“Chanel” iPad-нд зориулсан цүнх гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

“Chanel” iPad-нд зориулсан цүнх гаргалаа

Загварын алдарт орднууд болох “Dooney&Burke”, “Gucci” болон “Louis Vuitton” iPad-нд зориулсан тусгай цүнх худалдаанд гаргаад байгаа.

Харин өчигдөр “Chanel” iPad-нд зориулан урласан тансаг зэрэглэлийн цүнхээ танилцууллаа. Хамгийн тансаг хэмээн нэрлэгдээд буй уг цүнх 1,555 ам.долларын үнэтэй аж.

 Өнгөрсөн наймдугаар сард худалдаанд гаргасан “Salvatore Ferragamo” мөн гоёмсог загвартай арьсан болон даавун материалаар хийгдсэн iPad-ны цүнх худалдаанд гаргасан. Хар, мандарины шар болон ногоон өнгөний сонголттой эдгээр цүнхнүүд 290-390 ам.долларын үнэтэй.

Харин Италийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Tod’s” фирм  цэвэр тугалын болон матрын арьсаар урласан, бүх оёдолыг гараар хийсэн iPad-нд зориулсан цүнх худалдаанд гаргасан. Тус фирмээс гаргасан тэдгээр гоёмсог iPad-ны цүнх нь цэнхэр, хүрэн, шаргал, бор гэсэн өнгөний сонголттой ба матрын арьсан цүнх нь 4,900 ам.доллар харин тугалын арьсан цүнх нь 495 ам.долларын үнэтэй зарагдаж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж