Английн Премьер лигийн есдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр боллоо. Энэхүү тойрогт Челси, Ливерпуль, Манчестер Сити зэрэг топ багууд хожигдож, оноо алдав. Харин Арсенал хожсоноор 22 оноотой хүснэгтийг дөрвөн онооны илүүтэйгээр итгэл төгс тэргүүлж эхэллээ.
"Их буучид" өчигдөр/2025.10.26/ талбайдаа Кристал Паласыг хүлээн авч, Эбэрэчи Эзэгийн ганц гоолоор өрсөлдөгчөө буулган авчээ. Эзэ ч шинэ багийнхаа төлөөх анхны гоолоо хуучин багийнхаа эсрэг оруулав.
Энэ улирал Арсеналыг лигтээ түрүүлнэ гэж олон хүн итгэлтэй ярьж байна. Манчестер Ситигийн хамгаалагч асан Недум Оноуха ярихдаа "Хүмүүс Арсеналын талаар буруу ойлголтой яваа нь хачирхалтай. Тэднийг хөдөлгөөнгүй бөмбөгнөөс л гоол оруулдаг гэж бодоод байна. Гэтэл тэд лигт хамгийн олон цохилт гүйцэтгэж, хамгийн бага гоол алдаж, цөөн цохилт, боломж алдаж байгаа баг. Тэд гайхалтай байна. Лигийг тэргүүлж байна. Үүнийг хүртэх эрхтэй" гэв.

Дасгалжуулагч Микель Артета өнгөрсөн зун 250 сая фунтыг найман тоглогчид зарцуулж, багтаа нэгтгэсэн. Энэ ч утгаараа 2004 оноос хойш хүсэн хүлээж буй аваргын цомоо өргөхийг чармайж байна.
"Их буучид"-ын довтлогч асан Тео Уолкотт "Арсенал одоо бол бүхнийг хийж байна. Бүтэн багаараа айдас төрүүлж байна. Багууд тэднээс айж байна. Үүнийг харах гайхалтай байна. Тэд гоол алдахгүй байгаа нь хэвийн үзэгдэл боллоо. Өнгөрсөн жил харамсалтай зүйл тохиолдож, маш олон тэнцсэн. Гэхдээ энэ жил тийм зүйл болохгүй гэж бодож байна. Багт түрүүлнэ гэдэг итгэл үнэмшил суужээ" гэлээ.
Харин Эллэн Уайт "Арсеналыг зогсооход хэцүү, дийлдэшгүй хүчтэй болжээ" гэв.
Арсенал одоогоор лигтээ хаалгандаа зургаахан гоол алдсан үзүүлэлттэй бүх багуудыг тэргүүлж байна. Мөн хөдөлгөөнгүй бөмбөгнөөс одоогоор 11 гоол оруулсан аж. Тэд өнгөрсөн улирал нийтдээ 16 гоол оруулж байсан юм.
3,548.92





















































Зочин 2025-10-27 66.181.177.210
Улирал дуустал зай ч байна лай ч boxing day гэж нэг том даваа өмнө байна, ер нь ямар ч сайн баг бүтэн улирал супер формтой байх боломжгүй, тодорхой хэмжээний уналт заавал байна, хавар сити ливерпуль мэт нь ид формондоо ороод, харин арсеналын уналтын үе таарчихвал хэцүү л юм болно доо, кк
Нэргүй 2025-10-27 202.126.90.162
Арсенал энэ улиралд хаалгадаа 3 гоол л алдсан байгаа шүү дээ Энэ сэтгүүлч юу хараад бас нэмээд 3 гоол оруулчихав аа
Нэргүй 2025-10-27 202.126.89.169
х***а манж үхсн сүгнүүдийг жалганд аваачж буудаачэ юуу вээ мнгол хүн гэртээ сууж бгаад таттвар торгуулв унж үхжийн шд юуу вээ 500 мянгн төгрөгхйи торгуул 500 татвартай болцн бн шдэ ямар аймар пзданууд бэ тэгснээ нэг төгрөгийн орлоггүй иймаймр мөлжлөг шаажийн шд нам төр хулгайлцн х***а манжууд.