Ч.Доржгүнсмаа: Хувийн эмнэлгүүдэд 7 сараас хойш санхүүжилт олгоогүй

Ч.Доржгүнсмаа: Хувийн эмнэлгүүдэд 7 сараас хойш санхүүжилт олгоогүй

Ч.Доржгүнсмаа: Хувийн эмнэлгүүдэд 7 сараас хойш санхүүжилт олгоогүй

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооноос өнөөдөр /2025.10.23/ Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гийн санхүүжилт олгоогүй талаар мэдээлэл хийлээ.


-Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа:

-Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо байгуулагдаад 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар холбоонд 300 гаруй хувийн хэвшлийн эмнэлгийн салбар нэгдсэн. Улсын хэмжээнд 1700 гаруй эрүүл мэнд, хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 235 нь ор бүхий эмнэлэг, 1466 нь амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлэгт 18,700 эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Энэ нь нийт эрүүл мэндийн салбарын ажилчдын 25.5 хувийг эзэлдэг.

Мөн 2022-2025 онуудад ЭМДС-аас улсын эмнэлэг 90 хувийн санхүүжилт авсан байдаг. Харин хувийн хэвшлийн эмнэлэг ЭМДС-аас 13 хувийн санхүүжилтийг авсан. Харин үлдсэн хувийг гадуурх сувиллын газрууд авч буй. Үүнээс харахад ЭМДС харилцан адилгүй санхүүжилт олгож, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулж байна. Танил тал болон харилцан тохиролцож санхүүжилт авсны улмаас даатгалын санг хоосруулж, хэдэн тэрбум төгрөгийн өр үүсгэж, өрийг барагдуулж, санхүүжилтийг хассан байсан. Нөгөөтэйгүүр ЭМДС-ын зарцуулалтыг ил тод болгох хэрэгтэй. ЭМД-ын Үндэсний зөвлөл бол өртгийн жин болон суурь тарифыг тогтоодог газар, ЭМДЕГ бол сонгон шалгаруулалтад тэнцсэн эмнэлгүүдэд ЭМДС-г хуваарилалт хийдэг газар юм. Гэтэл тусламж үйлчилгээний үнэ төлбөрийг өсгөх замаар нөлөө бүхий байгууллагуудад ялгавартай санхүүжүүлсэн.
ЭМДС-аас 90 хувийг улсын эмнэлэг, 10 хувийг  хувийн хэвшлийн 216 эмнэлэг хувааж авдаг. Хувийн хэвшлийн эмнэлгүүд ЭМДС-г хоосолсон гэх мэт яриа гарсан. Бид бүхэн зөвхөн 13 хувийг авч байгаа.
Хэрэв үнэхээр хувийн эмнэлгүүд даатгалын мөнгийг хоосруулж байгаа гэвэл тухайн байгууллагыг зарлах хэрэгтэй. Томоохон хувийн эмнэлгүүд ЭМДС-аас олгож буй 13 хувьд дээгүүр жагсах байх гэж бодож байтал үгүй байсан. Үүгээрээ хувийн хэвшлийн эмнэлгүүд ЭМДС-г хоослохгүй байгаа гэдгийг баталж байна. Хувийн эмнэлгүүдтэй 2025 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл гэрээ хэлэлцээр хийсэн байж санхүүжилтийг өгөхгүй. Мөн гэрээ байгуулсан эмнэлгүүдтэй нэмэлт гэрээг дахин байгуулсан байдаг. Нэмэлт гэрээгээр ирэх арванхоёр дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэмэлт санхүүжилт олгоно гэж мэдэгдсэн. Мөн квотоор тогтоосон санхүүжилтийг 12 сардаа хувааж гэрээ хэлэлцээр дээр тусгаж өгнө гэж мэдэгдсэн. Гэтэл бага зардлаар хийсэн гэрээг 12 сард хуваалгасан.
Нэг хувийн хэвшлийн эмнэлэг өдөр нэг хүн хэвтүүлж, 10 өвчтөн үзэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ийм хэмжээний санхүүжилтэй хувийн хэвшлийн эмнэлгүүд ажиллахад хүндрэлтэй байна.
Гэвч гэрээнд тусгасан санхүүжилтийг олгох өгнө үү. ЭМДС заасан гэрээгээ зөрчиж хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт санхүүжилт өгсөнгүй. Тэгэхээр 2025 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгоогүй. Гурван сарын хугацаанд санхүүжилт аваагүй хувийн эмнэлгүүд шинээр тоног төхөөрөмж худалдан авах нөхцөл байдал болон сонгон шалгаруулалтад ороход хүндрэлтэй байдалд хүрсэн. Өнөөдөр хувийн эмнэлгүүд авсан зээлийнхээ дарамтад туйлдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-23 103.29.144.170

Хувийн эмнэлэг,сургуульд хөрөнгө өгөх шаардлагагүй.Бизнесийн байгууллагууд өөрсдөө бүх зардлаа гаргах хэрэгтэй

Avatar

Иргэн 2025-10-23 103.57.94.184

Ер нь улсын эмнэлгүүдийг хувьчилж цэвэр өрсөлдөөнд оруулах цаг нь болсон!!! Ингэж ЭМД сангаар баяжидаг тэрбумтан болдог хувийн хэвшлийн, улсын эмнэлгүүдийн дарга нар байж болохгүй тогтолцоо шүү

Avatar

зочин 2025-10-23 202.21.120.62

Хувийн эмнэлэгүүд төлбөр өндөр аваад үзүүлж байгаа эмчилгээ үйлчилгээ нь улсын эмнэлэгүүдээс доогуур байна.Эмчилгээний чанараа сайжруулж байж төлбөр үнэлгээгээ хийх хэрэгтэй.Хувийн эмнэлэгүүд хүнийхээ эрүүл мэндийг эхэнд тавихгүй төлбөр мөнгөө л бодох юм.Чанартай эмчилгээ хийж байж төлбөртөө санаа тавих хэрэгтэй байна..

Avatar

Нэргүй 2025-10-23 66.181.164.23

МАН-хан баахан мөнгөө шаагаад доллар болгоод хаусуудааараа нуучихсан гэсэн, жаргалантын ам нүхт зайсангын хауснуудыг шалгаад үзхэд хэдэн их наядаараа л гарна даа

Avatar

Нэргүй 2025-10-23 103.212.118.86

ЭМД ын сангийн 90 % ийг улсын эмнэлэг авдаг. Хувийн хэвшил 10% ийг авдаг. Тэгээд тэр мөнгийг нь өгдөггүй. Даатгуулагч ямар эмнэлэг сонгох нь хуулиар хамгаалагдсан эрх.

Avatar

Нэргүй 2025-10-23 103.57.93.23

Баахан эмнэлэг сургууль барина гэж бөөн мөнгө, дээр нь жил бүрийн урсгал зардал, цалин хөлс, хөрөнгө оруулалт гээд энэ янзаар явбал улсын төсөв дийлэхгүй, харин үүнийг үр ашигтайгаар шийдэх хамгийн зөь тогтолцоо бол хувийн хэвшлээ л дэмж, тэдний үйлчилгээний зардлыг улсаас өгвөл маш бага зардлаар асуудлаа шийднэ шүү, үүнийг сайн судлаарай, бас авууштай нь дарга нарын цавчаа орохгүй шүү дээ

Avatar

Нэргүй 2025-10-23 202.126.88.193

Хувийн эмнэлгүүд улсын эмнэлгүүдтэй адил үйл ажиллагаа явуулж, ачааллыг хуваалцан ажиллаж байна. Гэвч бүх хувийн эмнэлгүүд нийлээд эрүүл мэндийн санхүүжилтийн ердөө 10%-ийг, харин улсын эмнэлгүүд 90%-ийг авч байна.

Avatar

Нэргүй 2025-10-23 103.212.116.114

SEXSEER VANXANDI80955877SEKSEER TAICHNA MASSAJLN VANAGN BOOW XXI BOOB DOLOOJ

Avatar

Нэргүй 2025-10-23 202.9.40.139

Яахаарааа хувииин эмнэлэг сургуульд мөнгө өгдөг юм иргэд бүх үйлчилгээгэээ төлбөр төлдөгшдэээ

Avatar

Нэргүй 2025-10-23 59.153.115.22

Хувийн эмнэлэг, сургуульд улсаас мөнгө өгөх шаардлагагүй.

Avatar

Нэргүй 2025-10-23 103.212.118.86

Мөнгөа төлсөн даатгуулагч төлбөрөөсөө жаахан хөнгөлүүлж ЭМД аа ашиглах нь тэр иргэний эрх.

Avatar

Хө 2025-10-23 202.9.46.46

Үнэн, ёстой сөнөөж байнаа …

Avatar

Нэргүй 2025-10-23 66.181.160.9

хэдн цагт хэд хэдн мянгад угшуулсн бн поссын х****л бензн шаарийн гэснд шахаад шаахий гээгүыдэ шаахгүй илрүүлж манжл мажлуулсн манжийн захилгаар шаасн түгээгч гичинүүдийг ххриуцлаг хүлээлжгж яллх хэрэгтэй ийм даврсн манжллтыг зүгннр хаяж манж х***а зулбасгуудбг даврааж болхгүй. манж х***а пиздануудыг даврааснаас болж давраагаад яваад бснаас болж х***а манжууд ийм даврсн мхнжлалт болж мнгол ийм адгийн бдал орж манжлт хэрээс хэтрч манж хужаагууд эзлсн.

Avatar

Зочин 2025-10-23 103.229.121.156

эрүүл хүмүүсийг хэвтүүллэгээ вольчих оо

Avatar

иргэн 2025-10-23 202.126.89.26

эмдаатгалаас их мөнгө авдаг байсан тэгээд өрөнд оруулсан хувийн эмнэлэгүүд эм тариа нь бахь л байдаг вит с пирацитам рибоксин вит комлёзс вит в төрөл 2 рингср дусал ингээд 50 . 000 төг эм тхриа хийгээд 7 хоносон гээд улсаас 800аас 1 сая гаран мөнгө авдаг байсан ингэж хүнээ хуураад улсаа дампуурч байхаар улсын эмнэлэгтээ чадвартай эмч чанартай эм тариа хэрэглээд гарсан дээр шүү саяхан эрт илрүүлэг гэж даатгалын мөнгийг ямахч үр ашиггүй хувийн эмнэлэгт өгч санхүүжүүллээ арай дэндүү завхрал биз д

Avatar

Зочин 2025-10-23 192.82.92.42

Боловсрол, эруул мэндийн салбарын емчийн хэлбэрээр ялгахгуй дэмжих хэрэгтэй!

Avatar

иргэн , 2025-10-23 59.153.84.210

улсын эмнэлгийн ачааллыг бас хуваалцаж л байгаа, хувийн эмнэлгээр үйлчлүүлэх нь иргэдийн сонголтын асуудал, хэрвээ НДС-аас санхүүждэг хувийн эмнэлгээр үйлчлүүлбэл улс гэрээний дагуу санхжүүжилтээ олгох л хэрэгтэй

Avatar

Зочин 2025-10-23 66.181.183.253

Бид нар цалингаасаа ЭМД-д буюу хувийн эмнэлэгүүдэд асар их мөнгө төлдөг боловч өөрсдөө хувийн эмнэлэгээс 1 төгрөгний хөнгөлөлт авдаггүй.

Avatar

Зочин 2025-10-23 66.181.183.253

Хувийн эмнэлэгт мөнгө өгөхөө болиочээээ

Avatar

Нэргүй 2025-10-23 103.212.118.86

ЭМД санг хувьдаа тоносон төрийн дарга нар руу х** за. Хувийн эмнэлэгт ч адилхан эмч сувилагч манаач тогооё үйлчлэгч ажиллаж цалингаа авах ёстой.

Avatar

зочин 2025-10-23 66.181.191.136

энэ эрүүл мэндийн салбар дахь ойлгомжгүй, булхай луйврыг хэзээ зогсоох вэ? бид хувийн эмнэлэгт даатгалаараа хэзээ ч үйлчлүүлдэггүй. эд яахаараа төсвөөс татаас авдаг юм. хүмүүсээ шулна, дээр нь төсвөөс цохино, шударга уу? ер нь хувийн эмнэлэг гэж ёстой бантан, нэг сувилагч жишээ нь тэр баасанжав гээд ховдын нөхрийг жишээ татан ярьж байсан. ерөөсөө 3-р эмнэлгийн газар, тоног төхөөрөмж, хүний нөөцийг юутай хүүтэй нь дайчилж хувийн эмнэлгээ босгочоод дараа нь тэднийгээ жийсэн гээд. ийм л хулгай дээр

Avatar

И 2025-10-23 66.181.176.227

Хувийн эмнэлэгүүд ЭМДС -с санхүүждэг байсан юмуу ? Дандаа л төлбөр авдагшдээ. Эмчийн үзлэг 60К – 250К, шинжилгээ 100К – 1 сая.

Avatar

Нэргүй 2025-10-23 59.153.112.246

ТА НАР САХҮЖИЛТ АВАХ ЁСГҮИ ТА НАРЫН ХЭРЭГЧ БАИХГҮИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж