Аргентины хөлбөмбөгчин Лионел Месси “Inter Miami” клубтэй байгуулсан гэрээгээ 2028 он хүртэл сунгахаар тохиролцсон гэж тус клубээс Пүрэв гаригт (2025.10.23) мэдэгджээ. Өмнөх гэрээ нь энэ оны арванхоёрдугаар сард дуусах ёстой байсан. Гэвч өдгөө 38 настай тоглогч 2028 оны эцэс хүртэл үргэлжлэх гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн байна. Месси 2023 онд тус клубт нэгдсэнээсээ хойш нийт 82 тоглолтод 71 гоол оруулж, 37 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн “Inter Miami”-г 2023 оны “Leagues Cup”, 2024 оны “Supporters’ Shield” тэмцээнд аваргалахад хувь нэмрээ оруулсан билээ.
“Бидний зорилго бол шилдэг тоглогчдыг Inter Miami болон хотдоо авчрах явдал бөгөөд үүнийгээ ч хийж байна. Түүний хувьд өмнөх шигээ тууштай хэвээр байгаагаас гадна ялахыг хүсэж байгаа” гэж тус клубыг хамтран эзэмшигч Дэвид Бекхэм мэдэгджээ. ДАШТ-д түрүүлсэн Аргентины шигшээ багийн тоглогч Месси "MLS" лигийн энэ жилийн “Алтан шаахай” шагналыг 29 гоол оруулсан амжилтаар хүртсэн. Тэрбээр лигийн үнэ цэнтэй тоглогч шагналд нэр дэвшсэн таван тоглогчийн нэг юм.
3,548.92






















































Холбоотой мэдээ