Кэти Перри, Жастин Трюдо нар хосын хувиар олны өмнө гарч ирлээ

Кэти Перри, Жастин Трюдо нар хосын хувиар олны өмнө гарч ирлээ

Кэти Перри, Жастин Трюдо нар хосын хувиар олны өмнө гарч ирлээ

Кэти Перри, Жастин Трюдо нар харилцаандаа томоохон алхам хийлээ. Саяхан Канадын ерөнхий сайд асан Трюдо болон поп дуучин Перри нар дарвуулт завь дээр болзож буй зураг ил болж, тэдний үерхлийн талаар цуурхал гарсан. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр, тэдний харилцаа тодорхойгүй байгаа гэсэн бол аравдугаар сарын 25-нд Парист болзож буй нь камерын дуранд өртсөн байна. "TMZ"-ийн мэдээлснээр, хосууд "Crazy Horse Paris"-ээс олны өмнө гарч ирсэн.

Эл өдөр дуучин Перригийн 41 насны төрсөн өдөр байсан бөгөөд хосууд кабаре шоу үзсэн бололтой. "Fox News Digital"-ийн авсан зургуудад Перри, Трюдо нар гар гараасаа хөтлөлцөн алхаж байхдаа инээмсэглэж байв.

Ерөнхий сайд асны ойрын холбоотон "The Sun" агентлагт анх мэдээлэхдээ, "Трюдо хэсэг хугацаанд ганц бие явсан ч Перритэй танилцсандаа баяртай байгаа. Трюдод дуучны хувь хүний зан чанар таалагдаж байгаа бөгөөд тэд олон төрлийн сэдвээр ярилцаж чаддаг. Гэхдээ Трюдо, Перри нар өөрсдийн гэсэн хариуцлагатай тул нэгнээ шахамдуулахыг хүсэхгүй байгаа бололтой. Трюдогийн хувьд Перри цэвэр агаар шиг санагддаг" гэсэн юм. Энэ сарын эхээр Пеери Лондон хотод тоглолтоо хийсэн. Энэ үеэр тэрбээр хуучин нөхөр Орландо Блүүмын талаар хошигнож, Трюдитой харилцаа үүсгэсэн талаараа цухуйлгасан. Тэрбээр хэлэхдээ, "Лондончуудаа та нар өдөржин ажиллаж, хичээл сургуулийн дараа ч ядралгүй,  Даваа гаригийн орой ийм байж чаддаг гэж үү? Тийм бол би үргэлж Англи залууд дурлах нь аргагүй л юм байна. Гэхдээ одоо тийм биш болсон" гэжээ. Түүнчлэн дуучин Перригийн шүтэн бишрэгч түүнд гэрлэх санал тавихад, "Чи надаас 48 цагийн өмнө асуух байж дээ" гэж хариулсан байна. Тухайлбал, дуучин Перри Лондонд тоглолт хийхээсээ өмнө ерөнхий сайд асантай Санта Барбарагийн далайн эрэг дагуу болзож байсан юм.

Перри, жүжигчин Блүүм нар арав гаруй жил гэр бүл байсан ч долдугаар сард зам замаа хөөсөн. Харин Трюдо 2023 онд 18 жил ханилсан эхнэр Софи Грегуараас салсан. Эх сурвалжийн мэдээлснээр, "Перри, Трюдо нар нэг нэгэндээ татагдаж байгаа. Гэхдээ энэ харилцаа хэрхэхийг таамаглах эрт байна. Перри аялан тоглолт хийгээд завгүй байгаа бол Трюдо ерөнхий сайд байхаа больсон тул цаашид хэрхэн ажиллах талаараа шийдэж байгаа юм. Гэхдээ тэр хоёр адилхан сонирхол олон байдаг. Тэдний үүрэг хариуцлага энэ харилцааг яаруулахгүй байх. Гэсэн хэдий ч нэг нэгэндээ зав гаргадаг. Хэдийгээр холын харилцаа хэцүү ч Трюдо, Перри нар үүнийг давж чадна гэж бодож байна" гэж онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-10-27 202.9.47.85

Удахгүй сална

Avatar

зочин 2025-10-27 103.57.95.123

Энэ чинь нөгөө олон өнгийн оймс өмсдөгөөрөө алдартай Канадын ерөнхий сайд байсан нөхөр бна шдээ.
Яахав эр хүн шинэ эмэгтэйтэй учраа л биз. Болохгүй нь юү байхав.

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.176.236

Завхарсан юм

Avatar

Нэргүй 2025-10-27 103.212.117.94

Ene debil kanaadiig duusgachaad odoo ene teneg xmcagaan huuhniig duusgahnee

Avatar

Zochin 2025-10-27 203.91.115.49

Ashguii dee eleg buten baig

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.164.211

тэнд тийм ойлголт байхгүй, Трюдо нь солонгон өнгөний эрэгтэйшдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж