Иргэд: 10 гаруй борлуулах цэгээр орсон ч түлш авч чадaхгүй байна

Иргэд: 10 гаруй борлуулах цэгээр орсон ч түлш авч чадaхгүй байна

Иргэд: 10 гаруй борлуулах цэгээр орсон ч түлш авч чадaхгүй байна

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2025.10.23/ түлш борлуулах төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн өрхүүд 2025 оны аравдугаар сарын 01-нээс хагас кокосжсон түлш хэрэглэж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс ашиглахгүй байх зохицуулалт хийгдээд байна. Энэ хүрээнд Комиссын ажлын хэсэг түлш борлуулах төвүүдийн нөхцөл байдал, иргэдийн түлшний хүртээмж, хэрэглээний бодит нөхцөлд дүн шинжилгээ хийжээ.

ХЭҮК-ын дүгнэлтээр Улаанбаатар хотод 176 мянга орчим өрх галлагаатай амьдарч байгаа бөгөөд нөхцөл байдалтай танилцахад 7000 гаруй өрхтэй хороонд хоёр борлуулах цэг ажиллаж байхад, 2000 орчим өрхтэй хороонд гурван цэг байрлах гэх мэт зэрэг зөрүүтэй байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн дараах зөрчлүүд идэрсэн байна.

  • Түлш борлуулалтын нэг цэгт өдөр бүр 5–10 тонн түлш нийлүүлэгдэж, өрх бүрт өдөрт гурван шуудай, долоо хоногт долоон шуудай түлш олгож байгаа нь иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байна.
  • “Хотула” аппликейшнд түлшний үлдэгдэлтэй гэж зааж байгаа ч газар дээр очиход түлш дууссан байх, байршлын мэдээлэл тодорхойгүй байх зэрэг зөрчил илэрч байна.

Мөн иргэдийн зүгээс Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэгт дараах мэдээллийг өгчээ.

  • Зарим иргэдийн хэлснээр хагас кокосжсон шинэ төрлийн түлш нь өмнөх нүүрснээс илч багатай, хурдан шатаж дуусдаг, килограмм жин нь хүрэхгүй байгаа аж.
  • Иргэд түлш авахын тулд гэрээсээ хол явж, дараалалд олон цаг зогсох, ажлаасаа хоцрох зэрэг хүндрэл байнга гарч байгаа бөгөөд зарим тохиолдолд 10 гаруй борлуулах цэгээр орсон ч түлш авч чадаагүй байна.

Иймд ХЭҮК-оос нөхцөл байдал хүнд байна хэмээн дүгнэлээ. Тиймээс ХЭҮК-оос холбогдох албан тушаалтнуудад санал, зөвлөмж хүргүүлнэ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-23 66.181.191.137

хохь нь МАН аа ахиад 10 жил сонго .

Avatar

Нэргүй 2025-10-23 158.59.146.30

нэг эмэгчин "монголчууд зовлон үзээгүй, жаахан зовлон үзүүлэх хэрэгтэй" гэж хуцаад, одоо тэр зовлонгоо үзүүлэх гэж түлш, шатахуунаар чангалаад байна, тээ???

Avatar

иргэн 2025-10-23 103.212.119.125

Нүрсээр баян улс түлэх нүүрсгүй, газрын тосоор баян улс /30 гаруй жил урагшаа газрын тоосоо гаргаж байна/ бензингүй, бүх хөрөнгө, баялагаа гадны луувирчдад өгөөд өөрсдөө бөөн өрөнд орсон улс. Удахгүй африкийн орнуудын араас орхоор байна.

Avatar

Иргэн 2025-10-23 103.212.119.125

Хятадын талын бодлогыг хэрэгжүүлэгч нар, УИХ суусан нүүрсний хулгайчууд, эх орноосоо урвасан ОЭ, АБ, тэдгээрийн сугны үснүүд хүйтэн гэрт амьдарч үзээгүй. Эрүүл мэнд, боловсролын доройтолд оруулж монголчуудыг устгах ажиллагаа явагдаад уда
ж байна.

Avatar

cok 2025-10-23 66.181.191.138

Энэ бол та бүхний үйлийн үр. Сонголт таных байсан, байдаг

Avatar

Нэргүй 2025-10-23 202.126.91.68

Нянбактерийг х****л идэг

Avatar

Т1т 2025-10-23 202.9.46.46

нянбаатар одоо худлаа яриад боржуурын хулгайч чинь юм хийсэн болж сонгуулийн шоу хийгээд энэ явган замаа хар л даа новшоо, тэгээд бас 60-70 сэтгүүлч цугларч байхад замчин хүн дутаад гээд юу солиороод байгаа хог вэ, явган зам тавигч гээд анги нээж баклавр төгсгөхгүй байснаас болж байгаа юмуу. Наад чулуун хавтан, боржуурыг чинь жонкуутай хавтсаар хийдэггүй юм.

Avatar

Нэргүй 2025-10-23 103.168.34.11

nuambaatar hergees iim nohtsol uusgeed baina uu

Avatar

Нэргүй 2025-10-23 43.242.241.137

муухай өмхий үнэртэй байна лээ дээ, хордуулж ханахгүй юм даа

Avatar

Нэргүй 2025-10-23 188.162.254.48

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !?!?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж