"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн Пүрэв гаригт /2025.10.23/ болж, хурлыг ирэх Даваа гариг буюу 2025 оны аравдугаар сарын 28-ны 09.00 цагт үргэлжлэхээр хойшлуулав.
А.Ганхуягийн хувьд шүүх хурал дээр үг хэлэхдээ "76 тэрбум төгрөгийн хохирлыг үл хөдлөх хөрөнгөөрөө барагдуулсан гэж нийслэлийн Засаг даргын захирамж гарч, НИТХ-ын тогтоол гарсан. Үүнийг Улсын бүртгэлд даалгаж өгнө үү гэсэн. Хэрвээ би 76 тэрбум төгрөгөө төрийн өмчийн компани руу шилжүүлж өгөхөөр бол над дээр татварын асуудал яригдана. Одоо манай компани ямар ч мөнгөгүй, ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Төрд шилжүүлээгүй байгаа. Одоо бол зөвхөн хоёр талаасаа өр төлбөрөө барагдуулж, хүлээгээд л авсан байгаа. Гэрчилгээнүүдээ шилжүүлнэ гэж ярьж байна. Хэрвээ би энүүгээрээ яваад шилжүүлэх гэхээр үл хөдлөхийн татвар тавигдана. А.Ганхуяг гэж хүн 76 тэрбум төгрөгийг шилжүүлж байгаа бол үүний хоёр хувийн татвар буюу 1.6 тэрбум төгрөг ч байдаг юм уу мөнгө төлөх болно. Тийм учраас надад ямар ч мөнгө байхгүй. Тиймээс шүүхийн шийдвэрээр төр нь өөрөө юмаа хийгээд явчих" гэж байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг /2025.04.09/ ЦЕГ-ийн "Сүлд" чуулгын байранд танилцуулсан. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, дууссан юм. Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар шууд дамжуулж, үргэлжилсэн байдаг.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
Шүүх бүрэлдэхүүний танилцуулсан шийдвэрийг дахин хүргэе.
- Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Б.Дөлгөөн, Г.Энхтайван нар болон Ж.Эрдэнэбат, БНСУ-ын хоёр иргэн, Ж.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Б.Алтаншагай, А.Ганхуяг, Ц.Болортуяа нарын хэрэг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
- Шүүгдэгч А.Ганхуягийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулах.
- Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
- Шүүгдэгч С.Баярсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Түмэнжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 хорих ял оногдуулах
- Шүүгдэгч А.Чойжилсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
- Шүүгдэгч Б.Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч О.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч О.Лувсандагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Э.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Ц.Хадбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Б.Мөнхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч Б.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
- Шүүгдэгч О.Хонгорзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэхээр боллоо.
Шүүгдэгч А.Ганхуягт оногдуулсан залилах болон нийтийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ялаар тогтоосугай. Шүүгдэгч А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. Нийтийн албанд томилогдох эрхийг хорих ял эдэлж дууссаны дараа хэрэгжүүлэх бол бусад хорихоос өөр ял шийтгэл авсан хүмүүсийн ялыг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцно гэсэн юм.
3,548.92




















































Нэргүй 2025-10-25 124.158.108.122
27 ний даваа гариг шүү эргүү өмхий сэтгүүлчээ
Нэргүй 2025-10-25 203.91.115.56
Энэ нээрэн мөн том хулгайч юм аа. Хэрвээ баригдаагүй бол гээд боддоо. Тэгээд бас ийм хөндлөн хулгайчууд цаана нь жоом шиг язганаж улсыг идэж байна гээд бод.
Нэргүй 2025-10-25 24.126.7.202
энэ алмас бас юу сэдээд яваа алмас вэ,
энэ алмас бас юу сэдээд яваа алмас вэ,
энэ алмас бас юу сэдээд яваа алмас вэ,
энэ алмас бас юу сэдээд яваа алмас вэ,
энэ алмас бас юу сэдээд яваа алмас вэ,
Хуульч 2025-10-25 66.181.180.136
Амарбаясгалан хулгайч бултчихсаншд. Сумьяабазар алга. Сүхбаатар нь тэр хоёрын талаар дуугарахгүй гүрийгээд өнгөрсөн. Нийтийн тээврийн салбарт 20 жил хулгай луйвар нүүрлэсэн. Тэр Бадамжунай эд нараас авхуулаад ногоон автобусны дуулианаар жинхэнэ идсэн уусан этгээдүүд замхарсан. Женко хүртэл Дэү баасын 2 солонгосыг шүүхээр суллаж өгөөд 5 тэрбум төгрөг хусчихсан гэсэн. Хэрэг дээр хүртэл хулгайчууд мөнгө хийгээд явах юм!!!
ЦААЦААР АВ 2025-10-25 103.229.123.73
АВИЛГА АВСАН ӨГСӨН ХҮН БҮРИЙГ ЦААЦААР АВАХ ХЭРЭГТЭЙ ! ТЭР ҮЕД Л ИЙМ ЯВДЛУУД ЗОГСОНО ! ӨӨР ЗАМГҮЙ !
Нэргүй 2025-10-25 59.153.115.170
Кампанигүй бол татвар төлдөггүй гэж хэн танд хэлсэн юм бэ? Ажил эрхлэж байгаа бүх хүн татвар төлдөг, тэд цөм кампанитай биш шүү дээ. Буруутнууд ярихаараа хэзээ би буруутай гэдэг билээ дээ…
Нэргүй 2025-10-25 59.153.115.61
BIEE UNELELNE TSAG SEKSEER80955877
Нэргүй 2025-10-25 202.126.90.178
Эрчим хүчний гудамж ба ТЭЦ4-н замыг аль хавар 4 ссраас хойш засч бга нэртэй сэглэлээ
Нэргүй 2025-10-25 188.162.254.62
авилга авч зовшоорол огсон гол этгээдийг яахав ????
Нэргүй 2025-10-25 202.126.90.33
ял авсан хүн бхгүй бн ш дэ
Хахаха 2025-10-25 202.9.46.46
Уг нь Сумьяабузар хулгайч, Сүхбаатар хулгайч хоёрт ял өгөх ёстой юм. Энэ автус компаний захирал нь бас МАН-ынх. Гурвуулаа МАН-ынх тул ял авахгүй өнгөрсөн. Хэрвээ АН-ынх өайсан бол өдийд шууд 10 жил.
Нэргүй 2025-10-25 59.153.112.183
ANUSDI80955877BOOB XXI BOOW DOLOON 80955877VANXANDI
Нэргүй 2025-10-25 103.212.118.197
Тэнүүн огоо гээд мөн ч их осол аваар гаргасан газар даа, энэнийх биш юм у
Ардчилал 2025-10-25 66.181.182.101
Их дарваганахаар тэгдэг юм. хууль тийм учир татвар авсу
ИРГЭН 2025-10-25 103.229.122.204
Тэнэг тэнэг юм ярихын,,,,,Компани гэсэн Тамга тэмдэг, Гэрчилгээтэй бол Таны компани мөнгөтөй мөнгөгүй Хэнд хамаатай юм, Та Татвараа төлөх нь зүй ёсны хэрэг , Балайтаад л байхын,