Харрис ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж магадгүй

Харрис ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж магадгүй

Харрис ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж магадгүй

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Камала Харрис "BBC" агентлагт ярилцлага өгөхдөө ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж магадгүй гэдэгээ хэлжээ. Тэрбээр өөрийгөө нэг л өдөр ерөнхийлөгч болж магадгүй хэмээгээд ирээдүйд Цагаан ордонд эмэгтэй хүн байна гэдэгт итгэлтэй байна гэв. Сэтгүүлч "Тэр эмэгтэй нь та байх уу" гэж түүнээс асуухад "Магадгүй. Миний ач зээ нар энэ яваа насандаа АНУ-ыг эмэгтэй ерөнхийлөгчтэй болохыг харж л таарна" гэжээ.

Мөн тэрбээр Дональд Трампыг дарангуйлагч гэж нэрлээд, кампанит ажлынхаа үеэр Трампын талаар хэлж байсан анхааруулгууд үнэн байсныг онцолжээ. Харрис кампанит ажлынхаа үеэр Трампыг фашист маягаар ажиллаж, авторитар засгийн газрыг бий болгоно гэж анхааруулж байв.

Энэ анхааруулгын жишээ болгож, Харрис хөтлөгч Жимми Киммелд юу тохиолдсоныг дурджээ. Чарли Киркийн үхэлтэй холбоотой хошигнолоосоо болоод Жимми Киммел түр хугацаанд шоугаа хөтлөх боломжгүй болсон юм. Харрис хэлэхдээ "Холбооны агентлагууд улс төрийн хошигнол ярьдаг хүмүүсийн араас хөөцөлдөж буй нь Трамп яаж зэвсэглэснийг харуулж байна. Түүний арьс маш нимгэн болохоор ийм төрлийн хошигнолыг дийлэхгүй. Үүнээс болоод бүхэл бүтэн хэвлэл мэдээллийн байгууллагыг хаах гэж хүртэл оролдлоо" гэжээ.

Харрис хэдийгээр эцсийн шийдвэрээ гаргаагүй ч гэлээ ирээдүйд өөрийгөө улс төрд төсөөлж байна. "Би хараахан дуусаагүй байна. Би бүхэл карьерынхаа туршид төрд үйлчиллээ, энэ бүр миний яс маханд шингэжээ" гэж Харрис хэлжээ. 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр өөрийнхөө үзэл баримтлалыг сайтар илэрхийлэх хугацаа олдоогүйд тэр харамсаж явдаг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-26 202.9.47.28

lgtb surtalchildag s**

Avatar

зочин 2025-10-26 66.181.188.176

Фашист нацист үзэл даварч 3 р дайны хэнээрхэл дэлхийг нөмөрч хүн амын тал хоосорч гамшиг нүүрлэнэ байх, кк

Avatar

Нэргүй 2025-10-26 172.91.182.247

Хар,энэтхэгийн э****з хурлийз энэ балай авгай Ерөнхийлөгч болвол америк будаа болноо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж