Дарга нарыг цомхотгож цалин нэмэх эх үүсвэр бүрдүүлье!

Дарга нарыг цомхотгож цалин нэмэх эх үүсвэр бүрдүүлье!

Дарга нарыг цомхотгож цалин нэмэх эх үүсвэр бүрдүүлье!

УИХ-ын гишүүд Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх зуураа багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр олохоор төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардал бүрийг нягтлан таналт хийх арга саам эрэлхийлж байна.

Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөсөн юм.Тодруулж хэлбэл, Засгийн газар 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг УИХ-д өргөн барьсан тул урсгал зардлыг танах нь хамгийн боломжит хувилбарт тооцогдож буй.

Сангийн сайд Б.Жавхлан ч төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас танахаас өөр сонголт байхгүй гэдгийг мэдэгдсэн.

Учир нь 200 мянга гаруй төрийн албан хаагч нарын цалингийн фонд 7.8 их наяд. Багш нарын шаардсанчлан цалинг нь 3.5 сая төгрөгт хүргэе гэвэл 3.3 их наядын эх үүсвэр шаардлагатай болж боловсролын салбарынхны цалингийн фонд  6 их наяд болно.

Ийм эх үүсвэрийг ирэх оны төсвөөс гаргах боломжгүй. Эдийн засгийн боломж нөхцлөө тооцсон ч үнэндээ “шаанс” байхгүй.  Гэхдээ багш, эмч нарын цалинг нэмэх бодит шаардлага байгаа тул данхгар төрийг цомхон болгоход анхаарч тэр дундаа сайд, дарга нарыг цөөлбөл эх үүсвэр гаргаад ирэх боломжтой.

Засгийн газар эдүгээ Ерөнхий сайдыг оролцуулаад 20 сайд, 16 яамтай ажиллаж байна. Төрийн энэхүү данхгар бүтцийг багасгавал тэр хэрээр зардлыг хэмнэх боломжтой тухай эдийн засагчдаасаа эхлээд улстөрчид ярьдаг. Одоо харин эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаагаа бодолцож төр дээрээсээ эхлэн цомхон болоход анхаарвал тэр хэрээр зардлыг бууруулж чадна. Нэг яамыг татан буулгахад сайд, сайдын зөвлөх, сайдын зөвлөл, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, албаны дарга нараас эхлүүлээд тэр бүх дарга нарын жолоочийг цалинжуулах шаардлагагүй болно. Цаашлаад харуул, цэвэрлэгч нарын орон тоо ч хасагдана.

Яам бүр өнөөдөр дээд тал нь 14 газрын даргатай ажиллаж байна, энэ олон дарга нарыг цалинжуулах шаардлагатай юу.

Нийт 16 яамтай, тэр бүгд дээр газрын дарга байгаа. Хамгийн багадаа нэг яам 10 газрын даргатай гэхээр нийтдээ 200 орчим газрын дарга нар яамдад ажилладаг.

Яам бүр газрын даргатай хэрнээ дахиад хэлтсийн дарга нартай. Одоогоор яамдуудад 100 орчим хэлтсийн дарга нар ажилладаг. Тэднийг цомхотгоё. Газрын дарга нартай зэрэгцүүлээд хэлтсийн дарга гэх албан тушаал байгаа нь давхардал юм.

Мөн яамдуудаас гадна 35 агентлаг ажиллаж байна.  Яам, агентлагтай зэрэгцээд үндэсний хороо, зөвлөл ажилладаг. Бас л газрын дарга, хэлтсийн даргатай. Дээр нь аймаг, сумдын Засаг дарга нар бүр орлогчтой.  Орлогч нарыг ч цомхотгоё.  Орлогч нарыг цомхотгохоор мөн л жолооч, зөвлөхүүд нь цомхотголд орж таарна.

Яг үнэндээ яам, агентлаг, Засаг даргын Тамгын газарт байдаг тэр олон дарга нар ажил хийж ачаа үүрдэггүй.  Ажлыг нь мэргэжилтнүүд  өмнөөс нь хийж, ачааны хүндийг үүрч ирсэн. Харин ч хэр их дарга байна, тэр хэрээр хүнд суртал чирэгдэл учирдаг.

Ажил хөөцөлдөөд үзээрэй, цагтаа ирсэн дарга ховор. Дарга нь байхгүй болохоор гарын үсэг зурах ажлууд нь хүлээгдэнэ.  Дарга нь хаачсан бэ гэх асуултад “Гадуур ажил хөөцөлдөж яваа” гэдэг жижүүрийн хариулт л сонсоно.

Гэхдээ дарга ажил хөөцөлдөөд гадуур харайлгаад яваа юм биш. Өглөөдөө бол фитнесс клуб дээр штанк өргөөд зогсож байх нь олонтаа. Тэгж байтал цайны цаг болно, үдээс хойш нам нь дуудна.

Ингээд ажилдаа ирэх өдөр нь ч ховордох тохиолдол олонтаа. Харин тэр бүрт албаны машин унан дүүхэлзэнэ. Өөрийнх нь  халааснаас бензин тосны мөнгө гарахгүй болохоор хэдэн литр шатахуун “идэж”  зардал гаргаж байгааг дарга мэдэх ч үгүй, мэдэхийг ч хүсэхгүй.

