ҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэлээ

LiveҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэлээ

ҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэлээ

Х.БУЛГАНТУЯА: БИ ХУУЛЬ МЭДЭХГҮЙ

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн.

Их суудлын хуралдаанд Цэцийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хуралдааныг Цэцийн дарга Г.Баясгалан даргалж байна. Нэхэмжлэгч буюу Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лүндэндорж оролцож байгаа бол гэрчээр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж, шинжээчээр хуульч О.Машбат нар иржээ.
Харин УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Ц.Сандаг-Очир, Н.Номтойбаяр, М.Мандхай С.Ганбаатар Ч.Номин, Ц.Идэрбат, Б.Баярбаатар нар оролцож байна.
Хуралдааны эхэнд маргагч талуудаас Цэцийн есөн гишүүнээс татгалзах үндэслэл байгаа, эсэх талаар тодруулахад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтээ байгаагаа уншиж танилцуулсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн өмнөөс тайлбар хийх гэж хоёр удаа оролдсон. Тиймээс хуралдааны дэгийг зөрчсөн, зөвхөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрөө хүсэлтээ хэлэх ёстой гээд дахин дур зоргоороо яривал хуралдаанаас гаргана гэдгийг хуралдаан даргалагч Г.Баясгалан санууллаа.
Мөн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “цаг дууслаа” хэмээн хэлэхэд хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүй зааланд ярихыг хориглож, талуудыг хуралдааны дэг сахихыг анхааруулав.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, татгалзан гаргах хүсэлтээ уншиж танилцуулаад, Цэцийн гишүүдэд холбогдох баримтыг өгсөн. Х.Булгантуяа гишүүний хүсэлтийг хэлэлцэхээр Цэцийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдааны танхимаас гарч, зөвлөлдөх тасалгаанд шилжээд

Уг хүсэлтийг өнөөдрийн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж байна. Тэгвэл хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа. Уг хүсэлтийг хэлэлцэхээр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан түр завсарлаж, Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг хүлээн авсангүй эргэн хуралдаж эхэллээ.

Цэцийн гишүүнээс дараах үндэслэлээр татгалзана. Үүнд:
  1. Цэцийн гишүүнийг энэ хуульд зааснаас өөр үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж үл болно.
  2. Төвийг сахих зарчмыг хангах үүднээс Цэцийн гишүүн дараах үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарна:
1/хянан хэлэлцэж байгаа асуудлыг урьд өмнө шүүхийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож байснаас хойш 2 жил өнгөрөөгүй бол;
2/маргагч талууд, тэдгээрийн төлөөлөгчидтэй ойрын төрөл садан бол;
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Би хууль сайн мэдэхгүй, өмгөөлөгч авмаар байна" гэсэн боловч ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан хүлээж аваагүй юм. Учир нь, Х.Булгантуяа ҮХЦ-ийн хурал болохоос өмнө өмгөөлөгчтэйгээ албан ёсоор гэрээ байгуулах ёстой байсныг танилцуулсан юм.
22 : 47
2025-10-22

Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан уншиж танилцууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргалаа. Тус дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгов.

Энэхүү хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэв.

16 : 40
2025-10-22

Чуулганы хуралдаан Үндсэн хууль зөрчсөн гэх шинжээчийн дүгнэлт гарчээ

15 : 40
2025-10-22

"ҮХЦ рүү дайрсан зүйл байхгүй"

15 : 00
2025-10-22

"ҮХЦ-ийн хуралдааныг нээлттэй хийх боломжтой байсан"

шинэ 126 гишүүн (51 of 149) Х.Баасанжаргал

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын чуулганы хуралдаан Дэгийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг тогтоохоор хэлэлцэж буй юм. Тэгвэл уг хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хуралдааныг орхин гарлаа.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

Ямарваа нэгэн байдлаар тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гомдол гаргах юм бол тухайн шүүх бүрэлдэхүүн урьдчилж хэлэлцээд "Таны хүсэлтийг хүлээж авъя, таны хүсэлтийг хүлээж авахгүй үндэслэл нь энэ" гэдэг тайлбараа өгдөг. Ингэж албан ёсоор хэлж байж хуралдаан цаашаа үргэлжилдэг. Гэтэл энэ процессыг ҮХЦ огт хийгээгүй. Зөвхөн Цэцийн дарга гаргасан хүсэлтэд "Би тайлбар хийчихье" гэдэг байдлаар тайлбар хийгээд явсан гэсэн үг. Нэгдүгээрт, ийм учраас өнөөдрийн энэ маргаан шийдвэрлэж байгаа ажиллагаа нь үндсэндээ маргалдагч нэг талын эрх ашгийг хамгаалах ямар ч боломж байхгүй, мэтгэлцээн өрнүүлэх ямар ч нөхцөлөөр хангахгүй байна. Ийм байдлаар хуралдаан үдээс хойш хүртэл үргэлжиллээ. Хоёрдугаарт, хүсэлт гаргахаар хуралдаан товлосноос хойш гаргаж байгаа хүсэлт учраас хэлэлцэхгүй гэдэг ийм тайлбарыг хэлж байна. Гэтэл хуралдааныг Даваа гаригт товлосон хэргийг Пүрэв гаригт үүссэн буюу бидэнд Баасан гаригт мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын чуулган Баасан гаригт хуралдсан. Амралтын ердөө хоёрхон өдрийн дараа ажлын эхний өдөр Их суудлын хуралдаанаа зарлаж байгаа. Тэгэхээр энэ хооронд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ч томилогдоогүй процесс ажиллагаа юу ч явагдаагүй гэсэн үг. Тэгэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоогүй гэж байж тухайлбал миний хувьд материалтай танилцаад хүсэлт гаргах угаасаа ямар ч боломж байхгүй гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийн асуудал гэж байдаг. Энэ шударга шүүхээр шүүлгэх эрхийн нэг гол үндсэн элемент нь хэрэг маргаанд оролцогч тал өөрийнхөө эрх ашгийг хамгаалах процесс ажиллагаагаар бүрэн дүүрэн хангагдах тэр бололцоог шүүх бүрэлдэхүүн олгох ёстой. Олон улсын гэрээ конвенц дээр ч заасан байдаг. Харамсалтай нь, ҮХЦ энэ ажиллагааг огт хийхгүй, хийхийг хүсэхгүй байна. Бид нар ийм тайлбар гарч магадгүй гэж бодоод шүүх хуралдаан эхлэхээс өмнө 8:30-д ирээд бас хоёр гомдол өгсөн. Х.Булгантуяа гишүүн болон төлөөлөгчдийн зүгээс гомдлыг өгсөн. Хуульд онц байдал болон дайны байдал зарласан үед 3 хоногийн дотор ҮХЦ хуралдаж шийднэ. Бусад тохиолдолд олон нийтэд хуралдаан болох тухай мэдээллийг 7-гоос доошгүй хоногийн өмнө зарласан байх ёстой. Цэцийн тухай хуульд заасан байгаа энэ процессын алдаануудыг Цэц өөрөө гаргалаа. Энэ асуудлыг яагаад ч хүлээн зөвшөөрч, процесс ажиллагааг цаашаа үргэлжлүүлэх боломж хлгх. Гуравдугаарт, хуралдаан нээлттэй байх ёстой. Иргэд хуралдааны үйл явц, мэдээллийг газар дээрээс нь аваад, хэн нэгний ямар нэгэн шүүлтүүргүйгээр авах ёстой. Энэ тайлбарыг бид нарын амнаас биш шууд танхимаас нь сонсоод сурвалжлах учиртай. Харамсалтай нь, Цэцийн даргын зүгээс хуралдааныхаа нээлт болон хаалтыг л шууд нээлттэй дамжуулна. Бусад үйл ажиллагааг  дамжуулахгүй гэдэг тайлбар хэлсэн. Энэ чинь нээлттэй байдал мөн юм уу.  ҮХЦ байтугай одоо Улсын Дээд шүүх бусад бүх шатын шүүхүүд хуралдаанаа шууд нээлттэй дамжуулдаг болчихсон. Дээрээс нь техник хэрэгсэл бололцооны хувьд бол ҮХЦ энэ хуралдааныг шууд дамжуулах бололцоотой. ҮХЦ-ийн хуралдаан нээлттэй байж иргэдийн мэдэх эрхийг хааж байна. Ямар маргаан болоод байгаа юм бэ гэдгийг энэ танхимаас шууд мэдэх бололцоотой байсан. Энэ нь иргэдийг маш их эргэлзээнд оруулж байгаа. Одоогийн байдлаар хуралдаан үргэлжлээд явж байна. Өөрөөр хэлбэл, хуралдаан хууль зөрчсөн хэвээрээ үргэлжилж байна гэсэн үг. ҮХЦ өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа үйл ажиллагааг ингэж зогсоохоос өөр арга алга. 

12 : 50
2025-10-22

С.Бямбацогт: Ардчилал хуулийн засаглалын амин сүнс болсон Үндсэн хуулиа хамгаалсан шийдвэр гаргана гэдэгт итгэж байна

С.Бямбацогт

 Ерөнхий сайдын итгэмжлэн төлөөлөгчөөр томилогдсон төлөөлөгч ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Үндсэн хуулийн цэцийн дарга, эрхэм гишүүд ээ,

Монголын ард түмний улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж баталсан Үндсэн хуулийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар Та бүхэнд танилцуулъя.

Нэг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна” гэж, 22.2 дахь хэсэгт “Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллана” гэж тус тус хуульчилсан байна.

Мөн түүнчлэн уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.7 дахь заалтад “Улсын Их Хурлаас томилдог албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлаар санал, дүгнэлт гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2, 101.3, 101.4 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанд зөвхөн танилцаж, сонсох дэгийн зохицуулалттай байна.

Гэтэл Улсын Их Хурлын гишүүдээс албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг бус, Төрийн байгуулалтын байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцэж, санал хураалгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Мөн Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүнд олгосон Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах, уг саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхэнд нь шууд халдаж, тодорхой санаа зорилготойгоор бүдүүлгээр хязгаарласан байх бөгөөд нэгдсэн хуралдааны үеэр гишүүдэд Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх заалт, 9.10 дахь хэсэгт заасан асуулт асуух, үг хэлэх эрхийг нь эдлүүлээгүй байна.

Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүний болоод ард түмний үнэнийг мэдэх эрхэд бүдүүлгээр халдаж, ТББХ-гоор хэлэлцэх асуудлын материалыг хуралдааны эхэнд цаг тулгаж тараасан, огцруулах санал бүхий албан бичигт гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг зориуд хав дарж уг саналтай урьдчилан танилцах боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгоогүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“…Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн хуйвалдааны шинжтэй увайгүй үйлдэл юм.

Энэхүү хэт нэг талыг барьж хүч түрсэн шийдвэр, ёс бус бусармаг үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Монгол хэлний хэл зүйн хувьд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан “танилцуулах”, “сонсох”, “хэлэлцэх” гэсэн үгийг утгыг Монгол хэлний тайлбар тольд хэрхэн тайлбарласныг доор дурдъя.

-“Сонсох” гэж дуулах, юмыг сонсох эрхтнээр мэдрэх

-“Танилцуулах” гэж танилцахын үйлдүүлэх хэв, харилцан бие биеэ мэдэж авах, танил болох, юмны учир байдлыг ойлгох,

-“Хэлэлцэх” гэж хэлэхийн үйлдэлцэх хэв, харилцан ярилцах, шүүмжлэн хэлэлцэх, хурал дээр зөвлөн хэлэлцэх, хэлэлцэх асуудал

Дээрх хэл зүйн тайлбараас үзэхэд ч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсгийн “… байнгын хороо … хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж, 101.3 дахь хэсгийн “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, …” гэж хуульчилсны ялгаа, зааг маш тодорхой харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэж, санал, дүгнэлт гарган, түүнийгээ нэгдсэн хуралдаанд танилцуулж, сонсгох бөгөөд нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдийн Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулах зохицуулалттай байжээ.

Энэхүү үндэслэл, тайлбар нь хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийн төслийн үзэл баримтлал, хууль тайлбарлах хэл зүйн болон логик тайлбарын аргаар хянаж үзэхэд ямар ч эргэлзээгүй, тов тодорхой харагдаж байна.

Гурав. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6293 дугаартай албан бичгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дагуу Улсын Их Хурлаар хуулийн төслийг хэлэлцэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан.

Уг хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад:

“3.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн саналаар Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналаа хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх, Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцохоор тусгав” гэжээ.

Дээрх заалт, томьёолол нь хууль зүйн техникийн хувьд нэг мөр ойлгож хэрэглэх бүрэн боломжтой, ямарваа нэг салаа утгагүй, туйлын тодорхой бичигдэж боловсруулагдсан байх бөгөөд хуулийн тайлбарлах хэл зүйн болон локик тайлбарын үүднээс үзэхэд ч хууль тогтоогчдын зүгээс Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, заалтыг мушгин гуйвуулах, буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэх боломжгүйгээр туйлын тодорхой хуульчилсан гэж дүгнэж байна.

Гэтэл Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд уг асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан логик зүй тогтол, шаардлагыг зориуд санаатай зөрчсөн ноцтой үйлдлийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, анх Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан гишүүдийн саналыг дэмжих, дэмжихгүй гэдгээр бус, харин уг саналыг хэлэлцсэн Байнгын хорооноос гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэснийг дэмжье буюу эцсийн дүндээ Байнгын хорооны саналыг дэмжихгүй гэсэн агуулгаар санал хураалтыг зориуд мушгин гуйвуулж төөрөгдүүлэн бүрхэгдүүлэх байдлаар зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, логик зүй тогтлыг илтэд гажуудуулжээ.

Дөрөв. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд 111 гишүүн оролцож, 71 гишүүний саналаар Ерөнхий сайдыг огцруулсан гэх боловч нэр бүхий 19 гишүүн чуулганы танхимд огт байгаагүй, биечлэн санал хураалтад оролцоогүй, өмнөх өдрийн буюу 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн бүртгэлээр эсрэг санал өгсөнд тооцогдсон гишүүд байсан байна.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт “тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно” гэж хуульчилсаныг өөрсдийн явцуу эрх ашгаа хамгаалах санаа зорилгоо гүйцэлдүүлэх үүднээс урвуулан ашиглаж хуулийн холбогдох заалтыг санаатай зөрчсөн нь эндээс харагдаж байна.

Мөн уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан тухайн өдрийн хуралдаан гэж хуралдаан болох тэр өдөр буюу Пүрэв, Баасан гарагийг тус тусад нь хэлж байгаа бөгөөд өмнөх өдөр, эсхүл маргааш өдрийг ойлгож болохгүй нь хэн бүхэнд туйлын тодорхой, ямар ч салаа утгагүй байна. Үүнийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “өглөө 09.00 цагаас” гэж тодорхойлсон нь давхар баталж байна. Тухайлбал, өглөө 09.00 цаг гэдэг нь цаг хугацааны хувьд тухайн өдөрт л хамаарах бөгөөд маргааш, нөгөөдрийн өдөр, цагт огт хамаагүй буюу Пүрэв, Баасан гараг дундаа нэг өглөөтэй байх боломжгүй юм.

Гэтэл Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн буюу Баасан гарагийн хуралдааны ирцийг тухайн өдрийнхөөр бус, харин ирц бүрдээгүйн улмаас эхлээгүй, хууль зөрчиж сунгасан өмнөх өдөр нь болох Пүрэв гарагийн хуралдааны ирцээр бүртгэн үргэлжлүүлж хуулийг ноцтой гуйвуулан зөрчжээ.

Энэ дашрамд дурдахад, хэрэв Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… огцруулах саналыг албан ёсоор тавибал … Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол …” гэж заасны дагуу санал хураалт явагдсан нөхцөлд эдгээр гишүүдийн санал Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй буюу эсрэг санал өгсөнд тооцогдох байсан болно.

Дээрх ирцийн бүртгэл, хуулийн зохицуулалтаас үзэхэд Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж саналаа өгсөн 52 гишүүн байсан байна. Харин огцруулахыг дэмжээгүй санал өгсөн 40 гишүүн, үүн дээр нэмэх нь нэгдсэн хуралдаанд оролцож, ямар нэгэн тодорхой санал гаргаагүй, хууль бус ирцийн бүртгэлээр эсрэг санал өгсөнд тооцогдсон 19 гишүүн байсан байна.

Энэхүү санал өгсөн гишүүдийн тоо, ирцийн бүртгэлээс үзэхэд Ерөнхий сайдыг огцруулах саналын хувь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол…” гэсэн хуульд заасан шаардлагыг огт хангахгүй байна.

Тав. Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг шийдвэрлэхдээ Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг Ерөнхий сайдаас огцруулсан жишээг дурдаж, хууль зүйн шинжлэх ухааны stare decisis et non quieta movera буюу өмнө гарсан шийдвэрийг хүндэтгэн дагах, жишгээр шийдвэрлэх эрх зүйн үүднээс тайлбарлаж байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” зарчмын хүрээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Монгол Улс эрх зүйн системийн хувьд Нийтлэг эрх зүйн системээс тусдаа Ром-Германы эрх зүйн системд хамаардгийг анхаарах шаардлагатай байна.

1/Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцруулах асуудлыг 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж байсан.

Гүйцэтгэх дээд эрх мэдлийг 1992-2019 оны хооронд хэрэгжүүлж байсан Засгийн газрын дундаж хугацаа 1.8 жил байсан бөгөөд Засгийн газрын тогтворгүй байдал улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд ихээхэн хор хохирол учруулж байсныг засах зорилгоор Улсын Их Хурлаас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээр дурдсан Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж баталсан билээ.

2/У.Хүрэлсүхийн хувьд Улсын Их Хурлын гишүүдийн огцруулах саналаар бус, өөрөө Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцрох хүсэлт гаргасан тул Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.4 дэх хэсгээр зохицуулах боломжгүй байсан бөгөөд өөрийн хүсэлтээр огцруулах асуудлыг зохицуулсан хууль, эрх зүйн орчин байгаагүй болно. Иймд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гаргасан горимын саналын дагуу уг асуудлыг шийдвэрлэж байсан байна.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Ерөнхий сайд нарыг огцруулсан шийдвэрүүд нь Улсын Их Хурлаас 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинэчлэн найруулсан Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтад ер хамаарахгүй юм.

Зургаа. Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа 2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, … үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэнд өргөсөн тангаргаасаа няцаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ардчилсан ёс, шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг болон мөн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3, 101.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр “санал хураалтын томьёолол, Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг дэмжээгүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураана” хэмээн санал хураалгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн тэрбээр Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүнд олгосон Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах, уг саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх бүрэн эрхэнд нь халдаж, хязгаарласан байх бөгөөд нэгдсэн хуралдааны үеэр гишүүдэд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх заалт, 9.10 дахь хэсэгт заасан асуулт асуух, үг хэлэх эрхийг нь зориуд хясан боогдуулж эдлүүлээгүй байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаан эхлэх ирц бүрдээгүй, хуралдаан эхлээгүй байхад “Эхний асууудлуудыг хэлэлцэж амжихгүй бол Үндсэн хуулийн цаг хугацаатай холбоотой асуудал учраас, дээр нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж дэмжигдсэн асуудлуудыг өнөөдөр хэлэлцэх нь зүйтэй юм. Тийм учраас өнөөдрийн чуулганы хуралдааны цагийг сунгаж байна” хэмээн хуралдааны цагийг сунгасан бөгөөд 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааныг “Чуулганы ирц 51,6 хувьтай 66 гишүүн ирцдээ орж чуулганы хуралдаан эхлэхэд бэлэн болоод байна” гэж хэлж нээсэн байна.

Дээр дурдсан үйлдэл нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Туурга тусгаар Монгол Улсын эрх зүйт төрийн эцэг хууль болох Үндсэн хуулийг чандлан сахиулах шударга манаа, Үндсэн хуулиа дээдлэн шүтэх ёсыг түгээн дэлгэрүүлэгч эрхэм Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ,

Өнөөдөр би Монгол Улсын Ерөнхий сайдын Та бүхэнд хандаж гаргасан хүсэлт, баримтын төгсгөлд Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бираагийн Чимид багшийн хойч үедээ захиж үлдээсэн нэгэн үгийг сануулах гэсэн юм.

