Улаанбаатарт ирсэн жуулчдын зорин очдог газрын нэг бол Гандантэгчинлэн хийд. Хүмүүсийн хэлж заншсанаар Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгох талаар олон жил ярьж, төлөвлөсөн ч ажил болж хэрэгжсэн нь үгүй. Энэ дэнжийнхэн бусад гэр хорооллоос онцгой. Учир нь Гандангийн дэнж тэр чигээрээ улсын тусгай хамгаалалттай бүс. Тэгэхээр нэг талаасаа соёлын өв, нөгөө талаасаа гэр хороолол болж байгаа юм.
Энэ талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр мэдээлэл өгөхдөө "Гандангийн дэнж орчмыг аялал жуулчлалын бүс болгохоор дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг энэ жил маш эрчимтэй хийсэн. Үүнээс гадна жишиг гудамжийг тохижуулж байна. Гандангийн дэнж бол нийт 55 га нутаг дэвсгэртэй бөгөөд 5700 өрх амьдарч байна. Тэр дунд 170 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд маш олон удаагийн төлөвлөлтүүдийг хийж байсан ч хэрэгжиж чадаагүй. Энэ удаа Гандантэгчинлэн хийдийн зүүн хаалгаас чанх урагшаа 1.7 га газрыг чөлөөлж, жишиг гудамж хийнэ.
Газар чөлөөлөлтийн хувьд 55 нэгж талбар өртсөн бөгөөд гурван нэгж талбар татгалзаж, чөлөөлөгдөөгүй байгаа. Энэ өвөлдөө газар чөлөөлөлтөө бүрэн дуусгаж, үнэлгээгээ дуусгаад ирэх хавраас тохижилтын ажлыг эхлүүлнэ. Ерөнхийдөө Гандан орчмын худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын бүс болох бүрэн боломжтой. Аж ахуйн нэгжүүдийг жигд байдлаар тохижуулна. Ингэхдээ Гандангийн дэнжийн хуучин төрхийг сэргээж, төлөвлөлтөө хийсэн" гэсэн юм.
"УЛСДАА СҮМ ХИЙДИЙГ ДАГАЛДСАН СУУРЬШЛЫН БҮСТЭЙГЭЭ ҮЛДСЭН ЦОР ГАНЦ ТҮҮХЭН БАЙГУУЛАМЖ"

Гандангийн дэнжийн жишиг гудамжны бүтээн байгуулалтын хүрээнд авто зам дээгүүр явган хүний гүүрэн зам байгуулж, үргэлжлүүлэн Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох гэнэ. Цаашдаа Тасганы овоон дээр Богд Зонхов бурхны цогцолбортой холбогдохоор төлөвлөлтийг хийж байгаа талаар албаныхан мэдээлэв.
"Гандантэгчинлэн хийд соёлын түүхэн дурсгалт байгууламж. Зөвхөн сүм хийд гэдэг утгаараа бус Гандангийн дэнжээс гадна Тасганы овоотой нийлээд 58 га газрыг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэвч тусгай хамгаалалттай газар дээр 2004 онд иргэн, аж ахуйн нэгжид өмчлөл олгож эхэлсэн. Тиймээс сүүлийн жилүүдэд өмчийн эзэдтэй харьцах харилцааны асуудал тулгарсан. Хамгийн сүүлд Гандангийн дэнжийг 2014-2015 онд “Гудамж” төслийн хүрээнд орчин нөхцөлийг нь сайжруулахаар судалгаа хийсэн байдаг. Үүнээс өмнөхөн 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд эрчээ авч, “Пума констракшн” болон “Эко констракшн” ХХК тэр чигээр нь Ганданг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон ч оршин суугчид нь дэмжихгүй, 1000 айлын гарын үсэг дээр “унасан”.
Учир нь оршин суугчид өөрийн гэр бүлээсээ өвлөж ирсэн газартаа амьдрахыг хүссэн. Энэ нь бас учиртай. Монгол Улсын хэмжээнд түүхэн сүм хийдийг дагалдсан суурьшлын бүстэйгээ үлдсэн цор ганц түүхэн байгууламж гэдгээрээ онцлог.
Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд өөрийн хувьслаар явж, өнөө цагт ирсэн. Энэ байгаа дүр төрх нь бидний соёлын өв юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цаана нь байгаа нэг том асуудал нь орон сууцны бодлого. Гандангийн дэнж нэг талаасаа соёлын өв, нөгөө талаасаа гэр хороолол болчихоод байгаа юм" гэдгийг өмнө нь “Нью урбанизм” компанийн захирал, хот төлөвлөгч З.Туяа хэлж байсан юм.
ГАНДАНГИЙН ДЭНЖИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗУРАГ ТӨСЛИЙГ 1990-ЭЭД ОНООС ХОЙШ 4 УДАА ГАРГАЖ БАЙЖЭЭ

Гандангийн дэнжийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг 1990-ээд оноос хойш дөрвөн удаа гаргаж байжээ. Ингэхдээ айлууд нь хашаагүй, барилгуудыг сүм хийдийн архитектуртай хослуулсан, ижил өнгөний кодтой төлөвлөж байж. Зарим мэргэжилтнүүд Гандангийн гэр хорооллыг гудамжны системээр хөгжүүлэх зүйтэй гэдгийг хэлж байв.
Гандантэгчинлэн хийдийг тойрсон нийт 38 гудамж бий. Гудамж бүр өөр өөрийн онцлог, аялал жуулчлалын бүс болох боломжтой.
Хамгийн сүүлд 2014-2015 онд мэргэжилтнүүд түүх дурсгалын байгууламжид суурилсан аялал жуулчлалын цогцолбор болгох бүрэн боломжтой гэх тооцоо судалгааг хийжээ. Гэвч бас л төрийн дэмжлэг, бодлого дутсан.
Өнгөрсөн 2025 оны улсын төсөвт Гандангийн дэнжийг шинэ аялал жуулчлалын бүс болгох хүрээнд зураг төсөв, барилгын ажилд 9.2 тэрбум төгрөгийг тусгаж байв.
Мөн МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Гандантэгчэнлин хийд орчмын орон зайг “Далх, Тасганы дэнжийн Үндэсний соёлын өвийн дурсгалт газар” концепцоор хөгжүүлж “Буддын шашны соёлын өвийн цогцолбор” болгоно гэж тусгасан байдаг.
3,548.92






















































аарай/ үргэлжлэл\ 2025-10-23 202.9.46.160
өмнөх сэтгэгдэл багтаагүй учир үргэлжлэл. жижиг үйлчилгээ, \дугуй засвар бол хэрэггүй\ гм зүйлсийг өөрчилж өнгө үзэмжийг сайжруулж тухайн үеийн загвар хийцээр сэргээх, харин орчин үеийн үйлчилгээ зүлэг талбай, парк цэцэрлэг нэмж байгуулах явган болон авто зам талбай засах хэрэгтэй санагдлаа
аарай 2025-10-23 202.9.46.160
Гандан бол яах аргагүй нүүдэлчдийн хотын нэг хэсэг учраас эрдэмтэн судлаачид, ард иргэдийн санал, дүгнэлтэд тулгуурлаж тохижуулах ёстой. Тэнд амьдардаг уугуул иргэдтэй тохижилтын асуудлын талаар тэдний хүсэл бодол саналыг эхлээд сонсох нь зөв. тухайн үеийн шургааган хашаа, дааман хаалга нарийн гудамж, монгол гэр, барилгын архитектурыг хадгалах шаардлагатай. жорлон муу усны асуудлыг орчин үеийн нөхцөлд эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцүүлэх нь зайлшгүй. шаардлага хангаагүй барилга, орон сууц
Бурамаа 2025-10-23 66.181.178.215
яг зөвөө үнэн шүү.
Хоролоо 2025-10-23 66.181.178.215
яг үнэн шүү бүгэдийн нүүлгэж цэвэршүүүлэж газарт байшин барьсан нь дээр 5 давхар илүүгүй шүү.зөв санаа бнаа
Нэргүй 2025-10-23 66.181.188.222
их л заваан бохир газар. Өөрчлөх нь маш зөв
Нэргүй 2025-10-23 66.181.185.12
ээ бурхан минь тэр хавийн айлууд гудамж ямар заваан бохир гээч гудамжиндаа бие засна, угаадсаа асгана жорлон нь хальж гудамжаараа урсана. үнэр танай хашаа хороо аймшигтай аймшиг
Зоч 2025-10-23 202.126.88.157
УБ ХОТЫН ХАМГИЙН УДААН ХҮН ОРШИН СУУСАН БОХИР ГАЗАР…ЗӨВ
Нэргүй 2025-10-23 103.229.120.47
Ха ха үе үеийн дарга нар л яриад байдаг бус уу
хүннү 2025-10-23 202.9.46.3
Маш зөв шийдвэр байна. Гоё болгох ёстой. 80-аад оны үед энэ хавийн айлуудыг үндэсний хэв маягаа хадгалсан байдлаар тохижуул талаар төлөвлөж байсан. Гэтэл сүүлд 90-ээд оны эхээр “Газрын эдийн засгийн эргэлтэнд оруулах” нэрээр ийм замбраагүй болгосон. Улс төрчидийн гар орсон газар болгон ийм заваан хөгжилгүй болдог.
ИРГЭН 2025-10-23 66.181.181.33
Хичнээн гудамжийг тохижуулаад хашаан дотор нь өмхийрсөн нүхэн жорлонгийн асуудалыг яаах вэ малнуудаа!!! Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаахаа боль
Иргэн 2025-10-23 66.181.181.33
Хотын төвдөө нүхэн жорлонгийн үнэртэй ганц нийслэл бол Улаанбаатар хот!!! Нүхэн жорлон, утаатай айлын асуудалыг шийдээгүй цагт Ганданг тохижуулсан болж мөнгө барах хэрэггүй
Нэргүй 2025-10-23 203.91.115.43
Улсын мөнгөөр хувийн орон сууц, гудмыг тохижуулах гэж юу байсын бэ! Боль, зогсоо энийгээ. Гандангийн гудманд өчнөөн зардлыг улсаас гаргасан. Одоо болно.
Зочин 2025-10-23 66.181.182.9
маш зөв санаа байна Хэрэгжих болтугай
Нямаа 2025-10-23 103.229.120.116
Хотын төвийн ТҮЦ-үүдийг хөөсөн шиг Гандангийн айлуудыг шууд хөөх хэрэгтэй, Гэхдээ төрөөс нэг том 9-12 давхар тохилог байшин бариад бүгдийг нь оруулах хэрэгтэй, тэгээд Гандангийн Буддын шашны цогцолбор барих хэрэгтэй, Гуйгаад энэ гуйлгачин царайлсан, баас шээс болсон лалрууд хэзээ ч хөдлөхгүй, Хотын үзэмжийг гутааж байгаа хамгийн бохир газрын нэг шүү,
Зочин 2025-10-23 202.126.89.192
1992,93,94,95 онуудад Хотын даргыг ямар маанаг нь хийж байсийн, тэр үед Гандангийн дэнжил газар олгосоноос маш олон айл тэнд хашаа хатгаж утаа бохирдол есөн шийдийн балиар орчин нэмсэн. Нөгөө талаар монгол улсад ирж байгаа бүх жуулчин Ганданд очдог гэтэл автобустай ордог ганц орц нь бөмбөгөр талаас байдагаас маш хүндрэлтэй. Эхлээд үүнийгээ шийдээчээ
хүннү 2025-10-23 66.181.161.110
Тэр үеийн улс төрчдийн хийсэн заваан ажил. Нэр дэвшигч болгон Гандангийн айлуудаар орж “Намайг сонговол энэ газрыг чинь танд үнэгүй өгнө. Энэ газар нь хотын төвд учираас та өндөр үнээр зараад мөнгөтэй болно” гэж завааруулсан.
Нэргүй 2025-10-23 66.181.180.242
гандангийн гудамжийг шүүмжлээд нэмэргүй хууль гаргаад хөөх хэрэгтэй тэншэрт тулсан нөхөн олговор нэхээд тэгсэн хэрнээ өмчөө өөд нь татдаггүйг болиулах хууль гаргах хэрэгтэй шаардагад нийцүүлж амьдар үгүй бол өгсөнийг авахд зайл гэх хэрэгтэй.Батүүл гэж балай хог хуцахд байгаагүй юу.ээ энэ хашаа газар бол хамгийн үнэтэй газар шүү та нар маш их хөрөнгөтэй шүү газраа өгч болохгүй хаус болго гэж хуцаад явсан биз дээ. 50 жилийн дараа ч иймэрхүү хөгийнөөрөө байж л байна даа
Нэргүй 2025-10-23 66.181.180.242
юм хийхээрээ их удаан бөгөөд хоёрын хооронд зарцуулсан их мөнгөндөө багадсан ажил хийдэг шүү Нэг гудамжыг чулуун зам тавиад л хаалга хашааг будаад л хэдэн гэрэл тавиад их ажил хийсэн гэдэг нүглийн нүдийг гурилаар хуурах ажил хийдгээ одоо өолимоор баына нэг мөсөн гял цал болтол өарчлөх хэрэгтэй
сайт 2025-10-23 66.181.166.134
5700 өрх гэнэ үү? битгий шаагаарай г***й минь, 700 өрх бдаг ш дээ
Нэргүй 2025-10-23 66.181.180.147
Гандангийн зүүн хойно гэрээс утаа гарч л байна. Гандангийн хойд талын автобусны буудлаас хойд хашаа хүрээд баруун талаар нь тойрч ороход нуль баас шээс, шороон энхэл донхол. Машин дайрч алчих гээд явган хүний зам, авто зам аль нь ч байхгүй. Тэнд зам тавих хэрэгтэй.
Зүүн хаалгаар нь гараад хойшоо тойроход 1 айл байшингуудаа зориуд машин замд тулгаад явган явах аргагүй болгож шинээр бариад машин засвар зэрэгцүүлсэн. Тэр навтсан байшинг буцааж айл руу нь татуулах хэрэгтэй.
Нэргүй 2025-10-23 202.131.245.34
Holiday Inn буудалд буусан жуулчид, эсвэл Жуулчны гудамжаар яваа жуулчид Гандан руу зүүн талаас нь шууд алхаад очдог. Гэтэл зүүн хаалга хүртэлх гудамж нь ямар байдаг гэж бодно. Зундаа улаан шавар, тоос шороо, угаадас, баас шээс, хог, ил жорлонгийн үнэр. Өвөлдөө нэл хальтиргаа гулгаа, нүүрсний утаатай.
Нэргүй 2025-10-23 103.168.34.143
Хүн байтугай амьтан ч ойртохын аргагүй, бохир заваан, хотын төвийн гудамж, орчноо зассан нь дээр дээ! Баас шээс ханхалсан, хогондоо дарагдсан л газар байдаг.
Нямбаа 2025-10-23 202.126.89.75
ирэх хавар даанч холб айна даа, гэр хорооллын гудамжуудаа засах хэрэгтэй
Засрах 2025-10-23 202.70.43.34
МОНГОЛ ХҮНИЙ ТӨРӨЛХ МӨН ЧАНАР болох “АТАА ХОРСОЛТОЙ, НАДАД Ч ҮГҮЙ ЧАМД Ч ҮГҮЙ, БЭРТЭГЧИН, ГОНГИНУУР, ЗАЛХУУ, БҮТЭЭМЖГҮЙ” зангаа засахаас нааш Сайн Сайхан Аж Амьдрад аль ч насанда үзэхгүй эээ Монголчууд
МОнгол Хүний Мөн Чанар юу вэ 2025-10-23 202.70.43.34
Монголд өнөөдөр өрнөж бга Нийгэм, Улс Төрийн хямрал нь Анхных ч биш Сүүлчийнх ч биш, учир нь МОНГОЛ ХҮНИЙ ТӨРӨЛХ МӨН ЧАНАР болох “АТАА ХОРСОЛТОЙ, НАДАД Ч ҮГҮЙ ЧАМД Ч ҮГҮЙ, БЭРТЭГЧИН” Зан нь Сайхан амьдрахад үеэс үед саад болсоор л байх нь тодорхой бнадоо хөөрхий яана даа энэ улс…..