Ийм нэг илүүдэл болсон орон тоо яам, агентлагуудад байхаас гадна төрийн өмчит компаниудад мөн олон бий. Ардчилсан нам Засгийн газарт хамтарч байхад төрийн өмчит компаниудад бүтээмжийн менежер, хяналтын менежер гэдэг орон тоог бий болгосон. Газар, хэлтсийн дарга нар гэдэг ажил хийдэггүй хоолны савнуудаа яая гэж байхад нь бас нэг нэрмээс болсон албан тушаалыг менежер нэрийн дор бий болгосон.  Уг нь тухайн компанид хяналт тавих үүрэг хүлээсэн шиг байгаа юм. Компаниа үр ашигтай ажиллуулах менежмент боловсруулах, мөн компани нь хууль бус худалдан авалт хийж байна уу, хууль зөрчиж томилгоо хийж байна уу гэхчлэн хулгай зэлгийг нь илрүүлэх зорилготойгоор томилсон. Харамсалтай нь, энэ үүргээ ганц нэг нь хэрэгжүүлж ажилласныхаа төлөө чөлөөлөгдсөн. Бусад нь одоо аялдан дагалдагч болж хувирсан.

Буруу зүйл хийж байгааг нь мэдсэн ч мэдэхгүй царайлагч болж хувирсан. Ийм орон тоо төрийн өмчит болоод улсын өмчт үйлдвэрийн газруудад ямар хэрэгтэй гэж…

Тэднийг ч бас цомхотголд оруулж сар бүр авч байгаа 6-7 сая төгрөгийн цалинг нь хэмнэмээр байна.  Дээр нь газрын дарга, хэлтсийн дарга нарыг нь ч цомхотгоё. УИХ-ын сонгуулиар нэр дэвшигч нарыг дагаж ажилласан хүмүүсээ төрийн өмчит болоод улсын үйлдвэрийн газарт даргаар тавьчихсан. Ажил хийдэг нь тоотой,  “Нам дуудсан” гээд л алга болдог.

Яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг бүх дарга нар албаны машин унадаг.  Том жип бензин тос их идэж байна гэдэг шалтгаанаар жижиг суудлын тэрэг болгосон.  Одоо энэ бүх албаны машиныг цөөлье. Машины тоо цөөрөхийн хэрээр урсгал зардал буурна. Жолооч цалинжуулах шаардлагагүй болохоос гадна бензин, сэлбэг хэрэгсэлд зарцуулах урсгал зардлын хэмжээ буурна. Тэр хэрээр хэмнэлт бий болно. Яам, агентлаг бүр нэг автомашинтай байхаар зохицуулалт хийж, бусад тээврийн хэрэгслийг зарж яагаад болдоггүй юм.

УИХ-ын гишүүд ч бүсээ чангалъя

УИХ-ын 126 гишүүн бүрт сарт тутамд 20 сая төгрөгийн зардал цалингаас гадуур олгодог тухай УИХ-ын нэр бүхий гишүүн ам алдаж байсан удаатай. Энэ нь хууль санаачлах, сурталчлах, иргэдтэй уулзах зэрэгт зориулж олгодог 20 сая төгрөг болж таарсан. Гэхдээ энэ мөнгийг чамласан гишүүн ч бий. Тухайлбал,  УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Тойргоос сонгогдсон надад бол энэ 20 сая төгрөг хүрдэггүй. Энэ мөнгийг 100 сая төгрөг болгох шаардлагатай" гэж байв.  Гэхдээ УИХ-аас үйл ажиллагааны зардал нэрээр сар тутамд 2.8 тэрбум төгрөг зарцуулна гэдэг бол том тоо. Энэ зардлыг хэмнэж, багш, эмч нарын цалинг нэмэхэд зарцуулбал ямар вэ гишүүд ээ.

УИХ-ын байнгын хороодоор Монгол Улсын 2026 оны төсвийн хэлэлцүүлэг хийсээр гурав дахь хэлэлцүүлэгт авч ирлээ. УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхлээд зардлаа бууруулъя гэдэг санаачлага гарч дэмжлэг хүлээвэл сард 2.8 тэрбумыг хэмнэх бололцоо байна.

Дээр нь УИХ-ын гишүүний хот доторх унааны зардалд 900 мянган төгрөг өгдөг, үүнийг бас бууруулж болохгүй юу.

 

Малчдын НДШ-ийн 50 хувийг татвар төлөгч нар дааж байгааг зогсооё

УИХ хоёр жилийн өмнө 2024 оны сонгуулиар малчдаас санал авах зорилгоор малчдын Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ийн 50 хувийг төрөөс даах хуулийг хүчээр баталсан. Энэ хуулийг татвар төлөгч бүр дэмжээгүй ч үл тоосон. Ингэснээр 280 мянган малчны НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцах болсон. Монгол Улсын 2024 оны төсөвт малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөх даах болсонтой холбогдуулж 25 тэрбум төгрөг тусгаж байсан бол 2025 оны төсөвт мөн энэ хэмжээний хөрөнгө тусгасан. Ирэх жил мөн 25 тэрбум төгрөг тусгасан бол нийтдээ 75 тэрбум төгрөгийг зөвхөн малчдын НДШ-ийг төлөхөд зарцуулна гэсэн үг. Уг хууль таван жилийн хугацаатай хэрэгжинэ. Энэ тохиолдолд хамгийн багадаа 125 тэрбум төгрөг зарцуулах болж буй. Иймээс дээрх мөнгийг зогсоож, багш, эмч нарын цалинг нэмэх эх үүсвэрт шилжүүлбэл илүү шударга болно.

Малчдын саналыг авах зорилгоор баталсан бас нэг шүүмжлэл дагуулсан хуулийн нэг нь “”Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд жил бүр 500-600 тэрбум төгрөгийн зээл гаргаж, хүүгийн татаасанд нь 100 гаруй тэрбум төгрөгийг мөн л төрөөс дааж байна. Тухайлбал, 2026 оны төсөвт “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож зээлийн хүүгийн дэмжлэгт 108.9 тэрбум төгрөг олгохоор төлөвлөөд байна. Энэ зээлийг малчдад олгож эхэлснээр импортоор орж ирэх машины тоо огцом өссөн гэдэг статистик гарах болсон. Иймээс машинд зарцуулагдаж байгаа дээрх зээлийг зогсоовол хүүгийн татаасанд өгч буй 108.9 тэрбумыг багш, эмч нарын цалинг өсгөх эх үүсвэрт зарцуулахаар болж зориулалтыг нь өөрчлөх боломж бас байна.

Төрийн албан хаагчийн цалин хувийн хэвшилд ажиллагсдаас бага уу?

Төрийн албанд ажилладаг хүн бүр шахам цалин бага авдаг тухайгаа ярьдаг. Бодит байдал дээр уул уурхай, банк санхүүгийн салбарт ажиллагсдын цалин л өндөр болохоос биш хувийн хэвшилд ажиллагсдын цалин төрийн албанд ажиллагсдынхаа цалингаас дээрдээд байхгүйг харж болно. Учир нь, хувийн хэвшилд ажиллагсдын үндсэн цалин дийлэнхдээ 1.4 сая төгрөг байгаа. Гэхдээ тэдэнд төрийн албанд ажиллагсдын нэгэн адил үндсэн цалин дээрээ янз бүрийн урамшуулал нэмэгдэл байдаггүй.

Жишээ татвал, багшийн үндсэн цалин 1.4 сая төгрөг. Үүн дээр анги даалт, дэвтэр засалт, ур чадварын нэмэгдэл, орон нутагт ажиллаж байгаа бол цалин дээрээ нэмж 20-40 хувийн нэмэгдэл сар бүр авна. Дээр нь таван жил тутамд 36 сарын цалинтай тэнцэх урамшуулал, тэтгэвэрт гарахдаа мөн 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авдаг. Хэрэв 15 ба түүнээс дээш жил тасралтгүй багшилсан бол нэг хүүхдийг нь төрийн өмчийн их сургуульд суралцахад/эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа бол/ төлбөрийг нь төрөөс даана. Энэ мэтчлэн төрийн дэмжлэгүүд бий. Дээрх дэмжлэгийг эрүүл мэндийн салбарт ажиллагсад ч мөн хүртдэг. Тиймээс төрийн албанд ажиллагсдын хүртэж ирсэн энэхүү төрөл бүрийн урамшууллыг үргэлжлүүлэх нь төрд ачаа болох тул хасах хэрэгтэй гэдэг санал гардаг.

Цаашдаа төр ачаагаа хөнгөлье гэвэл энэ мэт асуудлаа ч эргэн харах зүй ёсны шаардлага бий.

Инфляциа бууруулъя

Багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байгаа нь зөв. Гэхдээ төр  зөвхөн энэ хоёр салбарынхнаа хүн мэт үзэж цалинг нь нэмээд байвал дагаж бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч инфляци үйлдвэрлэхээс хэтрэхгүй. Цаашлаад бусад салбарынхан ч ажил хаяж цалингаа нэмүүлэх арга хэрэглэхээс аргагүйд хүрч болох талтай.

Нөгөө талдаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэгдэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци үйлдвэрлэж эхэлдэг. Тэр хэрээр төгрөг үнэгүйдэж, цалин, тэтгэвэр нэмээд ч иргэдийн амьдралд бодитой дэмжлэг болдоггүй.

Дээр нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх тохиолдолд дагаж бүтээмж өсөх ёстой ч энэ асуудал орхигдож ирснээс өнөөдөр эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээ шалан дээр унасныг бүгдээрээ харж болно. Цалин 10, 20, 30 хувиар өссөн ч бай дагаж бүтээмж өсөх ёстой. Энэ бол төрийг хүчтэй, чадварлаг болгох бас нэгэн механизм юм. Иймээс ирэх онд багш, эмч нарын цалин өсөхөд дагаж үйлчилгээний чанарыг нь сайжруулах шаардлагыг төрөөсөө эхлээд тавих шаардлага байна.

Мөн төр инфляцийг бууруулахад анхаарахгүй бол дан ганц төрийн албан хаагчдын цалин нэмснээр иргэдийн амьдрал сайжирдаггүйг сүүлийн хэдэн жил дараалан нэмсэн  цалин, тэтгэврийн нэмэгдэл харуулсаар байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2025-10-23 147.30.16.40

Бид төрийн зохицуулалттай зах зээлийг нийгэмд амьдарч байгаагийн хувьд, тэр нийгмийн хуулиар амьдрах хэрэгтэй. Түүний нэг нь – төр ард түмний хэрэглээний барааны үнийн дээд түвшинг барьж байх чадалтай байх ёстой.
Эс тэгэвээс бид хэзээ ч инфляцын гүцэхгүй!!!

Avatar

Дорж 2025-10-23 147.30.16.40

Төрийн ажитнуудыг одоогийнхоос хоёролс гурав дахин цомотгох хэрэгтэй.
Ажилгүй цалин авагчид ихслээ.
Ажилгүйчүүдийн ихэнх нь намынхаа даалгаврыг биелүүлэгчид!
Иймд, төрийн ажитнуудын тоог гурав дахин цомтгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-10-23 66.181.181.130

ТӨРИЙН АЛБЫГ ДОРВИТОЙ ЦОМХОТГОХ ХЭРЭГТЭЙ, 150 мянгаас хэтрүүлж болохгүй

Avatar

иргэн 2025-10-23 202.9.46.24

Зөв л юм бичиж гэхдээ инфляц чинь цалингаасаа түрүүлээд өсчихөөд байна. Хувийн хэвшлмйн цалин 1400000 т. цалинг үйлчлэгч авч байгаа шүү. багш эмч нарт тэр нэмэгдэл нь бүгдэд нэмэгдэж ордоггүй байгаа шүү залуу хүмүүст бүр олдохгүйдээ нэмэгдэл нь

Avatar

Зочин 2025-10-23 202.131.230.163

Ардчиллын гэх 30 жилд Монгол хүн хэрэглэгч болж хувирсны хар гай дэлбэ үсэрч байгаа нь энэ. Бүх үйлдвэр аж ахуйн газраа хувьчлал нэрээр устгаж, бүх хүн наймаа хийсний үр дүнд хуримтлал ч үгүй, ажлын байр ч үгүй, үйлдвэрлэл ч үгүй яг 1990 оны байран дээрээ нүцгэн биеэрээ унаж байна . Харин муу хэлээд байгаа урд хөрш жаахан нүүрс авч амь амьдрал зогоож бна. Маргааш энэ орон нүүрс авахгүй гэвэл тэгээд л нүв нүцгэн ийм л Бна, Монголын бүх дарга нарыг халсан ч танд 100 төгрөг ногдохгүй.

Avatar

Иргэн 2025-10-23 202.179.18.151

Саналаа нэмэрлэе.Орон нутагт ЗДТГ-ын бүтцээс гадна 27 хэлтэс, агенглаг бүгд даргатай, орлогчтой албаны машинтай.Албаны машин нь зөвхөн байгууллагын даргын хувийн ажлыг л хийдэг гэрээс авна зөөнө, хүүхэд эхнэрийг зөөнө авна.Дэлгүүр худалдаа үйлчилгээ бүгдэд үйлчилнэ.Бүүр албандаа 4 жиптэй дарга ч байна.Зөвхөн 1-2 нь цэнхэр дугаартай бусад нь цагаан номертой.Цагаан номертой машиныг даргын найзууд ахан дүүс байнгын хөлгөлдөг, даргын хувийн аж ахуйн зориулалттай.Шалгаад үз.

Avatar

Иргэн 2025-10-23 43.228.129.178

Дараагийн нэг санал бол Ерөнхий боловсролын 6-аас дээш ангийг төлбөртэй болгох хэрэгтэй. Бага боловсрол төлбөргүй байж болно. Бүгд дээд боловсрол эзэмшээд ихэнх нь ядуу амьдарч байна. Энийг бодох хэрэгтэй. 10-н жил эмч болох гэж өндөр төлбөр төлж, залуу насаа дэмий өнгөрөөгөөд аав, ээжээ ядууруулаад өөрөө эцэст нь эмчийн бага цалингаар ядуу амьдардаг энэ маш буруу систем байна энийг л бас засах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2025-10-23 43.228.129.178

Нямбаатар хотын хөрөнгө, мөнгөний дутагдлын асуудлыг шийдсэн сийрэгхэн толгойтой энэ цагийн сайн менежер байна. Нямбаатар автобусны жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3,5 сая болгосон шиг Ерөнхий сайд болвол багш, эмч тэгээд бүх төрийн албан хаагч нарын цалинг нэмж чадах байх.

Avatar

Иргэн 2025-10-23 43.228.129.178

Багш нарын цалинг нэмэх нь зөв. Яаж нэмэх вэ энийг л шийдэх хэрэгтэй. Хүн бүр л төрөөс хулгай хийсэн нөхдүүдийн хөрөнгийг нь хураагаад багш нарын цалинг нэм гэхийн. Энэ зөв байж болох ч хэрэгжүүлтэл хэдэн жил болно. Тэгээд ч Монгол улсын шүүх жижиг хулгайч нарыг шийтгэдэг, том хулгайч нарынхаа талд ороод удаж байна. Тэгэхээр энэ бараг боломжгүй зүйл юм. Надад 2 санал байна. Хотын дарга Нямбаатарыг Ерөнхий сайд болгох.

Avatar

Нэргүй 2025-10-23 202.70.44.46

Хүн цомотгоод эхний жил зардал нэмэгдэнэ үү гэхээс хэмнэлт гардаггүй юм аа

Avatar

ХУУЛЬЧ 2025-10-23 202.9.47.47

ҮҮНИЙГ УНШААД ӨНДӨР НАСТНЫ ТЭТГЭВЭР ,,,БАГШ,,ЭМЧ,,,НАРЫН ЦАЛИН НЭМЭХ,,,БОЛОМЖ БАЙГААГ МЭДРЭВ .,,,,ТИЙМ БОЛОХООР ЭНЭ АВИЛГАЛ,,ХУЛГАЙ,,АЛБАН ТУШААЛЫН ДАВХАРДАЛ ,,ХЭНЭЭРХЭЛ ,ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ АРААТАН АВИР,,ГЭХ БЗАР ӨВЧИНӨӨС ҮТЭР ТҮРГЭН САЛАХ УЧИРТАЙГ ОЙЛГОВ .,,,ХЭЦҮҮ Ч ҮҮНИЙГ АРИЛГАЖ БАЙЖ АМЖИЛТАНД ХҮРНЭ .,,ТЭГЭЭД ГАДНЫХАНЫ МАНЬ МЭТИЙГ ЦААШЛУУЛДАГ ДАРГА УЛСААСАА САЛНА ГЭДЭГТ ИТГЭВ.,,,,,

Avatar

Нэргүй 2025-10-23 122.201.23.83

Менежерүүдээ зайлуул.

Avatar

Нэргүй 2025-10-23 66.181.160.9

зэлтр-с х***а манжууд нүүрс хулгайлж хулгай шаагаал хулгаймшааж зөөж хулгаы шаажийн х***а манж хулгайг таслн зогсоо.

Avatar

Ган 2025-10-23 66.181.186.34

Хөдөөгийн сургуулийн тоог цөөлж маш оноввчтой бүтэцтэй болгосоор байна 5000-с доош хүн амтай сумдад 9 жилийн , 2000-с доош хүн амтай сумдад 5 жилийн сургууль байлгах нь зөв. Аймгийн төв, хотын сургуульд хөрөнгө оруулалтаа хийж өргөтгө . тэртээ тэргүй бүх хүн амын 70-80 хувь нь аймгийн төв, нийслэл хотод оршин сууж байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2025-10-23 172.225.79.196

бүх дарга нараа халаад, цалинг нь ажилчдад хувааж өгвөл нэг хүнд 100 төгрөг ч хүрэхгүй дээ. Дарга гэхээр л муу муухай гэж бодоод байх шиг байна. Царай муутай байна гээд толгойгоо тасдаж хаяхуу. Улсаа сөнөөх нь дээ ингэсээр байгаад

Avatar

Нэргүй 2025-10-23 66.181.182.225

Яам ,агентлаг , дарга нараа цөөл

Avatar

Нэргүй 2025-10-23 203.91.115.43

Ийм л тэнэг юм бичих юм. Цалин тэтгэлэг нийлээд 14 их наяд. Хэдхэн яамдын сайд, ажилчид биш энэ систем өөрөө ямар ч бүтээмжгүй мөртөө төсвийн дийлэнхийг үгүй хийдэг мангас болж хувираад байна, ойлгож байна уу? Энэ системийн нэг хэсэг нь багш нар өөрсдөө, бас эмч нар гээд бод. Хамгийн гол нь энэ систем бүхэлдээ ямар ч үр ашиггүй. Өнөөдөр Монголд хувийн хэвшлийг эс тооцвол 1 төгрөг гаргаад 1.2 төгрөг болгож өсгөдөг нэг ч үйлдвэр аж ахуй байхгүй.Уул уурхай бол бэлэн баялагийг экспортлоод л болоо.

Avatar

Нэргүй 2025-10-23 203.91.115.43

Үйлдвэрлэл, бүтээмж, үр ашиг. Ойлгож байна уу? Манай систем, бүх аж ахуй, нийгмийн сэтгэлгээний инерц, парадигм бүгд яг өнгөрч дампуурсан социалист нийгмийнхээрээ явж байна. Хувийн хэвшлийг дэмждэггүй, бүтээмж үр ашиг бус зөвхөн тоон дээр төвлөрдөг, чөлөөт биш төвлөрсөн хуваарилалттай эдийн засгийн номлолыг шүтдэг, нийгмийн үнэт зүйл нь чадваржсан хувь этгээд биш харин үзэл суртлын хоосон дүр, загвар, үеэ өнгөрөөсөн тотем юм. Оросын нийгэм яг ийм. Бид Оросын яг хуулбарласан дүр, үнэнч дүү нь.

Avatar

Нэргүй 2025-10-23 203.91.115.43

Манайд байгаа сайн муу бүх юмны эх загварууд Орост л бий. 10 жил болж байж ашиглалтанд оронгуутаа сар бололгүй тааз нь нураад, хана нь цуурчихдаг сургууль эмнэлгийн барилга, Уих-н гишүүний авилгын ивээл дор сая ашиглалтанд орсон зам нь эхний борооноор урсчихдаг, хотоор дүүрэн юуных нь мэдэгдэхгүй, хэдэн төгрөгөөр хаанаас бүтээсэн нь тодорхойгүй хяналтгүй хөшөө дурсгалууд. Хөдөө хотгүй төсвийг шулж, сааж амьдардаг люмпэн иргэдийн амьдралын нэг хэв маяг. Бүхнийг төр даах ёстой гэсэн сэтгэлгээтэй м

Avatar

Нэргүй 2025-10-23 203.91.115.43

өртөө өөрсдөө юу ч хийж чаддаггүй, арчаагүй иргэд. Нийгмээр дүүрэн авилга, хээл хахууль, хөл гишгэх зайгүй холбоо сүлбээ, ар хударга, танил тал, амьсгалах бололцоо олгохгүй хүнд суртал. Энэ чинь л Орос Монголын амин сүнс. Дэлхий дээр өөр хаана ч түгээмэл бус систем. Ийм улс орнууд нийтлэг зовлонтой. Цэрэг хөдөлгөж дайн хийлээ гэхэд хамаг офицер дарга нар нь армийнхаа хангалтыг тоночихдогоос цэргүүд нь зутарч дайнд ялагддаг. Зунжин наадамлаад намрын сүүл сар шувтраагүй байхад шатахуунгүй суучихда

Avatar

Нэргүй 2025-10-23 203.91.115.43

г. Хувийн аж ахуйтан, малчид нь эхний цаснаар сүйрч байгаагаа зарлан элдэв тусламж хөнгөлөлт, хүүгүй зээл, тэтгэмж нэхэж орилолдоно. Ямартаа энэ улс төмөр замаар хэрэгцээгээ өөрсдийн таавар хангаж чадахгүй бусдаас гуйн царайчилж сууна вэ. Яахдаа өдий хүртэл бензин тосны нөөц савгүй үргэлж бусдаар болгож, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явна вэ! Яахдаа дарга болгон нь хулгайч вэ! Зөвхөн Хятадын хаялагаар гол зогоох мөртөө хойд хөршийнхөө заавраар тэднийг үзэн ядаж оршин тогтнох нь юу вэ!

2 0
Avatar

333 2025-10-23 66.181.179.123

Оросын нөлөөнөөс гараад 30 гаран жил болж байгаа Монгол улсын өнөөгийн байдал шууд монголчуудтай холбоотой. Өөрсдийн муухайг бусдаас хайгаад хэрэггүй. Монгол Улс худалдаа эдийн засгийн хувь Хятад улсын бүрэн нөлөөнд орсон шүү дээ. Оросууд биднийг Хятадыг муул гэж ер нь хэлэхгүй. Ёс суртахуунгүй, худалч, хулгайч монголчуудын мөн чанар өнөөдрийн төлөв байдлыг бий болгосон гэв л бодит үнэн юм.

0 0
Avatar

Нэргүй 2025-10-23 103.229.120.216

аргагүйдээ хаа сайгүй мэдлэггүй суганы үснүүд дүүрэн

Avatar

Нэргүй 2025-10-23 146.19.88.10

Санал нэг байна. Тогтолцоо нь өөрөө бүтээмж дээр бус халамж дээр суурилсан, төрийн алба нь мериткрат бус нам, хамаатан садан, авлига дээр суурилсан, төсөв нь авлигыг тооцож хэт тэлсэн байдлаар төсөвлөгддөг, төрийн өмчийн компаниуд нь улсаасаа их хөрөнгөтэй, авлигад идэгдсэн байхад энэ улс яаж хөгжих юм бэ? 0 авхуулаад бүхнийг шинээр зурах шаардлага үүсээд байна.

Avatar

Нэргүй 2025-10-23 45.248.79.188

Төрийн тендеруудын үнэ хэтэрхий их хөөрөгдсн байдаг нь авлигаа нугалж хугалж төсөвлөснтэй холбоотой. Тэд анх төсөвлөхдөө авлигаа тооцож төсөвлөдөг. Тэгээд нэг компани аваад ажлаа хэн ч мэдэхгүй жижиг нэг өдрийн компаниар хагас дутуу стандарт хангахгүй юм хийлгээд мөнгөө аваад алга болдог. Эцсийн дүнд хариуцлага хэн ч хүлээхгүй улс хохироод үлддэг.

Avatar

Нэргүй 2025-10-23 66.181.190.245

Төрийн бүтэц дэндүү том данхайсан нь үнэн шдээ! Татвар төлөгчдийн мөнгийг дэндүү үрэлгэн байдлаар бна, нэн тэргүүнд хийх ёстой ажлаа огт эрэмбэлж чадахгүй зарцуулж бна! Төр бизнес хийхгүйэ! Төр ажлаа хийж чадахгүй бнаа! Юуны өмнө төрийн өмчийн компаниудаа цэгцлээ! Түүгээр чинь дамжуулаад авлига, хулгай хийж бна! Үүнийг хийж чадвал багш эмч нарын цалинг нэмэх маш их боломж бий шүү!!!

Avatar

Нэргүй 2025-10-23 146.19.88.10

төрийн албан хаагч нарын тооны 80 орчим хувь нь эмч, багш, цэрэг, цагдаа нар байх шүү

Avatar

Нэргүй 2025-10-23 66.181.188.222

зөв шүү. Монгол. ер нь дарга улс болсон нь үнэн шүү

Avatar

Ш 2025-10-23 202.9.46.140

яам агентлагаа цөөлөөчэээ.болоср.яамны тэр баяжсан трбумтан авгай нараа халж шалгаачэээ.хувийнхан танараас дор цалин авдаг газар олоон б.гаашүү

Avatar

Нэргүй 2025-10-23 109.236.62.75

ЮМ БОЛВОЛ ЯАМД РУУ ДАЙРДГАА БОЛИО. ЯАМДЫН АЖИЛТНУУДЫН НИЙТ ТОО 2 МЯНГА Ч ХҮРЭХГҮЙ. ТЭГЭЭД Ч ЯАМД ГАЛ УНТРААЖ БОДЛОГО БОЛОВСРУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛСНЫ УЛМААС УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ БАЙНА. ЯАМДЫН БОЛОВСОН ХҮЧНИЙ ТООГ ГЭХДЭЭ ДАРГА НАРЫГ БИШ НЭМЭХ УЧИРТАЙ. ЭСВЭЛ ЧАНАРЖУУЛАХ. ЯАМДАД АЖИЛ ХИЙДЭГГҮЙ, ХУДЛАА САНДАЛ БӨГЛӨЖ СУУДАГ, АЛЬ НЭГ САЙДЫН НАЙЗ, ХАМААТАН САДАН, ДҮҮ ТӨРӨЛ ГЭЭД НАМ ДАГАСАН ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙДАГ ТЭД НАРЫГАА ЭХНЭЭС ХӨӨХӨӨС ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

зочин 2025-10-23 103.140.10.220

Цаашид гэдэг нь сургууль эмнэлгийг сум орон нутгийн мэдэлд өгч босоо тогтолцоог халах. Энэ нөхцөлд сумын сургууль эмнэлэг цэцэрлэг бүгд хамтраад нэг слесарь цахилгаанчинтай, няравтай болохыг сум шийдэж өгнө. Одоо дээрээ удирдлагатай болохоор бүгд оронтоо авна. Гэтэл фронт дээрх эмч багш нар хүрэлцэхгүй, цалин ч бага. Орон тогг нэгэтгэж нэг хүн байлгах. Хэвтээ тогтолцооны энэ боломжтой Одоо 50 тавийн харьцаатайг 80 хорь болгох

Avatar

Нэргүй 2025-10-23 103.229.120.47

Засаг зарим хэт өлөн сайдуудаа солихгүй бол хэцүү дээ. Суганы үснүүдээ зайлуул

Avatar

зочин 2025-10-23 103.140.10.220

Сум, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг бүгдийг орон тооны бус болгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн нэг дарга байхад болно, Мөн сумын захиргааны орон тооны 60 хувийг хасах хэрэгтэй, Ерөнхийлөгч, ИХ хурлын дарга, Ерөнхий сайд нарын орон тооны зөвлөхүүдийг 1-2-оор тогтоох. Тамгийн газар, хэрэг эрхлэх газрын ажилд саадтай зөвлөх мэргэжилтнүүд огт хэрэггүй. Энэ бүхнийг хэмнэхэд мөнгө гарна. Их хурлын гишүүдэд зөвлөх огт хэрэггүй, нэг л туслахтай бөйхад болно. Цаашид бий

Avatar

Нэргүй 2025-10-23 103.242.47.254

аймгийн ИТХ гэдэг багйууллага 3-4 хүнтэй байдаг байсан одоо 30 аад хүн ажиллаж байна, тэгэхээр төсвийн зардал ямар хэмжээгээр утга учиргүй өсөж байгааг харж болно. Занданшатар Энхбаяр нарыг дэмжиж нүүрсний хулгайч нарын хулгайг тамлан зогсоож чадвал багш эмч нарын цалин ахмадын тэтгэвэр нэмэх боломж гарна. Данх Амарбаясгалан жонхуу нарын хулнайч нар үүнээс маш их айж ЗГ хууль бусаар огцруулах гэж оролдлоо. Монголчууд зөв юман дээр нэгдэж буруу зүйлд хэн байхаас үл хамааран тэмцдэг бамаар байна.

Avatar

Зөв 2025-10-23 202.9.46.46

Дарга нэртэй баахан хоолны сав тэжээхийг болиё. худалч хүнд 2 хүний 1 нь ямар нэг дарга байна. Дарга хэмээх дарлагч анги гэсэн үг. Уг нь 1923 онд дарлагч ангийг устгаж ангигүй нийгэм болсон бус уу. Бас тэдний албанд зайдалдаг том том жийпнүүдийг дуудлага худалдаагаар зарж мөнгө ольё. Төсвийн бензиний зардалд ч хэмнэлт гарна.

Avatar

Нэргүй 2025-10-23 103.229.123.171

хууль огт мэдэхгүй Булган туяа мэтийн хууль тогтоогч оронцогуудыг материаллаг бүтээгч болгох хэрэгтэй ийм толгойтой турк хятадаар боловсорсон санаана эргэсэн шаахайнууд багш эмч нарын төлөө ажиллахгүй

Avatar

Ббб 2025-10-23 103.212.118.111

малчдын НДШ-ийн хөнгөлөлтийг Анужин н**ш өөрөө Хэнтийгээс дахин сонгогдох гэж энэ хуулийг санаачлаад батлуулсан гай шдээ.даанч Хүүкийнхээ дүүд тонгоруулаад том мөрөөдөл нь будаа!!!одоо өөрийгөө өрөвдүүлж магтуулах гэж фб–р рёкламдах л ажилтай болсон н**ш

Avatar

Анужин 2025-10-23 202.9.46.46

Анужин чинь МАН-ын хулгайч, СХД-ийн мал ард түмэн 100% мөнхөд сонгодог юм.

Avatar

Нэргүй 2025-10-23 103.212.119.51

зөв ямонгол шиг дарга улстай орон хаана ч алга. татварын мөнгө үрээд сууж бдаг гүзээтэй хог шаарнууд

Avatar

Нэргүй 2025-10-23 66.181.168.82

нэг хэсгийг нь ажилгүй ,орлогогүй болгож, нэг хэсгийн цалинг нөхөх санаа юмаа даа. тэр дэмий дараагийн муу үр дагавартай. төсвийг ингэж тооцоолдоггүй юм даа.

Avatar

Т1т 2025-10-23 202.9.46.46

Ямар элэнцэгний чинь ажил хийх байдгийн. 100% хулгай, авилга, цавчаа, шахаа, тендер 10 хувь!

Avatar

Нэргүй 2025-10-23 202.9.46.29

УИХ гишүүн бүр тойрогтоо 15н тэрбумыг хувиарлуулдаг. 15 * 126 гишүүн гэхээр 1.89 их наяд. УИХГ сонгогчдыг төлөөлж хууль батлах үүрэгтэй тул тусдаа ийм их төсөв хэрэггүй тул шууд болиулах хэрэгтэй!

Avatar

Болд 2025-10-23 66.181.186.192

10 яамтай болгож Цэрэг цагдаагийн болон дэд сайд, агентлагын дэд дарга, орлогч дарга, газрын дарга, хэлтсийн дарга нарын орон тоог хасч референтийн журмаар ажиллуубал маш төсвийн хэмнэлт маш их гарч эмч багш нарын цалинг нэмэх боломжтой болно.

Avatar

Нэргүй 2025-10-23 59.153.113.105

АВИЛГАЧ ДАРГА НАРЫГ 100 ХУВЬ ЗАЙЛУУЛ…. ЦОМХТГОЛ ГЭЖ БИТГИЙ ХЭЛ

Avatar

Нэргүй 2025-10-23 66.181.181.78

Үгүй таминь ээ ! НҮҮРСНИЙ хулгайг юугий нь өмөөрөөд бгаа юм бэ ? Тэндээс л эх үүсвэрий нь гарга гэсэн лозун бариад жагсаач !!!
"Зандангийн ЗГ нүүрсний хулгайчдын мөнгийг хураагаад багш, эмч нарын цалинг нэм ! "
Ийм л лозун барихад та нарын цалинг нэмнэ ш дээ !!!

Avatar

Готов 2025-10-23 202.9.40.51

Яамд, агентлагуудыг 50% цөөлөх хэрэгтэй. Усны газар ойн газар, цаг уурын газар гэсэн агентлагууд л лав хэрэггүй юм шиг байна. Цаг уурын бүх ажлыг нь хүрээлэн нь хийх бололцоотой юм шүү дээ.

Avatar

зочин 2025-10-23 103.10.22.175

манайхаас бусад улс оронд төрийн албан хаагчдын цалин бага байдаг, өөрөөр хэлбэл хувийн хэвшлийн цалин хөлс өндөр байдаг, дэлхий даяар тийм байхад манай төрийн албан хаагид л баяжаад хувийн хэвшлийгээ дээрэлхэж дандаа сүүлийн үеийн гэсэн тенхик технологи хэрэглэгдэг, чаддаг үгүйг мэдэхгүй ч ийм новшийн байдөг, тиймээс би дэмжинэ

Avatar

Нэргүй 2025-10-23 66.181.183.142

Маш зөв. Нэг бичиг авах гэж явахаар дарга хуралтай, дарга гадуур ажилтай гээд хэд дахин эргэж буцах тохиолдол олон байдаг нь тамтай шүү.
Ер нь энэ УИХ ын гишүүд Төсөвөө анхааралтай уншдаг гэдэгт би л лав итгэдэггүй.

Avatar

Нэргүй 2025-10-23 202.21.107.5

даргын зөвлөх, юу хариуцдаг нь тодорхойгүй олон орлогч нарыг цомхотгох

Avatar

Монгол Улсын иргэн 2025-10-23 202.9.46.132

маш зөв. үүнийг хэрэгжүүлэх санал санаачилга гаргасан улстөрч, УИХ-ын гишүүнийг ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ ГЭЖ ҮЗЭЖ, БҮХ НАСААР НЬ УИХ-д сонгож, ТӨРД ЗҮТГҮҮЛЬЕ.ккк. даанч ийм УЛСТӨРЧ БАЙХГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ. ер нь УИХ-ын гишүүдийг бидний өмнөөс төрд зүтгэ гэж сонгосон болохоос өөрсдөдөө илүү ямба эдлүүлж, тэрийгээ хуулиа нууцаар баталгаажуулж, төсвийн мөнгө, татвар төлөгчдийн цус, хөлсөөр тансагла гэж сонгоогүй ээ. бүх шатны дарга нар бол намдаа авлига өгсөн, даргадаа долигонож гүйсэн цүнх баригчид!!!

Avatar

Монгол хүний бүтээмж хэд байгаан яг ???? 2025-10-23 202.70.43.34

ЦАЛИН БОЛ БҮТЭЭМЖ. ДАХИАД 10 ОЮУ ТОЛГОЙТОЙСОН БОЛ БАГШ ЭМЧ НАРАА БАНДАЙТАЛ ЦАЛИНЖУУЛАХСАН

Avatar

Нэргүй 2025-10-23 202.70.43.34

1990 оноос хойш Монголд гарсан Ахиц Дэвшил нь 35 жилийн өмнө Монгол НЭН ЯДУУ улс байсан бол Өнөөдөр ДУНДАЖ эдийн засагтай улс болсон. Харин 1990 оноос хойш Улс Төрийн хямрал Одоо ч үргэлжилсээр байгаа нь Улс төрийн тогтолцооны Институтууд болох ЁӨК, ЗГ, Шүүх засаглал 3 нь Үндсэн Хууль болон Бусад хуулиудаа огт Ойлгодоггүйн дээр Хэрэгжүүлдэггүйгээс Тогтолцоо нь Гажуудсан. Төр ч Хувьд ч хаа ч Хэн Хаана Ямар Үүрэг Рольтойгоо мэддэгүй явж ирсэн нь Монгол Хүний Мөн Чанартай нь холбоотой.

Avatar

сонгогч 2025-10-23 202.9.46.22

1 чиглэлийн яам агентлаг 2- ын аль нэгийг нь татан буулгаж төсөв хэмнэе.

Avatar

Нэргүй 2025-10-23 188.162.254.48

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!

Avatar

Нэргүй 2025-10-23 103.212.119.75

Н.Энхбаярын үеэс УИХ-ын гишүүн бүрт эхлээд 3 тэрбум ₮ өгдөг болсон нь сүүлдээ явсаар эдүгээ гишүүн бүрт 15 тэрбум төгрөг (4 сая $) өгч байгааг бүрмөсөн хасаад эмч, багш нарын цалинг нэмэх хэрэгтэй!! Үүнээс гадна төрийн захиргааны албан хаагчдын орон тоог дор хаяж 30% цомхотгох бүрэн боломжтой!! Жишээ нь: Аргентины Ерөнхийлөгч Х.Милей 21 яамыг 9 болгоод одоо төрийн ажил нь зогчихоогүй, харин ч инфляцыг анх удаа 1 оронтой тоонд оруулж, эдийн засаг нь суга өсч байна!!!

Avatar

Нэргүй 2025-10-23 103.71.101.39

УИХ ын гишүүдийн хангамжийг хасах, цалинг 689000 төгрөг болгох. Тэгэхгүй эд нар ард түмний амьдралыг мэдрэхгүй.

Avatar

Нэргүй 2025-10-23 103.229.122.148

Оюу ятолгойн 34 хувийг худалдаа

Avatar

Зочин 2025-10-23 66.181.187.157

Улсын их хурлын гишүүдийг цөөлөх хэрэгтэй. Ямар хүмүүс их хуруалд орсоныг сая бүрэн утгаар нь харлаа.

Avatar

Зочин 2025-10-23 103.229.122.148

Оюу Толгойн 34 хувиа худалдаа Орж ирэх мөнгийг шууд баялгийн санд хийж хүүгээр нь цалин тэтгэвэр нэм

Avatar

Нэргүй 2025-10-23 178.116.28.167

ene olon zuvluh ded darga ded said nariin oron toogoo hasaad tetgever tsalin nemehed bolno sh dee bolgii gej bodohgyi l bolohoos

Avatar

Зочин 2025-10-23 66.181.188.17

Төрийн өмчит компаниудын захирлууд гэхэд 10 сая ажилтнууд нь хамгийн багадаа 5 сая авч байгаа шүү дээ. Төрийн мөнгөөр нүүрс гаргаад, төсөл хэрэгжүүлээд ажиллаж байгаа байж тэр их өндөр цалин авч байгааг юу гэж үзэх вэ. Ямар хувийн хэвшил шиг НӨАТ, ХАОАТ бусад татваруудаа өөрсдөө төлж байгаа биш

Avatar

Нэргүй 2025-10-23 103.229.123.171

Яамаар нь цомхтгох шаардлагатай

Avatar

Нэргүй 2025-10-23 59.153.112.246

МОНГОЛД ДАРГА Л БИШ БОЛ ХҮН БИШ ЛАЛРУДЫГ ЦОМТГО

Avatar

Зочин 2025-10-23 103.229.122.148

уИХ ын гишүүдийн мөнгийг болих хэрэгтэй Энэ талаар яагаад ярихгүй байна Намуудад өглдөг татаасыг ч болих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж