Ли Жэ Мёныг ерөнхийлөгч болсноос хойш Пёньян анх удаа пуужин харвав

Ли Жэ Мёныг ерөнхийлөгч болсноос хойш Пёньян анх удаа пуужин харвав

Ли Жэ Мёныг ерөнхийлөгч болсноос хойш Пёньян анх удаа пуужин харвав

Хойд Солонгос улс өнөөдөр /2025.10.22/ Зүүн тэнгис рүү баллистик пуужин харвасныг Өмнөдийн Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдлээ. Тодруулбал, Пёньян өглөөний 08:10 цагийн орчимд хэд хэдэн пуужин харважээ. Эдгээр нь богино тусгалын пуужингууд байсан бөгөөд Жунва, Хойд Хванхэ мужуудаас зүүн хойд чиглэлд харвасан аж.

Дараагийн болзошгүй хөөргөлтүүдэд бэлэн байхын тулд Өмнөдийн арми сонор сэрэмж, тандалт судалгаагаа идэвхжүүлж байгааг мөн Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдээллээ. Цаашилбал, пуужингийн талаарх аливаа мэдээллийг АНУ, Японтой нягт хуваалцаж байгаа гэв.

Хойд Солонгосын энэ удаагийн пуужин хөөргөлт нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мёныг албан тушаалаа хүлээж авснаас хойших анхны тохиолдол гэдгээрээ анхаарал татаж байна. Ли Жэ Мён зургадугаар сарын 4-нд албан үүргээ хүлээж авсан бол Хойд Солонгос хамгийн сүүлд тавдугаар сард пуужин харвасан билээ.

Мөн энэ сарын 31-нд Өмнөд Солонгосын Хойд Кёнсан мужид эхлэх Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын өмнөхөн пуужин харвасан нь онцлог юм. Тус чуулганд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп оролцох товтой байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хохохо 2025-10-22 202.9.46.60

Хэд хоноод л нэг пуужин харвадаг, сонирхоод байх шинэ юм биш.

Avatar

Нэргүй 2025-10-22 103.212.116.106

УМАРД СОЛОНГОСЫН АРД ТҮМЭН СЭРСЭН ГАЛТ УУЛ ШИГ ТЭСРЭХ ӨДӨР ИРЭХ БОЛНО.

Avatar

Нэргүй 2025-10-22 122.201.31.116

Умардын бүдүүн пацаан хойд солонгосоо дэлхийн хаа ч байхгүй социолист диваажин болгоно гэнэ ээ. Паааааахахахахаха. Ёстой солиотой гахай шүү. Ард түмнийхээ тархийг угаадаг байж болно оо, яаж ичихгүй дэлхий нийтийн өмнө худлаа шааж чадаж байна аа. Өмнөд солонгос нь бол аль хэдийн гадныхны очихыг хүсдэг диваажин болчихсон. Бүдүүн пацаанаа непалдахгүй бол умард нь хэзээ ч диваажин болохгүй.

Avatar

Нэргүй 2025-10-22 122.201.31.116

Хойд солонгосын пуужин харвах бол улиг болсон мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж