АНУ-ын Конгресс албан ёсоор дайн зарласан, зарлаагүй хилийн чанадад хар тамхины наймаа эрхлэгсдийн эсрэг цохилтоо үргэлжлүүлэх болно гэж Трамп мэдэгдлээ. Тэрбээр "Би заавал дайн зарлахыг шаардахгүй. Зүгээр л манай улс руу хар тамхи нэвтрүүлэхийг шаардсан хүмүүсийг алах болно. Ойлгомжтой юу? Бид тэднийг ална, тэд үхэх нь байна" гэжээ.
Гэхдээ ямар нэг ажиллагаа эхлүүлэхээсээ өмнө Конгресст мэдэгдэнэ гэлээ. "Бид Конгресст юу хийх гэж байгаагаа хэлнэ. Зарим нэг радикал зүүний үзэлтэй солиотнуудыг эс тооцвол тэдэнд лавтайяа таалагдана" гэж Трамп хэлжээ.
Трампын засаг захиргаа саяхан Венесуэль зэрэг орнуудад үйл ажиллагаа эрхэлдэг картелийн гишүүдийг онилохоос гадна олон улсын усанд хар тамхи тээвэрлэгч хөлөг онгоцнуудад цохилт өгсөөр байх болно гэдгээ мэдэгдсэн юм. Сүүлийн үед Карибын тэнгис болон Номхон далайн зүүн хэсэгт хөлөг онгоцуудад үхлийн цохилт өгсөн явдал зарим хууль тогтоогчийг түгшээсэн. Учир нь тэдгээр хөлөг онгоц үнэхээр терроризмтай холбоотой хар тамхины наймаачдынх гэсэн нотлох баримтыг засгийн газар үзүүлээгүй аж.
Гэхдээ Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт Пүрэв гаригт мэдээлэл хийхдээ онилсон хөлөг онгоц бүр хар тамхи тээвэрлэж байсан гэдгийг баталжээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын "B-1" бөмбөгдөгч онгоц Пүрэв гаригт Венесуэлийн эргийн ойролцоо нисчээ. Гэхдээ АНУ "B-1" бөмбөгдөгч онгоц илгээсэн гэдгийг Трамп үгүйсгэж байгаа аж. Тэрбээр "Үгүй ээ, энэ бол худал мэдээлэл. Бид олон шалтгааны улмаас Венесуэльд дургүй. Тэдгээр шалтгааны нэг нь хар тамхи мөн. Гэсэн ч тэд Байдены засаг захиргааны үед олон жилийн турш хоригдлуудаа манай улс руу илгээсэн. Одоо тийм юм байхгүй, бид хилээ хаасан" гэсэн юм.
3,548.92





















































T ? 2025-10-24 169.133.250.254
gadni xsgyiCJNr OC XUUX #; &