“Улаанбаатарт өдөрт 2000 тонн АИ-92 нийлүүлсэн ч ховх сороод байна”

“Улаанбаатарт өдөрт 2000 тонн АИ-92 нийлүүлсэн ч ховх сороод байна”

“Улаанбаатарт өдөрт 2000 тонн АИ-92 нийлүүлсэн ч ховх сороод байна”

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.22/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ.


Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Түлш шатахууны хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж тэмдэглэл гаргууллаа. Зохимол хомстолтой нүүр тулаад байна. Улаанбаатар хотын хэмжээнд ердийн үед өдөртөө 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Одогийн байдлаар 1800 тонныг өдөрт нийлүүлээд байхад дугаарлалт татрахгүй байна.

ОХУ-аас Монгол Улс нефтийн нийт хэрэглээнийхээ 92 хувийг дангаараа импортолдог.  Хойд хөршид дайн байлдааны нөхцөл байдлаас шалтгаалаад 22 нефть боловсруулах үйлдвэр цохилтод өртөж эвдэрч сүйдсэн гэдэг мэдээлэл бий. Нийт нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын 30-40 хувь доголдолд орсон мэдээлэл бий.

ОХУ-д нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж он дуустал АИ-92 бензин дээр хязгаарлалт тавьсан.

Монгол Улсын Засгийн газар нь ОХУ-ын Засгийн газартай гэрээтэй. Бид  аравдугаар сард 58 мянган тонн АИ-92 бензин “Роснефть” компаниас авахаар,  үлдсэн хэсгийг “Газпром” болон БНХАУ-аас авахаар гэрээ хэлцлүүдээ хийсний дагуу гүйцэтгэл хийгдээд явж байна.

Бидний гол хэрэгцээг хангадаг Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт жил болгон хийгддэг засвар аравдугаар сарын 15-нд дууссан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй байгаа учраас бидэнд нийлүүлж  байгаа нефтийн бүтээгдэхүүний хэмжээ багасаад байна.

Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, ОХУ-ын Ерөнхий сайдтай холбогдож байна. Миний хувьд ОХУ -ын Эрчим хүчний яамтай холбогдож байна. Шадар сайд Засгийн газар хоорондын комиссын хүрээнд Байгалийн нөөцийн сайдтай холбогдож, тээвэрлэлт, нийлүүлэлт дээр гэрээний дагуу нийлүүлж өгөөч ээ гэдэг хүсэлт тавьж байна.

АИ-92 бензниы нийлүүлэлт ердийн хэмжээнд байна, банкаа бүтэн дүүргээд байлгүй авдаг хэмжээгээр аваач ээ гэж уриалмаар байна.  Иргэд өдөрт 20-30 литр бензин авдаг байсан бол одоо 50, 60, 100 литрээр авч банкаа дүүргэж байгаа учраас хэрэглээ хоёр дахин өсчихөөд байна. Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй тонн автобензин  нийлүүлээд байхад ховх сорогдоод  алга болчиоход байна. Ийм учраас Улаанбаатар хотын хэмжээнд бага зэрэг хязгаарлалт хийж байна. Тийм учраас ард иргэд тайван амгалан байж, бенизнээ хэвийн хэмжээнд хэрэглээд явах юм бол тогтворжино.

БНХАУ -аас сардаа 3000 гаруй тонн евро-5 стандартын АИ-92 бензин авдаг. Энэ сард 7000 тонныг захиалсан боловч шокноос болж хүрэлцэхгүй болж байгаа тул 14 мянган тонн болгон нэмэгдүүлж, гэрээ хэлцлээ хийгээд ажиллаж байна.

Энэ асуудлаар манай яамныхан болон аж ахуй нэгжүүд БНХАУ-д ажиллаж байна.

БНХАУ-ын Элчин сайдтай өчигдөр уулзахад тээвэр ложистик болон худалдах асуудал дээр “Петрочайна” компанитай хэлцэл хийх дээр бүрэн дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн. ОХУ -ын Элчин сайдтай өнөөдөр уулзана.

Бензин бол тасрахгүй, тогтмол нийлүүлээд явна. Хэрэглээгээ хэвийн хэмжээнд нь байлгаач ээ л гэж хэлэх байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас мөн улсын нөөцийн сангаас 7.5 тэрбум төгрөгөөр шингэн хэмжээнд нефть бүрдүүлэх шийдвэрийг гаргалаа.

Ард иргэддээ хандаж уриалахад шатахууны импорт хэвийн хэрэглээний төвшинд хийгдэж байна гэдгийг хэлье. Автоматаар банкаа дүүргээд бүгд оочерлоод байвал энэ шокийг тогтворжуулахад хугацаа орно. Гэхдээ ОХУ -ын талаас нийлүүлэлтээ нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгсөн, БНХАУ-тай хийгдсэн гэрээ хэлцлийн дүнгүүд орж ирж байна. Ойрын үед тогтворжино.

Улирлын шилжилттэй холбоотойгоор бензины нийлүүлэлтийн шок жил болгон болж байдаг.

Дизель түлшний хувьд нөөц хангалттай хэмжээнд байна. Хөдөө аж ахуй болон уул уурхайн үйлдвэрлэл тогтвортой явна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тэмдэглэлээр ирэх оны төсөвт 25 тэрбумыг нөөцийн сав бий болгох, аж ахуй нэгжид хөнгөлөлттэй зээлийн татаас өгөх шийдвэр гаргалаа. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд нефтийн нөөц бүрдүүлэх, нэмэгдүүлэхтэй холбоотойгоор сав байгуулах арга хэмжээ авагдаж байгаагүй.

Иймээс Засгийн газар дунд хугацаандаа буюу гурваас зургаан сарын хугацааны нөөц бүрдүүлэх зорилготой. Үүнээс нэг сарын нөөц бүрдүүлэх савтай болохоор ирэх оны төсөвт тусгалаа.

Урт хугацаанд авч байгаа арга хэмжээ бол Алтанширээт суманд баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн ажил 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Тус үйлдвэр 2027 онд  ашиглалтад орно, ингэснээр нефтийн бүтээгдэхүүнийхээ 60-70 хувийг дотоодоосоо хангах боломжтой болно.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-22 202.126.91.25

огцор муу новшоо чадахгүй байж сайд болох дуртай

Avatar

Зочин 2025-10-22 66.181.177.80

Хувиа хичээж бензин нөөцөлж байж түймэр гаргаж мэдэх хариуцлагагүй жолооч нар олон бий. Аминч үзлээр бензиний хомсдол үүсгэсээр байна.

Avatar

Нэргүй 2025-10-22 103.229.122.10

HUGIIN SDAA

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.112.196

Монголчууд гэж гадаадад ч тэр дотоодод ч тэр хувиа хичээсэн новшнууд байдаг юм. Тэр нь л энэ дээр харагдаж байгаа юм. Зүгээр л хэрэглээгээ хангаад явж чадахгүй өглөө оройгүй очерлож байгаад дүүргээд дүүргээд явхаар яаж бензин үлдэх вэ дээ

Avatar

С 2025-10-22 59.153.114.197

Дайны байдлыг анхааралтай ажиглаад олон улсын мэдээ тойм үзээд байдал хүндэрвэл яах вэ гэдэг асуудлаа эртнээс шийдэж чадахгүй ийм толгой хүмүүс яаж энэ ажлыг хийж чадхавдээ хөөрхийлөлтэй

Avatar

Нэргүй 2025-10-22 160.250.66.4

Чадахгүй байж яах гэж суудал бөглөж суудаг сдаа вэ? Сэтгэл дутагдаж байна. 2005-2012 оны үед байз бгаад л бензин алга болчихоод байдаг байсан. Муу нэртэй ч АН-ын засагласан 4 жилд Оросууд амандаа орсон үнэ хэлдэг байсаныг болиулж, бензин шатахууны үнэ тогтвортой хангамж хэвийн байсан. Сэтгэл сэтгэлгээ 2 бхад болно доо ууг нь

Avatar

зочин 2025-10-22 66.181.160.39

Түгээлтийн ситем чинь хэрэглээгээ хангаж дийлэхгүй болоод байнаа !!..

Avatar

баагий 2025-10-22 202.55.188.43

лалрууд

Avatar

иргэн 2025-10-22 66.181.190.234

1 машинд маркаас шалтгалаад хэмжээг тогтоож өгөөчээ авна гэсэн зоргоор нь өгөөд байвал хомсдол үүсгээд бна хүмүшсийг бухимдуулаад улс тар нь болохгүй амьдрал улам хүндэрч бна багш нар нь ажил хаялт хичээл орохгүй хүүхдүүд хоцролттой боллоо эмнэлэгийн эм шинжилгээ бүгд он луустал авахгүй өна яах ёстой яаж амьдрах хэцүү бна их хурлаа эсвэл тараагаад бүх юмыг шинээр эхлүүлээч их хөрөнгө хулгай хийсэн баячуудын хөрөнгийг хурааж цалин хөлсөө нэмээч ёрөнхийлөгч ард түмнээ бодож гарц гаргаж өгмөөр бнаа

Avatar

Зочин 2025-10-22 66.181.181.250

Бид хардах эрхтэй. Зохиомол хомсдол үүсгээд байгаа юм биш үү…

Avatar

Атаа ихт 2025-10-22 202.126.90.20

Галзуу солиотой хүмүүс, Хулгайч нараасаа салахад ХУГАЦАА хэрэгтэй гэж үнэн аж. Жоомоо а**х гээд үзэж л бна, гхдээ Атаа ихт Монголчууд Жаргах боловуудааа

Avatar

иргэн 2025-10-22 66.181.187.195

Нефьт боловсруулах үйлдвэрээ барь

Avatar

MT, SOD, SHUNKHLAI 2025-10-22 92.184.104.122

Said mon uu,3.5 sya hun, 700 myangan mashiniig tulsheer hangaj chadahguy SAID gej baih uu.

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.180.41

ЭНЭ САЙД ТЭНЭГТЭЖ ИХ ХУДЛАА ЯРИХ ЮМ ЯРЬЖ БАЙГАА ЮМ НЬ ЯМАРЧ АВЦАЛДААГУЙ ИЙМ ТЭНЭГ САЙДТАЙ БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ ШАТАХУУН ТУГЭЭХ СТАНЦЫН 80-90 ХУВЬ НЬ ОГТ АЖИЛЛАХГУЙ БАЙХАД ЮУНЫ ЧИНЬ ХУУЧИН ШИГЭЭ НИЙЛУУЛЭХ ВЭ ДЭЭ ЯВЖ БЕНЗИН КОЛОНКУУДАА УЗ БОДИТ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦ ДАА ТЭНЭГ ЮМ ЯРИХАА БОЛЬДОО

Avatar

Нэргүй 2025-10-22 202.126.89.17

dandaa ard tumnii buruu tee hulgaichid

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.180.176

худлаа дандаа яридаг балжиннямыг зайлуул. чадахгүй бн

Avatar

baliar galzyy xylgaichduin cyrgyylitai alyyrchid , xylgaichdaan CJN COLAguin ygjij taarsan zalilagchid yoydy 2025-10-22 169.133.250.253

BAINGUIN KAMrUUT ? XULGAI XIiJ,

GITAD, NEGr TSArAiT KAZAK + UBCHiN TUSGAJ

SHAAJ ystgaxaas UUr UM BAiXGYI BYRGEDEi.

Avatar

BZCTJi TSUBSAN XULGAiCH 2025-10-22 169.133.250.253

GUILAGCHDIN NEGR

Avatar

MCS 2025-10-22 202.9.46.60

MCS-ийн тавиул нохой зайл.

Avatar

medrlyyd goeood Yana, yjasni 2025-10-22 169.133.250.253

DANXAr NEGr SArMAGCHIN XULGAIiLAN TYYSHNi ZEREGTSEN MANGAr ZEBSEGr YAANA.

Avatar

хүннү 2025-10-22 202.9.46.3

Энэ “солиот эр” уржигдар шал өөр юм ярьсан, одоо өөр юм яриад зогсож байх юм. Бүх ШТСтанцуудад байхгүй, цөөн хэдэн станцуудад байгаа учираас иргэд тэнд очерлож өдрийг барж байна. Зүүн тийш Жаргалтхаан, Цэнхэрмандал, Багануур, Баяндэлгэр, Эрдэнэ суманд бензин байхгүй. Харин Багануурын ТЭС-д А95 байна. Налайхын Супер 92, Баянзүрхын товчооны Петровис, 10-р хороололын Петровист бөөн очер дугаар байна. Шунхлай, Сод Монгол, МТ-д бензин байхгүй байна. Бодит байдал ийм байхад юуны чинь 2000тонн вэ?

Avatar

Нэргүй 2025-10-22 103.168.34.198

Хятадуудад нефьтээ үнэгүй шахам өгч зөөлгөөд, зөрүүлээд өндөр үнээр бензин худалдаж авдаг. Нүүүрсээ 2 дахин хямд зараад, эргүүлээд нэмүү үнэ шингээгээд эргүүлж худалдаж авдаг ТЭНЭГ УЛС МАНАЙХААС ӨӨР ЭНЭ ДЭЛХИЙ ГЭДЭГ ГАРАГ ДЭЭР БАЙТУГАЙ ЭНЭ ГАЛАКТИКТ БАЙХГҮЙ БАЙХӨӨӨ

Avatar

Үнэн 2025-10-22 202.9.46.60

Харин хэлээд юүхэв, галактик төдийгүй бүр орчлон юниверсэд ч байхгүй .

Avatar

Нэргүй 2025-10-22 103.168.34.11

tegvel udahgui erelt hanahaar bna.

Avatar

Нэргүй 2025-10-22 211.36.136.215

энэ орон гаран ямар их ухалдаантай эр яашка вэээээээ аййййн

Avatar

Нэргүй 2025-10-22 172.59.189.203

Нэг жолоочид 40 л ээр хязгаарлачих

Avatar

Зочин 2025-10-22 66.181.181.250

Дотоодоос нефтийн хэрэгцээнийхээ 60-70 хувь хангана гэж юун тоо вэ. Өмнө нь огт дуулж байсангүй. Банкаа дүүргэхгүй байна гэдэг нь хэний тогтоосон журам юм. Ингэж галзуу хүн шиг ярихаа болихгүй юм уу. Иргэдээ ингэж доромжилж суудаг СААД байгаад хэлэх үг ч алга. Картны бараа шиг үе болох нь. Суудлаасаа зууралддаг хүний л үг байна. Энэ толгойд бодлого юу ч алга. Иргэд тэнэг биш шүү…

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.179.97

Хоёр нүүр гаргасан н**ш юу ч гэж хуцаад худал гэдгийг мэдэлгүй дээ. Ажил хийж чадахгүй байж зайлаад өг

Avatar

Т1тээрэй 2025-10-22 202.9.46.60

Худлаа битгий мэдэн будилаад бай, өөрөө гарч Ланд300-гаа унаад яваад байдлыг хар.

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.191.128

иргэд буруутах юм байна л даа. Хомсдол оогт байхгүй гээд л уран донгодоод байсан сайд бус уу

Avatar

Zochin 2025-10-22 202.55.191.130

Хэдэн зуун мянган машинтай билээ дээе? Тэгхэд -? литрээр өгхөд дөнгөж 100к машинд л хийгдэчих хрэмжээ байна шүү дээ

Avatar

зочин 2025-10-22 66.181.189.76

Улаанбаатар төв цэгээсээ 1 цаг алхахад хотын захад гарчихдаг, машинтай нь бус явган нь түргэн хүрчихдэг авсаархан хот. Баруунаас зүүн, урдаас хойшоо нийтийн тээврийг найдвартай, хотын төвөөр зорчих суудлын машин бүрийг их, бага явсан, халтуурынх мөн бишийг ялгаварлахгүй өдөр тутмын 15000 төгрөгний татвартай болгочих, татвар төлөөгүй бол 2 нугалан торго. Түгжрэл, бензин, түлш тасалдал арилна, агаар цэвэршинэ, осол аваар цөөрнө, алхдаг хүмүүс эрүүлжинэ, олширно, автобусны орлого нэмэгдэнэ.

Avatar

Нэргүй 2025-10-22 103.57.94.91

Өөрөө хийх ажилгүй эсвэл тэтгэвэрийн хөгшин байхаа

Avatar

12121212 2025-10-22 202.131.225.242

Шалтаг тоочих биш ажлаа эртнээс зөв төлөвлөж үүсэх эрсдлийг урьдчилан тооцож бэлтгэлтэй байх байсан юм шүү дээ. Орос Украйны дайны нөхцөл байдал өнгөрсөн хавраас эхэлж хүндэрч Украйны тал Оросны нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хадгалах объектуудад цохилт өгч эхэлсэн. Үүнийг харж тооцож, бусад улсаас нефтийн бүтээгдэхүүн импортлох арга замыг эртнээс эрэлхийлж, гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн байх ёстой байсан шүү. Төрийн сайд хүн шалтаг тоочоод сууж байна гэдэг ажилдаа эзэн болж чадахгүй

Avatar

Нэргүй 2025-10-22 202.131.225.242

байгааг нь харуулж байна гэсэн үг.

Avatar

Зочин 2025-10-22 59.153.114.13

УБаар дүүрэн тагнуулч болж бгаа гэж хөгжсөн залуучууд Энэ ч одоо ямар хайшаан

Avatar

Зочин 2025-10-22 202.126.89.135

Сайхан худалч с** вэ, хүрэлцэхгүй болоод л хомсдол, очер дугаар үүсэж байгаа ш дээ, тэнэг хүн хуурч байгаа аятай юм ярих юм

Avatar

Zochin 2025-10-22 202.170.65.202

Dald or muu looser

Avatar

dav 2025-10-22 66.181.191.13

yag onoodriin asudlaa yariach !!! ene uuseed baigaa dugaarlalt, homsdloo !!! sav suulgaa daraa ni !!! chadahgui bol uneniig hel !!!

Avatar

mgl 2025-10-22 103.9.90.131

Төрсөн нутагтаа сонгогпож чадаагүй намын хурал дээрээ сонгогдож чадаагүй УИХ дээр бас агцорсон ерөнхий сайдтайгаа огцроочээ чи бас чадаөхгүй бншдээ. зайлалдаа та нар

Avatar

Замчин 2025-10-22 192.82.65.243

7 хоног л энэ эрчээрээ нийлүүлчих. Тэгээл шуналтнуудын банк нь дундрахгүй болохоор эрэлт буурна. Энийг давах нөөц байна уу МАНгаруудаа

Avatar

789 2025-10-22 202.70.38.67

гэхдээ энэ амиа бодсон монгол зан гэдэг үнэн шүү, бүгд дүүргэж авах сонтрхолтой, машин машинаас хамаараад литрээр квот тогтоогоод олгож эхлүүл хомсдол хэвийн болно шдээ, энэ бол зохиомол хомсдол,,,,

Avatar

Нэргүй 2025-10-22 192.82.65.243

Хотын өдрийн хэрэгцээ 1000 гаруй тн юм бол 7 хоног орчим 2000тн оос дээш нийлүүлэлт хийвэл, амиа бодсон шуналтай хулгайчуудын дүүргэж авсан банк дундарч байтал эрэлт нь
аяндаа ханаад тогтоно. Үүнийг зохицуулах 15-18 мянган тн түлш байгаа биздээ МАН гаруудаа

Avatar

Зочин 2025-10-22 66.181.179.126

Занданшатартайгаа хамт бүгдээрээ огцорч нүднээс далд ор.

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.186.32

Дээр нь шатахуун импортлогчид гэж бас баруун зүүнээ мэдэхгүй НАМ ын харъяалалд орсон байна. Үүнийг болиул л даа, байгаа бол зах зээлд нийлүүлээд байхгүй бол хаагаад баж байх ёстой, зах зээлийн жишгээр ажиллуул л даа

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.186.32

Ийм үл бүтэх гаруудаар энэ хариуцлагатай салбарын сайд хийлгжх гэж. Энэ Зандка ын ЗГазар яаж бүрэлдсэн юм бэ ээ ???

Avatar

Зоёин 2025-10-22 192.82.92.153

Улс төрчид худлаа ярьвал хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.176.27

2 талтай.Иргэд хүнд нөхцөлд бэлтгэгдээгүй байна.Өөрөөр хэлбэл амиа бодсон үндсэн Монгол зан нь ийм үед илүүтэйгээр тодорч гарна.ЗГ үүнийг тооцож чадсангүй.Мөн .Орос Украйн дайны нөхцөл байдлаас болж шатахуун хомсдоно гэдгийг бас тооцоолж чадахгүй стратегийн бодлого нойл заажээ.Нөөцийн сав бэлдэж эрсдэлээ төлөвлөж чадсангүй.Ширээ сандал эрх мэдлийн төлөө алалцаад иргэдээ хөсөр хаяжээ

Avatar

123 2025-10-22 202.70.38.67

үнээн орсон борооны хойноос цув нөмөрлөө

Avatar

Хүрэлсүх 2025-10-22 122.201.23.83

Бид юунд ч бэлэн биш хэвээрээ 35 жил дороо эргэлдлээ дээ.

Avatar

Зочин 2025-10-22 66.181.187.121

Худалч MCS буюу Mongolian Corruption system

Avatar

Зочин 2025-10-22 202.55.188.110

худлаа ярихаа больё.Наад ШТС чинь ихэнхи нь ажиллахгүй ганц нэг нь тараасан болж бөөн түгжрэл,,бухимдал үүсгэж байна.

Avatar

afw 2025-10-22 66.181.184.13

zaa bitgii hudlaa yariad bai chi, yum l bol ard tumen buruutan bdaggui shu

Avatar

Нэргүй 2025-10-22 202.70.43.34

Хот дотор Агуулах Клонкууд байгуулахаа болимоор бнаа

Avatar

Нэргүй 2025-10-22 202.70.43.34

МАН-ын эринд нэг ч олигтой ажил явдаггүй, Ашиглалтанд орсон ганц ч олигтой төсөл байхгүй, Төр тойрсон Даргын Компаниуд л баяжиж дуусдаг. Ер нь Зүүний үзэлтэй нам засаглахад Төртэй сүлэлдсэн Хувийн эзэд томорч цойлдог гэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж