"NBA"-ын дасгалжуулагчийг мөрийтэй тоглоомын хэрэгт буруутгав

"NBA"-ын дасгалжуулагчийг мөрийтэй тоглоомын хэрэгт буруутгав

"NBA"-ын дасгалжуулагчийг мөрийтэй тоглоомын хэрэгт буруутгав

Портланд Трэйл Блэйзерс багийн дасгалжуулагч Чонси Биллапс, Майами Хит багийн тоглогч Терри Розир нар мафитай холбоотой хууль бус мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдон яллагджээ. Биллапсыг цахим залилангийн хуйвалдаан болон мөнгө угаах хуйвалдаанд оролцсон гэж буруутгаж байна. Тэрбээр 2019 оноос хойш хууль бус хуурамч покер тоглоом зохион байгуулж, ойролцоогоор 7 сая ам.долларын ашиг олсон гэж үзэж байна. Харин Розир нь үүнтэй холбоотой өөр хэрэгт "NBA"-ийн дотоод мэдээллийг мөрийтэй тоглоомд ашиглуулсан хэмээн буруутгагджээ. Улмаар "NBA"-гийн зүгээс Биллапс, Розир нарыг албан үүргээс нь түдгэлзүүлсэн байна.

Эрх баригчдын мэдээлснээр, Биллапс, Розир нар тусгай хуурамч хольдог машин, рентген технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглогчдыг хуурсан.

Хэмптонс, Манхэттэн, Лас Вегас, Майами зэрэг газарт хуурамч мөрийтэй тоглоом зохион байгуулагдаж байжээ. Мөн "NBA"-ийн тоглогчдыг оролцуулж, мөрийтэй тоглоомоо жинхэнэ мэт харагдуулах зорилго агуулж байсан нь тогтоогдсон. Хэрэв зарим хохирогчид мөрийтэй тоглоомд алдсан мөнгөө төлөхөөс татгалзсан бол мафийн бүлэглэл тэдний эсрэг хүч хэрэглэдэг байсан гэж мэдээлж байна. Уг хэрэгтэй холбогдуулан 34 хүнийг буруутгасан. Тухайлбал, Бонано, Гамбино, Женовезе гэх мафийн бүлгийн 13 гишүүн, мөн өнөөгийн болон хуучин "NBA"-ийн тоглогч, дасгалжуулагч нар багтжээ. Гэхдээ одоогийн байдлаар хэрэгт холбогдсон "NBA"-ийн тоглогч, дасгалжуулагч нарын нэрсийг ил болгоогүй байна.

Розир болон хуучин Кливленд Кавальерс-ийн дасгалжуулагч Дэймон Жонс нар тоглогчдын нууц мэдээлэл дамжуулсан гэж буруутгагдаж байна.

Жишээлбэл, 2023 оны гуравдугаар сард болсон тоглолтын өмнө Розир “бэртлийн” улмаас эрт гарна гэж нэг хүнд хэлсэн байна. Улмаар уг мэдээлэлд үндэслэн мөрий тавигч нар түүнийг тоглолтоо дуусгаж чадахгүй гэдэг дээр 200 мянган ам.долларын бооцоо тавьсан байна. Розир үнэхээр тоглолтын 9 минутын дараа талбайг орхисон аж. Гэхдээ Розирийн өмгөөлөгч мэдэгдэхдээ, “Терриг NBA өмнө нь цагаатгасан. Тэр мөрийтэй тоглогч биш бөгөөд гэм буруугүй гэдгээ нотлоход бэлэн байна” гэсэн байна.

Трэйл Блэйзерс багийн төлөөлөгч энэ хэргийн дараа “Бид мөрдөн шалгалттай бүрэн хамтран ажиллаж байна. Биллапсийг түр түдгэлзүүлж, туслах дасгалжуулагч Тиаго Сплиттер түр удирдахаар болсон” гэж мэдэгджээ. NBA-ийн зүгээс  “Тоглолтын шударга байдал нэн тэргүүний зорилт юм. Бид холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана” гэж мэдэгдсэн байна. Ташрамд “Nothing But Bet” нэртэй энэхүү хэргийн мөрдөн шалгалт хоёр жил үргэлжилсэн байна. Холбооны мөрдөх товчооны дарга Каш Пател хэлэхдээ, “Энэ бол хэдэн арван сая ам.долларын залилан, хулгайн хэрэг юм” гэж тодорхойлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж