Билл Клинтон нэгэнтээ Цагаан ордон дахь кино театрыг ажлынх нь хамгийн гоё хэсэг гэж нэрлэж байв. Тэгвэл өнгөрч буй долоо хоногт тус кино театр Дональд Трампын шинэ санаачлагын хүрээнд нурж, үгүй болжээ. Трамп Цагаан ордонд 8,361.27 м2 хэмжээтэй, 999 хүн багтаах хүчин чадалтай үдэшлэгийн аварга том танхимын ажлыг эхлүүлээд буй.
Цагаан ордон дахь хувцасны өрөөг үзвэрийн танхим болгон өөрчилснөөр 1942 онд тус кино театр нээгдэж байсан түүхтэй. Энд Франклин Д.Рузвельтийн албан тушаалын сүүл үеэс эхлээд үе үеийн ерөнхийлөгч нар гэр бүлтэйгээ спортын арга хэмжээ, кино, үзвэр үзэж, цагийг зугаатай өнгөрөөх болсон. Рузвельт тус танхимыг анх хувцасны өрөө байхад нь дэлхийн хоёрдугаар дайны мэдээг үзэх дуртай байжээ. Улмаар 32 дахь ерөнхийлөгч тэрээр кино үзвэр зэргийн соёлын ач холбогдлыг ойлгодог гэдгээ харуулж, тус өрөөг үзвэрийн танхим болгож байв.
42 хүний суудалтай кино театр олон жилийн турш өнгө төрхөө янз бүрээр өөрчилжээ. Хамгийн сүүлд театрыг бүхэлд нь улаан өнгөөр тохижуулсан байв.
Түүнчлэн өнгөрсөн он жилүүдэд энд янз бүрийн кино үзүүлдэг байжээ. Тухайлбал, 1977 онд тухайн үеийн ерөнхийлөгч Жимми Картер тус театрт зөвхөн гэр бүлд ээлтэй кинонуудыг үзүүлэх ёстой гэж мэдэгдэж байв.
Мөн 2011 онд Стивен Спилбергийн "E.T." киног үзүүлж байжээ. Алдарт найруулагч энэ талаар дурсан ярихдаа "Тэр танхимд ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, Дээд шүүхийн шүүгч, зарим сансрын нисгэгч хүртэл байсан. Нил Армстронг тэнд бараг байсан байх. Би 100 хувь итгэлтэй биш байна. Гэхдээ л гайхалтай үдэш байсан" гэжээ.






3,548.92
















































галаа 2025-10-26 124.158.106.217
kapitalizm gez bayan jaduugaaraa jalgarahyg heldeg ajee