Чимид багш хэлэхдээ “…Эдүгээ ардчилсан дэглэмт Үндсэн хууль батлан тунхагласан гэдэгт санаа тайвширч, дагаж биелүүлэхийн төлөөнөө тавих хяналт, хийх тэмцлийг огтхон ч умартаж болохгүй.

-Улс орны хөгжлийг дагаж улс төр, эрх зүйн ухамсар, соёл хаана дутна, хаана хоцронгуй байна тэнд хуулийг буруу тайлбарлаж, гуйвуулах, гаж хэрэглэх явдал элбэг тохиолддогийг тухайлан нотлох гэхийн бараг хэрэггүй биз ээ.

-Орчин үеийн төрт ёс хөгжсөн оронд хууль тогтоох байгууллага нь Үндсэн хуулиасаа гажихгүй л бол сая ардчилсан эрх зүйт төр улс байж чадна хэмээн эрхэмлэн дагадаг байна.

Манай Үндсэн хуулийн төгсгөлд "Мэдэгтүн, Сахигтун" гэсний учир энэ буй заа. Ардчиллын үзэл баримтлалыг гүн шингээсэн Үндсэн хуулийн энэ захирлага ёсчлон бүтэх болтугай” хэмээн хичээнгүйлэн захьсан билээ.

Үндсэн Хуулийн Цэцийн эрхэм гишүүд ээ.

Үндсэн Хуулийн Цэц төрт ёсны өнө эртний уламжлал,, хууль цаазын агуу түүхтэй улс орноо Үндсэн хуулийн хямралд татан оруулахыг санаархсан улс төрийн бүлэглэлийн хуйвалдааны аюул заналаас хамгаалж, Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх мэдлийг авах гэсэн “төрийн эргэлт”-ийн шинжтэй, Үндсэн хуульд түрэмгийлэн халдсан ноцтой гэмт үйлдлийг нэн даруй таслан зогсоож,, эх орон, ард түмэн маань бүхлээрээ багтдаг эрх зүйт төрийн тулгуур, ардчилал хуулийн засаглалын амин сүнс болсон Үндсэн хуулиа хамгаалсан шийдвэр гаргана гэдэгт бүрэн итгэж байна.

09 : 49
2025-10-22

Маргааныг урьдчилан шалгасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан илтгэл танилцууллаа

Screenshot 2025-10-22 120716

Маргааныг урьдчилан шалгасан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан илтгэл танилцууллаа. Тэрбээр, Хурлын хуралдаан даргалагч эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Ерөнхий сайд ҮХЦ-д хандаж Монгол УИХ-ын дэд дарга гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Монгол УИХ-ын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу ҮХЦ-ийн гишүүний 2025 оны 158 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж нэгтгэсэн болно. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй яаралтай шийдвэрлэх асуудал тул ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа. Энэхүү хуралдаанд бэлтгэх ажиллагааны явцад цугларсан баримтыг өөрийн урьдчилсан санал дүгнэлтгүйгээр Цэцийн их суудлын хуралдаанд танилцуулж байна.

Нэг. Монгол Улсын Ерөнхий сайд ҮХЦ-д хандан дараах хүсэлт ихэсгэсэн шаардлагыг ирүүлжээ. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн хүсэлтэд Үндсэн хуульд 2019 онд оруулс оруулсан үндсэн зарчим үзэл санааны нэг чухал өөрчлөлт нь ЗГ-ын Ерөнхий сайдын удирдлага дор танхимын зарчмаар шуурхай тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оршиж байсан. Гэтэл зарим улс төрчдийн дур зорго албан тушаалын төлөөх тэмцэл үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг зөрчиж, төрийн үйл ажиллагаанд буруу жишиг зарчим тогтоож болзошгүй байгаа тул үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих түүнийг чандлан сахиулах баталгаа болсон ҮХЦ-д дараах асуудлаар хандах нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү шийдвэр нь зөвхөн манай ЗГ-т хамаатай асуудал биш бөгөөд Монгол төрийн тогтвортой байдал сайн жишиг тогтоож, эрх зүйт төрийн зарчмыг төлөвшүүлэн түүвэржүүлэхэд зарчмын хувьд ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт УИХ-ын гишүүдийн 4-ний 1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэж хуульчилсан. Мөн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна гэж, 101.4 дэх хэсэгт УИХ-ын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гаргахгүй гэж тус тус заасан. Үндсэн хууль Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу үндсэн ху мо Ерөнхий сайдыг огцруулах саналыг ТББХ-ны хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд зөвхөн танилцуулж, сонсгох бөгөөд нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал дүгнэлтээр бус харин Үндсэн хууль болон Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3. 101.4 дэх хэсэгт заасны дагуу буюу Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих эсэх гэдэг томьёоллоор санал хураалгахаар хуульчилсан байна. Гэтэл УИХ-ын гишүүн дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын чуулганы 2025 оны 10 дугаар сарын. 16-ны өдрийн нэгдсэн хуралдааныг удирдахдаа ТББХ-ны дэмжсэн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өмнө гэнэт мэдэгдэн зохион байгуулж байгаа нь Үндсэн хуулийг ноцтой зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдахыг хориглоно гэж заасныг зөрчсөн шинжийг агуулж байгааг анхаарах шаардлагатай. Үндсэн хуулийн далдугаар зүйлийн нэг дэх хэсэгт Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасан бөгөөд Монгол УИХ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад заасны дагуу УИХ-ын дарга буюу хуралдаан даргалагч УИХ-ын үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль бусад худал хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах.

Бүрэн эрхээ хэрэгжүүлэх учиртай. Иймд Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт ҮХЦ нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Ерөнхий сайдын хүсэлтээр хянан шийдүүлнэ гэж хуульчилсны дагуу УИХ-ын гишүүн дэд дарга Х.Булгантуяа үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсэг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3. 101.4 дэх хэсэгт заасныг зөрчиж ТББХ-ны санал дүгнэлтээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалгах гэсэн асуудлыг хянан хэлэлцүүлэх хүсэлтийг үүгээр гаргаж байна гэжээ. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн ихэсгэсэн шаардлага Монгол улсын ерөнхий сайд Гзанданшатар Миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн нэг дэх хэсэг ҮХЦ-д маргаан хийж буй ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт тус тус заасны дагуу 2025 оны ЗГ-ын 114 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлттэй холбоотойгоор дараах шаардлага нэмэлт шаардлагыг гаргаж байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын ТББХ 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон 22 гишүүний 19 нь буюу 86,4% нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэсэн санал дүгнэлт гаргасан байна. Энэ асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулах саналын томьёоллын талаар УИХ-ын гишүүдийн дунд маргаан үүсэж ТББХ-ны саналаар санал хураах эсэх талаар гишүүд зөрөөтэй байр суурийг албан ёсоор илэрхийллээ. УИХ-ын ТББХ-ноос гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжье гэж санал хураавал энэхүү санал хураалтад Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан тодорхой томьёолол буюу гишүүдийн албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж байгаа эсэх гэж заасантай агуулгын хувьд зөрчилдөхөд хүрээд байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн дэд дарга Х.Булгантуяа 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ТББХ-ны саналаар буюу Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулна гэсэн нь үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг илтгэж зөрчөхөөр байна. Мөн тэр тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ 126 гишүүнтэй болсноор Монгол УИХ-ын тухай Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг 2024 онд тус тус шинэчлэн найруулж, хууль, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн байтал 2019 оноос өмнө үйлчилж байсан Үндсэн хуулийн заалтын хүрээнд Ерөнхий сайдыг огцруулсан үйл баримтыг дурдаж хууль бус үйл ажиллагаагаа зөвтгөж байгаа нь үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт нэгдсэн хуралдаан, байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна гэж заасан нь байнгын хорооны саналаар санал хураалт явуулна гэсэн утгыг агуулаагүй. Харин Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулах нь Үндсэн хуулийн агуулгад нийцнэ. Иймд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ ТББХ-ны саналаар буюу Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулах нь үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг зөрчинө гэсэн дүгнэлт нэн даруй гаргаж өгнө үү.

2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн ихэсгэсэн шаардлагадаа Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн нэг дэх хэсэг ҮХЦ-д маргаан хийж байгаа ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт тус тус заасны дагуу 2025 оны Засгийн газрын- 114 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлттэйгээ холбоотойгоор дараах нэмэлт шаардлагыг гаргаж байна.

Нэг УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн талаар Ерөнхий сайдыг огцруулах гишүүдийн саналыг ТББХ-гоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг нэгдсэн хурал, хуралдаанд зөвхөн танилцуулж, сонсгох бөгөөд уг байнгын хорооны санал дүгнэлтээр нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд хоёрдмол утгагүйгээр тодорхой заасан томьёолол буюу гишүүдийн албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих гэсэн томьёоллоор санал хураалт явуулж УИХ-ын нийт 126 гишүүний 64 түүнээс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцох зохицуулалттай байна. Гэтэл Монгол УИХ-ын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсан. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье гэсэн томьёоллоор бус байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураалт явуулж Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Энэхүү шийдвэр нь үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр: УИХ-ын чуулганы хуралдааны дэг зөрчсөн талаар УИХ-ын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаан нэр бүхий гишүүдийн гаргасан Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэхээр тов тогтоож хуралдааны ирцийн мөн өдрийн 9 цагаас эхлэн бүртгэсэн. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно гэж заасан бөгөөд хуралдааны ирц бүрдээгүй хуралдаан албан ёсоор эхлээгүй байхад 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагт хуралдааны цагийг сунгасан бөгөөд мөн өдрийн 0:00 цаг болоход хуралдааны ирц бүрдээгүй хэвээр байсан. Гэтэл хуралдаан даргалагч 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааныг 10 цагт нээхдээ өмнөх өдрийн ирцийн бүртгэлийг үндэслэн хуралдааныг үргэлжлүүлэхээр мэдэгдэж 10 15 цагт 51,6,%-ийн ирцээр хуралдааныг эхлүүлсэн. Энэ нь Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нэгдсэн хуралдаан 7 хоног бүрийн пүрэв баасан гарагт 10-аас 13 14-өөс 18 цагт хуралдана. Гишүүд өглөө 9 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно гэж заасныг ноцтой зөрчиж Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулсан үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж хуульчлан тогтоосныг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол бүхэлдээ зөрчсөн тул хянан хэлэлцэж уг тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. Миний бие энэхүү хүсэлтийг гаргахдаа зөвхөн өөрийн тэргүүлж буй ЗГ-ын асуудлаар бус харин цаашид Монгол Улсын парламентат ёс засаглалын тэнцвэртэй байдлыг хангах төрийн тогтвортой байдал сайн жишиг тогтоож эрх зүйт төрийн зарчмыг төлөвшүүлэн төөрдөгжүүлэхэд зөв жишиг тогтоохыг зорьсон болно гэжээ. 

Талуудад энэхүү маргаантай холбоотой асуудлаар өөрийн тайлбар баримтаа гаргаж өгөх адил тэгш боломж олгосон боловч Монгол УИХ-ын дэд дарга гишүүн Х.Булгантуяагаас 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ҮХЦ-ийн гишүүний тайлбар баримт гаргуулах тухай 591 дугаар албан бичиг, мөн сарын 17-ны өдрийн тайлбар баримт бичиг гаргуулах тухай 595 дугаар албан бичгээр тус тус тайлбар гаргуулахаар хүргүүлсэн боловч тайлбараа бичгээр ирүүлээгүй байна.

Гурав: УИХ-аас ҮХЦ-ийн гишүүний 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжилсэн төлөөлөгч томилуулж тайлбар гаргуулах тухай 599 дугаар албан бичгээр тайлбар гаргуулахаар хүргүүлсэн боловч тайлбараа мөн бичгээр ирүүлээгүй байна.

ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд бэлтгэсэн талаар. Цэцийн их суудлын хуралдаанд бэлтгэх явцад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсын Ерөнхий сайд Гзанданшатрыг огцруулах талаар Монгол УИХ-ын гишүүн П.Сайнзориг нараас 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Монгол УИХ-д албан ёсоор тавьсан санал дээрх саналыг хэлэлцэн Монгол УИХ-ын ТББХ-ны 2025 оны 10 дугаар сарын 10,13, 16-ны өдрийн хуралдааны дэлгэрэнгүй болон товч тэмдэглэл, тус байнгын хорооны санал дүгнэлт, хуралдаанд санал хураалгасан саналын томьёолол цэц болон тус хуралдаанд оролцсон гишүүдийн өгсөн саналын мэдээлэл хуралдааны дуу, дүрсний бичлэг, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны мөн оны 10 дугаар сарын 16 17-ны өдрийн хуралдааны дэлгэрэнгүй болон товч тэмдэглэл,нэгдсэн хуралдаанд санал хураалгасан буюу санал хураалт явуулсан саналын томьёолол ирц болон тус хуралдаанд оролцсон гишүүдийн өгсөн саналын мэдээлэл хуралдааны цагийг сунгасан холбогдох баримт хуралдааны дуу дүрсний бичлэг, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай Монгол УИХ-ын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоол, Уг тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хориг, 2012 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайд 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, 2021 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, 2025 онд Ерөнхий сайд Л.Оюунэрдэнийг огцруулсан буюу огцруулсанд тооцсон тухай УИХ-ын холбогдох тогтоол байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй болон товч тэмдэглэл, санал хураасан саналын томьёолол, 2010, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөл болон хүчингүй болсонд тооцсон 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл хүчин төгөлдөр үйлчилж болох уу? Энэ дээрээ ингэж асуугаад 24 оны 10 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн Монгол УИХ-ын холбогдох байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, төсөл, үзэл баримтлал, танилцуулга, санал дүгнэлт, зарчмын зөрөөтэй саналын томьёолол судалгаа зэргийг гаргуулан авсан. Мөн Монгол Улсын ҮХЦ-ээс томилсон шинжээч О.Машбатаас шинжээчийн дүгнэлт гаргуулж уг маргааныг хянан шийдвэрлэхэд холбогдох судалгаа лавлагааг бэлтгэсэн болно. Энэхүү маргааныг хянан, шийдвэрлэж өгөхийг ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны бүрэлдэхүүнээс хүсье. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

130 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болд 2025-10-22 66.181.188.30

Хулгайтай тэмцэнэ гэж хэсэг гишүүд, хулгайг хаацайлна гэж хэсэг гишүүд тэмцэлдлээ.
Хэн нь хэн бэ гэдгийг нь ч харлаа.
Одоо шийдвэр ч гарлаа ингээд бүх хэрүүлд цэг тавигдлаа.
Одоо ажлаа хийцгээ, дургүй бол гэр гэртээ харицгаа

Avatar

Зоёин 2025-10-22 122.201.31.71

энэ Сайнзлриг гэж үнхэлцэг шиг нөхөр энд тэнд очиж худлаа хууль тайлбарлаж хүний гар хөл болж явдаг өөрийн толгойгүй өрөөлийн зарц хийдэг нь хар толгойг нь цусдаж байгаам даа Булгантуяад зөндөө л үндсэн хууль зөрчиж байна гэж УИХ гишүүд анхааруулаад байсан даанч тоогоогүй төрийн зөөлөн суудлаас төмөр торны цаана орлоо доо

Avatar

Нэргүй 2025-10-22 103.168.34.83

Пороронууд хуулийг өөрсөдөө ашигтайгаар дураараа гуйвуулан тайлбарладагаа болих хэрэгтэй ард түмний тархийг яаж ч угааж болноо гэж боддгооо болих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.181.78

Ялагдаж бгаа талд нь нэг ч олигтой хуульч алгаа, тэхээр ч ялагдахаас яадын. Ер нь ийм л хэмжээний ноход хууль хийж батлаж суудаг нь үнэхээр гунигтай !!!
Сайнзориг, Баасанжаргал, Ариунзаяа….. эд нар чинь цөм өөрөө л нэг нэг хувийн сургуулийн хуурамчдуухан хавтас тай л л******д юм бна ш дээ !!!
Ичмээр дамшигнууд…..Ариунзаяа,Баасанжаргал хоёр юм юман дээр л маргана, тэр тоолондоо ялагдана, ШИВШИГ!!!

Avatar

зочин 2025-10-22 66.181.167.254

Сандал суудал гэж булаацалдаж байхад чинь бид бензингүй балраад байна шүү дээ

Avatar

Нэргүй 2025-10-22 202.70.37.50

маш зөв аливаа зүйлд хэм хэмжээ хязгаар гэж байх ёстой хязгаараас давсан тохиолдолд үймээн самуун төрт ёс хууль журамгүй эмх замбараагүй байдалд орох байсан.Захын хуульч бус энги йн иргэд ойлгохоор л хууль зөрчиж хүч түрэн их хурлаа хийж шийдвэр гаргасан шдээ Бид чинь төрт ёстой үндсэн хуултай туурга тусгаар дэлхийд данстай Монгол улс шүүдээ. төрийн зангарагыг зарим нөхдүүдэд хатуу үзүүлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-10-22 103.229.121.19

Монголд нэг хүний тотилатор дэглэм тогтоход маш ойрхон байна их хурлынхаа зарим гишүүдийг сандал суудал авилгалаар талдаа татаад хууль хяналтийн хүмүүсээ ямар нэг байдлаар дохио зангаагаар өөрсдийн талдаа татаад,олон нийтийн хэвлэл мэдээллийг ашиглан яаж хүмүүсийн нэр хүндийг тэр байтугай парламентынхаа засаглалын нэр хүндийг гутааж болдогийг бид харж байна энд бид парламентын засаг сайхан гэж ярьдаг мөртөө өөрсдийн эрхи ашгийг түүнээс дээш тавидгийг харлаа гутамшиг жинхэнэ төрийн эргэлт

Avatar

Нэргүй 2025-10-22 103.229.121.19

Та нар энэ шинжээчид гэх улс төрчдийн нөлөөнд орчихдог авилгачин,луйварчидаа болиочээ,монголд ийм төрлийн юм хийх ёс суртахуунтай хүн маш ховор шүү,ийм луйварчдын нөлөөнд ороод шийдвэр гаргаад байх юм бол шүүх гэж байх ямар хэрэгтэй юм бэ малнууд юм аа

Avatar

Нэргүй 2025-10-22 103.212.119.191

Хүрэлсүхээр толгойлуулсан Бодь болон Эм Си Эсийн мөнгөөр угжигдсан, Элбэгдорж нараар дэмжигдсэн АВТОРИТАР ТӨР тогтсон байгааг бид харлаа. Одоо ард түмэн л өөрсдийн төлөөлөл болсон УИХ-г дэмжиж, энэ төрийг эсэргүүцэхгүй бол өөр хэн ч бидний төлөө хөдлөхгүй. Хэрвээ ард түмэн өөрсдөө ийм унхиагүй загас шиг дуугүй байх юм бол Баялгийн сан, тэгш хуваарилалт, чинэээлэг амьдралын тухай эртхэн мартсан чинь дээр болно.

Avatar

Helmegdegch 2025-10-22 202.126.88.83

Миеэ ирлээ юм салхи эрэглээдээ

Avatar

Нэргүй 2025-10-22 103.168.34.194

Нүүрсний хулгайч, мафи нийлж бгаад өөрсдийнхөө өмнөөс дэд даргаар золио гаргаж эрх мэдлээ авч үлдлээ дээ. Ардаа хамгаалтгүй юм руу явж ороод хариуцлага хүлээхээр болчихлоо, Булгантуяа.

Avatar

Zochin 2025-10-22 202.126.88.83

энэ чинь Хүрэлсүхийн хийж байгаа ажил шдэ ОюунЭрдэнийг УИХ дээр орж ирж гишүүдийг загнаж байгаад огцруулаа биздэ Сая цэцийн шийдвэрийн өмнө хориг тавиа биздэ юуг ойлгож цөхөөд байга юм бух зүйл Хүрэлсүх л хийлэглээ шдэ

Avatar

Нэргүй 2025-10-22 202.21.126.30

ЕС-г огцруулах УИХ-н тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн юм чинь хориг тавихгүй яадгийн

Avatar

зочин 2025-10-22 66.181.160.39

Яг хууль муулийг нь бол мэдэхгүй юм дөө.. Гэхдээ энэ муу Занданшатар дүнкүү чинь оролцсон санал хураалт болгоноор л унаад яваа нь үнэн шдээ !!!… Хаана ч дэмжлэг авч чадахгүй ийм амьтан ерөнхий сайд хийж чадахгүй шдээ… ( Тойрогдоо унасан, нам дээрээ унасан , УИХ дээр унасан!!.. )

Avatar

Нэргүй 2025-10-22 202.21.126.30

ЗШ-ыг огцруулж болно. Гэхдээ Үндсэн хуулийн дагуу зөв томъёоллоор санал хураагаад огцруулах ёстой шд.

Avatar

Иргэн Ламжав 2025-10-22 202.9.46.46

ҮХЦ огцор!

Avatar

иргэн 2025-10-22 202.9.46.250

Үнэнд гүйцэгдэнэ гэж энэ дээ.

Avatar

Нэргүй 2025-10-22 203.91.115.41

Монголын төрийн механизмд парадигмын хувьсгал хэрэгтэй болсныг эдгээр зөрчлүүд харуулж байна. Уих-н ТГ-н дарга Баасандоржийн дэгийн хуулийг тайлбарлах байдал нь Занданшатарын 39 гэрээг нууцад авсан байдлыг тайлбарлахтай яг агаар нэг байна. Мухардмал. Ардчиллын эхний жилүүдэд түшээд хуулийн цоорхой, гацааг гэтлэхдээ үргэлж улсын эрх ашгийг 1-р тавьж байжээ. Анхны ерөнхийлөгч дээр энэ байдал бодит тусгалаа олж байв. Харин өнөөдөр…

Avatar

Лондон зураач 2025-10-22 81.155.244.177

Хамгийн сүүлийн шинэ гарсан хуулиар асуудал шийдэгдэх юм байна гэж ойлголоо. Тухайлбал 2019 оныхоор гэсэн үг юм байна. Тэгэх ч ёстой байх, хар ухаанаар бодсон ч.

Avatar

Зочин 2025-10-22 162.229.191.188

Угтаа бол улс орны хөгжил дэвшлийн төлөө үйл ажиллагаа явуулах ёстой төрийн эрх барих дээд байгууллага маань ингэж ч сандал ширээний төлөө асуудлаас болж дампуурах гэж дээ. Энэ маргаан зөв буруу шийдэгдэхээс үл хамаарч Монголын ард түмний эрх ашиг хохихирч байна. Эдийн засгийн мөн Оюутолгойн шийдэх ёстой олон асуудлууд байна.

Avatar

Нэргүй 2025-10-22 103.212.119.191

Харин ХҮрэлсүхээр толгойлуулж Эм Си Эсээр тэжээгдсэн мөнгөний бүлэглэлийнхэн Оюутолгойн асуудлыг замхруулах гэж гадны нөлөөтэй ийм заваарсан ажил зохион байгуулааад байгаа юм биш үү???

Avatar

Нэргүй 2025-10-22 184.151.190.61

odoo zugeer AN bolon undesni ebsel nogoon hun namuudad zasag bolon ih hurliin hubi zaya uil ajillagaag uguh heregtei ted zasgaa baiguulj ih hurlaa udirdah ni zub boljee olonh bolson MAN zasag ch ugui ih hural ch ugui nam ch ugui bolloo ted ene ulsiig udirdah zasaglah bolomjgui bolson bn odoo MAN iin gishuudiig sul gishuun bolgoj Zandanshatariig ni gudamjind uldeej 2028 ond uiliin uree edleh bolomj olgo 2027 ond mun Hurelsukh maani ybna tedend uchiraa oloh taibshirah hulgai ch tsagdaadaj toglog

Avatar

Нэргүй 2025-10-22 184.151.190.61

odoo zugeer AN bolon undesni ebsel nogoon hun namuudad zasag bolon ih hurliin hubi zaya uil ajillagaag uguh heregtei ted zasgaa baiguulj ih hurlaa udirdah ni zub boljee olonh bolson MAN zasag ch ugui ih hural ch ugui nam ch ugui bolloo ted ene ulsiig udirdah zasaglah bolomjgui bolson bn odoo MAN iin gishuudiig sul gishuun bolgoj Zandanshatariig ni gudamjind uldeej 2028 ond uiliin uree edleh bolomj olgo 2027 ond mun Hurelsukh maani ybna tedend uchiraa oloh taibshirah hulgai ch tsagdaadaj togloh b

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.167

Энэ ёстой гоё "сануулга" боллоо. Үндсэн хуулийг янз бүрээр мушгиж тайлбарлаад болохгүй байсан юм.

Avatar

Нэргүй 2025-10-22 103.212.119.191

х****а ёстой. Цэц өөрөө ҮНДСЭН ХУУЛИА зөрччихөөд байхад

Avatar

Нэргүй 2025-10-22 103.57.94.171

УИХ-ыг төлөөлж Цэцийн хуралд орсон нөхөд дунд өндөр мэрэгшсэн хуульч огт байсангүй дээ ! Ядахдаа МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн хүн ч алга. Дандаа л Отгонтэн гэр, Их засаг, Орхон гэсэн хувийн сургуулийн дипломтой л юм бнаа, чааваас !
Нөгөө Жасрайгийн ач Ариунзаяа чинь ч бас үнэн худал нь мэдэгдэхгүй нэг хавтастай төдий л амьтан юм бна ш дээ !

Avatar

Нэргүй 2025-10-22 103.212.119.191

Хуулийн дагуу маргалдах болмжийг нь Цэц анхнаасаа бүүр САНААТАЙГААР хааж үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчөөд байна. Юун тэр хуулийн диплом энэ тэр вэ???

Avatar

Нэргүй 2025-10-22 202.126.90.151

Цэцийн процессын хуулийг дариу шинэчлэхгүй бол болохгүй болжээ дээ. илт үнэртэж байна.

Avatar

Нэргүй 2025-10-22 103.229.121.47

Баялагийн хулгайч кампани энэ улсын бүх эрх мэдлийн бяц атгасан ажээ.

Avatar

Жанцан 2025-10-22 202.9.41.65

УИХ руу салаавч гаргаж байгаа Цэцийг татан буулгая

Avatar

ИРГЭН 2025-10-22 103.229.122.204

ҮХ-ын Цэцын гаргасан шийдвэрийн дагуу одоо ҮХ-ын бус замаар Төрийн эрх мэдлийг авах гэсэн үндэслэлээр УИХ-ын дэд дарга, Булгантуяа, УИХ-ын гишүүн Сайнзориг нарыг эргүүлэн татаж Хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой,

Avatar

Зочин 2025-10-22 148.252.147.161

Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдогсдод хуулийн хариуцлага ногдуулах хэрэгтэй. Зөвхөн ҮХЦэцээр хэлэлцээд зогсохгүй бусармаг үйлдэл, заль мэхийг нь таслан зогсоож, хариуцлага тооцож байж л Үндсэн хуулиа хамгаална шүү….

Avatar

Зочин 2025-10-22 103.100.177.3

дараагийн сонгуульд МАНАН будаа ерөнхийлөгчийн сонгууль УИХын сонгууль гээд их бга шүү та нарт бид дүнгээ тавьж харуулнаа

Avatar

Т1т 2025-10-22 202.9.46.46

МАНАН будаа биш, МАН будаа

Avatar

Жаргахгүй 2025-10-22 202.126.90.20

Монгол Хүний төрөлх генд бдаг араншин нь Атаа Хорсол учир Монголчууд хэзээ ч жаргахгүй

Avatar

Нэргүй 2025-10-22 103.57.94.171

Бааварыг үзээд чаачихсан !

Avatar

Гажуудсан Тогтолцоо 2025-10-22 202.126.90.20

Ерөнхийлөгч нь Парламентынхаа шийдвэрт Хориг тавиад л Завхарсын, Гажуудсан Тогтолцоо гэж……

Avatar

Нэргүй 2025-10-22 103.229.122.231

албан тушаалын төлөө зодоон шившгээ хутгаж байна

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.112.203

Засагийн газар унавал сайд болох гэсэн баахан хүмүүс байгаа нь тодорхой харагдаж байна…

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.167

Эрх мэдлийн тэнцвэржүүлэх үүднээс Монгол улс 3-н засаглалтай болсон. Хууль батлах УИХ, Хэрэгжүүлэх ЗГ, Шүүх. Харин ҮХЦ бол бүгдийнх нь дээр.

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.167

Дашрамд: Маргалдагч талууд ҮХЦ-ийг шүүх гэж ойлгоод шүүгчээс татгалзах, өмгөөлөгч авах, завсарлага авах, хурлыг хойшлуулах, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, давж заалдах гээд байх юм.

Avatar

Хүн 2025-10-22 202.9.46.46

хэхэхэхэ хяхяхяхя ..

Avatar

Нэргүй 2025-10-22 124.158.108.171

Ганзориг Сандагочир Баасжаргал эд нар Үндсэн хууль ярих хэмжээний ноходд биш ээ.

Avatar

Нэргүй 2025-10-22 103.57.94.193

МАН ЫН ГӨЛӨГНҮҮДЭЭ ТА НАРЫН ТОГЛООМ ЧИНЬ ШОГЛООМ БОЛЖ УЛС ОРНОО НУРААХ ХЭМЖЭЭНД ХҮРЭХ НЬ БАЙНА ШҮҮ. 2016 ОНООС ХОЙШ ТӨРИЙН ЭРХИЙГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙН МӨНГӨ БОЛОН ХАР МАШИН ХАКЕРДАХ БАЙДЛААР ХУУЛЬ БУСААР АВСААР МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙГ ХЭДЭН АРВАН ЖИЛЭЭР УХРААЛАА. ОДОО СҮҮЛДЭЭ МОНГОЛ ТӨРИЙГ НУРААЖ ХЯТАДЫН КОЛОН БОЛГОХ ГЭЭД БАЙНА УУ. ХҮН МАН ЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ, МАН ХКН ЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ШДЭЭ. ОДОО МАН ТАТАН БУУГДАХ ЦАГ НЬ БОЛЖ.

Avatar

Нэргүй 2025-10-22 202.9.46.104

kkk. мал орк чи архины мөнгөө ажил хийж олооч

Avatar

Үнэн 2025-10-22 202.9.46.60

Наад хүн чинь үнэн л юм яриад байна даа. Ер нь та нарын орой руу чинь зөв бодол огт орж ирэхгүй юм уу. Та нарын ингэж онгирдог онгироо танхай тэнэг зан чинь дуусах дөхлөө дөө.

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.184.190

Цэц дахиад санал хураалт явуулах шийдвэр гаргавал нөгөө Занданшатар нь дахиад унана даа. Заавал дарга бх естой юм бол хадгаламж банкыг дампууруулсан мөнгөө нөгөө хүүк батцэцэг нартайгаа нийлж төлчихөөд ЕС аа хийвэл таарна.

Avatar

Зочин 2025-10-22 103.212.118.104

Өнөөдөр хүч тэнцвэргүй тулаанд эдгээр залуус ялагдаж байх шиг. Тэд маш том хадан хясааг мөргөж байна. ТЭР ХАДАН ХЯСАА БОЛ ЗӨӨЛӨН ХЭЛЭХЭД САЙН, МУУ ЮМАНД ГАРШСАН ЧУЛУУ. Тэгэхдээ Монголын ирээдүй эдгээр залууст бий. Жирийн иргэд та нарыг дэмжинэ.

Avatar

Нэргүй 2025-10-22 203.91.115.49

Худлаа сарвалзсан зулын эрвээхэй. Зусар долдой. Бараг л шүүх хурлыг даргалаад байгаан бишүү. Одоо бас нэг Нямдорж төрж байгаа нь энэ байж.

Avatar

Зочин 2025-10-22 109.252.139.74

булгантуяа авгай их хуралын гишуудийг хэл амаар доромжилж хууль мэдэхгуй байж уих дэд даргыг
яаж хийж уих удирддаг байга. ундсэн хуулийг уландаа гишгэж хурал даргалах нэрээр данх амарбаясаглангийн даалгавар биелуулж монго эрх мэдлийн толоо торийн эргэлт хийж засаг булаан авах. зорилогшр гадаад явдалын сайд хийнэ гэж байгаад. шорондол явахаар боллоо

ух цэц уруу б** давшил нарман галзуу авгай минь зайл

.

Avatar

ИРГЭН 2025-10-22 43.242.243.42

ЦЭЦИЙН ШИЙДВЭР БҮХ ХҮНД ТОДОРХОЙ БАЙХАД СУУГААД Ч ЯАДАГ ЮМ ДЭЭ

Avatar

zochin 2025-10-22 71.229.150.6

AH iinhan ogtsruulna,nuraana gedeg ajil hiideg humuus dee,Sayanii hurald tegj l handsan.Uls ornoo hugjuuleh,ulsaa hulgaichuudaas salgah ajil ni bish zuvhunMAN iig nuraaj uimuuleh zorilgotoi ajilladag humuus

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.167

Булгантуяа өмгөөлөгч авмаар байна гээд алцганаад байхийн. Энэ ямар шүүх хурал юмуу. ҮХЦ-ийн хуралдаан. Шүүх биш.

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.167

Өмгөөлөгчтэй оролцож болно, гэхдээ хуралдаан эхэлчихсэн байхад өмгөөлөгч авна гэж хурлыг хойшлуулах асуудал байхгүй.

Avatar

Нэргүй 2025-10-22 103.9.90.105

ийм л байгаа ш дээ. улс төрөөр бүгд амьсгалаад МАН төртэй байгаагийн гор нь гарч байгаа нь энэ

Avatar

Зочин 2025-10-22 109.252.139.74

булгантуяа авгай хууль мэдэхгуй бол хууль баталдаг уих дэд дарга яаж хийх бэ. зовхон монго албан тушаалын толоо данх амарбаясаглангийн гар хол болсон биздээ. шууд уих тат щорондоо яв.

Avatar

Нэргүй 2025-10-22 202.9.46.104

чи хууль байтугай захын дүрэм ч мэдэхгүй ш дээ

Avatar

Т1 2025-10-22 202.9.46.60

ҮХЦ-ийн үйл ажиллагааг уландаа гишгэсэн хулгайчууд!!

Avatar

Хууль юу хэлэв 2025-10-22 202.9.46.150

ингээд ЕС огцрох 2 дохиолдол байна : НЭГ. БХ ноос " огцруулана" гэж санал гаргасан бол нийт гишүүний олонх нь " дэмжсэн" байхад ЕС огцроно. ХОЁР. БХ ноос " огцруулахгүй " гэж санал гаргасан бол нийт гишүүний олонх нь " татгалсан" байхад ЕС огцроно. Сая УИХ дээр ХОЁР дахь дохиолдол болжээ. Ердөөсөө ийм л юм болж дээ.

Avatar

Судлаач 2025-10-22 202.179.8.4

Огцруулахгүй гэдэг санал анхнаасаа гишүүдээс гарах боломжгүй "огцруулна" гэдэг саналы байнгын хороо "огцруулахгүй" болгож байж таны ярьж буй 2 дахь хувилбар луу орно. Тэгэхээр үндсэн хуульд "уг саналыг" гэж хэлсэн нь огцруулах саналыг ярьж байгаа учир энд үндсэн хууль зөрчигдсөн.

Avatar

Хууль юу хэлэв 2025-10-22 202.9.46.150

дэгийн хуулиас: 101.2. ТББ Хороо ЕС огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж САНАЛ дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар. 101.3. нэгдсэн хуралдаан БХ ны САНАЛ дүгнэлтийг сонсож САНАЛ хураалт явуулана. 101.4. УИХ ын нийт гишүүдийн олонх нь ЕС ыг огцруулах саналыг дэмжсэн бол ЕС ыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцоо.

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.105

ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛЫН БҮРЭН ЭРХЭД ЦЭЦ ХАЛДАХ ЁСГҮЙ….

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.167

ҮХ зөрчвөл халдана шт

Avatar

Дорж 2025-10-22 178.89.74.111

Үндсэн Хуулийг мэдэхгүй Х.Булгантуяаг Их Хурлын орлогч даргаар сонгох санал өгсөн Их Хурлын гишүүд ичиж халуун нүүрээ хийх газаргүй болж байгаа байх.
Их Хурлын гишүүн Үндсэн Хуулиа мэдэхгүй гэж Монгол улсын нэрийг олон улсын тавцан унагаалаа.
Яах вэ?
Их Хурлын гишүүд ээ!!

Avatar

Галданжамц хурандаа 2025-10-22 202.9.41.65

УИХ ын бүрэн эрх рүү зэрлэг балмадаар халдаж буй Цэцийг татан буулгая

Avatar

Зочин 2025-10-22 66.181.190.88

УИХ ын гишүүний саналаа өөрөө мэдэж өгөх , байнгын хорооны хуралд таслах эрхтэй үүргээ гүйцэтгэх бүрэн эрхэнд цэц бүдүүлгээр халдаж болохгүй бизээ

Avatar

Нэргүй 2025-10-22 202.21.108.1

Миний итгэсэн хууль тогтоох УИХ чинь арай л хэцүүджээ. Буцаад 76 болго

Avatar

Зочин 2025-10-22 103.229.121.104

Энэ сайнзориг БУЛГАНТУЯА БААСАНСҮРЭН САНДАГОЧИР ЛУВСАНЖАМЦ АРИУНЗАЯА ГЭЭД НӨХДҮҮД ҮНДСЭН ХУУЛИЙГ ИЛ. ЗӨРЧИЖ ОДОО ҮХЦ РҮҮ БӨӨНӨӨРӨӨ ДАЙРЧ БАЙГАА НЬ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВЧИХААД БИТГИЙ х** ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ БУЛГАНТУЯА НЭГ БИШЭЭ ЯМАР АЙМААР АВГАЙ ВЭ

Avatar

Нэргүй 2025-10-22 124.158.108.171

Нүүрсний хулгайг зогсоох гэж ТТ -н бэт болон очсон Сайнзориг өөрөө нүүрсний хулгай хийж тэнэгтсэн шүүдээ.

Avatar

Нэргүй 2025-10-22 202.21.108.1

Цэцийн шийдвэр хуулийн дагуу л болж. Шүүх риг наашаа цаашаа хөнгөлөх гэх мэт юм байх боломжгүй. Хуулийг ойлгомжтой тайлбарлалаа. Улаан гэрлээр дайрч орж ирсэн жолоочийг цагдаа зөвтгөх арга бий юү

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 4 2025-10-22 103.212.118.104

5/Байнгын хорооны үүрэг ролийг үл тоох хандлага их гарах боллоо. БХ-ны санал, дүгнэлт яахав, сонсоод, танилцаад л өнгөрнө гэх хандлага буруу.Монгол улсад анхны байнгын ажиллагаатай парламент ажиллаж эхлэхээс л БХ бол УИХ-ын зохион байгуулалтын салшгүй бүтэц, чуулганы хуралдаан бол БХ-ны хуралдааны үргэлжлэл гэж үзэж байсан.Нэг гишүүн нийгмийн салбарын олон асуудлыг мэдэж санал өгөх боломжгүй тул, мэргэжлийн БХ-гоо түшнэ гэдэг байсансан.Одоо больсон юмуу даа янз нь.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 3 2025-10-22 103.212.118.104

4/УБХ, дараагийн УИХ-ын үед хуралдаан даргалагч маргаантай асуудал үүсвэл ТГ-ын удирдлагаасаа эцсийн шатны гарцаагүй хуулийн үндэслэлтэй зөвлөгөө авсны дараа шийдвэрээ гаргаж байсныг гэрчлэх бараг ганц гэрч нь бий амьд байна. Залуучууд жаахан түргэдэв үү, яав.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2025-10-22 103.212.118.104

б/Нэгдсэн хуралдаанаар БХ-ны ДЭМЖСЭН САНАЛ, ДЭМЖЭЭГҮЙ САНАЛ гэж тус тусад нь хураалгаад ирсэн. ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗВЭЛ УИХ 2019 ОНООС ХОЙШ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛЖ ТААРНА гэх үндэслэл.ЦЭЦ шийдэх асуудал байна..
3/Хэрэв урд өдрийн ирцээ үргэлжлүүлэн тооцоод санал хураасан бол Дэгийн хуулиа зөрчсөн болно.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 1 2025-10-22 103.212.118.104

2/Дэгийн хуулийн “101.3. Нэгдсэн хуралдаан БХ-ны санал, дүгнэлтийг СОНСОЖ, ил санал хураалт явуулна.” гэжээ. Энд л МАРГААНЫ ЦӨМ нь байгаа юм.
а/СОНСОЖ гэж байгаа тул БХ-ны саналаар санал хураахгүй, БХ-ны танилцуулгыг сонсоод л шууд огцрохыг дэмжих эсэхээр санал хураана гэх үндэслэл.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2025-10-22 103.212.118.104

1/Дэгийн хуулийн “101.2. ТББХ ЕС-ийг огцруулах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэжээ. ТББХ хамтын удирдлагын байгууллага тул ЕС-ыг огцруулахыг дэмих эсэх талаар санал хурааж байж л БХ-ны санал, дүгнэлт гарах нөхцөл бүрдэнэ. Энэ дагуу санал хурааж БХ огцрохыг дэмжээгүй байна.Энэ шатанд хуулийн дагуу процесс явагджээ.

Avatar

зочин 2025-10-22 202.21.119.242

Үндсэн Хууль-аа мөрд тэгээд л боллоо. Буруу бол буруу, зөв бол зөв. Ганц үнэн байдаг гэсэн итгэл үнэмшилтэй ард түмэн. Бурууд хатуу, зөвд зөөлөн байх бус уу.

Avatar

Нэргүй 2025-10-22 103.229.123.171

Х.Булгантуяа "Би хууль сайн мэдэхгүй, өмгөөлөгч авмаар байна" гэсэн нь УИХ -ын дэд дарга гэж манаргасан нь ард түмнийг МАН-гийн тэнэгүүд доромжилж байна гэсэн үг. ШҮууд Гишүүнээс нь татаад шорoнд нь илгээ

Avatar

зочин 2025-10-22 66.181.187.252

БУсдыг үзэн ядагч нацист фашист маягийн этгээдүүд л ийм зүйл ярьдаг, Бусдыг хорлохыг оролддог

Avatar

Бат 2025-10-22 202.126.90.144

Хуулиа мэдэхгүй баахан гишүүд нь өар ааринхөөрөа тайлбарлаад бгааг юу гэж ойлгох вэ, тийм хэцүү тайлбартай хуультай юм бол тодорхой болгомоор юм. 126 хүн хуульдаа төарчихөөд бна

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.179.27

чам шиг тролл хууль мэдлээ юү

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.181.159

ҮХЦ: ХОЁР ЗАМЫН УУЛЗВАР ДЭЭР ИРЛЭЭ. НЭГ НЬ: ДЭЭД УДИРДЛАГЫГ ГАРТАА ХИЙСЭН MCS ЗЭРЭГ БҮЛЭГЛЭЛИЙН ТАЛД УУ, ХОЁРТ НЬ: АРД ТҮМНИЙ БУЮУ УИХ-ЫН ШУДАРГА ГИШҮҮДИЙН ТАЛД УУ (сүүлийн үед олны анхаарал татаж байгаа 2 намын шилдэг залуучууд харагдсан) ХАРЦГААЯ!!!

Avatar

зочин 2025-10-22 66.181.187.252

УИХ-ын гишүүд заавал хуульч байх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй, Иймээс ч ихэнх гишүүд бусад салбарын хүмүүс, Бидэн шиг л хуулийн заалт нарийн мэдэхгүй хүмүүс, Алдаа гаргаж болно, Түүн дээр дөрөөлж,хэн нэг нь бохир санаагаа гүйцэлдүүлэх гэж оролдоод байна, УИХ-ын дэд дарга Булгантуяа рүү энэ их дайралт үүнийг харуулж байна, Гэмт хэрэгт холбох гэж чоно шиг дайрч байна

Avatar

зочин 2025-10-22 66.181.187.252

Гадаадын үл бүтэх этгээдүүдээс санхүүжигдэж, мөнгө төгрөгөөр бусдыг хахуульдан, жагсаал цуглаан зохион байгуулж бүр өмч хөрөнгөд халдан ,галдан шатааж хүч хэрэглэн төр засгийг унагах нь гэмт хэрэг биш, харин байнгын хорооны саналын дагуу санал хураалгасан нь төрийн эрх хууль бусаар авах оролдлого болчихдог, Манайд юу л болоод байна даа

Avatar

Дорж 2025-10-22 178.89.74.111

Энд бусад Хуулийг биш, миний бодлоор Үндсэн Хуулийг болар Улсын Их Хурлын тухайн Хуулийг Улсын Их Хурлын гишүүн мэдэхгүй байна гэдэг чинь ичмээр.

Avatar

иргэн 2025-10-22 202.9.46.89

Үнэнд гүйцэгдэнэ гэж энэ шүү дээ.

Avatar

Зочин 2025-10-22 202.126.89.107

Хууль мэдэхгүй миний нүдээр харахад л засгийн газрыг огцруулна гэж санал гаргаж ТББХ оор хуралдаад санал гаргасан хүмүүс нь өөрсдөө огцруулахгүй гэж санал өгөөд ИХ дээр буцаад огцруулна гэж санал өгч байгаа нь нэн хуйвалдаан байнаа даа. Засгийн эрхийг хуйвалдааны аргаар авах гэсэн маш ноцтой гэмт хэрэг шүү. Хүндэрвэл шууд энэ заалтаар хэрэгтэн болж шоронд орно. Хэцүү дээ.

Avatar

Zochin 2025-10-22 202.72.245.207

medne ! , medechgui gedeg Bulgantuyaagaar dachij chezeech toriin ajil b** chiilge. Chuuliaas deeguur ymar ich danalzdag um . Odoo bolno tegeed yv ,yvaaa

Avatar

ИРГЭН МИНИЙ БОДОЛ 2025-10-22 103.229.121.21

ЭНЭ ЗАСГИЙГ ЗАНДАНШАТАР ЯМАР ЗОРИЛГООР ЯАЖ БҮРДҮҮЛСЭН БАЙГААГ САЙН ХАРЦГАА БАС БОД !!! . ДАВХАР ДЭЭЛИЙГ НЭН ДАРИУ АВЧ ХАЯЖ ӨӨРЧЛӨХ, ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭНИЙГЭЭ САЙДААР СОНГОДОГ ЭРХ МЭДЛИЙГ ҮГҮЙ ХИЙЖ ХУУЧИН БАЙСАН ХЭЛБЭРТ НЬ ОРУУЛАХГҮЙ БОЛ УИХ-ЫН ДЭЭР ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ БАЙСААР БАЙХ БОЛОХЫГ САЯЫН ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ ТОДОРХОЙ ХАРУУЛЛАА, МАНАЙ УЛСАД ЗОХИХГҮЙ ЮМ БАЙНА. ҮХ -ИЙН ЦЭЦИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЯАЖ БИЙ БОЛГОДОГ ЖУРМЫГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА, УЧИР НЬ ЦЭЦ.ГИШҮҮД ДАНДАА ХЭЛ АМАНД ХОЛБОГДДОГ

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.167

Давхар дээлний асуудлыг мөн ч олон удаа ярьж маргалдаж хэрэлдсэн дээ. Ингээд эцсийн дүндээ зарим нэг чухал салбарын сайд нар УИХ-ын гишүүн байх нь зөв юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Одоо энийг дахиж ярьж яах гээд байгаа юм?

Avatar

Нэргүй 2025-10-22 103.212.116.24

nyyrsnii hulgaich ord gazriin hulgaich erdentiin hulgaich geh met hulgaichuudaas turuu butsaaj avah n todorhoi,. ted bulshlagdlaa

Avatar

Zochin 2025-10-22 202.72.245.207

teneg chooson tolgoi Bulgantuya chiduussan odoo dald or.

Avatar

Зочин 2025-10-22 66.181.186.77

Хууль мэдэхгүй байж яагаад их хурлын дэд даргын ажил хийгээд байгаа юм вэ? Их хурлын даргыг хууль мэдэхгүйгээр хийчихдэг, хууль яриад ирэхээр хууль мэдэхгүй гээд сууж болж байгаа юм уу? Цэцийн хурал хаяж гарч байгаа нь хууль мэддэггүй нь үнэн юм бна. Ийм л хүмүүс улс орныг удирдаж болж байгаа юм уу?

Avatar

зочин 2025-10-22 66.181.187.252

Байнгын хорооны саналын дагуу санал хураалгасанаар,гэмт хэрэгтэн болж байдаг, Арай дэндүү дарангуйлал байгаа юм биш үү, Сөрөг хүчнийг дарах ,хэлмэгдүүлэх жинхэнэ оролдлого биш үү, Төрийн эрх хууль бусаар авах оролдлого юм гэнэ, Хэний ч гайхлыг төрүүлмээр

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.167

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ сонсоод, дараа нь "огцруулахыг дэмжье" гэдэг санал хураалт явуулах ёстой байсан юм. Өөрөөр хэлбэл Байнгын хорооны саналын томъёоллоор биш Үндсэн хуулийн заалтаар санал хураалт явуулах ёстой байсан гэсэн үг.

Avatar

Нэргүй 2025-10-22 72.255.245.9

Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих эрх гагцхүү Цэцэд бий. Дээд хяналт бол урьдчилсан, абстракт, тодорхой, негатив гэсэн 4 төрөлтэй бөгөөд энэ бүгдийг Цэц хэрэгжүүлдэг. Урьдчилсан хяналт гэдэг бол эцэслэн батлагдаагүй байгаа болон төслийн үед нь хянана гэсэн үг. Тэгэхээр Цэц тийм эрхтэй. Цэцэд мэдээлэл ирсэн л бол маргаан үүсгэх эрх нь зөвхөн Цэцэд бий. Булгантуяа дээр нэмээд Сандаг-Очир гэх нөхрийг бас хэлэлцэх хэрэгтэй бас. Хоюуланг нь хус.

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.167

Тийм. Үндсэн хуулийг албан ёсоор ҮХЦ тайлбарлах эрхтэй. Одоо тайлбарлах гэж байна.

Avatar

1221212 2025-10-22 202.131.225.242

Булгантуяа би хууль мэдэхгүй гэсэн гэнэ үү хэхэ хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болдоггүй юм аа. Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийг төгс үйлдсэн хүүхэндээ.Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн яалт ч үгүй үйлдсэн. Төрийн ордноос луусангийн эмэгтэйчүүдийн хорих 407-р анги руу ачигдах нь тодорхой болсоон.

Avatar

Зочин 2025-10-22 202.126.89.254

ҮХЦ-ийн хурлыг орхиж гардаг чинь арай хэтэрч байгаа юм бишүү. Ямарч байлаа гэсэн ёс зүйтэй ханддаггүй юм уу? Хуулиа хүндлэхгүй, цэцээ хүндлэх ёсон гэж байдаггүй юм уу? Энэ ёстой хэрээс хэтэр ч байна. Хариуцлага гэж байдаг юм бол одоо яригдах цаг болсон байна. Ард олон бид нар хараад сууж байна.

Avatar

Нэргүй 2025-10-22 122.201.31.207

үхц гэх манж хужаагуудыг үтр түргн зайлуулж шорнд ш** энэ х***а манжууд юууч гэсн хамаагүй худоаа шааж маргаан үүсгсн юууч гэж худлаа шаасн эцэст нь шорнд шаана хэнч уншсн юуу мэдэхгүй хүх уншсн тодорхой ойлгмжтой бичэгдцн юм бгаа үндсн хууль гэж манж х***а манжллт нь юууч зөрчгдөөгүй манж х***а хэргслээр нь зайлуулсн да.

Avatar

ЗОЧИН 2025-10-22 203.91.115.47

МУНДАГ ГЭЖ ЦЭЭЖЭЭ ЦӨМӨРТӨЛ ДЭЛДДЭГ БУЛГАНТУЯА, САЙНЗОРИГ НАР 18-20 ЖИЛИЙН ЯЛ АВАХ НЬ БААРАГГҮЙ БОЛЛОО. ҮГ ТАЙЛЫАР БОЛНОНООС САНААТАЙГААР, БҮЛЭГЛЭН, ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙГААР, УРЬДЧИЛАН ТОХИРОЛЦОЖ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ УСТГАХ ЗҮЙЛ ХИЙСЭН БАЙНА.

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.186.77

Төрийн эрхийг хууль бусаар авах оролдгыг далд санаагаар хэн үйлдэж байгаа вэ? Эцсийн эцэст энэ санаа санаачлага явсан гэж иргэн хүний бодол төрж бна

Avatar

Ахмад 2025-10-22 202.9.40.97

Үндсэн хуулиа үгийн хэлбэрээр биш өгүүлбэр зүйн утгаар нь шийдвэрлэх байх л даа.

Avatar

Нэргүй 2025-10-22 122.201.31.207

гяяхх гяяххх ямар өвчтэй п**а бээ тийм гажиг юм гэө хаа ч бхгүй бүүр нь ү****ц манж хужаагууд юм үхж ч чадахгүй шаарнууд.

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.167

Өгүүлбэрийн агуулга гээд зарим нь яриад байгаа. Хуулийн зүйл ангид "агуулга" гэсэн ойлголт байдаггүй. Хэрэв тэгвэл тэр "агуулга" гээчийн хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлах боломжтой болно. Хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлавал юу болох вэ?

Avatar

Жанцан 2025-10-22 202.9.41.65

УИХ ын бүрэн эрх рүү зэрлэг балмадаар халдаж буй Цэцийг татан буулгая.

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.105

УУЛ УУРХАЙН МАНАНГИЙН БҮЛЭГЛЭЛ ТӨРИЙН АЛЬ Ч ШАТАНД ШУРГАЛСАН НЬ АЙМШИГТАЙ… БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ХУЛГАЙ, АВЛИГА, БОХИР МӨНГӨ ЯЛЖ БОЛОХ Ч ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ БУУЖ ӨГЧ БОЛОХГҮЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ… ЗАЛУУ ГИШҮҮДЭЭ

Avatar

МАНАН 2025-10-22 202.9.46.60

АН ч алга л даа. МАН-ын бузрыг битгий бусдад нь нялзаа!

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.114.151

Төрийн нууц л хэлэлцээгүй байлтай. ЯАГААД ХААЛТТАЙ ХУРАЛДАЖ БАЙГАА ЮМ БЭ??? АРД ТҮМНЭЭСЭЭ НУУХ ЮМ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОХ УУ???

Avatar

Өө 2025-10-22 202.9.46.60

Фсдаа ямар урт нуршуу роман Мана будан шиг юм биядэг суга вэ, уншихын эцэс алгаа.

Avatar

Жанцан 2025-10-22 202.9.41.65

УИХ ын бүрэн эрх рүү зэрлэг балмадаар халдаж буй Цэцийг татан буулгая

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.167

УИХ-ыг хязгааргүй эрх мэдэлтэй болгох нь уу?

Avatar

Нэргүй 2025-10-22 108.18.206.188

Цэцийн гүшүүдийн тоог цөөлөх хэрэгтэй !!!

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.188.163

Nuutsalj baigaad huivaldaanii shiidver gargana l daa. UHTsets gej baiguullagiig taraagaad shineer burduuleh heregtei bolson baina lee

Avatar

Нэргүй 2025-10-22 202.70.43.34

Монголд Улс төрийн тогтолцоо 2000 оноос хойш гажуудаж Тогтолцоо буруу ажиллах болсон нь үе үеийн Эрх баригч Намууд Улс төрчид буруутай. Тогтолцоог Буруу ҮЗэлтэй Хүмүүс л завхруулдаг

Avatar

зочин 2025-10-22 66.181.160.39

Үхсэнпаланцгаа нууцалдаг байнаа

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.114.151

Өөрийн санал дүгнэлтгүйгээр гэчихжээ бас. Их хурлын шийдвэр гарахын өмнөх өдөр маргаан үүсгүүлсэн чинь худлаа юу??? Ийм малнуудыг цэцээс үтэр түргэн зайлуулвал таарна

Avatar

Гзххаө 2025-10-22 103.145.234.67

Энэ Цэцийн дүгнэлт тодорхой л доо. Эзний Даалгавраар хийж байгаа үйлдэл ш дээ.
Худлаа хурал нтр хийсэн дүр эсгэх хэрэггүй ээ. Хурлын шийдвэр нь тодорхой Зандкаг унагаасан нь буруу л гэж гарна. 3 Үсэгт компани УИХ-н дээр битгий хэл Бүр Цэцийн дээр байдаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Энэ улсаа ийм байдлыг хараад Шударгаар хөдөлмөрлөсөн хүн амьдарч болохгүй болсныг ойлгоод сууж байна даа п***а гэж…

Avatar

Б 2025-10-22 202.131.225.197

ЧИНИЙ ХАЙРТ ЖЭНКО КРЕМЛИЙН ТӨСЛИЙН НОХОЙН ХИЙСЭН АЖИЛ ДАНХ БСДАГЫН ХЯНАЛТГҮЙ ХУЙВАЛДАЖ ТӨР БАРИЛЦСНААС БОЛЖ МОНГОЛД ХҮН ШУДРАГААР ХӨДӨЛМӨРЛӨХ АРГАГҮЙ БОЛСНЫГ ОЙЛГОДОГГҮЙ МАЛ БАЙНА ЧИ.

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.113.167

Цэцийн 2 гишүүнийг УИХ-ын дарга, нөгөө 2-ыг нь Ерөнхийлөгч, үлдсэн 2-ыг Дээд шүүхээс томилдог. Тэгэхгүй тэгээд өөрөөр яах ёстой болж байна?

Avatar

Нэргүй 2025-10-22 66.181.179.97

Ха ха мөнгөнд хөтлөгдсөн өлөн хулгайчууд эзнийхээ үгээр л

Avatar

Нэргүй 2025-10-22 124.158.108.171

Иш чааваас, Харвардын нэрийг бузарлаад Ундраа авгай юуч билээ. Номт бол эрх ашиг хайсан зүгээр л балмад нөхөр юм. Тэмүүлэн гэгч аавын хулгайлсан хөрөнгөнд сагаж толгой нь эргэжээ. Бусад Сайнзориг нтр бол хуулийн ТМС төгссөн гарууд, угийн малууд.

Avatar

Иргэн 2025-10-22 202.126.89.35

Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдогсдод хуулийн хариуцлага оногдуулах хэрэгтэй. зөвхөн цэцээр хэлэлцээд зогсохгүй бусармаг үйлдэл заль мэхийг нь таслан зогсоож хариуцлага оноож л бж Үндсэн хуулиа хамгаалана .

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.114.151

Тэр Эм СИ Эс, Занданшатартайгаа хөтлөлцөөд үхэж далд орцгоогоорой

Avatar

Нэргүй 2025-10-22 59.153.115.93

Huraldaan dargalagch hurlaa udirdaj chaddaggui um bna.

Avatar

Галдаа 2025-10-22 202.9.41.65

УИХ ын бүрэн эрх рүү зэрлэг балмадаар халдаж буй Цэцийг татан буулгая

Avatar

Зочин 2025-10-22 103.229.121.104

Булгантуяа цэцийн гишүүдийг өөрийн дураар сонгох ямар ч боломжгүй яасан эрх дураараа АВГАЙ ВЭ. ЦЭЦ БАЙХГҮЙ БОЛ САЙНЗОРИГ, БУЛГАНТУЯА, АРИУНЗАЯА МӨНХБАЯСГАЛАН ЛОДОЙСАМБУУ, ЛУВСАНЖАМЦ НАРТ ӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ЗОРИЛГОДОО НЬ ХАНГАГДАХ ЮМ БАЙНА ДАА ЯАСАН ЗЭВҮҮН НӨХДҮҮД ВЭ.

Avatar

Нэргүй 2025-10-22 202.9.41.65

УИХ ын бүрэн эрх рүү халдах оролдого. Цэцийг татан буулгая

Avatar

Нэргүй 2025-10-22 202.131.227.134

УИХ-д Үндсэн хуулийг зөрчих бүрэн эрх гэж байхгүй.

Avatar

Нэргүй 2025-10-22 124.158.108.171

АБ Булгантуяаг Гадаад хэргийн сайд, эсвэл УИХ -ын дарга болгоно гээд сумалчихсан чинь цаадах нь итгээд……. ийм юм болсон юм байхаа.

Avatar

Нэргүй 2025-10-22 202.131.227.134

Үндсэн хуулийг дэвсэлж байгаа Булгантуяаг гишүүнээс нь түтгэлзүүл. Нүүрсний мафийн нохойд барьдаг мод, хуруу хумсны үзүүрийг тайрч хаях хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж