Колумбын ерөнхийлөгч Петрод АНУ хориг тавьжээ

Колумбын ерөнхийлөгч Петрод АНУ хориг тавьжээ

Колумбын ерөнхийлөгч Петрод АНУ хориг тавьжээ

Колумбын зүүний хүчний ерөнхийлөгч Густаво Петрог мансууруулах бодисын хууль бус наймааг зогсоох арга хэмжээ аваагүй хэмээн АНУ буруутгаж, түүнд хориг арга хэмжээ авчээ. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэлдээ, Петро хар тамхины бүлэглэлүүдийг хүчирхэгжихийг зөвшөөрч, тэдний үйл ажиллагааг зогсоохоос татгалзсан гэж хэлсэн байна. Түүнээс гадна Колумбын дотоод хэргийн сайд Армандо Бенедетти, Петрогийн эхнэр, том хүүд хориг арга хэмжээ авчээ. Улмаар тэдний АНУ-д байгаа хөрөнгө царцаж байна.

Колумб өмнө нь АНУ-ын “хар тамхины эсрэг дайны” гол холбоотон байж, жил бүр хэдэн сая ам.долларын цэргийн тусламж авдаг байсан. Гэвч Петро болон ерөнхийлөгч Трампын харилцаа сүүлийн нэг жилийн хугацаанд эрс муудсан. Бессент хэлэхдээ, хуучин партизаны дайчин байсан Петро ерөнхийлөгч болсноос хойш Колумб дахь кокайны үйлдвэрлэл хэдэн арван жилд байгаагүй дээд түвшинд хүрсэн. АНУ руу асар их хэмжээний хар тамхи урсаж байгаа гэжээ.

АНУ-ын Сангийн яамны мэдээллээр, Колумб нь дэлхийд кокайны хамгийн том экспортлогч орон бөгөөд энэ нь АНУ-д ноцтой мансууруулах бодисын аюул учруулж байгаа аж.

Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Петро АНУ-ын мэдэгдлийг үгүйсгэж, олон нийтийн сүлжээнд өөрийгөө олон жил хар тамхины наймаатай тэмцэж ирсэн гэж нийтэлжээ. Харин ч АНУ-д кокайны хэрэглээг бууруулахад тусалсан гэж онцлон тэмдэглэсэн байв. Тэрбээр, “Жинхэнэ зөрчилдөөн. Гэхдээ бид ухрахгүй, хэзээ ч өвдөг сөхрөхгүй” гэж бичсэн байв Сүүлийн үед АНУ-ын тэнгисийн цэрэг Карибын тэнгисийн бүсэд ажиллагаагаа эрчимжүүлж, хар тамхи тээвэрлэж байж болзошгүй гэж сэжиглэсэн хөлөг онгоцнуудад цохилт өгч байгаа. Гэвч эдгээр хөлөг онгоцонд хар тамхи тээвэрлэж байсан гэх тодорхой нотолгоо байхгүй.

Өнгөрсөн долоо хоногт Трамп Колумбд үзүүлэх бүх төлбөр, тусламжийг зогсоосон.

Энэ нь Петро "BBC News"-д өгсөн ярилцлагадаа, Карибын тэнгис дэх хар тамхи тээвэрлэж буй гэх сэжигтэй хөлөг онгоцнуудад өгсөн АНУ-ын агаарын цохилт бол дарангуйллын үйлдэл гэж нэрлэсэнтэй холбоотой юм. Тэрбээр агаарын цохилтоос болж нэг колумб иргэн амиа алдсан бөгөөд улсын бүрэн эрхт байдлыг зөрчсөн гэж АНУ-ыг буруутгажээ.Ерөнхийлөгчид хориг арга хэмжээ авах нь ховор тохиолдол боловч урьд нь Орос, Хойд Солонгос, Венесуэлийн удирдагч нарт ийм хориг тавигдаж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-25 66.181.179.83

E-commerce (цахим худалдаа) – дотоодын бараа, хүнс, гоо сайхан, гар урлал.

Avatar

Нэргүй 2025-10-25 66.181.179.83

Гоо сайхан, спа, эрүүл мэндийн үйлчилгээ – органик бүтээгдэхүүн ашигладаг салон, уламжлалт эмчилгээтэй спа.

Avatar

Нэргүй 2025-10-25 66.181.179.83

Хүүхдийн боловсрол, сургалтын төв – STEAM сургалт, хэлний сургалт, онлайн боловсрол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж