Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
Монголоос нийт 9.3 сая тонн нүүрс авсан нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өссөн дүн болоод зогсохгүй 2015 онд анх гаалийн статистикаа нээлттэй болгосноос хойших нэг сарын дээд хэмжээ болжээ.

БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн салбарын нийлүүлэлт, хүчин чадлын илүүдлийг бууруулах өргөн хүрээний арга хэмжээний нөлөөгөөр сүүлийн саруудад тус улсын дотоодын нүүрс олборлолт буурсан үзүүлэлттэй байгаа юм. Ингэснээр БНХАУ-д эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн найман сар орчмын дээд түвшинд хүрч өссөн бол коксжих нүүрсний фьючерс үнэ долоодугаар сараас хойш 30 гаруй хувиар өссөнийг “Reuters” мэдээлж байна.
Энэ нь үнэ хямд, ойроос ирдэг Монголын нүүрсний эрэлт нэмэгдэхэд нөлөөлснийг “Wood Mackenzie”-ийн шинжээч онцолжээ.
“Sxcoal”-ийн мэдээллээс харвал зах зээлийн эерэг хүлээлт Монголын нүүрсний үнэ гол боомтуудад үргэлжлэн өсөхөд түлхэц болж байна. Тухайлбал: аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Монголын 5# ангиллын коксжих нүүрсний үнэ Ганцмод боомтод тонн нь 1070 юань хүрсэн нь БНХАУ-ын Үндэсний баярын өмнөх үеийн түвшнээс 44 юаниар өссөн үзүүлэлт юм.
Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо их байгаа нь боомтууд дэх нүүрсний агуулахын нөөц нэмэгдэхэд мөн нөлөөлжээ. Аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Ганцмод боомтын агуулахуудад 2.24 сая тонн нүүрс хуримтлагдаж, өмнөх долоо хоногоосоо 7.4 хувиар өсөөд буйг “Sxcoal” мэдээллээ.
Нүүрсний фьючерс ханш үргэлжлэн сэргэж, БНХАУ-ын дотоодын зах зээлийн хүлээлт сайжирч байгаа тул ойрын хугацаандаа Монгол Улсаас БНХАУ-ын импортлох коксжих нүүрсний зах зээл тогтвортой сайн байх төлөвтэй гэж “Sxcoal”-ийн шинжээчид үзэж байна.
Өрсөлдөгчид яаж байна?
Оны эхний есөн сарын хугацаанд Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс хоёр хувиар өсөөд байна.

БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээгээр тэргүүлэгч Индонез улс арилжаалагчдын шүүмжлэлтэй тулгарсан жишиг үнийн журмаа цуцалснаар экспорт нь хурдацтай сэргэж, сарын дүнгээр сүүлийн есөн сарын дээд түвшинд хүрчээ. Хэдий тийм боловч он гарснаас хойших нийт дүнгээр тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 13 хувиар доогуур байна.
Харин коксжих нүүрс түлхүү нийлүүлдэг Австрали улсын хувьд есдүгээр сард БНХАУ-д 6.2 сая тонн нүүрс экспортолсон бол оны эхний есөн сарын байдлаар 55.1 сая тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
3,548.92






















































Нэргүй 2025-10-24 202.9.40.162
Нүүрсээ зарж л байвал хожино шүү. Яваандаа нүүрсийг хориглоно. Зарим хүмүүс нүүрсээ нөөцлөх тухай ярьдаг нь буруу юм.
Зочин 2025-10-24 203.91.115.53
Энэ огт худлаа шүү.
ЗАЙЛ 2025-10-24 202.9.46.37
НҮҮРС ДЭЭРЭЭ ТОХИРОЛЦСОН ЮМ БИШ ҮҮ АЦНУУД
Нэргүй 2025-10-24 202.9.40.58
парламнт одо дараагийн зг томилооч юуугаа хийгээд бгаам бэ х***а манж зг огцрцн шд наад үхц гэдг чин хуул зөрчж бн шд уих гэгч чин хууль хэргжүүллэд хянлт тавьдг бгуулага шд үцх гэгч хууль зөрчигчдыг зайлуулаач парлмент ажлаа хийгээч