Цахимаар залилан үйлддэг этгээдүүд иргэдийн мөнгийг крипто валют болгон хувиргадаг байна

Цахимаар залилан үйлддэг этгээдүүд иргэдийн мөнгийг крипто валют болгон хувиргадаг байна

Цахимаар залилан үйлддэг этгээдүүд иргэдийн мөнгийг крипто валют болгон хувиргадаг байна

Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр цахимаар залилах гэмт хэрэг нэмэгдэж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм. Үүнийг дараах тоон мэдээллээс харж болно. Тодруулбал, Монгол Улсад 2015 онд цахим залилангийн 17 тохиолдол бүртгэгдэж байжээ. Гэтэл энэ оны эхний есөн сард 9755 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 53 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

Цахим орчинд гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд ихэвчлэн хохирогчдын мөнгийг богино хугацаанд гадаад улс руу шилжүүлэн крипто валют болгон хувиргадаг байна.

Өнөөдрийн байдлаар иргэдэд учирсан хохирлын мөнгөн дүнгээс гэмт этгээдүүд гурван тэрбум орчим төгрөгийг дэлхийн крипто валютын арилжааны биржүүд рүү дундын зуучлагчдын дансаар дамжуулан крипто валют болгон гадаад крипто хэтэвч рүү шилжүүлсэн байж болзошгүй байгааг албаныхан хэлэв.

Цагдаагийн байгууллагад цахим орчинд бусдад эд хөрөнгөө залилуулж хохирсон иргэдээс 1,500 иргэн шуурхай дуудлага мэдээлэл өгсний дагуу өнөөдрийн байдлаар 11 тэрбум 123 сая төгрөгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ.

Иймд цахим орчинд аливаа хэлбэрээр үйлдэгдэж буй залилах гэмт хэрэгт өртөж, хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 болон 51265666 дугаарын утсанд яаралтай хандахыг зөвлөж байна. Учир нь цагдаагийн байгууллагын алба хаагчид таны өгсөн дуудлага мэдээллийн дагуу шуурхай хариу арга хэмжээ авч, шилжин орсон сэжигтэй дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох боломжтойг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зо 2025-10-23 66.181.186.82

Та гурав ч таарчдээ.. Зайл гурван балай минь хол очиж дэмийрэлд! таргануудаа

Avatar

Shuumjlegch 2025-10-23 122.201.31.115

naaduul cin oorsdoo ter luivarchdaataigaa holbootoi hereguud zuer bj bgd alga boloh ymu martagddag mongoliin tsagdaa nar gej baahan haihuuli avsan ymnuud cvsdaa yaj hool hodoodoor in davdag bna

Avatar

Z 2025-10-23 202.126.90.189

Монгол улсад Цахим Луйврын хэргийг илрүүлэхэд Цагдаагийн байгууллага үнэн чадвар муутай удаан ажиллаж байна.Ёр нь бол Гэмт итгээдийг түргэн шуурхай илрүүлэн баривчлах ажиллагаа хийж чадахгүй байна. нооль 00.

Avatar

Нэргүй 2025-10-23 66.181.179.68

анхааруулаад байхад шунал бэлэнчлэх сэтгэлгээгээр хандаж хохирч бгаа бол ёстой хохь нь гэж

Avatar

Иргэн 2025-10-23 66.181.181.194

Монгол улсад энэ залилан, хулгай луйвар утгаа алдлаа шүү!!! Монгол улсад хууль хяналтын байгууллагынхан, цагдаа туйлын сул бн аа!!! МАН маань өөрсдөө хулгайч луйварчид байгаад байдаг!!

Avatar

zochn 2025-10-23 71.229.150.6

Medeejiin asuudal d anhaaruulsaar baital munguu uguud hohirood baigaa haragdaad baih yum. Tegeed boloogui busdad buruugaa chihnee

Avatar

зочин 2025-10-23 192.82.64.153

хохирогч болсоноо мэдээ 30 минутын дараа цагдаагийн хэлтэст очиж гомдол бүртгүүлсэн яболовч ямарч арга хэмжээ авдаггүй юм байна лээ худал юм бичихээ боль, мөнгө орсон дансыг хааж өгөөч гэхэд бидэн тийм эрх байхгүй тэр хүн дансаараа мөнгө оруулж гаргах эрхтэй гээд тоогоогүй одоо 1 сар 20 хонож байна, ямарч өөрчлөлт гараагүй

Avatar

Нэргүй 2025-10-23 122.201.31.211

яаж залилаж авдаг юм бол ?

Avatar

Зочин 2025-10-23 202.9.46.132

ямар их мөнгө вээ. хаанаас олсон эх үүсвэрийг нь шалга. хэдэн саяар нь шилжүүлээд, залилуулаад байдаг нь гайхмаар. ер нь бол хөлсөө дуслуулж, зовж олоогүй мөнгийг хүн хайр гамгүй үрдэг шүү!!! бас хэтэрхий шуналтай, зүгээр байж байгаад мөнгөө өсгөнө гэж боддог юм байх даа.

Avatar

Нэргүй 2025-10-23 188.162.254.48

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!

Avatar

Нэргүй 2025-10-23 59.153.112.246

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЫН ЯЛЫГ ЧАНГАТГАЧЭЭ ЗАСРАХГҮИ ЛУИВАРЧИД

Avatar

Нэргүй 2025-10-23 59.153.112.122

BIEE UNELELNE VANXANDI BOOW XXI BIOB DOLOON DYRN XANMAAR SEKSDEED80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж