Багш нарыг ажил хаялтаа зогсоож, хэлэлцээ хийхийг уриалав

Багш нарыг ажил хаялтаа зогсоож, хэлэлцээ хийхийг уриалав

Багш нарыг ажил хаялтаа зогсоож, хэлэлцээ хийхийг уриалав

Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын 20 гаруй мянган багш нар цалингаа нэмэхийг шаардаж, энэ сарын 16-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа юм. Энэ хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногт ЕБ-ын сургуулиуд бие даалтын долоо хоног байсан учир танхимаар хичээллээгүй. Өнөөдрөөс /2025.10.27/ эхлэн танхимаар хичээл эхлэх учиртай. Гэтэл өнөөдрийн байдлаар хэзээ хичээл эхлэх нь тодорхойгүй хэвээр байна. Тодруулбал, МҮЭ-ийн холбооны зүгээс "Бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Яамнаас ирүүлсэн хэлэлцээний эхний төсөл дээр бид өөрсдийнхөө хүссэн хэмжээнд цалин нэмэх томъёоллоо хүргүүлсэн. Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 3.3 сая төгрөг, үлдсэн нэмэгдлийг долдугаар сарын 1-нээс шийдвэрлэвэл ажил хаялтаа зогсоож, хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн гэдгээ хүргүүлсэн. Хэлэлцээ эхлээгүй, нэгдсэн шийдэлд хүрээгүй учраас орон даяар багш нарын ажил хаялт хэвээрээ үргэлжилж байна"  гэсэн юм.

Тэгвэл Боловсролын яам болон Засгийн газраас цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжгүй, шат дараатай нэмнэ гэдгийг хэлж байгаа юм.

Тиймээс Боловсролын яамны зүгээс, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад ажил хаялтыг түр зогсоож, хамтын хэлэлцээг эхлүүлэхийг уриалжээ.

Ирэх оны төсөвт, нийт төрийн албан хаагчдын цалинд 8.3 их наяд төгрөг төсөвлөсөн байна. Үүнээс боловсролын салбарын ажилчдын цалинд 2.8 их наяд төгрөг буюу дээрх зардлын 33.8 хувийг боловсролын салбарын албан хаагчдын цалин эзэлж байгаа аж. Хэрэвзээ, Боловсролын салбарынхны цалинг нэмэгдүүлэхээр болбол, энэ нь ганц багшийн цалингаар зогсохгүй. Өөрөөр хэлбэл, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч гэх мэт  тухайн салбарт ажилладаг бүх ажилчдын цалинг нэмэх шаардлага үүсч байгаа юм.

Багш нарын цалинг 3,5 сая төгрөгт хүргэхэд 6,1 их наяд төгрөг шаардлагатай

Багш нарын шаардаж буйгаар цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлбэл одоогийн 2.8 их наяд төгрөгийн төсөв дээр нэмээд дахин 3.3 их наяд төгрөг шаардлагатай буюу нийт 6.1 их наяд төгрөг шаардлагатай байгааг Боловсролын яамнаас мэдээлсэн байна. Ирэх оны төсөвт Монгол Улсын нийт төрийн албан хаагчдын цалинд 8.3 их наяд төгрөг төсөвлөсөн байгаа юм. Гэтэл багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгож 6.1 их наяд төгрөг зарцуулснаар энэ нь   Монгол Улсын нийт төрийн албан хаагчдын цалингийн төсвийн 73.1 хувийг эзлэхээр байгаа аж.

Боловсролын яамны мэдээлснээр, багш нарын цалинг 2026 оны эхний хагаст 2 сая төгрөг, 2026 оны сүүлийн хагаст 2.5 сая төгрөг болгон энэ мэт шат дараатай нэмж 2028 он гэхэд 3.5 сая төгрөг болгох тооцооллыг гаргасан байна.

Тиймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардсанаар багшийн цалинг шууд 3.5 сая төгрөг болгох боломжгүй учир хэлэлцээ хийх боломж олгохыг уриалав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
БурууБуруу
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-10-27 202.9.46.133

tuushtai bj 1 yr dyngee yzsen deer bha.argalj neentelseer bgaad byr surtsan.deer bganud bol uursdu bayajij avaad l arilahaa bodno

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.179.154

Гишүүд хангамжаа болио. Даоаагийн сонгуульд ялж чадахгүй өол 12 сая ч гэх шиг. Ард түмнийхээ итгэлийг авч чадаагүй бж. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өчнөөн л хөрөнгө мөнгө биёдэг биз дээ

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.179.154

Нийгмийн ухамсар алга аа. Хувийн сургуулийн хүүхдүүдээс улсын сургуульд явдаг хүүхдүүд хоцорлоо.

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.179.154

Багш нарт өэлэгагөх, нэмэлт хичээлийн төлбөр өгөхөө болио

Avatar

Нэргүй 2025-10-27 59.153.113.165

Төсөв дээр л суулгаж УИХ баталж байж л сая баталгаажна… тэгэхгүй бол 20, 30 саяын цалин хулгайлдаг дарга сэтэртэй авилгачид гөлөг төөрүүлнэ шүү… сангийн сайд нь эсвэл ерөнхий сайд нь хэлэх ёстой… тэгэхгүй бол гөлөг төөрүүлж байгаан… би 10 саяын цалинтай мөртлөө хүрэхгүй байхад багш, эмч нар маань яаж амьдрах вэ дээ

Avatar

Нэргүй 2025-10-27 103.168.34.165

Багш нар зөв шдээ багш нарын эсрэг байгаа нөхдүүд сайд нарын мөнгийг багсуулан багш нартаа нэмж бас эмч нартаа болиоч сайд нарын нохой нар

Avatar

Нэргүй 2025-10-27 202.9.41.8

Багш нар л ганцхан бага цалинтай бусад нь өндөр цалинтай байгаад байгаа юм байх даа. Үгүй ш дээ бүгд л бага цалинтай байна. Яагаад цалин бага байна, татвар их байна. Одоо 3 сая болголоо мөрөөдөл биелэлээ гэхэд инфляци яах уу?
Заа нэмээд 3 сая болголоо гэхэд бүх багш бүгд адил цалин авах уу? Үр дүн заах арга зүй чанар зэргээр нь ангилж шатлалт цалин өгөх нь зөв байх. ЭЕШ сурагчдынх нь үнэлгээ F,D,C аваад байдаг багшид нэг өөр цалин A,B үнэлгээ автал нь зааж сургадаг багшид өөр цалин өгөх нь зөв.

Avatar

Зочин 2025-10-27 66.181.178.27

Ажилдаа ор гэж гэж МУЙХАР БАГШ НАРЫГ БҮҮ ГУЙ. ХЭДЭН САР ЖИЛ АЖИЛ ХАЯХЫГ ХАРАЯ. АЖИЛ ХАЯАД ЦАЛИНГАА АВЧ СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ЗҮГЭЭР СУУНА. ККК

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.183.50

ЖИРИЙН АРДЫН ХҮҮХДҮҮД ХЭЛМЭГДЭЖ БАЙНА ДАА. ХУВИЙН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ПРОГРАММ ЭДНИЙГ ХОЛ ХАЯАД ЯВЧИХЛАА. УЛСЫН СУРГУУЛЬ ИНГЭЖ ХИЧЭЭЛ ЗАВСАРДУУЛААД ДАРАА НЬ ХАЛТУУРДААД ШУУРААД ӨНГӨРНӨ. ЯГ ҮНЭНДЭЭ ХҮҮХДҮҮД Л ХОХИРЧ БАЙНА. УЛС ОРНЫХОО ЭДИЙН ЗАСГИЙГ БОДВОЛ ИНГЭЭД ГҮРИЙГЭЭД СУУХ НЬ БАГШ НАРТ ҮНЭХЭЭР УТГАГҮЙ. БАС Ч БОЛОМЖИЙН ХУВЬ НЭМЭХ ГЭЖ БАЙГААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЁСТОЙ. ЭНЭ ЖАГСААЛ НЬ ЦААНАА УЛС ТӨРИЙН ШИНЖТЭЙ НЬ ХАРАГДАЖ БАЙНА. ЦААНААСАА ДААЛГАВАРТАЙ ТӨ НАРЫГ ГӨЛӨГ БОЛГОЖ БАЙГААГ АРД ТҮМЭН МЭДНЭ.

Avatar

Нэргүй 2025-10-27 122.201.31.115

Одоо боломжгүй гэсэн хариултыг ямар ч тохиолдолд хүлээж авч болохгүй.Учир нь бүх боломжийг өөрсдөө дээгүүрээ хулгайлчихаад хохирлыг нь хэнд үүрүүлэх гээд байгаа юм.Цалинг хүссэн хэмжээнд нэмэхээс наана ажил хаялтаа зогсоож болохгүй!!!.

Avatar

Нэргүй 2025-10-27 59.153.113.141

Багш нар сэхээтэн хүмүүс биз дээ. Эдийн засгийн байдлаа бодитоор дүгнээд хэн хэнийгээ бодмоор юм аа!!! Яхгаад ийм сонин увайгүй улс орноо ч бодохгүй, үндсэн ажил үүргээ ч ухамсарлахгүы байгаа юм бол оо??? Багш сэхээтнүүд ээ!!! Жоохон үлгэр дуурайлалтай уужуу бодолтой өнөө маргаашаа бодсон баймаар юм даа…

Avatar

зочин 2025-10-27 59.153.112.195

цалингаа 3.5 сая болготол ажлаа хаяарай Ард түмэн дэмжиж байгаа шүү. цалин нэмэх аргагүй бол гишүүдийн цалинг 2.5 сая болгуулаарай

Avatar

Нэргүй 2025-10-27 158.59.146.30

бөгдөөрөө энэ арга хэмжээнд оролцох хэрэгтэй шүү, бүх багшмаа, багш эрс хамрагдах хэрэгтэй. зогсож үл болно.
бөгдөөрөө энэ арга хэмжээнд оролцох хэрэгтэй шүү, бүх багшмаа, багш эрс хамрагдах хэрэгтэй. зогсож үл болно.
бөгдөөрөө энэ арга хэмжээнд оролцох хэрэгтэй шүү, бүх багшмаа, багш эрс хамрагдах хэрэгтэй. зогсож үл болно.
бөгдөөрөө энэ арга хэмжээнд оролцох хэрэгтэй шүү, бүх багшмаа, багш эрс хамрагдах хэрэгтэй. зогсож үл болно.

Avatar

Энэ оронд шударга зүйл ганцыг ч гэсэн тогтоо багш нараа 2025-10-27 202.9.47.13

төрийн ордны хуваагаад иддэг мөнгийг багш нартаа өгч хүүхдүүд ээ хүмүүжүүл..төрийн ордныхон болон шүүгч нар хулгай хийж хувааж идэж болдог..аймшигтай хүүхдүүдийг хүмүүжүүлдэг багш нар хүртэх мөнгөө авч болдоггүй яачихсан орон бэ ..багш нар бууж өгч болохгүй шүү хүртэх мөнгөө авч байж энэ хүнд ажлаа хийгээрэй

Avatar

Нэргүй 2025-10-27 202.70.38.50

Хэн нэгний явуулага багш нар одоо болио нэмэгдэлүүдтэйгээ 2 сая гаргаж авч байгаа ш дээ тэр хуулбарыг үзүүл олонд тавьж харуул сайдаа хүүхдийн хүмүүжил түй ч хамаагүй болсон цаг хичээл заасан болоол гардаг ш дээээээ

Avatar

Зочин 2025-10-27 66.181.178.132

одоо болно доо. Ур чадвартай багш нар ингэж зогсох ухамсар байхгүй л дээ.

Avatar

Доогий 2025-10-27 103.11.193.222

Ихэнх багш нар энэ асуудалд бодолтой хандаж байгаа, ажил хийдэггүй, хийх чадваргүй хэсэг нөхөд ийм зүйлийг санаачилж дэвэргэж байгаа. Түүнээс багш нарын цалин ердөө багадаагүй.

Avatar

Нэргүй 2025-10-27 202.9.41.72

Багш нар ер нь нэг ийм л улсууд. Нийгмийг тогворгүй болгож бусдын гар хөлболж байгаа улсууд. Мөнгөний төлөө л ажлаа хийдэг. Хүний хүүхдийн сайн сайхны төлөө явна гэж байхгүй. Бүх хүн л цалингаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа ч улсын эдийн засаг дийлэхгүй. ӨБагш нар хүн бусад нь биш юм шиг загнахаа больцгоо. нэг юмаа хэдэн арван жил заасныгаа юу гэж бодоод байгаа юм бэ.

Avatar

Нэргүй 2025-10-27 202.126.90.162

Чанаргүй сургалт багш нараас болоогүй ээ! Нэг ангид 40-50 хүүхэд сууж байхад зөвхөн ирц шалгаж нэрсийг нь дуудахад л хичээлийн цагаас 20 минут нь алга болно шүү дээ? Урд заасан хичээлээ шалгаж бататгамаар байдаг , шинэ хичээлээ ормоор байдаг , хоцрогдсонтой нь нүүр тулмаар байдаг ямар цагт нь чанарт анхаарах вэ ? гэвчиг үүргээ биелүүлдэг ээ тэд !!!!

Avatar

цали 2025-10-27 66.181.179.70

Ийм хоосон уриалга одоо хэрэггүй, зүгээр бодитоор цалингий нь нэм чадахгүй бол засгийн эрхийг ард түмний гарт шилжүүл

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.186.171

Багш нараа битгий давар та нар ажлаа хийгээч..

Avatar

BBC 2025-10-27 202.131.225.197

NOGOON ABTOBUS NUURSNII HULGAI BORJUURIIN HULGAI GEED DURDAAD BAIVAL OLON BAINA OO

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-10-27 202.21.110.94

3.500……………ҮГҮЙ БОЛ ӨНГӨТ ХУВЬСГАЛ …………….ГҮЙЦЭЭ………….

Avatar

Bold o 2025-10-27 211.235.98.214

Нян бактерийн хийж байгаа тэнэг үйлдэлээс улбаатай 3,5 сая төгрөгийн цалингийн марафон хэзээ ч дуусахгүй шүү…эмч,багш нар яаж ч бодсон зам цэвэрлэгчээс бага цалинтай байж болохгүй, бас цэвэрлэгчтэй адилхан цалин авч болохгүй. тийм учраас эмч,багш нар 4-4,5 саяын цалин авах хэрэгтэй…эцсийн хүртэл тэмцээрэй….

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.183.50

Чи цэвэрхэн орчинд өмхий бөгсөө чирээд алхаж байгааг мартаж болохгүй шүү.

Avatar

ИРГЭН 2025-10-27 103.57.94.184

Багш эмч нарын ажил хаялт эцэстээ МАН -АН мафиуудыг төрийн эрхнээс үүрд халах өнгөт хувьсгал шүү!! дэмжээрэй

Avatar

Нэргүй 2025-10-27 122.201.31.7

турхирч байгаа хүмүүсийнх нь зорилго тодорхой боллоо. энэ асуудлыг далимдуулж үймээн самуунд уриалсан явуулга гараад эхэллээ. энийг шалгах хэрэгтэй!

Avatar

Зочин 2025-10-27 202.55.188.99

Нямаа дарга мун
дгааааа .бүү атаарх

Avatar

Нэргүй 2025-10-27 103.229.120.253

сар бүр фондны мөнгө гэж хураах юм. түүнийгээ юунд зарцуулдаг юм бэ? Эцэг эхийн зөвлөл гэдэг мөнгө хурааж элдэв янзын бэлэг, нийллэг зохиохоос өөр юм мэддэггүй хэдэн новшийн хүмүүс байдаг. Хүүхдүүдийн хүмүүжил муу, гар утасны донтолт их байхад мэргэжлийн хүмүүсийг уриад сургалт хийж, зөвлөгөө өгөхийн оронд багш нарт бэлэг авч өгч, өөрсдөө завшдаг ийм балай мюмыг болих хэрэгтэй. Хүүхдүүдийн хүмүүжилд огт анхаардаггүй байж цалингаа чамлаж яаж чадаж байнаа? Ур чадвараа дээшлүүл

Avatar

ИРГЭН 2025-10-27 103.229.122.204

Нүүрсний хулгайчуудын Хөрөнгийг хураагаад Багш, Эмч, Ахмадуудынхаа цалин тэтгэврийг тавь,

Avatar

Зочин 2025-10-27 59.153.113.191

Багш нар Хотын захиргааны өмнө очиж жагсаач Нямбаатар их мөнгөтэй, замын цэвэрлэгчийн цалинг 3,5 сая болгосийм чинь багш нарын цалинг өлхөн нэмэнэ.

Avatar

Нэргүй 2025-10-27 103.229.120.253

эд нарыг даврааж болохгүй ээ. Эцэг эхчүүд, төр засгаас харин ч ур чадвар, мэдлэг боловсролд нь хатуу шаардлага тавих ёстой. Хүүхдүүдийн сурлага, хүмүүжил маш муу байна!!!

Avatar

Нэргүй 2025-10-27 202.126.88.143

х****л идсэн үнийн өсөлт, инфляци …

Avatar

Нэргүй 2025-10-27 103.168.34.11

наранбаяр маш муу байна. багш нарын цалинг 70 хувь нэмж болохгүй. энэ чинь гинжин ажил хаялтыг эхлүүлнэ.

Avatar

Зочин 2025-10-27 202.126.89.140

Хар амиа бодсон бэртэгчин хулгайч луйварчин авилгачин 3 сая бид нар улс орон болж амьдарч чадахгүй гэдгээ гуч гаран жилийн турш батлан харуулж ирлээ. Одоо яах вэ.

Avatar

Зочин 2025-10-27 202.126.89.140

Бас атаа жөтөөндөө ялзарч өмхийрсөн.

Avatar

Бадарч тахар 2025-10-27 66.181.184.18

Энэ багш нэртэй шуналтай луйварчдыг бүгдийн баривчил ! талыг нь шорон ру шидэж үлдсэн талыг дагзанд нь буудаж *л !! өөр арга байхгүй !

Avatar

Зоооо 2025-10-27 43.242.243.62

мэдлэг чадваргүй багш нар л цалин гаа голж байгаа хүүхдүүдээ гэсэн сэтгэлтэй хүн бол ингэж хүүхдүүдийг хоироохгүй лдээ.

Avatar

багш нарын зөө 2025-10-27 202.55.188.94

чи зл ллраа

Avatar

Нэргүй 2025-10-27 202.21.116.2

Сайд Наранбаярыг үтэр түргэн халаачээ. энэ нөхөр юуч хийж чадахгүй. Боловсролын яамны харьяа Их сургуулиудын хөрөнгийн менежмэнтийн төв гэх нэгжийг маш яаралтай татан буулга.Энхамгалан дуракын хийсэн ажил. Баатарзориг гэдэг өвгөн дарга царайлаад сууж байгаа.төр мөнгөө хэмнэх олон боломж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2025-10-27 150.228.177.148

ХУЛГАЙЧУУДЫН ХУССАН МӨНГӨТЭЙ ХАРЦУУЛБАЛ 3.3 НАЯД ТӨГРӨГ БАГАХАН Л МӨНГӨ БАЙНА. УЛС ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ БАГШ НАРАА MCS-Д ДААТГАЧИХ.

Avatar

Нэргүй 2025-10-27 203.23.49.145

салбараа дампуу болгосон яамтай хэлэлцэнэ гэж юу байх вэ багш нар битгий хууртайрай наадуул чинь гайхалтай хуурна шүү шууд яг одоо үндсэн цалинг 3.5 гэдэг дээр тууштай байгаарай

Avatar

ИРГЭН 2025-10-27 103.229.122.204

Багш нараа,,,,,,нэгэнт эхлүүлсэн Тэмцлээ Бүү зогсоо, Төр, ЗГ наад Нүүрс хулгайлсан Хулгайчуудынхаа хөрөнгийг хурааж Багш, Эмч, Ахмадуудын цалин тэтгэврийг нэмэх хэрэгтэй, Хулгай нь хийдэг Баяждаг,,, Хөдөлмөр хийдэг нь Ядуу тийм Ардчилал хэрэггүй,

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.178.149

БАгш нарын доод цалинг 3.5 сая₮ хүргэтэл нь ажил хаялтаа битгий зогсоо. Хэлэлцээ нэрээр худлаа хуурах гэж байгаа юм шүү. Занданшатарын засгийн газарт огт итгэж болохгүй. Ямар ямар булай бузар үйл ажиллагаа явуулж байгааг нь та бид нар бүгд л харж байна шүү дээ. Өөрсдийн эрх ашгийн төлөө, Монголын боловсролын ирээдүйн төлөө тэмцлээ үргэлжлүүлээрэй. Өөр хэн ч та нарын өмнөөс тэмцэхгүй

Avatar

Нэргүй 2025-10-27 59.153.115.22

Багш нар аа. Үйлдвэрчний эвлэл та нарыг төлөөлнө гэдэгт итгэж хууртаж болохгүй шүү.

Avatar

Зочин 2025-10-27 103.229.122.148

Багш нар он дуустал жагсвал жагсаг аа яхарин ажил хийгээгүй уёраас цалингаас хь хасах хэрэгтэй шүү Муу жиоиг тогтоож байна Эрчим хүчнийхэн бас ажил хаялт гээд шантаажилвал юу болох вэ ятэдний цалин ч бас бага яер гь улсын хэмжээнд цалингийн реформ хиых хэрэгтэй янэг хэсгиыг гь хаож баыгаад ч цалин н5мэх хэрэгтэй яажлын талөө эрүүл өрсөодөөн байх хэрэгтэй

Avatar

Зз 2025-10-27 43.242.243.62

тиймээ ажил хийгээгүй юм чинь юу гэж цалин өгөх юм.бололцоотой болоод л олон хоног ажил хаяж хүүхэдүүдийг хохироож бгаа.Эсвэл ард нь том ивээн тэтгэгч бгаа байх гэж бодож бна

Avatar

Ц 2025-10-27 103.57.95.96

яамныхныг халаачээээ..трбумаар баяжсан авгай нараа бариачээээээ.хүүхдүүд хохироохооо болиочэээ..

Avatar

зочин 2025-10-27 202.131.230.98

Оюун эрдэнэ Монголын эдийн засгийг сүүрүүлж хаясан шүү

Avatar

Нэргүй 2025-10-27 124.158.123.242

OЭ – Үнийн бодлогыг байхгүй болгосон, цалин хөлсний тогтолцоог байхгүй болгосон, Засаг төрийг данхайлгасан… Энэ бүхэний уршиг одоо гарч байгаа нь энэ!!!

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.178.149

ҮХЭЖ ДАЛД ОР

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.164.23

Цай кофе гоо хэмнэчихэд л 2.4 их наяд шд хахаха. Түрүү жил Тэрэлжид Номингын жуулчны бааз дээр цай кофе ууж бие биедээ бэлэг авилгал тараахад 2.4 их наядыг зарцуулсан. Дэндүү доромжлол. Нэмэхгүй бол зайлцгаагааарай нэмж чаддагт нь ажлаа өг

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.190.213

Цалин нэмэх болхоор бөөн зовлон тоочино, хаа байсан 28 он бээ

Avatar

Иргэн 2025-10-27 122.201.19.99

Ажлаа хийгээчээ, өрөөндөө суугаад битгий архи ууцгаагаад байгаарай

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.185.206

бэрхийн золбин оюулзгана ард нь турхирч бгаа

Avatar

Нэргүй 2025-10-27 66.181.161.86

Угаасаа тодорхой, ҮЭвлэл нэрийн дор турхирч байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж