Том Аспиналл: Бид амьдралаа дэнчин тавьж тулалддаг, би торонд үхмээргүй байна

Том Аспиналл: Бид амьдралаа дэнчин тавьж тулалддаг, би торонд үхмээргүй байна

Том Аспиналл: Бид амьдралаа дэнчин тавьж тулалддаг, би торонд үхмээргүй байна

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо болох "UFC"-ийн "UFC 321" өдөрлөг орон нутгийн цагаар Ням гаригт болж, оргил тулаан тэнцээгээр өндөрлөсөн. Хүнд жингийн аваргын төлөө бүсээ хамгаалагч, англи залуу Том Аспиналл франц тулаанч Сирил Гантай тулалдав. Хоёр тамирчны тулаан нэгдүгээр үеэ дуусгаагүй дууссан. Учир нь тулааны үеэр Аспиналл нүд рүүгээ хатгуулж, тулааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон учир дээрх тулааныг тэнцээгээр өндөрлүүлсэн юм.

Тэгвэл Том Аспиналл тулааны өмнөх ярилцлагадаа "Үнэндээ бид олон сая хүний өмнө амьдралаа дэнчин тавьж тулалддаг. Хэцүү сонсогдож болох ч муу зүйлс тохиолдохыг үгүйсгэхгүй. Би торонд үхмээргүй байна. Үнэхээр хүсэхгүй байна. Гэхдээ энэ бол аюултай спорт. Гол санаа нь өрсөлдөгчөө өвтгөх шүү дээ. Би эсвэл тэд аль нь ч байсан хамаагүй нэг нь л зодох ёстой. Ийм л энгийн" гэж байжээ.

Ган тулааны дараа санамсаргүйгээр Аспиналлын нүдийг хатгасан гэдгээ хэлсэн. Тулааны дараа англи залуу эмнэлэг рүү хүргэгдсэн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж