УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан байсан. Тэгвэл дээрх хоригоо татан авчээ.
Учир нь, Үндсэн хуулийн Цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Ерөнхий сайдыг огцруулсан асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан. Иймээс хоригоо татан авч байна гэдгээ мэдэгдэв.
Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн билээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэсэн юм.
3,548.92





















































Нэргүй 2025-10-27 202.9.41.72
Монголчууд хоорондоо хэрэлдэж тэмцсээр байгаад хийж бүтээсэн зүйлгүй л болж дэлхийн хөгжлөөс хоцорч байна. Хамгийн гол нь ард иргэд нь хэрүүл тэмцэл үймээн самуунд их дуртайгий нь яана. Хэзээ ч түүнээс уйдахгүй.. Ийм улс орон хөгжихгүй бас хол явахгүй. Бусдын нөлөөнд амархан л орох болно.
Зочин 2025-10-27 66.181.186.93
Ерөнхийлөгч маш зөв хориг тавьсан. Одоо ҮХ зөрчсөн Булгантуяа, Сандаг Очир, Сайнзориг нарыг гишүүнээс татаж, хуйвалдааны аргаар засгийн эрх авах гэсэн хэргээр шоронд хийх ёстой. Бусад уриалан оролцсон гишүүдийг эргүүлэн татах гэхээр Булгантуяа руугаа л чихих байх даа. Тэгээд Амарбаясгалан, Оюунэрдэнэ, Номин нарын авилгын хэргийг нээж мөрдөх хэрэгтэй
Нэргүй 2025-10-27 202.70.43.34
Нямбаатар дарга гуай тэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу Цэвэр усны эх ундарга дээр ТЕАТР БАРИХ ТӨСЛИЙГ баталсан бгаа нь БУРУУ Шийдвэр болжээ….Шийдврээ өөрчилнө үү.
Нэргүй 2025-10-27 103.168.34.231
Төрийн хутгуур Дүлзэн
Нэргүй 2025-10-27 66.181.186.24
ЖИНХЭНЭ ТӨРИЙН ХУТГУУР Л ДАА ЭНЭ СҮГСЭЛЗҮҮР. ХҮМҮҮС ДААНЧ ОЙЛГОДОГГҮЙ ЮМ.
Нэргүй 2025-10-27 74.12.83.109
Харуулах боломжгүй.
Why..... 2025-10-27 202.126.90.18
за одоо all Төрийн алба хаагчид, Багш, Эмч нарын ЦАЛИНГИЙН ЗОДООН эхэллээ……Тэр Хог шүүрдэгч нарынxaa цалинг яах гэж 3,500,000 болговооо ТӨР-гуай !!!!!! Шүүр Унагч" гэж үг гарчэээ…..хахаххахаха……….
hun guya 2025-10-27 71.229.150.6
Chi uuruu,7 honog hotiin hog shuurdeed uzchiheerei,tegeed yu gej gonshignohii chini hariya,
Нэргүй 2025-10-27 59.153.115.243
Поптопор
Нэргүй 2025-10-27 150.228.177.196
хүний гараар могой бариулагч
Нэргүй 2025-10-27 202.55.188.45
хутгуур
зочин 2025-10-27 103.57.95.123
Хэрэв Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эсрэгээрээ гарсан бол Ерөнхийлөгч хоригоо бас л татах байсан уу?
Нэргүй 2025-10-27 124.158.107.238
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээ шийдэмгий хамгаалах ёстой. Одоо тэр Бөөсөнжаргал Ганзориг нар хадуурч элдэв юм ярих хэрэггүй.
Нэргүй 2025-10-27 202.70.43.34
Ард иргэд бид Мэдлэг боловсрол нимгэнтэй, гендээ байдаг Нүүдэлчин хүний Атаархуу зан нь Иргэншсэн Соёлжсон ТӨРТ УЛС байгуулахад мөн ч саад болж буй нь жилээс жилд харагддаг боллоо. Иргэд мэдлэг боловсрол нимгэнтэй, буруу үзэлтэй, атаархуу зантай байхад Нийгэм Улс төрийн хямрал өсөлтгүй эдийн засаг хэзээ ч дээрдэхгүй .
Хүний мөн чанар 2025-10-27 202.70.43.34
1990 он хүртэл Өөрийн гсн Төргүй, Дандаа Гадаадын Бусдын Эрхшээлд явж ирсэн Монголчууд 1990 онд Жинхэнэ тусгаар тогтнолоо олсоноос хойш ТӨРТ УЛС Байгуулах гэж будилж гүйцэж бна доо. Үндсэн хуулийн заасанчилан 4 үндсэн Институуд болох ЁӨК, ЗГ, Парламэнт, Шүүх засаглал нь тус тусдаа ажиллах ёстойгоо ОЙЛГОХГҮЙ МЭДЭХГҮЙ бие биестэйгээ атаархаж жөтөөрхөлцсөөр “Улс орон Дээрээсээ Доошоо Эвдэрч” дуусчэээ….Энэ бүхэн Монгол Хүний Мөн Чанар л буруутай гэж үнэн байхаа