Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй Ням гаригаас /2025.10.26/ эхлэн ОХУ-д гурван өдөр айлчилж байна. Чой Сон Хуйг Пёньян дахь Оросын Элчин сайд Александр Мацегора онгоцны буудал хүртэл үдэн гаргаж өгчээ. Айлчлалын хүрээнд тэрбээр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, хоёр улсын харилцаа болон олон улсын бодлогын талаар хэлэлцэнэ.
Чой Сон Хуй Оросоос залгуулаад Беларусьд айлчилна. Беларусь дахь айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.
Орос, Украины дайн эхэлснээс хойш Москва, Пёньяны харилцаа улам зузаарах болсон. Энэ хугацаанд талууд хэд хэдэн удаа харилцан айлчилсан билээ. Гадаад хэргийн сайд Чой Сон Хуйгийн хувьд 2024 онд гурван ч удаа ОХУ-д айлчилсан гэх мэдээлэл байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дээд дипломатуудын стратегийн яриа хэлэлцээний хоёр дахь шатны хэлэлцээг хийхээр өнгөрсөн оны долдугаар сард Хойд Солонгост айлчилжээ.
3,548.92






















































Зочин 2025-10-27 59.153.87.54
Орост Хойд Со, Белорусс, Монголын дарга нар л очих юм даа. Чааваас даа
Нэргүй 2025-10-27 59.153.113.157
… … Хуй гэдэг нэртэй энэ авгай таарсан газартаа ирж дээ?! Оросууд нэрээр нь шоглоом хийнэ дээ??
Зочин 2025-10-27 59.153.87.54
Ёстой жинхэнэ утгаараа На Хуй боллоо доо. Манай сансрын нисгэгч Ганхуягийг оросууд ХУй гэж сонсогдохоор байна гээд Ганзориг болгосон гэж яригддаг байсан
Нэргүй 2025-10-27 59.153.115.110
1980-аад онд ЗХУ-д оюутан байхад Ганхуяг, Батхуяг г.м. нэртэй хүүхдийн нэрийг оросууд Ганхаяг, Батхаяг г.м.-ээр өөрчилж хэлдэг байв. Багш нар хүртэл … хуйяк гэж хэлчихээд нүүр нь улайгаад инээгээд байдаг байсан!
Нэргүй 2025-10-27 66.181.179.250
Ваа гэгээн