Словакийн ерөнхий сайд Роберт Фиког таван удаа буудаж, амь насанд нь заналхийлсэн хэрэг өнгөрсөн оны тавдугаар сард гарч байв. Таван удаагийн буудалт Фикогийн гэдэс болон гар тус газарт оносон. Фико тухайн үед нийслэл Братиславаас зүүн хойд зүгт 140 км зайд орших Хандлова хотод дэмжигчидтэйгээ уулзаж, үг хэлж байжээ.
Түүнийг Хандловагаас ойролцоох эмнэлэгт хүргэж, мэс засалд оруулсан бөгөөд мэс засал таван цаг үргэлжилжээ. Эхний мэс заслаас хоёр өдрийн дараа түүнийг дахин хоёр цаг үргэлжилсэн мэс засалд оруулсан байна.
Уг хэргийн эзэн 72 настай Юраж Синтулаг тухайн үед нь хэргийн газраас шууд баривчилж, хорьсон билээ. Тэгвэл Словакийн шүүх өнөөдөр /2025.10.21/ түүнийг террорист халдлага үйлдсэн хэмээн буруутгаж, 21 жилийн хорих ял оноожээ.
Юраж Синтула өмнө нь засгийн газрын эсрэг жагсаалд оролцож байсан бөгөөд өнгөрсөн жилийн халдлагыг ганцаараа үйлдсэн гэж Словакийн Дотоод хэргийн сайд Матус Сутаж Эсток мэдэгдсэн билээ.

3,569.17






















































Иргэн 2025-10-21 202.126.90.26
Юраж Синтулаг шиг хүмүүс манайд даанч алга.Хулгайч,луйварчдыг зон олон яаж ч чадахгүй,тэвчихээс өөр арга алга даа.
Нэргүй 2025-10-21 66.181.166.196
Фицо, Юрай гэж бичнэ
Нэргүй 2025-10-21 103.57.94.171
Юрай нь зохиолч хүн гэлүү ?