Путины тусгай төлөөлөгч АНУ-д айлчилж байна

Путины тусгай төлөөлөгч АНУ-д айлчилж байна

Путины тусгай төлөөлөгч АНУ-д айлчилж байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын “Роснефть” болон “Лукойл” гэх хоёр томоохон газрын тосны компанид хориг арга хэмжээ авсан. Үүнээс хэдхэн хоногийн дараа Оросын ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевийг АНУ руу илгээсэн байна. Энэ нь Дмитриевийн 2022 оноос хойш АНУ-д айлчилж буй хоёр дахь явдал юм. Түүний зорилго бол АНУ-Оросын харилцааны талаарх хэлэлцээг үргэлжлүүлэх аж.

"Axios" сайтын мэдээлснээр, Дмитриев Цагаан ордны төлөөлөгч Стив Уиткофтой энэ Бямба гаригт (2025.10.25) Майамид уулзахаар төлөвлөж байгаа аж. Тэд өмнө нь дөрөвдүгээр сард Вашингтонд уулзах үеэр АНУ түр хугацаанд Дмитриевт тавих хоригоо цуцалж, виз олгож байсан. Дмитриев Баасан гаригийн үдээс хойш АНУ-ын Массачусетс мужийн дээгүүр нисч буй онгоцны газрын зураг бүхий зураг цахим хуудсандаа нийтэлж, Нью-Йорк руу дөхөж яваагаа харуулсан байна. Түүний айлчлал АНУ-ын Конгрессын зарим гишүүд Оростой яриа хэлэлцээг дахин эхлүүлэх сонирхолтой байгаа үед тохиож байна.

 Саяхан ДмитриевПутинТрампын хонгил” нэртэй Аляска болон Оросыг холбох далай доорх хонгил барих санаачилга гаргажээ.Үүнийг эв нэгдлийн бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлсон байна.

Тэрбээр Элон Маскийн "Boring Company" уг найман тэрбум ам.долларын төслийг найман жилийн дотор хэрэгжүүлж чадна гэж онцолсон байна. Одоогийн байдлаар Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Дмитриев өөрийн АНУ дахь айлчлалын талаар олон нийтэд тайлбар хийгээгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-25 59.153.87.54

Дайраад д байдаг давшаад л байдаг. Ялж чаддаггүй, ялагдаж болдоггүй. тийм үе дээрээ Орос орон ирчихжээ

Avatar

Нэргүй 2025-10-25 59.153.115.105

Монголчууд Хятадуудыг муулсаар байгаад, одоо Хятадын буцалтгүй тусламжаар гэр хорооллынхонд зориулсан ‘ Ногоон Нуур 1008’ орон сууцны төсөл хэрэгжлээ. Одоо монголчууд бас Оросуудыг муулж байгаад, өөрсдийнхөө орон сууцнуудыг үнэгүй бариулах гээд байна. Монголчууд ичих нүүргүй, жинхэнэ паразитууд юм байна.

Avatar

Бодит байдал 2025-10-25 66.181.184.15

оросууд юугаараа барьдаг юм,1990 оноос хойш барьсан мушгиа хороолол нь гаднаасаа байсхийгээд нурж байна

Avatar

Нэргүй 2025-10-25 103.168.34.96

Түрэмгийлэгчид хүн алахаа зогсоо

Avatar

Нэргүй 2025-10-25 66.181.179.83

AI ба автоматжуулалт – бизнесийн процесс хөнгөвчлөх шийдэл (жижиг зах зээлтэй ч өсөж байгаа чиглэл).

Avatar

Нэргүй 2025-10-25 66.181.179.83

Дижитал контент, стрийминг, YouTube продакшн – монгол контентод эрэлт өндөр.

Avatar

Нэргүй 2025-10-25 66.181.179.83

FinTech – цахим төлбөрийн шийдэл, жижиг зээл, хэмнэлтийн апп.

Avatar

Нэргүй 2025-10-25 66.181.179.83

Апп, вэб хөгжүүлэлт – жижиг бизнесүүдэд зориулсан програм, захиалгын систем.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж