Дональд Трамп, Ши Жиньпин нарын эсрэг томоохон жагсаал гарах төлөвтэй байна

Дональд Трамп, Ши Жиньпин нарын эсрэг томоохон жагсаал гарах төлөвтэй байна

Дональд Трамп, Ши Жиньпин нарын эсрэг томоохон жагсаал гарах төлөвтэй байна

Ази-Номхон далайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт (APEC) болох гэж буйтай холбогдуулан Өмнөд Солонгосын Хойд Гёнсан мужийн Гёнжу мужид цагдаа нар бэлэн байдал зарлажээ. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятадын дарга Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтад оролцох бөгөөд тэдний эсрэг жагсаал гарч болзошгүй байна.

Наад зах нь 13 иргэний хөдөлгөөний бүлэг Гёнсу хот даяар 16 жагсаал зохион байгуулж магадгүй гэж цагдаагийн газар мэдэгдсэн байна.

2025 оны "APEC"-ын эсрэг Олон Улсын Ард Түмний Үйл Ажиллагааны Хороо гэгдэх 35 зүүний үзэлт улс төрийн нам, иргэний бүлэг Сөүлээс Гёнжу хүртэл эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэд Трампын гаалийн тарифыг эсэргүүцэж байгаа юм. “Дэлхий нийт Трампын харгис тарифын дайнтай тэмцэж чадахгүй байгаа бөгөөд нэг нэгээрээ ялагдаж байна” гэж тус хороо өнгөрсөн сард нээлтийн ёслолын үеэрээ мэдэгдсэн байна. “Бид олон улсын эв нэгдлийн жагсаалд оролцож, ‘Трампын эсрэг!’ ба ‘Бүх хүн төрөлхтний эдийн засаг!’ гэх уриан дор дуу хоолойгоо нэгтгэн, супер хүч болон томоохон корпорациудын ашиг сонирхолд зориулан Трампын талд жүжиг тоглож буй APEC-ын удирдагчдын утгагүй үзүүлбэрийн эсрэг тэмцэнэ” гэж мөн мэдэгдсэн аж.

Эсэргүүцлийн жагсаалд олон бусад байгууллагууд нэгдэнэ. Тэдний дунд Солонгосын Металл Үйлдвэрчний Холбооны Солонгосын Оптик Дээд Технологийн салбар багтаж байгаа. Тус хороо Америкийн эсрэг өөрийн жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нөгөө талаас, "Liberty University"-ээр удирдуулсан баруун чиглэлийн бүлгүүд Гёнжугийн Хвангридангийн ойролцоо өөрийн цуглааныг зохион байгуулж байна. Энэ нь Хятадын эсрэг эсэргүүцлийн жагсаал бөгөөд “Хятадыг гарга” гэх уриатай. Уг хөдөлгөөнд 2000 хүртэл хүн оролцохоор төлөвлөжээ. Баруун, зүүний үзэл сурталт жагсаалууд гарч байгаа нь тэдний дунд мөргөлдөөн үүсгэж болзошгүй гэж Өмнөд Солонгосын эрх баригчид эмээж байна. Мөн эсэргүүцлийн жагсаал нь олон улсын удирдагчдын дунд Өмнөд Солонгосын нэр хүндийг унагаана гэж санаа зовж байна.

Тиймээс аюулгүй байдлыг хангахын тул цагдаагийн байгууллага хамгийн өндөр түвшний онцгой байдлын дохиог гаргажээ. Ирэх долоо хоногийн Мягмар гаригаас (2025.10.28) эхлэн 19 мянга хүртэл цагдаа, үүнд жагсаал цуглааны эсрэг нэгж, "SWAT" баг болон терроризмын эсрэг мэргэжилтнүүд хот даяар байрших болсон. Мөн замын хөдөлгөөн болон нисдэг төхөөрөмжийн (дрон) хатуу хязгаарлалт тогтоожээ.

 

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-25 66.181.181.78

Трамп, Ши Жин пин, Путлер гурав гурвуулаа үхээсэй !!!

Avatar

зочин 2025-10-25 66.181.187.252

ШИ жин пин, Путин нар өөрийн орныг хүчирхэгжүүлсэн, Бусдын түрэмгий хүчинд дийлдэшгүй агуу орнууд болгосон, В,Путиныг оросын иргэдийн 70-80 хувь нь байнга дэмжиж төрийн тэргүүнээр бараг 30 жил ажиллуулж байна ,Сөрөг хүчин жагсаал цуглаан зохион байгуулж болно, Гэхдээ төр нь үнэхээр бат бэх юм, Манайх шиг самуун орон биш, Ийм төр засагтай орон л тусгаар тогтнолоо хамгаалж хөгжиж урагшилж чаддаг бололтой,

Avatar

Устга 2025-10-25 202.9.46.46

Олон нийтийг үймээн самуунд турхирагчдыг баривчилж эрүүдэн шүүвэл таарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж