"NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ҮХЦ: ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ГЭЖ ДҮГНЭЛЭЭ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан уншиж танилцууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргалаа. Тус дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгов.
Энэхүү хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж унших боломжтой.
Б.ЭНХБАЯРЫГ ХЗДХ-ИЙН САЙДААР ТОМИЛЛОО
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох асуудлыг танилцуулж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-УИХ-ын дэд дарга, Эрхэм гишүүд ээ…
Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн хоёрдох заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаж байгаагаа олон нийтэд мэдээлсэн.
Улмаар энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсоор танилцуулсан. Мөн Монгол Улсын Их Хуралд танилцуулахаар 2025 оны аравдугаар сарын 01-ны өдөр Засгийн газрын 1-111 тоот албан бичгээр хүрнүүлснээс хойш 24 хоногийн хугацаа өнгөрөөд байна.
Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Л.Мөнхбаатарыг ХЗДХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх болон Б.Энхбаярыг томилох асуудлыг УИХ-д үүгээр танилцуулж байна.
ХЗДХ-ийн сайдаар томилогдох Б.Энхбаярын дэлгэрэнгүй намтарыг УИХ-д албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн болно.
Баттөмөрийн Энхбаяр нь улсад нийт 27 жил ажилласан бөгөөд 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2023-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан.
Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгаж, гэм буруутанд хуулийн хүрээнд хариуцлага тооцож, далд эдийн засгийг бууруулах нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг юм.
Тиймээс далд эдийн засгийг бууруулах, баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тэмцэхэд хууль, эрх зүйн салбарын тогтолцоо, бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргаж байна.
Баттөмөрийн Энхбаяр нь хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жилийн туршлагатай, шилдэг, мэргэжлийн боловсон хүчин бөгөөд эр зоригтой, ард иргэдийн итгэлийг даах улс төрч гэж үзэж байна.
Өнгөрсөн өдрүүдийн хий хоосон улстөржилт нь улс орон, ард түмэн, төр алба, хувийн хэвшлийн хэвийн үйл ажиллагаанд тодорхой бус байдлыг бий болгож, өвөлжилтийн бэлтгэл, бензин шатахуун, цалин хөлс зэрэг цаг үеийн шинжтэй нийгэм, эдийн засгийн хойшлуулшгүй, нэн яаралтай шийдвэрлэх олон асуудал байна.
Ард түмэн “Улс төр биш ажлаа хий, асуудлаа шийд” гэж Та биднээс шаардаж байгааг төрийн эрх барих дээд байгууллага УИХ хүндэтгэн үзнэ гэдэгт итгэж байна. Иймд Баттөмөрийн Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудалтай УИХ танилцаж, Засгийн газрын гишүүний тангараг өргөх боломжоор хангаж өгөхийг хүсье.
Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ.
Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2026 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн болно. Уг тогтоолын төсөл УИХ-аар батлагдсанаар эмч, багш нарын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг шаардлагатай түвшинд хүртэл нэмэгдүүлэх, мөн бусад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх нөхцөл боломжийг нээнэ.
Ард түмний баялгийг хулгайлсан аливаа үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэж, нууж хаасан үнэнийг илчлэн дэлгэж, ард түмний хатуу хараа хяналтыг тогтоон дархлахын төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.
Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан Онцгой бүрэн эрхээ эдэлж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиг үүргээ биелүүлэхэд нийт ард түмэн болон УИХ дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Баялагтаа эзэн Монголын төлөөх тэмцэл үргэлжилж байна.
Монгол Улсад хулгай худал биш хууль, үнэн ялах болтугай!
Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.
Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж унших боломжтой.
SENZU ДАХИН МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД ТОГЛОХГҮЙ ГЭВ ҮҮ?
Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн шийдвэрээ танилцуулж, "Senzu"-г сэлгээ рүү шилжүүлж буйгаа зарласан. Энэхүү үйлдлийг олон янзаар тайлбарлаж байгаа. Тэгвэл энэ төрлийн хамгийн том мэдээ мэдээллийн платформ болох "HLTV"-д "The MongolZ"-ийн дээрх мэдэгдлээс өмнө нэгэн цахим шуудан ирсэн нь дэлхийн шилдэг нэгэн райфлер үргэлжлүүлэн тоглох хүсэл, зорилгогүй болсон гэх утгатай байжээ.
Харин дээрх тамирчин "Senzu" байж болзошгүй аж. Үүнийг нотлох олон баримтуудыг цахим спорт сонирхогчид олон нийтийн сүлжээнд дэлгэжээ. Үүнээс дурдахад,
- "The MongolZ" баг хамгийн сүүлд цахим спортын дэлхийн аваргад түрүүлснээсээ хойш хүлээлтэд хүрээгүй, сайн тоглоогүй. Багаараа нэг л уйтай, гунигтай харагдсан.
- "Senzu" ч багийнхаа контент, сторид үзэгдэх нь ховордож, камерт өртвөл буланд нуугдсан, гонсгор байсан.
- Багийн ахлагч "bLitz" ч багийнхаа тоглолтод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, сторин дээрээ "Азаар хожлоо" гэх утгатай үгсийг бичив.
- Сүүлийн саруудад "maaRaa" тоглолтын стратегид оролцох нь ихэсч, тоглолтын дундуур "bLitz"-ийн хажууд зогсож, раунд бүрийн дараа ярилцах болжээ.
- Зарим раундын дараа "bLitz" болон "Senzu" нар бие бие рүүгээ ч хараагүй. "bLitz" нэг удаа багийнхандаа баяр хүргэхдээ "Senzu"-г тоогоогүй.
"Senzu"-г "Sergej" шиг ид үедээ тоглохоо больж байгаа гэх. Түүнийг үргэлжлүүлэн тоглох урам зориггүй, хүсэл тэмүүлэлгүй болсон гэж бичжээ.
Цагтаа "ENCE" багт байсан "Sergej" буюу Жере Сало бол бидний мэдэх "MOUZ"-ийн "Jimpphat"-ийн төрсөн ах билээ. Түүний хувьд 2019 онд "ENCE" багийн бүрэлдэхүүнд оргил амжилтаа үзүүлж, хамгийн залуудаа буюу 16 насандаа "HLTV"-ийн "Үнэ цэнтэй тоглогч" болж байсан нэгэн. Мөн 17 насандаа Мэйжорын финалд хүрч, энэ амжилтыг үзүүлсэн хамгийн залуу тамирчин болсон юм.
"HLTV"-ийн зүгээс 2019 онд "Sergej"-г дэлхийн 13 дахь шилдэг тоглогчоор зарлаж байсан билээ.
3,548.92






















































хэзээ 2025-10-26 202.70.43.34
1990 он хүртэл өөрийн гэсэн Төргүй бусдын эрхшээлд явж ирсэн Монгол Үндэстэн өнөөдөр Төрт улс байгуулах гэж зүдэрч бнадаа..Ядаад Хүн Ардынх нь Сэтгэл Санаа, Үйлс бүхэн нь Дан, Муу Буруу Талруугаа Хөгжилтэй болохоор Нийгэм , Улс Төр нь хэзээ ч Төлөвшихийн бүү мэдээ хөөрхий
Нэргүй 2025-10-26 59.153.115.105
Цоожны ба хаалганы худалдагчид хахууль авч, дурын хүмүүст орон сууцны айлуудын түлхүүрүүдийг өгч байна. Хүмүүс орон сууцны эзэнгүй айлуудаар хууль бусаар орж, хулгай хийж байна. Монголын цагдаа нар орон сууцаар дагнасан хулгайчдын эсрэг юу ч хийхгүй байна. Тиймээс цоожны ба хаалганы худалдагчид ба тэдний гэр бүлийнхэн тэрбумтнууд болсон. Цоожны ба хаалганы худалдагч нарын хууль бусаар олсон мөнгийг олж илрүүлэн, хураан авч, тэднийг гянданд хорьцгоо!
Чөлөөт сонгогч Ш.Раднаа: ЗАЛУУЧУУД ОЛОН ЖИЛ ЛААЗ ӨШИГЛӨХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. 2025-10-26 59.153.114.104
МАН-ын БХ-ын сонгуулийн явц, ЗГ-ыг огцруулах УИХ-ын хуралдааны санал хураалт, ҮХЦ-ийн дүгнэлт, Ерөнхийлөгчийн хориг энэ бүгд нь бидний нүдэнд ил байгаа үзэгдлүүд. Харин цаад учир нь?.Зөөлөн хэлэхэд МАН-аас сонгогчид уйдсан, хатуухан хэлэхэд залхсан байдалтай байна.АН баярлаад байна.МАН-ын залуу үеийнхэн нь үүнийг таамаглаад удирдлагыг авъя гэж байна.Залуучууд 4 жил лааз өшиглөхийг хүсэхгүй байна. Хууччуул нь өгөхгүй гэж байна. 2028 ОНЫ СОНГУУЛИЙН ДҮН ҮҮНИЙ УЧГИЙГ ТАЙЛАХ БОЛНО.
нэгэн 2025-10-26 202.126.91.132
лааз өшиглөх хүсэл нь алдрахаар төр барих юм уу?
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2025-10-26 59.153.114.104
Анх хуралдааны санал хураах төхөөрөмжийг монгол инженерүүд бүтээсэн. “Зөвшөөрсөн”, “татгалзсан”, “түдгэлзсэн” гэсэн саналын хувилбартай байв. Намын бүлгийн саналаас өөр саналтай гишүүд түдгэлзсэн санал өгснөөр хуулийн төсөл батлагдахгүй олж байсан тул түдгэлзсэн саналыг хассан түүхтэй. Өглөө ирцэд бүртгүүлснийг ирцэд тооцсоноор бүлгийн, сонгогчдын хяналтаас зугтах боломжийг гишүүдэд олгоод байна.Саяын будлианы эх үүсвэр нь ирцэд бүртгүүлчихээд биеээр санал өгдөггүй журам тань боллоо шүү.
Энэ Энхбаяр 2025-10-26 217.208.144.61
Энэ Б.Энхбаяр гэж яасан албан тушаалд дур нөхөр вэ! Мөнхөд ингэж амьдрах гэсэн юм байх даа. яаж насыг барна даа.
иргэн 2025-10-26 202.126.89.129
яах гэж 126 гишүүнтэй болсон хуучин 76 өолоод байсан үлдсэн50 сардаа татвар төлөгчидын 350 сая таг үрэгдэж бна хэнч мэдэхгүй улсад ажиллаж үзээгүй хаана ямар сургууль төгссөн мэдэхгүй ийм нөхдүүд хэрэг алга эд нарын мөнгийг цалин багатай эмч сувилагч асрагч жолооч нарт өгч байхад харамсах юм алга данх гэж нөхөр ийм олон гишүшн сонгоод өөрийг нь дэмжсэн хүн алга төрөөс баахан хулгай хийгээд сууж бна энхбаяр сайд боллоо одоо хулгайчгүй амьдрах зам үлдлээ гэж харж бна маш сайн шалгаж үзнэигэдэгт
Зочин 2025-10-26 59.153.114.104
УБХ, дараагийн УИХ-ын үед чуулганы хуралдааны хүчинтэй ирц нийт гишүүдийн дийлэнх олонхи буюу 66.67 хувь байсан.Гэтэл хожим ирц хүргэхийн тулд энэ квотыг олонх буюу 50.0 хувь болгосон.Мөн өглөө ирж ирцэнд орчихоод танхимаас гараад явсан гишүүнийг өдөржин ирцэд тооцдог болсон нь утгагүй. Энэ нь тухайн өдөр хуралдаанаар уг гишүүн 5 асуудал хэлэлцэхэд бүгдэд нь эсрэг санал өгнө. Хэрэв суусан бол заримыг нь зөвшөөрнө.Энэ утгаараа уг гишүүн өөрийн саналаа үнэн өгөөгүй гэсэн үг.Үүнийг засах хэрэгтэй
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Гишүүдээ заавал биечлэн санал өгүүлэхээр журмаа өөрчлөх хэрэгтэй 2025-10-26 59.153.114.104
УБХ, дараагийн УИХ-ын үед чуулганы хуралдааны хүчинтэй ирц нийт гишүүдийн дийлэнх олонхи буюу 66.67 хувь байсан.Гэтэл хожим ирц хүргэхийн тулд энэ квотыг олонх буюу 50.0 хувь болгосон.Мөн өглөө ирж ирцэнд орчихоод танхимаас гараад явсан гишүүнийг өдөржин ирцэд тооцдог болсон нь утгагүй. Энэ нь тухайн өдөр хуралдаанаар уг гишүүн 5 асуудал хэлэлцэхэд бүгдэд нь эсрэг санал өгнө. Хэрэв суусан бол заримыг нь зөвшөөрнө.Энэ утгаараа уг гишүүн санал өөрийн саналаа үнэн өгөөгүй гэсэн үг.Үүнийг засах хэрэ
Нэргүй 2025-10-26 202.55.188.34
х***а манжууд зориу тог таслж андуурцн өвчтэй зулбасгууд бэ.
Нэргүй 2025-10-26 202.55.188.34
Газр дээр гь ирж шалгх ёстой.
Нэргүй 2025-10-26 202.55.188.34
х***а манжууд төрийн бгууллагын нэрээр бүлг гэмт хэрг үүлджийн ашиглж гэмт хэрг үүлджийн дур зоргоор авирлж санаатай тог таслж эсвл санаатай худлаа бинзин дууссж гэж худлаа шааж эрүүгийн гэмт хэрг бүлглж үүлджийн.
Нэргүй 2025-10-26 202.55.188.93
Шаагаад бгаарай. Үхц гэгя шаасн х***а манжууд харин жинхэн үндсн хууль зөрчлөө дөө ямр юуу ч мэдрхгүй юмнууд бн гэж бодсийнмуу хаашаа юм х***а манжууд өвчтэй хогнууд бэ
Зочин 2025-10-26 162.229.191.188
Энэ сайд болж байгаа нөхөр угаасаа улс оронд гай болох юм хийж байгаа болохоос сайн зүйл хийж байгаа юм eрдөө байхгүй. Нүүрсний сонсгол гээд ямар ч үр дүнгүй, харин ч монголчуудыг шударга бус зүйлд дасгасан балай зүйл хийсэн. Одоо бол зүгээр л дарга сайд болох гээд ичих ч үгүй зүтгээд байх юм. Eр нь өнөөгийн Монголын нийгэмд шударга ёс ус агаар мэт хэрэгтэй байна.
Нэргүй 2025-10-26 103.212.119.75
Та нарыг албан тушаалын төлөө алалцаж байх хооронд ард түмэн чинь ШТС-д 1-2км урт дараалалд өдөржин зогсож байна!!! Өчигдөр бямба гаригт тийм дүр зураг УБ-аар дүүрэн байлаа!!! Байгаа шатахуунаа зүгээр түгээж чадахгүй юм бол тэр сайдархуу юмаа хөөж явуул!!!
Мягмарнаран 2025-10-26 103.29.144.170
Элбэгдорж-сахал Эрдэнэбилэг-Оджаргалын дээрмийн бүлэглэл Үндсэн хуулийн цэц болон Хүрэлсүхийг худалдан авч өөрсдийн хэмжээлшгүй эрхт засаглалыг тогтоолоо
п**а 2025-10-26 202.9.46.87
Хичнээн ярьдын бэ, п**а бүр залхчилаа.