Сурвалжлага: "Хотула" апп-д бүртгэлгүй өрхүүд шөнөдөө гал алдаж байна

Сурвалжлага: "Хотула" апп-д бүртгэлгүй өрхүүд шөнөдөө гал алдаж байна

Сурвалжлага: "Хотула" апп-д бүртгэлгүй өрхүүд шөнөдөө гал алдаж байна

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 173 мянган өрх хагас коксон түлшийг сайн карт, Хотула аппликейшнаар дамжуулж худалдан авч байгаа. Гэтэл Даваа гаригаас (2025.10.27) эхэлж хаягийн зөрчилтэй айл өрх, түр оршин суугч болон Хотула аппликейшнд бүртгэлгүй иргэд коксон түлш, сайжруулсан шахмал түлшийг худалдан авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаа нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах 211 дүгээр цэг дээрээс бэлтгэлээ. 


Улаанбаатар хот, 2025.10.27, 18.30 цаг

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах түлш борлуулах 211 дүгээр гэрээт цэг дээр биднийг очиход 4-5 иргэд сайжруулсан шахмал түлшээ авч чадахгүй, гал алдах эрсдэлд хүрсэн талаараа хэлсэн юм. Иргэдийн хувьд өнгөрөгч долоо хоногт түлшээ хэвийн авч байсан боловч амралтын өдрөөс хойш гэнэт Хотула аппликейшн алдаа зааж өнөөдрийг хүргэсэн байна. Гомдол мэдээлж буй иргэдийн дийлэнх нь Хотула аппликейшний талаар мэдүүлж байгаа бөгөөд хэрэглэхэд ойлгомжгүй, байнга алдаа заадаг гэлээ. Үнэхээр Хотула аппликейшн руу нэвтэрч ороход хэд хэдэн алдаа зааж байв. Үүнээс үүдэж хэдэн өрх гал алдах дээрээ тулаад байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд 100 мянган тонн сайжруулсан шахмал түлш хууль бусаар ашигласан талаар албаныхан дурдаж байв. Тиймээс энэхүү байдлыг алга болгохын тул Хотула аппликейшнаар дамжуулан өрхүүдэд коксон түлшийг олгож эхэлсэн. 2025-2026 онд 173 мянган өрх сайжруулсан шахмал түлшийг хэрэглэнэ гэж мэдэгдсэн. Гэтэл энэхүү 173 мянган өрхийн мэдээлэл 260 гаруй олджээ. Ингэхдээ дийлэнх иргэд нь шилжих хөдөлгөөн хийж орон сууц руу шилжсэн, хөдөө орон нутаг руу шилжих өрхийн мэдээллийг ашиглаж түлшийг олгож байсан нь асуудал дагуулсан юм. Тиймээс айл өрхүүдийн мэдээллийг албан ёсоор баталгаажуулах ажлыг зохион байгуулж хуурамч бүртгэл, хуурамч хаягтай өрхүүдийн мэдээллийг сайн карт дээрээс хассан ажээ. Үүнээс гадна хөдөө орон нутгаас түр хугацаагаар оршин сууж байгаа иргэдийг хороо, дүүргийн тодорхойлтыг Тавантолгой түлш компаны цахим хуудас руу илгээж баталгаажсаны дараагаар түлш худалдан авах эрх нь нээгдэж байгаа юм.

Гэвч иргэдийн дийлэнх хувь нь албан ёсны хаяг нь баталгаагүй, түр оршин суугчаар хороо дүүрэг дээрээ бүртгэлгүй улмаас гэрээт цэгээр дамжуулан түлш худалдаж авч чадахгүй байдал үүсжээ.

Энэ талаар нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны түр оршин суугч А.Тунгалаг хэлэхдээ "Түлш борлуулах гэрээт цэгээс сайжруулсан шахмал түлш худалдаж авахаар ирсэн боловч зарах боломжгүй гэж мэдэгдсэн. Яагаад зарахгүй байгаа юм бэ гэхэд таны мэдээлэл байхгүй учраас түлшийг зарж борлуулах боломжгүй гэсэн. Өнгөрөгч долоо хоногт ямар ч асуудалгүй худалдан авч байсан түлш өнөөдөр гэнэт өгөхгүй гэж байгаа хэцүү байна. Хотула аппликейшнийг нь татаж аваад гэрийн хаягаа хийтэл зөвшөөрөгдөөгүй хаяг гэж гарч ирсэн. Тэгээд холбогдох дугаар руу залгахаар утсаа авахгүй хэдэн цаг болж байна. Иргэдийн бүрэн мэдээллээр хангаагүй байж ийм нөхцөл байдалд хүргэлээ. Гэрээт цэгийн борлуулагч Д.Хишигт хэлэхдээ түлш тоогоор ирдэг учир өрхүүдэд хамаагүй өгөх боломжгүй, цаанаас нь цуцлалт хийдэг гэлээ. Хороо, дүүрэг рүү холбогдож хэлэхэд бид сайн мэдэхгүй, Тавантолгой түлш болон гэрээт цэг, Хотула аппликейшн руу залгаж мэдэгдээрэй гэдэг мэдээллийг өгсөн. Ийнхүү нөхцөл байдал үүсэж яах аа мэдэхгүй зогсож байна. Хотула аппликейшнийг ашиглахад ойлгомжгүй санагдсан. Нэг үгээр мэдээлэл хангалттай биш байна. Үүнээс үүдэж манай өрх шиг гал алдах нөхцөл байдал үүссэн иргэд олон байна" гэлээ.

Нийслэлийн зүгээс түлш худалдан авах үйлчилгээг цахимжуулах зорилгоор “Хотула” аппликейшнийг айл өрхүүдийн дунд нэвтрүүлсэн. Энэ нь иргэдийг түлшний карт болон иргэний үнэмлэхийн QR кодоос гадна ухаалаг гар утсаар түлшээ худалдан авах боломжийг бүрдүүлсэн. “Хотула” аппликейшн нь түлш худалдан авалт, төлбөр тооцоо, түгээлтийн хяналтыг нэгтгэсэн аппликейшн юм.

Энэхүү системийг нэвтрүүлснээр түлш худалдах уламжлалт үйл явцыг дижитал хэлбэрт шилжүүлж, иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна гэж холбогдох албанаас мэдээлж байсан юм.

Гэхдээ бодит байдал дээрээ тийм байсангүй. Иргэдэд Хотула аппликейшнийг хэрхэн ашиглах, хэрхэн үлдэгдэл нөөц түлш байгаа зэргийг бүрэн мэдэхгүй байгаа нь хүндрэл үүсэж байгаа ажээ. Тухайлбал, нэг хаяг дээр гурван өөр өрх байгаа тохиолдолд зөвхөн нэг өрхөд нь сайжруулсан шахмал түлш олгож байгаа аж. Үүнээс харахад өрхийн мэдээллийг бүрэн судлаагүй улмаас айл өрхүүд ийм байдалд хүрсэн байна. Түүнчлэн ахмадууд сайжруулсан шамхал түлшийг Хотула аппликейшн ашиглан худалдан авалт хийх нь тун цөөн байгааг иргэд хэлж байсан юм. Өрхүүдийн хувьд сайн картаараа дамжуулан түлшээ авч ирсэн боловч сайн картыг ирэх арванхоёр дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж хэрэглээнээс бүрэн гаргахаар болсон байдаг.

Энэ талаар Нийслэлийн агаар орчин бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэлэхдээ, Нийслэл 2019 оноос Сайн картыг хэрэглэж ирсэн. Тухайлбал, сайн картаар дамжуулж айл өрхүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн байдаг. 2019-2025 он хүртэл Сайн картын бүртгэл мэдээлэл алдагдсан. Үүнээс хамаарч иргэдийн мэдээлэл зөрөх тохиолдол их гарсан. Харин Хотула аппликейшнийг хэрэглэх болсон үндсэн хоёр шалгаан бий. Нэгт, айл өрхүүдэд олгогдож буй түлшний хэрэглээг шинэчлэх ажил өрнөж байгаа юм. Хоёрт, жилд 100 мянган орчим сайжруулсан шахмал түлшийг хулгайд алддаг гэх тоон мэдээлэл бий. Учир нь хөдөө орон нутаг болон алслагдсан газруудад зориулалтын өрхөд бус өөр газарт хэрэглэгдэж байгааг тогтоосон.

Хотула аппликейшнийг хэрэглэж байгаа айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг суулгаж өгсөн. Өнөөдрийн байдлаар 122 мянган айл өрх угаарын хийн мэдэгчид холбогдсон байгаа. Тиймээс шинээр 45 мянган угаарын хийн мэдрэгчийг айл өрхөд шинээр суурилуулна.

Улаанбаатарын хотын айл өрхүүд бүгд угаар мэдрэгчтэй болж байна. Нөгөөтэйгүүр тэр айл өрхүүдийг хотула аппликейшний нэгдсэн сан руу холбож эхэлсэн. Түүнчлэн хотула аппликейшн дээр нэг өрхийн хэдэн гишүүн гишүүнчлэлээр бүртгүүлж долоо шуудай нүүрсээ авах боломжтой. Тухайн аппликейшн дээр айл өрхийн хэдэн шуудай түлш авсан мэдээлэл нь гарч ирнэ. Хэрэв айл өрхөд ямар нэгэн байдлаар эрсдэл үүссэн тохиолдолд хотула аппликейшнинд бүртгэлдэлтэй иргэдэд угаарын хийн мэдээлэл очиж байгаа. Мөн иргэд хотула аппликейшнаар дамжуулж хамгийн ойр байрлах цэгээс сайжруулсан шахмал түлшийг худалдан авах, агуулахад хэм хэмжээтэй байгааг бүрэн мэдэх боломжтой.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 141 мянган өрхийн мэдээлэл хотула аппликейшн дээр бүртгэгдсэн байна. Иргэд хотула аппликейшн гар утас дээрээ суулгаагүй тохиолдолд иргэний үнэмлэхийн QR уншуулж сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшээ авах боломж бий. Хэрэв иргэний үнэмлэхийн Qr уншуулж авсан түлшний мэдээлэл хотула аппликейшн дээр давхар бүртгэгдэж байгаа учраас эрсдэл багатай юм.

Хотула аппликейшнийг аль ч насны хүнд хэрэглэж болохоор амар хийсэн. Мөн удахгүй дараагийн сайжирсан хувилбар нь гарна. Үүнээс хамаарч өмнөн хэрэглэж байсан сайн картыг ирэх арванхоёрдугаар сараас хэрэглээнээс гаргах төлөвтэй байгаа. Түүнээс гадна Хотула аппликейшнийг төр, хувийн хэвшил хамтран хийсэн учир төсөв өртөг гэж үнийн дүн тусгагдаагүй гэж ойлгож болно" гэлээ.

 

Сайн картны давхарталд болон хороо дүүргийн мэдээлэл хоёр зөрүүтэй гарсан бөгөөд 261 мянган өрхийн мэдээлэл гарч иржээ. Энэхүү өрхийн тоон мэдээлэл нь хийсвэр тоо гэж үзэж болохыг албаныхан хэлж байв. Тухайлбал,

  • Орон нутгийн хаягтай буюу түр оршин суугч 13,336
  • Сайн картны эзэмшигч нар барсан 7000
  • Зөрчилтэй хаяг 33,924 тус тус байгааг хүчингүй болгосон байдаг.

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд шахмал түлшний борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан Тавантолгой түлш компанийн ажилтан албан хаагчид “Хотула” аппликейшнийг хэрхэн ашиглах талаарх заавар зөвлөгөөг борлуулалтын цэгүүдэд биечлэн ажиллаж мэдээлэл өгсөн. Нөгөөтэйгүүр гэрээт цэгийн борлуулагч нарыг сургалтад хамруулж иргэд олон нийтэд үнэн зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулсан байдаг. Гэвч дийлэнх оршин суугчид анхааруулсан үгийг үл тоож байсан талаар 211 дүгээр цэгийн борлуулагч Д.Хишигт хэлэхдээ "Иргэд үнэхээр Хотула аппликейшний талаар мэдээлэл маш хомс байгаа. Өдөр олон өрхийн хэрэглэгчид Хотула аппликейшн болохгүй байна, алдаа зааж байна гэх орж ирдэг. Тэр бүрт нь өөрийн чадах чинээгээрээ хариулж арга хэмжээ авдаг. Харин зарим тохиолдолд иргэдийн мэдээлэл байхгүй болсон тохиолдол гарч байна. Дийлэнх иргэд сайн картаар дамжуулан сайжруулсан шахмал түлш болон коксон түлшийг худалдан авч байна. Манай 211 дүгээр гэрээт цэг дээр сайжруулсан шахмал түлш нийлүүлэгдээгүй удаж байна. Одоогийн байдлаар хагас коксон түлшийг борлуулж байна. Түлш авахаар ирж байгаа айл өрхүүд ихэвчлэн сайжруулсан шахмал түлш авах сонирхолтой байгаа нь анзаарагдсан. Коксон түлшийн хувьд илч муу байна гэж иргэд орж ирдэг. Харин Хотула аппликейшнийг өндөр настай иргэд бүрэн дүүрэн ашиглах боломжгүй байгаа нь харагдсан" гэлээ.

“Хотула түлш” модуль нь хөгжүүлэлтийн хоёрдугаар үе шатандаа амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал иргэд “Хотула” аппликейшнийг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой.

  • Хатуу болон хийн түлшний худалдан авалтаа гар утсаар хийх,
  • QR код ашиглан төлбөрөө цахимаар төлөх,
  • Түлшний түгээлтийн мэдээлэл, байршлыг хянах,
  • Өрхийн хэрэглээ болон үлдэгдлээ хянах,
  • Хэрэглээний бусад төлбөрийг нэг дороос төлнө.

Аппликейшнийг ашигласнаар виртуал карт автоматаар үүсэж, уг картыг өрхийн гишүүд хамтран ашиглах боломжтой. Харин аппликейшн ашиглах боломжгүй иргэд иргэний үнэмлэхийн QR кодоор түлш худалдан авна. Түүнчлэн “Хотула” аппликейшн нэвтэрснээр нийслэлийн хэмжээнд түлшний цахим борлуулалт амжилттай эхэлсэн боловч хэрэгжилтийн явцад тодорхой зохицуулалт шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд мэдээлжээ. Тухайлбал, нэг өрхөд зориулсан аппликейшнийг нэгэн зэрэг олон хүн ашигласнаар түлшний хуваарилалт, нөөцийн тооцоонд зөрүү гарах эрсдэл үүсэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Иймд системийн нэгдсэн хяналт, хэрэглэгчийн эрхийн баталгааг сайжруулах чиглэлд нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн С.Бум-Эрдэнэ хэлэхдээ "Хотула аппликейшнийг хэрэглэж түлшээ  худалдан авч байгаа. Нэг өрхийн долоо хоногийн хэрэглээ долоон шуудай түлш байдаг. Гэхдээ манай Баянгол дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшийг нийлүүлэхгүй байгаа гэж борлуулагч хэлсэн. Учир нь сайжруулсан шахмал түлшний нөөц дууссан учраас хагас коксон түлшийг нийлүүлсэн гэж байсан. Энэ шинээр гарсан түлш нь өмнөх түлшээ бодвол элч харьцангуй муу санагдаж байгаа. Үнийн хувьд 5000 төгрөгөөр борлуулж буй ч 3750 төгрөгийн түлшээ гүйцэхгүй байна. Гэрээт цэгийн ажилчид айл өрхүүдэд нэгдсэн мэдээлэл өгдөггүй. Би энэ талаар мэдээлэл огт авч байгаагүй гэж хэлж болно. Манай өрхийн хувьд өнгөрөгч долоо хоногийн түлшээ авч хэрэглэсэн. Гэхдээ зарим өдрүүдэд долоон шуудай нүүрс хүрэхгүй байх тохиолдол гарч байна. Өмнө нь сайн картаар худалдан авалт хийгээд болж байсан асуудлыг шинэ зүйл гаргаж айл өрхүүдийг гал алдах дээр хүргэх хэрэг байсан үгүйг сайн хэлж мэдэхгүй байна. Тиймээс төр засаг энэхүү Хотула аппликейшн  дээр анхаарах хэрэгтэй" гэлээ.

Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны түр оршин суугч Ц.Өлзийбадрах хэлэхдээ "Өмнө нь 11 дүгээр хороо дээр очиж түр оршин суугчийн албан бичгийг Тавантолгой түлш компани руу илгээж Хотула аппликейшнийг хэрэглэж түлшээ авч болж байсан. Гэтэл өнөөдөр системд алдаа зааж болохгүй байна. Тавантолгой түлшний холбогдох дугаар руу залгахад дор хаяж 30-40 минут тасралгүй залгаж байж утсаа авдаг. Утсаа авснаас хойш оройн 18 цаг хүртэл хүлээж байна. Гэтэл одоо хүртэл хэвийн болоогүй алдаа заасан хэвээр байна. Энэ мэтчилэн алдаа байнга заавал асуудалтай санагдаж байна. Өнөөдөр түлш худалдан авч чадахгүй юм чинь мод худалдан авна" гэлээ.

 

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-28 202.55.188.116

энэ апп-r чинь дамжуулж манай хаяг дээр миний танихгүй айл бүртгэлтэй байгааг мэдэж авсан,одоо яахаа хаана хандахаа мэдэхгүй байна,манай хашаанд манайхаас өөр айл байдаггүй,тэгтэл танихгүй хүний бүртгэл байгаан аймаар ч юм шиг,

Avatar

АНХААР‼️‼️‼️ 2025-10-28 202.126.90.138

АРД ТҮМЭН ЯДУУ БНА ШҮҮ ДЭЭ
БҮХ ХҮН УХААЛАГ УТАСГҮЙ БАЙГААГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ‼️‼️‼️
УХААЛАГ УТАСГҮЙ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭЖ ҮЗЭЭГҮЙ МАШ ОЛОН ХҮН БАЙДАГ ШҮҮ‼️‼️‼️

Avatar

Нэргүй 2025-10-28 202.179.24.33

ҮХСЭН АЦНЫ АПП ВЭ…

Avatar

Зочин 2025-10-28 103.10.22.42

Ийм новшийн апп, дээр нь 70119400 утас нь авахгүй дотооддоо хяналт шалгалт гэж бна уу

Avatar

зочин 2025-10-28 202.126.90.81

А'пп шаардаж бгаа юм уу. Болиоч ээ, хүний хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхийн зөрчил шүү.

Avatar

Нэргүй 2025-10-28 124.158.123.242

Хуучин шигээ борлуулах цэгээрээ зовлон багатайхан шнг хүргэмээр юм уу даа. Дээрхи мэдээ болон доорхи комментийг уншихад түлш авах бас нэг зовлон нэмэгдсэн бололтой.. Иргэдээ хүйтэний улиралд бага шиг зовоомоор юм…

Avatar

Нэргүй 2025-10-28 202.126.90.204

Шинэ түлшээ хүрэлцээтэй болгооод үнийг нь хуучин улаан шуудайт шиг болгох хэрэгтэй байна. Хамаагүй бага утаа гаргадаг, дажгүй юм байна.

Avatar

зочин 2025-10-28 202.9.41.15

шинэ нүүрснийхээ чанарыг сайжруулахгүй бол үнэхээр илч муутай асалт удаан юм билээ. Хийлгэж байгаа захиалсан газраа хуучин шахмал түлштэйгээ халалалт асалтыг нь ойртуулахгүй бол болохгүй байна аа. Хуучин улаан ууттай түлш бол хор нь яадаг юм гэхээс асалт хурдан халалт сайтай шүү

Avatar

zochin 2025-10-28 202.126.89.187

shoniin tdshilgaanii hongololt ehleegui baigaa. Mon tulsh oldohgui baigaa. Her horooolliin amidral medehgui humuus am as tatna uu. Ta ooroo Galicia onjij honood uz dee

Avatar

Нэргүй 2025-10-28 66.181.180.242

цххилгааны шөнийн тарифыг үнэгүй өолгосон гээ биздээ иргэд хүний амнөөс амьдарч өгч байгаа юм шиг байдгаа болимоор юмаа. цахилгаан халаагуураар халаагаад хоноход өдөр гайгүй биз дээ.гэр байшингаа сайн дулаалчихвал

Avatar

Бадарч тахар 2025-10-28 66.181.184.18

Дээрээ суудлаа олохгүй болохоор доороо гүйдлээ олохгүй байна !

Avatar

Нэргүй 2025-10-28 202.126.90.243

хотулад хүсэлт явуулаад 10 гаруй хонож байна,хүлээлтэд байна гэх,ТТТүлш утсаа огт авахгүй юмаа

Avatar

Нэргүй 2025-10-28 43.228.130.33

MAH bugdiig ni hyanaltandaa avah gej het ulairsanaas bolj 90 – eed onii cardiin baraanii uyeruu butsaaj avaachij bna daa. udahgui talhaa cardaar avah ni dee! Arga ch ugui yumdaa. chuluut zah zeel gej bhgui gej medegdsen hurandaagiin udirdlagaas garch chadahgui l yavna.

Avatar

irgen 2025-10-28 202.55.188.106

vneen vnen

Avatar

бүртгэлгүй 2025-10-28 122.201.31.4

бол хөлдөж үхэж болно гэсэн логик гараад бн…. карт хэрэггүй, бүртгэл хэрэггүй,…. зүгээр л нүүрсээ борлуул…

Avatar

eh oronch hvn 2025-10-28 202.55.188.106

hytadaaas hudaldaj awhaar mongold bgaa nvvrsee heregleyoo

Avatar

хэрэглэгч 2025-10-28 103.111.68.3

энэ асуудлаа эргэж харахгүй бол эргээд хог түлэхээрэр болж байна. карт хаагдсан байна.. дарангуйлсан хязгээрласан хорьсон нийгэмд амьдрах тусам иргэд сөрөг юмаа л бодно шүү. таван толгой компанийн мэдээллийн ажилтнууд харьцаан дээрээ анхаар мэддэггүй бол болих хэрэгтэй. өвөл болж байгааг та нар мэдэж байна уу.

Avatar

Нэргүй 2025-10-28 202.55.188.106

10n jilee arai gj C D toggson hvvhdvvd bdiin
ih surguuli ni hvcheer diplom ogchihdog haa gazar l iim bdag kreditiin mongoo tolj l bwal hamaagvi gd shutisaas busad ni

Avatar

Нэргүй 2025-10-28 103.168.34.124

Монгол Улс картанд оров уу

Avatar

Нэргүй 2025-10-28 202.70.43.34

Нямбаатар дарга гуай тэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу Цэвэр усны эх ундарга дээр ТЕАТР БАРИХ ТӨСЛИЙГ баталсан бгаа нь БУРУУ Шийдвэр болжээ….Шийдврээ өөрчилнө үү.

Avatar

Нэргүй 2025-10-28 122.201.23.83

иргэний үнэмлэх байхад л болно.

Avatar

Нэргүй 2025-10-28 202.70.43.34

Янз бүрийн АПП монголд бүр сүлжээ бизнис боллооо ….. Хогийн АППууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж