Б.Алтанцэцэг: Цалин нэмэхээр бол бусад салбарт хэрхэн нөлөөлөхийг судлах хэрэгтэй

Б.Алтанцэцэг: Цалин нэмэхээр бол бусад салбарт хэрхэн нөлөөлөхийг судлах хэрэгтэй

Б.Алтанцэцэг: Цалин нэмэхээр бол бусад салбарт хэрхэн нөлөөлөхийг судлах хэрэгтэй

“Эн Ар Си СИ” ХХК-ийн үндэсний судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Цалин нэмэх тухай эрчтэй ярьж байна. Эдийн засагчид, судлаачид хөндлөнгөөс хэрхэн харж байгааг бид тодруулахаар тантай уулзлаа?

– Цалин нь хөдөлмөр гэдэг чухал нөөцийн үнэ юм. Аливаа нөөц, бүтээгдэхүүний үнэ нь зах зээл дээр тодорхойлогдож байх ёстой. Ингэснээр бодитой үнэ тогтох учиртай. Өнөөдөр цалин нэмэх асуудал улсын секторт л яригдаад байна. Нэг талаас шаардлага тавьж байгаад нэмүүлж байгаа нь буруу биш. Гэхдээ нэмж байгаа үнэ ямар үнэ вэ гэдгээс л их юм хамаарна. Үнэхээр зах зээлийн зарчмаар цалингийн хэмжээ нэмэгдэж байвал зүйн хэрэг.

-Багш, эмч нарын цалинг 3.500.000 болгохоор ярьж байгаа нь өнөөгийн нөхцөлд хэр бодитой шаардлага  бол?

-Төр 3.500.000 төгрөгийн цалинтай бүтээмжийг багаар тооцож, зохиомлоор дарж байсан бол цалин нэмэгдэхэд ямар нэгэн саад бэрхшээл үүсэхгүй. Хөдөлмөрийн үнэлэмж зохистой хэмжээндээ очно гэсэн үг. Харин зах зээлийн үнэлгээ нь хоёр сая орчимд байгаад байдаг. Гэтэл хүчээр шаардлага тавьж байгаад цалинг сая гаруй төгрөгөөр өсгөж байгаа бол ардаа асуудал дагуулна.  Цалин нэмэх нь зах зээлийн бодит үнэ мөн эсэхийг л сайн судлах хэрэгтэй.

-Улсын төсөв өргөн баригдаад хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Өргөн барьсан төсвийнхөө урсгал зардлаас танаад цалинг нэмнэ гэж шийдвэр гаргагчид тайлбарлаж байна?

-Төр аливаа үнийг тогтоохдоо  зах зээлийн бодит үнэлгээ мөн үү, үр ашигтай юу гэдэг дээр мэдээлэл багатай сектор учраас ардаа эрсдэл дагуулах магадлал өндөр. Хөдөлмөр нь нийтлэг бүх салбарт хэрэглэгдэж байгаа үйлдвэр, үйлчилгээ, бүтээгдэхүүний гол орц болдог чухал нөөц.  Тэр утгаараа төр ч бусдын адил ажил олгогч учраас эндээс гаргаж байгаа шийдвэр зах зээлтэйгээ маш уялдаатай байх ёстой. Тухайлбал төрийн секторт хөдөлмөрийг үнэтэй аваад эхлэх юм бол хувийн секторт нөлөөлнө. Хязгаарлагдмал нөөцийн төлөө хувийн сектортой өрсөлдөөд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хувийн секторын төлж чадах цалин бол зах зээл дээрх бодит цалин. Гэтэл үүнийг зохиомлоор өндөр үнэлэмж бий болговол хувийн бизнес хаагдах, хүний нөөцөө хумих зэрэг сөрөг үр дагавар бий болно. Тиймээс төр зөвхөн төсвөө харж, цалинг тогтоож болохгүй юм.  Төрийн сектор нийтээрээ бидний хэрэглэж байгаа нөөцийн төлөө бас нэг худалдан авагч болж орж байгаа учраас тэр нөөцийг зүй зохист үнэнд нь байлгахгүй бол эцэстээ улсын эдийн засагт муугаар нөлөөлнө.

-Засгийн газар улс төрийн хувьд хүнд шахалтад орж цалин нэмэхээс өөр арга үгүй болж байх шиг байна. Бүх яамдынхаа урсгал зардлыг танаад нэмнэ гэж мэдэгдэж байгаа?

-Цалин улс төрийн асуудал биш юм. Цалин бол эдийн засаг юм. Хэрвээ цалинг нэмэх, хасах тухай ярих гэж байгаа бол төр заавал судалгаатай, тооцоотой байж, тухайн өөрчлөлт нь бусад салбарт ямар нөлөө үзүүлэх вэ, үр дагавар нь юу юм гэдгийг давхар тооцож ярих ёстой.

Зөвхөн төсвөө харж байгаад цалинг ийм хэмжээнд нэмье гэж ярьж байгаа нь хэтэрхий явцуу, бодлогын үр нөлөөгүй, дутуу дулимаг шийдвэр болно гэж хэлмээр байна.

-Цалин нэмэгдсэн ч дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг байдлыг юу гэж тайлбарлах вэ?

– 2010-2012 онд санагдаж байна, цалинг огцом нэмсэн. Тухайн үед хүн бүр нэмэхийг дэмжиж, шаардаж байлаа. Гэтэл цалин нэмэгдээд инфляц болж, бүх бараа, үйлчилгээний үнэ огцом өссөн. Үүний дараа хүмүүс цалин нэмнэ гэхээр илүү болгоомжтой ханддаг болсон. Цалин нэмэгдээд, миний бодит худалдаа авалт нэмэгдэхгүйг, бүх зүйл үнээс шалтгаалж байгааг ойлгодог болсон. Одоо яригдаж байгаа цалингийн нэмэгдэл бодитой юу гэдгийг үнэ л харуулна. Хэрвээ энэ нэмэгдэл хий хөөрөгдөл бол араас нь зайлшгүй үнэ өснө.

 Тэгэхээр цалингийн нэмэгдэл бүтээмжид суурилсан уу гэдэг нь хамгийн чухал. Хувийн секторт зарим байгууллага ялгамжтай цалинг бий болгож, сайн мэргэжилтэндээ өндөр цалин олгож байгаа. Яагаад энэ асуудал үүсэхгүй байна вэ гэхээр цалингийн нэмэгдэл бүтээмжтэй уялдаатай байгаа юм. Жишээ нь сард хоёр бүтээгдэхүүн хийдэг ажилтан бүтээмжээ өсгөөд дөрвөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээнд хүрэхэд цалинг хоёр дахин өсгөж болж байна. Энэ нь байгууллагад ямар ч дарамт байхгүй. Үнийн өсөлт ч гарахгүй. Гэтэл тухайн ажилтны бүтээмж өсөөгүй байхад нь цалинг нэмбэл байгууллагад ч алдагдалтай, бараа бүтээгдэхүүний үнийг ч өсгөх эрсдэл бий болгож байгаа юм. Төрийн сектор бүтээмжтэй ямар ч уялдаагүй нийтээр нь цалинг өсгөх юм бол ийм л үр дүнд хүрнэ гэсэн үг.  Багш, эмч нарын хувьд цалин нэмэгдэх нь сайн мэдээ ч, эцсийн үр дүнд бодит худалдаа авалт өсөхгүй. Тэгэхээр цалин бол улс төрийн асуудал биш, эдийн засаг юм гэдгийг үүгээр хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.185.118

ДАЛД ЭДИЙН ЗАСАГ БАЯЛГИЙН ХУЛГАЙ ҮНИЙГ ХӨӨРӨГДӨЖ ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ УНАГАЖ БАЙГААГ СУДАЛЧИХ

Avatar

Зочин 2025-10-27 66.181.185.118

МАН НАМЫН АВИЛГАЧДЫН БҮЛЭГЛЭЛИЙН АВИЛГА, БАЯЛГИЙН ХУЛГАЙ Л НӨЛӨӨЛЖ БАЙГАА… ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ ГЭСЭН ХЭДЭН ХАЛТАР 00-ЫН ЦААСААР ЮМНЫ ҮНЭ ӨСДӨГ ГЭЖ ХЭН Ч ХЭЛХЭЭРГҮЙ

Avatar

Нэргүй 2025-10-27 158.59.146.30

*л+АНцэцэг шулам чи юу юу гэнээ

Avatar

Нэргүй 2025-10-27 59.153.112.93

хүнсний үнэ маш их нэмэгдэнэ

Avatar

Нэргүй 2025-10-27 202.70.40.147

Мэргэжлийн, цэгцтэй логиктой ярилцлага. Агуулга унших байтал царай ярьж байгаа тэнэгүүдтэй одоо юу ч ярихав дээ.

Avatar

Муу 2025-10-27 66.181.178.93

их шуршуу оносон тодотгосон үг зорилт санаа үгүй сулбагар яриа болжээ. F .

Avatar

Нэргүй 2025-10-27 202.131.251.130

Багш, эмч зэрэг боловсон хүчний дутагдалтай байгаа үед тэдний БҮТЭЭМЖ-ийг юугаар тооцох вэ?
1 ангид шахцалдан сууж байгаа хүүхдийн тоо, өдөрт үзлэгт орж байгаа өвчтөнүүдийн тоогоор уу?
Эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлын 5 өдөр 8 цагаар ажиллаж байгаагаар уу?

Avatar

Нэргүй 2025-10-27 203.91.115.51

Маш муугаар нөлөөлнө. Ойлгомжтой. Хохирлыг нь бүгдээрээ үүрнэ. Одоо цалин нэмж яасан ч болохгүй.

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.180.242

хувийн байгууллагууд дунджаар 2500000 ын цалинтай болсон,бараг нь 3 сая ба түүнээс дээш цалин өгч байгаа шүү тэгэхэд нарийн мэргэжлийнхэн цалин хөлс хол хаягдсан байгаа өиз дээ.захын нэг байрны сөхийн орцны цэвэрлэгч 1500000 ыг авдаг шүү .гутамшигтай амьдарч байна шүү эмч багш нар чинь.ардын хүүхэдсургадаг,ардын эрүүл мэндийг хариуцдаг,харин дарга нар үзүүлдэггүй учраас л тоохгүй байна гэж боддог боллоо.өөдгүй хөгийн дарга нар

Avatar

Нэргүй 2025-10-27 203.91.115.51

Бүтээмжээсээ болно.

Avatar

мөнгө зарахад ухаан 2025-10-27 202.70.43.34

БҮТЭЭЛЧ хэсэг нь Хувийн Хэвшил ба Уул уурхай, ЗАРЖ ҮРЭХ ёстой бөгөөд эрхтэй хэсэг нь Багш, Эмч, Цагдаа, Шүүх, Тагнуул, мөн Ус, Агаар ОРчин, Эрчим Хүч. Гэтэл Төсвийн МӨНГӨ МЭНЭЖМЭНТ хийгч нь ТӨР өөрөө. ТӨР гуай нь тэрхүү мөнгийг Тооцоогүй Судалгаагүй “Мега” нэртэй элдэв төслүүд,Халамжууд, 100 жилийн ой, Одон медаль, Боржуур, замын хавтан солих, Хог Шүүрдэгч нарын цалин нэмэх, Сумдын Сургууль ба Соёлын Төв, Ашиггүй Дампуу Үй олон ТӨХК-иуд…. зэрэгт хий дэмий үрээд хаячихаар энэ улс яаж амь зу

Avatar

Нэргүй 2025-10-27 202.9.47.4

нэмээгүй нэмэх сургаар өдийд ямарч юмны үнэ өдийд өсөөд нэмэгдчихсэн байгаа шүү дээ тэр чинь манай улсын заншил болчихсон шүү дээ харин түүхэндээ нэг ч барааны үнэ эргэж бууж байсан түүх байхгүй дээ

Avatar

Иргэн 2025-10-27 59.153.113.197

Экспортын орлогыг нэмэх, тендерийн мөнгө угаалтын зогсоох. Тухайлбал УБ хотын төсөв 3.4 их наяд төгрөг. Мөнгө угаалт маш сайн хийгдэж байна. Татварын хэмжээг багасгаж ЖДҮ боломж өгөх, Монгол банкны бодлогын хүүг бууруулах. Гадаад зээл тусламжийн үр ашгийг дээшлүүлэх хяналт тавих, Оюу толгойн өр, зээл, шударга бус гэрээг олон улсын арбитраар нэн яаралтай шийдвэрлэж debt swap хийх

Avatar

Нэргүй 2025-10-27 202.9.46.87

Дахиж битгий зургаа тавьж бай, нетээс хөөрхөн хүүхний зураг татаад тавьж бай.

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.181.78

Ёо ёо, ёстой нэг оройруу ортол хэлж бнаа ! Нээрээ л хөдөл мөрийн бүтээмжээ нэмэгдээгүй байхад их цалин нэхдэг нэмдэг нь арчаагүй ажилтан, төр хоёрын л ТЭЭЭГЛЭЛ шүү !!!

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.181.78

ТЭНЭГЛЭЛ

Avatar

Иргэн 2025-10-27 59.153.113.141

Ковидын үеийн үнийн хэт хөөрөгдөл арилахгүй имляцад нөлөөлснөөс өнөөгийн нөхцөл үүссэн ш дээ. Наймаачин зүгийн хүмүүс нэгэнт нэмсэн үнээ буулгана гэж байхгүй, улам л өссөн сургаар өсгөөд иргэд имфляцаа дийлэхгүй худаллан авах чадвар буурсаар байгаа… Зээлнээс зээлийн хооронд амьдрахыг хэн хүсэх билээ дээ

Avatar

Нэргүй 2025-10-27 59.153.115.105

Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхэд хүнс барааны үнэ нэмэгддэг.

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.161.201

Одоо төрийн үйлчилгээний болон хувийн хэвшлийнхнийг өдөөж байна. Шантааж хийхээ боль

Avatar

Болд 2025-10-27 103.57.93.59

Яам, агентлаг, дэд сайд, дэд дарга, газрын дарга, хэлтсийн дарга нарын орон тоог хасч референтийн системд шилжих, газар, хэлтсийн дарга нар мэргэжилтнүүдийн хийсэн ажлыг өөрсдөө хийсэн мэт дамжуулдаг шимигч нар байдаг юм. Цэрэг, цагдаагийн олон генерал дээд ахлах хурандаа дарга нарын орон тоог хасах, армид дунд офицер, ахлагч нар л гол үүрэг гүйцэтгэдэг. Тэр хэмнэсэн мөнгөөр багш, эмч нарын цалинг нэмэх.1990 оны үед референтийн системээр ажиллаж байхад болж л байсан.

Avatar

Хахаха 2025-10-27 202.9.46.87

Яасан муухай царайтай чувганц вэ? Тэгээд бас алтанцэцэг гэнэ шүү, яанаа..

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.181.78

Хөөе малаа ! Харин ч лут сайн боловсролтой, мундаг мэрэгжилтэн эмэгтэй бна шүү, Сангийн сайдаар тавьбал Жавхлангаас хамаагүй дээр гялалзуулах төмөр хатагтай юм биш үү ?!

Avatar

хүннү 2025-10-27 202.9.47.41

Манай эдийн засгийн өсөлт худлаа. Дор бүрнээ үндэслэлгүй үнээ нэмсэн хөөсөрсөн эдийн засагтай улс болсон. Талх 2500 ₮ байснаа 4500₮ болхыг эдийн засгийн өсөлт гээд байна. Гэтэл тэр хэмжээгээр иргэдийн амьдрал дордоод байна. Эрүүл эдийн засагтай болвол талх 2500₮-өөрөө л байна. Ийм тохиолдолд цалин тэтгэвэрийг ийм өндөр хувиар нэмүүлэе гэж шаардахгүй. Авч байгаа цалингаараа амьдарч болно. Токио хот, дэлхийд хамгийн өндөр өртөгтэй хот, гэтэл тэнд мах нь манайхаас үнэтэй бусад нь хямдхан байна гэнэ

Avatar

Нэргүй 2025-10-27 202.70.43.34

Улсын Төсвийн 70%-нь болох Уул уурхай ба Хувийн Хэвшилэс орж ирсэн Татвар, НДШ Мөнгөө үрэн таран хийхдээ Багш, Эмч, Цэрэг, Цагдаа, Төрийн албан хаагчид ба Хог шүүрдэгч нартаа тарааж өгөхдөө ЧУХЛЫН ДАРААЛАЛ-аа боддог ч болоосой ….

Avatar

Нэргүй 2025-10-27 202.70.43.34

Улсын Төсвийн 70%-г Уул уурхай ба Хувийн Хэвшил бүрдүүлж бна , үүгээр нь Бүх Төсвийн байгууллагуудаа тэжээхэд учир бийсэн…. УУРХАЙ БА ХУВИЙН ХЭВШЛЭЭС орж ирсэн Татвар, НДШ МӨНГӨӨ үрэн таран хийхдээ Хог шүүрдэгч, Багш, Эмч, Цэрэг, Цагдаа …гм-үүдээ ЧУХЛЫН ДАРААЛАЛ-д оруулдаг ч болоосой

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.183.110

асуудлаас бултах аргаа барсан арга

Avatar

Нэргүй 2025-10-27 202.70.43.34

….Төрөөс Зохицуулдаг ТЭНЭГ ТЭНЭГ Эдийн Засгийн Бодлого, Шийдвэрүүд , Ашиггүй , Хулгай Худлаа нүүрлэсэн үй олон ТӨХК-иуд, Хавтгайрсан халамжууд, Үр ашиггүй, тооцоо судалгаагүй “мега төслүүд” зэрэг Улсын эдийн засгийг нурааж бна.

Avatar

Нэргүй 2025-10-27 59.153.114.219

зам цэвэрлэгчийн цалинг судалгаагүй нэмсэн нь барааны үнэ нэмэгдэх,инфляц хөөрөгдөх эрсдэлтэй

Avatar

Зочин 2025-10-27 202.55.188.82

Нямбаатар автобусны жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3,5 сая эрчим хүч, дулаан, орон сууцны конторын цалинг 3-3,2 сая болгон нэмэхдээ заавал телевиз, веб сайтаар зарлаж байсан нь төрийн бусад мэргэжлийн ажилтнуудын цалингаа голох сэдлийг төрүүлж инфляцийг хөөрөгдсөн. Эдгээр 3 салбарын ажилчдын цалинг ялгаж нэмэх хэрэггүй, нэмсэн ч нэмлээ гэж show болгон зарлах хэрэггүй байлаа.

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.161.201

Нямбаатарын санаачилсон шантаажаар жагсаж байна

Avatar

Нэргүй 2025-10-27 103.229.120.67

Монгол төрд мөнгө хэзээ ч дутагдахгүй яагаад гэвэл ланд крузер, жи-класс гэх мэт машинуудын тоогоор дэлхийд тэргүүлдэг, бас бид цалингийхаа 40 хувийг татварт өгдөг, мөнгөгүй байх боломжгүй

Avatar

Нэргүй 2025-10-27 103.168.34.210

ymar muuhai durvuljin tsaraitai emgen ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж