ОХУ-ын баруун хэсгийн Курск мужийн сурагчид Хойд Солонгосын цэргүүдэд талархал илэрхийлэн цаасан дэнлүү хөвүүлжээ. Тэд дэнлүүн дээрээ “Баярлалаа” гэж солонгос хэлээр бичээд Пёньяны Тэдон голоор хөвүүлсэн байна.
Курск мужид байрласан хойд солонгос цэргүүд Украины цэргийн байршлыг тодорхойлох зорилгоор тагнуулын нисгэгчгүй онгоц ашиглаж буйг Киев өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Хойд Солонгосын цэргүүдийн Курск дахь байлдааны үндсэн даалгавар дууссан боловч Оросын цэргийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцсоор байгааг мөн дурджээ.
Хойд солонгос цэргүүд Курскээс гадна Сумы мужид Оросын пуужингийн цохилтод дэмжлэг үзүүлж байгаа аж. Сумы муж дахь Оросын цэргийн ажиллагаа бүтэлгүйтэж, хүн хүчний ихээхэн хохирол амссан тул Хойд Солонгосын цэргүүдийн нэмэр тус хэрэгтэй байгааг Украин мэдээллээ.
Нисгэгчгүй нисэх онгоц Украины дайнд голлох үүрэг гүйцэтгэж буй. Хойд солонгос цэргүүд Украин дахь дайнд анх оролцож эхлэхдээ, дрон техниктэй харилцахдаа болхи байсныг хэвлэлүүд мэдээлж байлаа. Гэсэн ч тэд хурдтай сурч, дассаныг мөн онцолж байна. Тэд Пёньян болон Вонсан дахь агаарын баазад Оросын сургагч багш нараас сургалт авч буйг Киев өмнө нь мэдээлж байв. Оросын Гадаад хэргийн сайд долдугаар сард айлчлах үеэр албаныхан Вонсан дахь үйл ажиллагааг шалгажээ.

3,548.92






















































Нэргүй 2025-10-22 27.100.144.238
Орос ахаа таньж авцгаа.
Зочин 2025-10-22 202.55.188.33
Манай энхийг сахиулагч нэртэй НАТО-ийн хөлсний цэргүүд болж тэнэгтэж байхын оронд МУ-ыг хоцрогдсон ХАА-н орноос АҮ-ХАА-н орон болтол хөгжүүлсэн Оросын ард түмний талд зогсох ёстой л доо. МАН АН нэртэй Хятад Америкийн гар хөл болсон Элбэгдорж -С.Баяр мэтийн урвагчдын дуулгавартай гөлөг болсон Монгол залуучууд түүхээ судлаасай билээ.
zochin 2025-10-22 66.181.190.143
Хөөрхий дөө сурагчид гэчихжээ. Хэдэн хүүхдүүдийг авчирч байгаад зохиолын зураг авалт хийждээ
хөх 2025-10-22 66.181.164.23
12000 мянган өлсгөлөн хагас тураалтай цэргүүд 1 ширхэг ч Укр цэргийн царайг нь харж амжилгүй бүгд дроны бай болоод дууссан даа зайлуул,
Нэргүй 2025-10-22 103.229.122.201
ТЭГЭЭД ЯАЖ УКРАЙН ЦЭРГҮҮДИЙГ КУРСКЭЭС АМБААРДАЖ ГАРГАСАН БАЙХ УУ
Нэргүй 2025-10-22 66.181.187.143
өөрсдөө гарсан юмаа,нэг ч хахоль цэрэг үхээгүй,хойдуудыг өрөвдөөд гарахгүй юу даа,иймхэн юм ойлгохгүй балчир бнадаа чи