"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.10.27/ 09.00 цагт үргэлжилж байна.
А.Ганхуягийн хувьд шүүх хурал дээр үг хэлэхдээ "76 тэрбум төгрөгийн хохирлыг үл хөдлөх хөрөнгөөрөө барагдуулсан гэж нийслэлийн Засаг даргын захирамж гарч, НИТХ-ын тогтоол гарсан. Үүнийг Улсын бүртгэлд даалгаж өгнө үү гэсэн. Хэрвээ би 76 тэрбум төгрөгөө төрийн өмчийн компани руу шилжүүлж өгөхөөр бол над дээр татварын асуудал яригдана. Одоо манай компани ямар ч мөнгөгүй, ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Төрд шилжүүлээгүй байгаа. Одоо бол зөвхөн хоёр талаасаа өр төлбөрөө барагдуулж, хүлээгээд л авсан байгаа. Гэрчилгээнүүдээ шилжүүлнэ гэж ярьж байна. Хэрвээ би энүүгээрээ яваад шилжүүлэх гэхээр үл хөдлөхийн татвар тавигдана. А.Ганхуяг гэж хүн 76 тэрбум төгрөгийг шилжүүлж байгаа бол үүний хоёр хувийн татвар буюу 1.6 тэрбум төгрөг ч байдаг юм уу мөнгө төлөх болно. Тийм учраас надад ямар ч мөнгө байхгүй. Тиймээс шүүхийн шийдвэрээр төр нь өөрөө юмаа хийгээд явчих" гэж байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг /2025.04.09/ ЦЕГ-ийн "Сүлд" чуулгын байранд танилцуулсан. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, дууссан юм. Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар шууд дамжуулж, үргэлжилсэн байдаг.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
Шүүх бүрэлдэхүүний танилцуулсан шийдвэрийг дахин хүргэе.
- Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Б.Дөлгөөн, Г.Энхтайван нар болон Ж.Эрдэнэбат, БНСУ-ын хоёр иргэн, Ж.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Б.Алтаншагай, А.Ганхуяг, Ц.Болортуяа нарын хэрэг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
- Шүүгдэгч А.Ганхуягийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулах.
- Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
- Шүүгдэгч С.Баярсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Түмэнжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 хорих ял оногдуулах
- Шүүгдэгч А.Чойжилсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
- Шүүгдэгч Б.Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч О.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч О.Лувсандагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Э.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Ц.Хадбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Б.Мөнхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Б.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч О.Хонгорзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэхээр боллоо.
Шүүгдэгч А.Ганхуягт оногдуулсан залилах болон нийтийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ялаар тогтоосугай. Шүүгдэгч А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. Нийтийн албанд томилогдох эрхийг хорих ял эдэлж дууссаны дараа хэрэгжүүлэх бол бусад хорихоос өөр ял шийтгэл авсан хүмүүсийн ялыг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцно гэсэн юм.
3,548.92




















































Ажиллаж байсан хүн 2025-10-27 59.153.112.219
А. Ганхуяг гэдэг зальт этгээдэд ямар бага ял өгөө вэ? зальтай шуналтай хүнд 10 жил өгөх байсан юм даа. 114 тэрбум төгрөгийн хохирол учруулж ард иргэд ажилчдаа зовоочихоод өрөө төлөхөөр мөнгөгүй үл хөдлөх хөрөнгийн татьар төлж чадахгүй ч гэх шиг ямар бузартай шунал вэ
Зочин 2025-10-27 103.212.116.242
нүүрсний биш ногоон автобусны хулгайч нь юм байна
Нэргүй 2025-10-27 103.229.121.225
ANUSN ALNI SEKSDEED80955877VANXANI ERCHUUDTEI SEXSEER ZALYYGN ANUSN NUXN XELEERE DOLOOJ80955877
Нэргүй 2025-10-27 103.229.121.225
BOOW XXOJ TAWIYYLI BOOB DOLOOJ TOMSGN DOLOOMOOR VANXANDI80955877
ард түмэн 2025-10-27 202.21.125.66
ЭНЭ НЭГ ЛУЙВАРЧИН АРД ТҮМНИЙ ЗОВЛОН ДЭЭР ЗООЛЧООД ДАВЖ ЗААЛДААД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ:
ТЭСГЭМ ХҮЙТЭНД ХҮЙТЭН АВТОБУС ХҮЛЭЭЖ ХЭДЭН ЦАГААР ГАДАА БУУДАЛ ДЭЭР ЗОГСОЖ БАЙГАА ХӨГШИН ЭМГЭН ӨВГӨН ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭР ХЭЦҮҮ АМЬДРАЛЫГ МУУ ЛУЙВАРЧИН ОЙЛГОСОН ЮМ УУ, ЗЭВҮҮН МУУ ШУНАЛТ ХАР ДУРАК.ОЛОН ЖИЛ ЭНЭ АРЛЫН ДУГААР БУДЛИУЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХӨГИЙН БАЙЛГАХАД ГАР БИЕ ОРОЛЦСОН ХҮН БАЙХ.МӨН ОЛОН ЭВДЭРХИЙ СЭГ ОРУУЛЖ ИРЖ ОЛОН СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ ЗҮТГЭЖ БАЙСАН ЗАСВАРЧИН ЖОЛООЧ НАРЫН МАХЫГ ЗУЛГААСАН БАЙХ.
Зочин 2025-10-27 66.181.183.94
Та нар түмэн олныг хохироосон мөнгийг өгөөч…