Улсын хэмжээнд нийт газар нутгийн 45 хувь цасан бүрхүүлтэй байна

Улсын хэмжээнд нийт газар нутгийн 45 хувь цасан бүрхүүлтэй байна

Улсын хэмжээнд нийт газар нутгийн 45 хувь цасан бүрхүүлтэй байна

Монгол Улсын нийт газар нутгийн 45 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Энэ талаар ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Баасансүрэн мэдээлэл өгөхдөө "Бид зунаас эхлэх тооцоо судалгааг хийж ажилласан. Өнөөдрийн байдлаар дөрвөн удаагийн Улсын онцгой комиссын хуралдааныг зохион байгуулж, гангын эрсдэлийг үнэлсэн. Одоо мэргэжлийн байгууллагууд хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Бид зудын эрсдэлийг ерөнхий тоймлон үнэлэхэд нийт нутаг дэвсгэрийн гурван хувьд өндөр эрсдэлтэй, 20 хувь их эрсдэлтэй, 20 хувьд дунд эрсдэлтэй гээд нийт 51 хувьд зудын эрсдэл өндөр байна гэдэг тооцоолол гарсан.

Ургац хураалтын явц, малын тэжээлийн хураалт, хадлангийн нөөц гээд энэ жилийн аюулгүйн нөөц бүрэн бүрдсэний дараа 2025 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зудын эрсдэлийг дахин үнэлж, олон нийтэд танилцуулна" гэв.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байна. Үүнээс Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10–20 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26 см, бусад нутгаар 0-10 см хүртэл зузаан цастай. Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар -11.5…-1.1 градусаар хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим болон ахуй, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар дунджаас бага орсон байна. Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16–27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргажээ.
Зудын урьдчилсан төлөвийн зургаас үзвэл нийт нутгийн гурван хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхаар байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нүгэл нь нүдээрээ гоожноо 2025-10-25 66.181.184.147

Цаг ийм байхад гүйцэтгэх засгаа унагаах юм ярьдаг залсийн сэтгэцийг шалгуульяа . П. Сайнзориг,Х,Баасанжаргал нарийн сэтгэц өөрчлөгдөөд бүр хурц хэлаэлбэрт орсоон Булгантуяа ч бүр ярих юмүй хурц хэлбээрийн галзуу өвчин тэссаан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж