Гаагийн шүүх Израилийг буруутгав

Хуучирсан мэдээ: 2025.10.23-нд нийтлэгдсэн

Гаагийн шүүх Израилийг буруутгав

Гаагийн шүүх Израилийг буруутгав

Гааг дахь Олон улсын шүүхээс (ICJ) Израиль улсыг олон улсын хуулийг дагаж мөрдөж, Газын зурвас дахь хүмүүсийн хоол хүнс, ус, эм зэрэг анхан шатны хэрэгцээг хангах ёстой гэж мэдэгдлээ. Шүүхийн ерөнхийлөгч Ивасава Юүжи Лхагва гаригт (2025.10..22) мэдэгдэл хийхдээ, НҮБ-ын шалгалтаар Газад хүрч байгаа тусламж нь орон нутгийн хүн амын хэрэгцээг хангахад хангалтгүй байгааг харуулсан гэж онцолжээ.

Шүүх Израиль улсыг “эзэмшигч улс” хэмээн үзэж, Газын өдөр тутмын хэрэгцээг хангах, НҮБ болон холбогдох байгууллага, тэр дундаа Палестины дүрвэгсдийн агентлаг болох “UNRWA”-д тусламж үзүүлэхийг зөвшөөрөх ёстой гэж шийдвэрлэв. Мөн Израиль улсын“UNRWA”-гийн олон ажилтан Хамас эсвэл бусад зэвсэгт бүлэгт хамаардаг гэсэн мэдэгдэл ямар ч нотолгоогүй дүгнэжээ.

“ICJ”-ийн энэхүү дүгнэлт нь хууль ёсоор заавал биелүүлэх шийдвэр биш ч Израильд чиглэсэн олон улсын шахалтыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Израилийн Гадаад хэргийн яам шүүхийн энэ байр суурийг “олон улсын хуулийн нэрийн дор улс төрийн дарамт үзүүлэх оролдлого” хэмээн няцаалаа. Тус яам НҮБ-ын агентлаг болох “UNRWA”-гийн ажилтнууд 2023 оны аравдугаар сарын 7-нд Израильд болсон Хамасын халдлагад “шууд оролцсон” гэж мэдэгдээд, “терроризмд хутгалдсан байгууллагатай Израиль хамтран ажиллахгүй” гэж онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж