Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Global Finance” сэтгүүлийн “А-” үнэлгээний батламжаа гардан авлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Global Finance” сэтгүүлийн “А-” үнэлгээний батламжаа гардан авлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Global Finance” сэтгүүлийн “А-” үнэлгээний батламжаа гардан авлаа

ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалт 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо болж, Монголбанкны Ерөнхийлөгч тэргүүтэй удирдлагууд оролцсон. Энэ үеэр олон улсад нэр хүндтэй “Global Finance” сэтгүүлийн зүгээс 2025 оны “Central Banker Report Cards” тайлангаар шилдэгт багтсан Төв банкны тэргүүнүүдэд үнэлгээний батламжийг нь гардуулан өглөө.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус тайлангаар “А-” үнэлгээ авч, дэлхийн шилдэг төв банкны удирдлагуудын нэгээр шалгарсан бөгөөд энэ үеэр батламжаа мөн гардаж авав.

“Central banker Cards-2025” үнэлгээний дэлгэрэнгүй тайланд: 

“Б.Лхагвасүрэн нь 2019 оноос хойш Монголбанкийг удирдаж буй бөгөөд уул уурхайгаас ихээхэн хамааралтай, цаг уурын таагүй нөхцөлд өртөмтгий Монгол Улсын эдийн засагт тулгарсан сорилтуудыг амжилттай даван туулж ирлээ. Азийн хөгжлийн банкны таамаглалын дагуу уул уурхай болон хөдөө аж ахуйн салбаруудын өсөлт 2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.6 хувиар өсөхөд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна. 2025 оны II улирлын байдлаар ДНБ-ий өсөлт 5.6 хувьтай байгаа нь эхний улирлын 2.4 хувийн сулхан өсөлтөөс огцом сэргэсэн үзүүлэлт болж байна. Харин инфляц долоодугаар сард 8.1 хувь болж буурсан нь сүүлийн найман сарын хамгийн бага үзүүлэлт болж буй бөгөөд энэ нь Монголбанк энэ оны гуравдугаар сард бодлогын хүүг 2 нэгжээр өсгөж, 12 хувьд хүргэсэн бодлогын үр дүн юм. Цаашид Монголбанк дунд хугацаанд инфляцыг 5 хувь хүртэл бууруулахыг зорьж байгаа тул энэ онд бодлогын хүүг дахин бууруулах бодлого баримтлах магадлал бага” гэжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус тайланд 2024 онд мөн “А-” үнэлгээ авч шилдэг 15 улсын төв банкны тэргүүнээр тодорч байсан бөгөөд энэ жил ийнхүү үнэлгээгээ баталгаажуулж байна.

Central Banker Report Cards тайланг 1994 оноос хойш жил бүр гаргаж ирсэн бөгөөд дэлхийн 100 гаруй улсын төв банкны удирдлагын үйл ажиллагааг дараах шалгуураар үнэлдэг. Үүнд:

  • Үндсэн зорилтыг хэрэгжүүлсэн байдал
  • Эдийн засгийн өсөлт, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үр дүн
  • Инфляц болон валютын ханшийн тогтвортой байдлыг хадгалсан
  • Төв банкны хараат бус байдлыг хангасан байдал гэсэн 4 шалгуурыг үндэслэн дэлхийн 100 гаруй улсын төв банкны удирдлагуудад “А+”-ээс “F-” хүртэл үнэлгээ өгч, жагсаадаг юм.

Энэ жилийн хувьд “Central Banker Report Cards” тайланд дэлхийн 26 улс А+, А, А- үнэлгээ авч, дэлхийн шилдгүүдэд багтсан. Эдгээрээс 14 улс А- үнэлгээ авсан бөгөөд Европын Төв банкны тэргүүн Кристин Лагарде, Сингапурын Төв банкны Ерөнхийлөгч Чи Дер Жун,, Чехийн Төв банкны тэргүүн Але Мичи зэрэг дэлхийн томоохон төв банкнуудын удирдлагууд багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.190.215

mongol mungnii hansh 30 huvi unchaad bhd 1 jiliin umnuhuus yamarch hariutslaggui gazar huulind n uureg hariutslagiin suulgaj uguuchee 100n myanga 70 n myanga bolchood bhd bid ch honi shig nomhon umuu erguu uls umuu oilgodguiee

Avatar

Нэргүй 2025-10-27 103.229.122.234

энэ н**ш зайлаагүй юмуу.их л том сугатай новшийн үс үү

Avatar

Зочин 2025-10-27 202.9.46.136

Монгол Улсын төв банкийг зөв удирдсан биш, харин өөрийнхөө хувийн мөнгө хүүлэгч компаниа сайн удирдсан гэж олгосон шагнал юм биш үү.

Avatar

Баагий 2025-10-27 66.181.189.174

Күэ мөн лут юмаа. Юу хийсэн болоод шагнал авдаг юм бол? Хамгийн муу удирдлагатай санхүүгийн хулгай луйвартаа баригдаж инфляцдаа идэгдсэн Монгол улсын банкийг шалгаруулахаар энэ ОУВС ДБ ч хэрэггүй н**ш болсон юм бна дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж