Трамп Азид айлчлахдаа Ким Жон Унтай уулзахад бэлэн

Трамп Азид айлчлахдаа Ким Жон Унтай уулзахад бэлэн

Трамп Азид айлчлахдаа Ким Жон Унтай уулзахад бэлэн

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Ази дахь айлчлал Бямба гаригт /2025.10.25/ Куала Лумпураас эхэллээ. Тэрбээр Куала Лумпураас үргэлжлээд Япон, Өмнөд Солонгост айлчилна.

Тэгвэл Өмнөд Солонгост айлчлах завшааныг ашиглаад хоёр Солонгос хоорондын цэрэггүй бүсэд Умардын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн гэдгээ Трамп мэдэгдэв. Тэрбээр "Би үүнд 100 хувь нээлттэй байна. Би Ким Жон Унтай давгүй сайхан харилцаатай байсан. Тэднийд маш их цөмийн зэвсэг бий, гэхдээ үүрэн утасны үйлчилгээ ховор" гэжээ.

Сэтгүүлчид түүнээс Хойд Солонгосыг цөмийн хүчирхэг гүрэн гэж хүлээн зөвшөөрөх эсэхийг асуухад "Тэд нэг талаасаа цөмийн хүчирхэг гүрэн мөн. Юу гэхээр, тэднийд хэчнээн зэвсэг байгааг би мэднэ. Тэдний талаар бүх зүйлийг би мэднэ. Ким Жон Ун бид хоёр ч сайхан харилцаатай байсан. Тэднийг цөмийн гүрэн гэж хүлээн зөвшөөр гэвэл, тийм ээ, тэдэнд маш их зэвсэг бий. Би үүнийг л хэлье" гэжээ.

Трамп, Ким Жон Ун нар Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд уулзаж байсан билээ. Тодруулбал, Трамп Солонгосын хойгийг тогтворжуулах хүчин чармайлтын хүрээнд Ким Жон Унтай гурван ч удаа түүхэн уулзалт хийж байжээ. Энэ талаар Цагаан ордны эх сурвалж мэдээлэхдээ "Хойд Солонгосын талаарх АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүй, ерөнхийлөгч Трамп Умардын удирдагчтай уулзахад бэлэн. Гэхдээ энэ айлчлалаар тийм уулзалт товлоогүй байгаа" гэсэн юм.

Трамп, Ким нар 2018 онд Сингапурт уулзсан нь АНУ-Хойд Солонгосын анхны дээд хэмжээний уулзалт байв. Үүний дараа 2019 оны хоёрдугаар сард Ханойд уулзсан боловч энэ уулзалт үр дүнгүй дууссан. Гурав дахь удаад нь мөн оны зургадугаар сард хоёр Солонгос хоорондын цэрэггүй бүсэд уулзжээ. Энэ үед АНУ-ын ерөнхийлөгч анх удаа Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан юм. Тодруулбал, Трамп Хойд Солонгосын нутаг дэвсгэр рүү 20 алхам алхаж ороод, Кимтэй гар барьж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т1 2025-10-26 202.9.46.87

а**а х***а, муусайн АНУ Япон Европыг урьд үзэгдээгүй цохино мохино гээл щаагаал байхын, тэгээд цохиж байгаа нь хаана байнаа, нүүр нүүрээ хархаараа тэврэлдээл чухам ямар хачин арчаагүй шаарнууд вэ?

Avatar

хүннү 2025-10-26 202.9.47.41

Дэлхийн хамгийн худалч өвгөн. Трамп чи “орос” шиг л байлдаа. Нэг л их сүртэй ярьна, тэгээд дараа нь түүнээсээ бултана. Баярьцгүй нөхөр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж