Филиппинд Таал галт уул идэвхижжээ

Филиппинд Таал галт уул идэвхижжээ

Филиппинд Таал галт уул идэвхижжээ

Филиппиний Галт уул судлал, газар хөдлөлтийн хүрээлэнгийн мэдээлснээр, Батангас дахь Таал галт уул өчигдөр (2025.10.26) гурван удаа бага зэрэг дэлбэрчээ. Тодруулбал, үүрийн 02:55 цагт бага зэргийн фреатик дэлбэрэлт болсон бол дараа нь өглөөний 08:13 болон 08:20 цагт гол тогоонд хоёр удаа фреатомагматик дэлбэрэлт болжээ. Галт уулын үнс 2100 метрийн өндөрт хүрсэн байна. Түүнчлэн галт уулт идэвхижсэн мөчөөс эхлэн 24 цагийн хугацаанд есөн удаа газар хөдлөлт бүртгэгджээ. Мөн Бямба гаригийн байдлаар хүхрийн давхар ислийн ялгаралт өдөрт дунджаар 436 тонн байсан бол гол тогооны температур 69.3 хэм байв. Одоогийн байдлаар Таал галт уулын идэвхжилтийг нэгдүгээр түвшин гэж тодорхойлсон. Хамгийн аюултай түвшин нь дөрөвдүгээр түвшин байдаг аж. Улмаар гэнэтийн уур болон хийн дэлбэрэлт анхааруулгагүйгээр гарч болзошгүйг сэрэмжлүүлжээ. Эрх баригчид Таал галт уулын арал, ялангуяа гол тогоо ба Даанг Кастила хагарал руу нэвтрэхийг хатуу хориглосон байна.

ЭХ СУРВАЛЖ: INQUIRER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.181.78

Усан дороос дэлбэрээ юү, дэлбэрхэд нь ус гараа юм бол уу ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж