Япон улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай боллоо

Хуучирсан мэдээ: 2025.10.21-нд нийтлэгдсэн

Япон улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай боллоо

Япон улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай боллоо

Санаэ Такаичи Японы парламентын санал хураалтаар өнөөдөр (2025.10.21) ерөнхий сайдаар томилогдлоо. Тэрбээр дөнгөж нэг жилийн хугацаанд ажилласан Шигэрү Ишибагийн оронд томилогдож, долдугаар сарын сонгуулийн дараах гурван сарын улс төрийн хямралыг эцэслэв. Өдгөө 64 настай Такаичи үндсэрхэг үзэлтэн бөгөөд парламентын доод танхимд 237 санал авч, олонхын санал хураалтаар ялсан. Сөрөг хүчний удирдагч Ёшикоко Нода 149 санал авчээ. Такаичигийн харьяалагддаг эрх баригч Либерал ардчилсан нам удаан хугацаанд түншилж байсан төвийн үзэлтэй Комэйто намын дэмжлэгийг алдсан ч хурдан хугацаанд барууны үзэлтэй Осакад төвтэй Шинэчлэлийн намтай шинэ эвсэл байгуулжээ. Гэвч энэ эвсэл парламентын хоёр танхимд олонх болоход хүрэлцэхгүй. Улмаар хууль батлахын тулд бусад жижиг намуудын дэмжлэгийг авах шаардлагатай юм. Энэ нь түүний засгийн газрыг тогтворгүй байдалд хүргэж болзошгүй.

Санаэ Такаичи нь ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн бодлого, үзэл санааг үргэлжлүүлнэ гэж  ажиглагчид үзэж байна.

Үүнд цэргийн хүчийг нэмэгдүүлэх, эдийн засгийг бэхжүүлэх, мөн Японы энх тайвны үндсэн хуулийг өөрчлөх бодлогууд багтана. Гэвч эвслийн байр суурь сул байгаа тул түүний эрх мэдэл хязгаарлагдмал байж мэднэ. Такаичигийн засгийн газрын нэн тэргүүний зорилт бол үнийн өсөлтийг бууруулах явдал юм. Такаичи энэ долоо хоногт бодлогын талаар томоохон илтгэл тавих, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах, бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцох зэрэг олон ажлуудыг төлөвлөж байгаа аж. Тэрбээр иргэдийн бухимдлыг намжаахын тулд арванхоёрдугаар сарын сүүлээр эдийн засгийг дэмжих төлөвлөгөө танилцуулах ёстой.

 

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж