72

Аав, ээж болон охинд баяр хүргэж пара олимпын аварга болоорой гэж хүсье. Тэвчээртэй тэмүүлэлтэй бол ямар ч спортоор амжилт үзүүлж болно. Аав нь тамирчин хүн юм байна. Охиноо спортын аль нэгэн төрлөөр хичээллүүлж дэлхий болон олимпод амжилт үзүүлэх бүрэн боломжтой юм байна. Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж