Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээр хийхээр бэлтгэж байгаа энэ үед Тагнуулын ерөнхий газраас өчигдөр /2025.10.23/”Оюутолгой” компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудын орон байр автомашинд үзлэг нэгжлэг хийсэн нь дуулиан тарьж эхэллээ.
Үйл явдлыг тодруулбал, тагнуулынхан өчигдөр үүрээр “Оюутолгой” компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудад хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулж орон байр, автомашинд нь нэгжлэг, үзлэг хийсэн байна. Улмаар Д.А, Б.С, М.Г, Ч.Н гэх нэр бүхий дөрвөн албан тушаалтныг баривчилсан байна.
Тэдгээр иргэдийн орон байранд нэгжлэг хийхэд 10 орчим тэрбум төгрөг, мөн олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, автомашинууд эзэмшиж байсан нь тогтоогджээ.
Сэжигтнүүдийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгон, авлига авч хууль бусаар олсон орлогоо цэвэршүүлэх зорилгоор тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлж зах зээлд эргэлдүүлэх замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Мөрдлөгийн ажил өргөн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд цаашид ч баривчилгаа үргэлжилж болзошгүй мэдээлэл байгаа юм.
“Оюутолгой” компанийн зүгээс дээрх гүйцэтгэх ажиллагааг няцаасангүй, мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Оюутолгой” компани нь авилга, хээл хахууль, аливаа ёс зүйн зөрчлийг үл тэвчих хатуу дүрэмтэй.
Компанийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчил гарсан тухай мэдээлэлтэй холбогдуулан хяналт, шалгалт явуулж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна.
“Оюутолгой” компани нь худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой үндэслэлтэй, баримт нотолгоотой аливаа санал гомдлыг myvoicemongolia@riotinto.com хаягаар хувь хүний мэдээллийн нууцлалыг чанд хадгалан хүлээн авдаг. Энэ нь одоогийн болон хуучин ажилтнууд, гэрээт ажилтнууд, ханган нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид, түншлэгч байгууллагууд, бидний үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэд гэхчлэн хэн бүхэнд нээлттэй. Аливаа санал гомдлыг чухалчлан авч үзэж, холбогдох хяналт шалгалтыг хөндлөнгийн бие даасан байгууллага явуулдаг. Илэрсэн зөрчилд дотоод журам болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авдаг” хэмээн мэдэгдэв.
“Оюутолгой” төсөл 2009 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх 16 жилийн хугацаанд нийт 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 20 тэрбумыг нь зээлээр санхүүжүүлсэн гэж үздэг.
Энэ зээлийн 6.1 тэрбум ам.долларыг “Рио Тинто” компаниас авсан бөгөөд хүүгийн хуримтлал нь анхны зээлийн хэмжээг давж 12 тэрбум ам.долларт хүрсэн. Нэг үгээр хэлбэл, төлөх ёстой зээлийн талаас илүү нь хүүгийн хүү болж хуримтлагдсан гэдэг асуудлыг нэр бүхий гишүүд хөндөх болсон. Иймээс зээлийн хүүг бууруулах ёстой гэж үздэг. УИХ-ын төвшинд энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан ажилласан бол Засгийн газрын төвшинд мөн энэ асуудлыг Монголын талд нааштай шийдвэрлэх зорилго дор Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй.
Г.ХОРОЛ
3,548.92




















































Нэргүй 2025-10-24 66.181.186.250
bugdiig n bariaachee
Baagii 2025-10-24 66.181.188.24
oyu tolgoin gereeg xiisen xumuust xariutslaga tootsox tsag nl bolson….
Өндөр настан 2025-10-24 66.181.191.128
Өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн,Үндсэн хуулиар баталгаажиж ард түмэнд өмчлөгдсөн ХОСГҮЙ ҮНЭТ НАНДИН БАЯЛАГАА Фридланд мэтийн тэнэмэл золбин гуйлгачинтай хамсаж,дэлхий дээр хамгийн тэнэг гэрээ хийж баялгийн дээжээс хүртэхийн оронд хүүгийн дарамтанд дөнгөлүүлж,хайран баялгаа харийнханд луйвардуулахтай эвлэрээд суух аль хир тэвчээр шаардагдах вэ!!!???.Байдлыг иймд хүргэх эхлэлийг тавьсан ,уравсан,хуйвалдсан хулгай хийсэн,Баяр,Баярцогтонгуудыг толгойг нь илээд ял завшуулаад байх юм уу??
Нэргүй 2025-10-24 103.168.34.238
Малхуузын Ганболд хулгайч байж
Алтай 2025-10-24 66.181.161.123
Энэ баривчилгаа Энхбаяртай холбоогүй л дэ. Харин одоо болох хэлэлцээрт хир хэрэгтэй вэ ? Хэлэлцээрийг таслаж Монголд гай чирэхгүй байгаасай. Урьд нь яагаад болдоггүй гэж Бага бандийн алтан бүсийг шалгах хэрэггүй байсан гэж үү . Манай албад гэнэт ажилд ороод ирэхээр нь гайхаад бүр харддаг боллоо хэний даалгавар юм бол гэж.
иргэн 2025-10-24 66.181.190.234
энхбаяр хууль зүйн сайд болсонд жирийн иргэн их өаярлаж бна бидний мэдэхгүй ямар их баяжиж эцэг эхээрээ түрий барьж том компанид ажиллаж ямар их хөрөнгө мөнгөтэй болж баяждаг бнаа арайл дэндүү бишүү жирийн иргэн би өчнөөн жил татвар даатгал түрээс төлөөд дээрээ татлаа түлхээ байхгүй хүн бол үхтэлээ хөпөлмөрлөөд өвчин өр 2 т баригдаад үхнэ гэтэл эдгээр хулгайч нарын хүүхдүүд зүгээр үүёийн үёд л баяжаад бна бид ёстой дарлуулж доромждуулж амьдараад дууслаа арай дэндзү заагтай амвдруулж бна сайдаа
Нэргүй 2025-10-24 103.229.123.82
ОТ дүүрэн хулгайч авилгачид, гадгаад багш нараасаа их юм сурчээ. Бүгдийг толгой дараалан БЗХӨ ний тест авч шалга. Дүүрэн өвчин гарна.
Лорд 2025-10-24 103.212.118.163
Гадаадын Хөрөнгө Оруулалтыг оролдохоо болиоч ээ!!! Яачихсан Төр Засаг вэ!!!
Нэргүй 2025-10-24 66.181.188.24
bitgii xuts
Нэргүй 2025-10-24 103.212.119.75
Д.А, Б.С, М.Г, Ч.Н нар нь монгол ажилтнууд юм байна!! Манайхан ингээд л явсан газраа хөөдөж байдаг цустай ч улс юм даа?!!
Нэргүй 2025-10-24 202.9.46.86
ОТ дээр ийм байгаа бол ЭТТ, Гок гм төрийн өмчит байгууллагууд дээр бол бүр аймшигтай байгаа биз
Нэргүй 2025-10-24 202.179.27.95
ХОЙНООС ИРЭЭД ХОТ МАНАЙХ, ХОТОНД ИРЭЭД ХОНЬ МАНАЙХ ГЭДГИЙГ БОЛИУЛМААР БАЙНА ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЭРЭЭР ИЙМ ТҮРЭМГИЙ БАЙЖ БОЛОХГҮЙ.
Нэргүй 2025-10-24 59.153.113.105
АВИЛГАЧ ОЮУ ТОЛГОЙГООС БАЯЛГАА БУЦААЖ АВАХ ЭРХ ҮҮСЧ БАЙНА ШҮҮ
Нэргүй 2025-10-24 202.179.27.95
Гадаадаас манайх баялагийг нь авч байгаа бол яах байсан бол одоо маш хатуу гэрээ хийх хэрэгтэй ХОЙНООС ИРЭЭД ХОТ МАНАЙХ ХОТОНД ИРЭЭД х** МАНАЙХ гэдэг болоод байна даа.
Нэргүй 2025-10-24 202.179.27.95
,,,,,ХОТОНД ИРЭЭД ХОНЬ МАНАЙХ ГЭДЭГ БОЛООД БАЙНА.
Нэргүй 2025-10-24 66.181.179.207
Хотонд ороод х** манайх гэдэг
Нэргүй 2025-10-24 95.173.197.78
hangamjiin ts.narmandahiig sain shalgaarai buy team superintendent bhdaa heden 100 terbumiin tenderiig bagaaraa hiigeed um tsum bayajisan, yadaj bhad bas huuhemseg petka yanjindulam gej avgaitai yavaldaad unuuhuu demjeed, dooroo ajilladag buyer -uudaa daramtalaad suuldee speakout -d shalgagdaad alban tushaal n denjignej bga gulug. ts.narmandah n uuriinhuu biyiig hikmatad hudaldaj busdiigaa matsan n****
Нэргүй 2025-10-24 66.181.191.44
Угаасаа Оюутолгой н хангамжийнхан чинь Сангийн яамнаас ч баян гэдэг гээ биз дээ
Нэргүй 2025-10-24 66.181.191.44
Эхлэл нь сүржин даржин гэдэг нь үнээн. Гэхдээ эрхбиш Төгнуулынхан ажиллагаа хийсэн юм хяналтын прокурор шүүхийхэн новшрохгүй байлгүй дээ
зочин 2025-10-24 202.179.18.183
эхлэл нь сүржин төгсгөл нь даржин даанч үр дүн байхгүй дээ
сонгогч 2025-10-24 202.9.46.138
РИО ТИНТО, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААР, АДИЛ ТЭГШ АШИГ ХҮРТЭХ ШУДРАГА ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, МОНГОЛ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ .
ужуж 2025-10-24 59.153.112.208
Аль дээр үеээсээ гадаад дотоодгүй нийлж хулгай хийж, өртөг нэмэгдүүлж Монголын өрийг нэмэгдүүлсэн гэж л ойлгосон доо. Харин ч оройтож байна.
Нэргүй 2025-10-24 202.126.90.1
Угаасаө авилгал хээл хахуул далд хэлбэрээр тултал хөгжсөн газөр наанаа их гоё юм ярина цаагуураа боди байдал ийм монголын тагнуул сайн ажиллаж байна
Нэргүй 2025-10-24 203.91.115.56
компанид ажилласан юмуу тагнуулн
иргэн 2025-10-24 202.21.104.234
Он удаан жил ажиллаж байгаа гаршсан, улс төрчдийн хамаарал бүхий ажилтан ажиллагсдыг шууд ажлаас нь халах хэрэгтэй. Одоо болоо ш дээ. Түүний оронд гадаад оронд өөрсдийн толгойгоор ажиллаж байгаа залуусыг ирүүлж ажилд аваачээ. Оюутолгойн удирдах шатанд дандаа л улс төрчдийн гар хөл хамаатнууд ажилладаг нь үнэн шд.
Нэргүй 2025-10-24 202.70.38.50
Үмхий хулгайчуудын хөрөнгийг хуу хураах хэрэгтйэ тэгж байгаад замхарах вий манайхан Непалдах л бусуу
Хотын уугуул иргэн 2025-10-24 59.153.112.160
Гадныхан яаж башир аргаар Монголын баялгийг цөлмөж байгаа тод жишээбол энэ. Монголын ард түмэн байгалын баялагтай эзэн сууж чадахгУй байна. Өөрийн баялгаа эзэмшүүлж байж өөрсдөө ийм их хэмжээний өрөнд орж байгаа нь хэний буруу вэ. Хэдий болтол бид гадныхны боол болох ёстой юм. Энэ бол арай хэтэрч байна. Оюу Толгой компанхий бүх удирдагыг барьж хорих хэрэгтэй. Монгол улс чинь хууль цаазтай улс шүү.
Нэргүй 2025-10-24 202.131.227.134
Гадныхан бишээ. Хангамжийн албанд ажилдаг монголчууд.
Нэргүй 2025-10-24 103.229.123.138
Үхрийн нүдэн хөөрхөн (жимсгэнэ)
Нэргүй 2025-10-24 66.181.189.201
Угаасаа энэ компани авилгын үүр уурхай байгаа. Монголдоо буцааж авах ёстой
Нэргүй 2025-10-24 103.212.119.75
Монгол ажилтнууд нь цусалсан байна шүү дээ!!!
Нэргүй 2025-10-24 103.57.94.91
aldartai avilgachiddaa
Нэргүй 2025-10-24 122.201.23.83
Ингэж болохгүй л юм бгаа юм даа. Тэнэгүүд
Нэргүй 2025-10-24 202.126.89.110
гадаад дотоодын хулгайч нар. оюу толгойг хаавал зохино.
Нэргүй 2025-10-24 66.181.177.110
ОЮУТОЛГОЙ гэлтгүй том компаниудын худалдан авалтынхан чинь авилгачид шүү. Улсынханд авилгал өгмөөргүй байхад хувийнхан хажуугаар нь юучивдээ
Нэргүй 2025-10-24 103.212.119.88
Наадах чинь Рио Тинто өөрсдөө бүр дийлэхээ байгаад ЗГ-с тусламж хүссиийн маа. Худалдаэ авалтын хэлтэс, менежмент инженерийн баг нийлсэн мафийн зохион бйгуулалтанд орцон бүлэглэл болцон байсан. Юун тэрбум, хэдэн их наядаар яригдана . . .
Нэргүй 2025-10-24 103.212.119.88
Үнэн
ЧУКЧА НЕ ДУРАК 2025-10-24 202.70.43.34
Монголчуудаа гэж хөөрхийс……ЧУКЧА НЕ ДУРАК
И 2025-10-24 66.181.176.227
Хаа газрын Худалдан авах ажиллагаа, Хөрөнгө оруулалт, Санхүү гийн газар, хэлтсүүд дандаа томчуудын гар хөл тэдний томилуулсан үзлийн гарууд байдаг. Яамдын тарийн нарийнууд толгойлогч нар гь !
Нэргүй 2025-10-24 188.162.254.60
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагч баярцогт даргаас асуугаад муусайн ялаануудыг зоригтой зохицуулчихна, таашгуй унэн болохыг сайн галч байгаад дарга болонгуутаа сайн хорчин болсон оюунэрдэнэ гээч батлана.
Нэргүй 2025-10-24 202.131.227.134
ОТ-н Хангамжийн албанаас гадна Хүний нөөцийн албанд их асуудал байгааг шалга. Эрдэнэт ГОК-ийг дуурайгаад шинэ ажилтан авахдаа хахууль, шан харамж авч байж ажилд авдаг болсон. Эрдэнэт ГОК-д ажилд орохын тулд бүр тогтсон ханштай болсныг шалга. Эрдэнэтийнхэн бүгд мэддэг. Энэ бол авилгын хэрэг мөн.
Нэргүй 2025-10-24 95.173.197.78
HR -n hulan gej baliar avgai bdg, odoo shorond horigdson bga bayajuulahiin ganboldiin avgai n. ganbold s** bayajuulahiin hamag tenderiig s*****g bol avgai n hun ajil oruulj avilgal chaadag, bas nuhriih n esreg taliig buh garuudiig compliance -tai niilj daramtalj ajlaas n halsan nugelten, mun ganboldiin buzar mungiig ugaadag j****r
Нэргүй 2025-10-24 103.212.118.41
za Hulan egch bol harin tulahtai shudraga hun shvv. shudraga huniig bitgii homrogond n yariad bai. tegj tal tohoi tatdag byalduuch hudalch humuusees shal uur tseh shuluun hun sanagddag
Нэргүй 2025-10-24 203.91.115.53
Нэг хаданд гарсан авгай бий дээ. Бүүр гаршчихсан авилгачин. Хяналтын инженерүүд гол гүйцэтгэгчид нь. Аймаар баян гарууд байдаг. 10 гаруй жилийн өмнөөс шүү.
Нэргүй 2025-10-24 103.229.123.204
Сайхан мэдээ байна, одоо Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар руу чиглээрэй
Нэргүй 2025-10-24 103.168.34.83
Дундаас нь цуслагчид их байгаа
иргэн 2025-10-24 202.70.34.70
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар 10 тэрбумаар барих Ханбогдын онгоцны буудлыг 60 тэрбумаар барьсан асуудлыг шалгаач ээ, сайд асан Улаан, Даваасүрэн нар ярьсан ш дээ. Энэ бол ОТ-н Сангийн сайдад өгсөн авилга, түүгээр дамжуулж ажлаа бүтээсэн нь тодорхой шүү дээ. Ер нь энэ уурхайг түр хааж байгаад шалгаач ээ.
Нэргүй 2025-10-24 103.212.119.75
Улаан нь 20%, Даваасүрэн нь 10%!!!
Bugdiig ni shalga 2025-10-24 103.57.94.149
gadaadaas iluu dotoodiin daisan hortoi shuu. buh horongiig ni huraa
Нэргүй 2025-10-24 66.181.164.23
Үнэн шүү, өмнөговийн хэдэн компаниуд овоо юм өгөөд байдаг байсан сүүлийн үед ямар ч хямд үнэ өгөөд гарахаа байсан байлээ, тэгсэн мөртөө хэд нугалсан үнэтэй юм авчихсан байдаг. УБ дахь худалдан авалтын хэдэн нөхдүүд дотроо хэд хэдэн компани байгуулчихсан өөрсдийхөө юмийг хэд нугалж үнээлж зараад сууж байдаг болсон байлээ, өмнө нь халагдсан казак залуугаас хойш мафи болсон нь үнэн шүү дээ
Нэргүй 2025-10-24 103.229.123.204
Мөнгө мэртэй гэдэг дээ, Өмнөговийн аймгийн ноёдууд гэж байна
Зочин 2025-10-24 103.229.121.173
Оюутолгойг гадныхан идчихлээ гээд хуцацгаагаад байсан өөрснийх нь хулгайч халтарууд зооголчихсон юм биш үү?
Нэргүй 2025-10-24 103.229.123.204
Гадаадууд иднэ л дээ, ер нь ч тэгээд идэх гэж л ирдэг. Тэр дундаа Дотоодын феодалууд энэ Улсыг сүйрүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэж байгаа нь түүхэнд ч байсан одоо ч гэсэн байсаар байгаа юм
Зочин 2025-10-24 103.57.94.116
үнэн шүү. Дотоодын гэрээ хийсэн улс төрчдөд их асуудал бна. Тэднээс гаднынхан ингэж зүтгэхгүй. Гэрээ хийх хамаг эрх мэдэл Монголын улс төрчдөд байгаа. Одоо бод олон улсын мэдээлэл авах, хэлний бэрхшээл, мэдлэг чадвар дутах ямарч юмгүй сайхан цаг болсон. Гагцхүү Монголын талын удирдагч нэртэй хэдэн хувалзнуудад хамаг учир бна