Лондонд яаралтай дуудлагад хариу өгөх дрон ашиглагдаж эхэлжээ

Лондонд яаралтай дуудлагад хариу өгөх дрон ашиглагдаж эхэлжээ

Лондонд яаралтай дуудлагад хариу өгөх дрон ашиглагдаж эхэлжээ

Лондон хотын цагдаагийн алба яаралтай дуудлагад хариу өгөхдөө дрон ашиглаж эхэлжээ. Дрон нь гэмт хэрэг болсон газар руу илүү хурдан хүрч, бодит цагийн дүрсийг газар дээр очиж буй албан хаагчдад дамжуулснаар сэжигтнийг тодорхойлох, байршлыг тогтооход туслах юм. Энэхүү туршилтыг “Анхны хариу үзүүлэгч дрон” хэмээн нэрлэж, Лондоны хойд хэсэгт байрлах Ислингтон хороонд хэрэгжүүлж эхэлжээ. Мэтрополитен цагдаагийн газар энэ жилийн эцэс гэхэд Лондонгийн өөр хоёр байршилд уг хөтөлбөрийг өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Цагдаагийн байрны дээвэр дээр байрлуулсан хайрцагт хадгалагддаг дронуудыг алсын зайнаас удирдан хэрэг гарсан газар руу илгээж болдог. Нисэх үед дроны авч буй дүрсийг бодит цагийн горимоор хяналтын төв болон замд яваа цагдаа нарт гар утсаар дамжуулан хүргэдэг байна.

Мэтрополитен цагдаа нарын мэдээлснээр, дроныг алга болсон хүнийг эрэн хайх, сэжигтнийг мөрдөх, хэргийн газраас нотлох баримт цуглуулах зэрэг олон төрлийн үүрэгт ашиглах юм байна. Мөн Британи даяарх бусад цагдаагийн байгууллагууд ч дроныг ашиглах туршилт хийж байгаа гэжээ. Үүнээс гадна дроныг өөр зориулалтаар ашиглах туршилтууд ч явагдаж байна. Британийн иргэний нисэхийн зохицуулах байгууллага өнгөрсөн онд хүргэлт болон дэд бүтцийн хяналт шалгалтад дрон ашиглах зургаан төслийг сонгон туршиж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-23 59.153.113.114

ДЭЛХИЙ ХӨГЖСӨӨР, ХОЙД СОЛОНГОС ХОЦРОГДСООР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж