Э.Бат-Үүл Х.Тэмүүжинг “дуэль”-д дуудав

Хуучирсан мэдээ: 2010.03.20-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл Х.Тэмүүжинг “дуэль”-д дуудав

Өнгөрсөн
баасан гаригт УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн өрөөнд Х.Тэмүүжин гишүүн тэр
хоёрын хооронд нэлээд ширүүхэн мэтгэлцээн болов. Э.Бат-Үүл гишүүн энэ
сарын эхээр болсон Монголын Оюутны ардчилсан хөдөлгөөний 20 жилийн ойн
хурал дээр “Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа” сэдвээр илтгэл
тавьсан. Энэ илтгэлдээ Монголын улс төр хэрхэн олигархжсан тухай, мөн
төрийн эрх мэдэлд шигдсэн тэдгээр олигархиудыг зайлуулахын тулд Үндсэн
хуульд өөрчлөлт оруулж, парламентыг хоёр танхимтай болгон орон нутгийн
төлөөллийг оруулсан дээд танхимыг байгуулах тухай саналаа нийтэд
дэлгэсэн билээ. Одоо уг асуудлаараа хуулийн төсөл боловсруулаад явж
байгаа юм байна. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гишүүн Э.Бат-Үүл
гишүүний энэ саналыг эсэргүүцэж, “Үеэ өнгөрөөсөн, өмнөх нийгмийн
тогтолцоо руу зүтгэж байна. Энэ нь мэргэжлийн парламентын утга учрыг
үгүй болгоно” хэмээн ярьсан. Тиймээс хоёр гишүүн энэ өдөр парламентын
тогтолцооны талаар өөр, өөрсдийн байр суурийг хамгаалан ширүүхэн
маргажээ. Гэвч эцэст нь хэн нь ч хэнийхээ байр суурийг өөрчилж чадаагүй
байна. Тиймээс энэ асуудлаар эрхэм гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр
олон нийтийн нүдэн дээр мэтгэлцээнээ үргэлжлүүлэхээр болсон байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж