Кими Онодаг Цагаачдыг албадан гаргах яамны сайдаар томилоогүй

Кими Онодаг Цагаачдыг албадан гаргах яамны сайдаар томилоогүй

Кими Онодаг Цагаачдыг албадан гаргах яамны сайдаар томилоогүй

Японы шинэ ерөнхий сайд Санаэ Такаичи Цагаачдыг олноор албадан гаргах яам байгуулж, сайдаар нь Кими Онодаг томилсон тухай мэдээ сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд тархсан. Гэвч энэ нь ташаа мэдээлэл болохыг "Japan Today" хуудас мэдээллээ. Үнэндээ Кими Онода Мягмар гаригт Эдийн засгийн аюулгүй байдлын сайд, Японы ард түмэн болон гадаадын иргэд хамтдаа энх тайван, эмх цэгцтэй амьдрах нийгмийг бий болгох сайд гэсэн албан тушаалуудад томилогджээ.

Харин Цагаачдыг олноор албадан гаргах яамны сайдаар ерөнхий сайд асан Шигэрү Ишибаг томилсон байна.

Кими Онода Лхагва гаригт хэвлэлийн бага хурал хийхдээ "Япон улс дүрэм журмыг мөрддөггүй гадаадын иргэдэд хатуу арга хэмжээ авна" гэж хэлсэн боловч бөөнөөр нь албадан гаргах тухай огт дурдаагүй. Гадаадын иргэд зарим тогтолцоог зохисгүй байдлаар урвуулан ашигладаг. Мөн гэмт хэрэг үйлдэж, авиргүйтдэг зэрэг нь япончуудын дунд айдас түгшүүр, шударга бусын мэдрэмж төрүүлдэгийг тэр онцолжээ.

Эдийн засгийн хөгжил сайтай бусад улстай харьцуулбал Японы цагаачлалын түвшин бага. Гэвч иргэд нь өндөр насалж, төрөлт буурснаар хөдөлмөрийн насны хүн ам цөөрч, аж үйлдвэрийн салбаруудад цагаачид олноор ажиллах болсон. Иймд эрх баригч Либерал ардчилсан намын хувьд жуулчид болон цагаачдын өсөлт шийдэх гол ёстой асуудлуудын нэг болоод байна.

Санаэ Такаичи саяхан зэрлэг амьтантай зохисгүй харьцсан гадаадын иргэдийг цахим хуудсаараа шүүмжилсэн. Үүний дараа Такаичи цагаачдыг албадан гаргах яам байгуулна гэх цуу яриа "Х" платформд анх гарчээ. Уг нийтлэл нь даруй есөн сая хүнд хүрсэн байна. Түүнчлэн "Японы эзэн хаан цагаачдыг олноор албадан гаргах төлөвлөгөөг хүлээн зөвшөөрлөө" гэсэн мэдээлэл Фэйсбүүк сүлжээнд өргөн тархжээ. Энэхүү худал мэдээлэл тайланд, герман, испани хэлээр хүртэл тархсан байна.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-24 202.126.91.138

Сумо бөхийн дэвжээн дээр эмэгтэй хүн гаргадаггүй. Эрэгтэйчүүдээсээ илүү давуу эрх эдэлдэг барууны хүүхнүүд юу гэж хүлээж авах бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж