Ши Жиньпин л Путиныг ятгаж чадна

Ши Жиньпин л Путиныг ятгаж чадна

Ши Жиньпин л Путиныг ятгаж чадна

Оросыг энхийн хэлэлцээнд ятгахад Хятадын туслалцаа хэрэгтэй гэдгийг Трамп хэллээ. Гэхдээ энэ нь мөрөөдөл төдий зүйл байж ч мэдэх юм. Учир нь Хятад бол Оросын хамгийн том холбоотон. Мөн барууны хориг арга хэмжээнд өртсөн ОХУ-д чухал дэмжлэг үзүүлж буй анд нөхөр нь.

Украины хувьд өнгөрсөн долоо хоног амаргүй байлаа. Яагаад гэвэл АНУ "Tomahawk" пуужингаа өгөхөөс татгалзаж, Европын холбоо ч Оросын царцсан хөрөнгийг Украинд ашиглах асуудал дээр шийдвэр гаргаж чадсангүй. Мэдээж энэ өдрүүдэд агаарын цохилтууд ч тасраагүй.

Орос, Украины дайныг зогсоох нь сүүлийн саруудад Трампын гол анхаарах асуудал болсон. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр хэлэхдээ "Владимиртай ярих тоолонд сайхан яриа өрнөдөг. Гэхдээ ямар нэг шийдэлд хүрдэггүй" гэсэн билээ. Эцэст нь тэр Оросын хамгийн том хоёр газрын тосны компанид өнгөрсөн Лхагва гаригт хориг арга хэмжээ авлаа. Энэ бол Трампын засаг захиргаа анх удаа дайнаас болж Оросын асуудалд хөндлөнгөөс оролцсон тохиолдол байв. Газрын тосны компаниудыг хар жагсаалтад оруулах нь алсдаа сөрөг нөлөөтэй байж болох ч Кремль өөрсдийгөө "Хориг арга хэмжээнд дархлаатай" гэж мэдэгдсэн билээ.

Трамп, Ши Жиньпин нар ирэх Пүрэв гаригт уулзахдаа хоёр улсын худалдааны харилцааг голчлон ярилцана. Гэхдээ Украины дайн болон бусад асуудлыг ч орхигдуулахгүй гэдгийг Трамп хэлжээ. Тэрбээр Ши Жиньпинтэй сайн харилцаатайгаа онцлоод, Оросыг ятгах тал дээр туслана гэдэгт нь найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Хятадын дарга Ши Жиньпин Путинд хүчтэй нөлөөлөх чадвартай гэж Трамп хэлж байв.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-26 38.97.116.245

1963 онд баруун Герман улс НАТО-ийн гишүүн болж фашист хас тэмдэгтэй цэрэг танкууд нь НАТО генералуудын өмнүүр ёслолын парад хийж байжээ!
Өнөөгийн эзлэн түрэмгийлэгч НАТО-г фашист цэргийг эвсэл биш гээд батлаадах даа уяахуяа тролл шаахай ацнуудаа!

Avatar

Нэргүй 2025-10-26 59.153.115.105

Монголчууд Хятадуудыг муулсаар байгаад, одоо Хятадын буцалтгүй тусламжаар гэр хорооллынхонд зориулсан 'Ногоон нуур 1008' орон сууцны төсөл хэрэгжлээ. Монголчууд бас Оросуудыг муулж байгаад, өөрсдийнхөө орон сууцнуудыг үнэгүй бариулах гээд байна. Монголчууд ичих нүүргүй, жинхэнэ паразитууд юм байна.

Avatar

Нэргүй 2025-10-26 38.97.116.245

Чи тэгээд тэр ногоон нуурандаа очиж амьдраач 100 айлын үлдэгдэл өмхий уяахуяа тролл шаахай гуай!

Avatar

Зочин 2025-10-26 59.153.87.54

хятадууд аль аль талд нь тал алдахгүй явж байгаад алсаараа Оросын сулрахыг хүлээж буй. Цаг нь ирэхээр хүчээр тулган байгуулсан 2 гэрээгээ хүчингүй гэж тооцоод Алс дорнодыг Оросоос буцаан авах биз

Avatar

Нэргүй 2025-10-26 103.168.34.166

Алс дорнод төдийгүй тува сибирь монголыг авна гэж санаархаж байгаа одооноос бэлтгэл ажил нь явагдаж байгаа монгол дахь хятад цагаачдын удам хурлийз шарлийзууд 5 цувааны үүрэг гүЙцэтгэн оросын нөлөөг бууруулах зорилгоор элдэв явуулга хийж байгаа оросын сулралыг далимдуулан

Avatar

Нэргүй 2025-10-26 66.181.181.212

тэнэг Путин Дайнаа үргэлжлүүлээд л явна биз , дахиад нэг жил яахыг нь хармаар байншт, Оросын ЭЗ навс унахад ойрхон болоод байгаа л даа

Avatar

Нэргүй 2025-10-26 66.181.186.24

Путиныг дөнгөж ерөнхийлөгч болж байх үед Жорж Буш их дээрэлхүү тавлаж харьцдаг байсан. Одоо ч цаг өөрчлөгджээ. Америкуудын тэр дээрэнгүй байдал шалдаа буужээ.

Avatar

Нэргүй 2025-10-26 202.9.46.2

ДАРАНГУЙЛАГЧ ПУТЛЕР ШИ ХУАНДИГИЙН ҮГЭНД ОРОХГҮЙ БОЛ ТЭГЭЭЛ ЖИНХЭНЭ ДУУС ШДЭЭ. ОДООХОНДОО ГАНЦ ХЯТАД ГЭДЭГ ГАНЦ ХУДАЛДАН АВАГЧИД БАГАХАН НҮҮРС,. ШАТАХУУН, ХИЙГЭЭ ЗАРЖ БАЙЖ ГОЛОО ЗОГООН, ЯЛАХГҮЙ ДАЙНАА САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА. ОРОС УЛС ДАЙНД АЛЬ ХЭДИЙН ЯЛАГДСАН. ОДОО БОЛ ЗҮГЭЭР Л ДЭЛХИЙН 2-ДАХЬ АРМИ ГЭДЭГ ЦААСАН ДЭЭРХ ХУД НЭР НҮҮРЭЭ БОДООД ДАЙНЫГ АРГАЦААЖ БАЙГАА.

Avatar

зочин 2025-10-26 66.181.187.252

Нацистүүдийг оросын хилээс зайлуулж Украиныг ,төвийг сахисан, зэвсэглэлийн хязгаартай, аль нэг цэргийн эвсэлд үл хамаарах орон болгож байж л дайн дуусах б**х, Украины нутгийг НАТО-гийн бааз болгохыг оросууд хэзээ ч зөвшөөрөхгүй, Ардчилагчдын сүйрүүлсэн орос орныг В,Пүтины нам сэргээж хүчирхэгжүүллээ,Эдийн засгийн хүч чадлаар дэлхийд 4-рт ,цөмийн зэвсгийн хүч чадлаар 1-рт орлоо,Асар хурдтэйпуужингуудыг нь зогсоох з****г аль ч оронд алга,Зэвсгийн хүчээр АНУ-тай өрсөлдөх орон бол дэлхийдОХУ-л байна

Avatar

зочин 2025-10-26 66.181.160.4

Си , Пу -г ятгаж яах юм ?..Хоёр Орос бие биенээ жоохон хяднал биз.. Хэнд хамаатай юм …
Трамп яахавдэ, Нобелийн шагнал шаачихх санаатай л хөөцөлдөөд яваа биз ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж