Дэлхийн хамгийн хурдан цахилгаан галт тэрэг болох "CR450"-ийг Шанхай-Чонгчин-Ченду хурдны төмөр замын шугамд туршиж эхэлжээ. Өнгөрсөн оны сүүлээр туршилтын загвар нь гарснаас хойш CR450 галт тэрэг нарийн шалгуур бүхий туршилтуудыг давж, 450 км/ц хүртэл хурдалж чадсан. Одоо энэ галт тэрэг зорчигч тээвэрлэх зөвшөөрөл авахын тулд 600 мянган км-ийн туршилтын явцыг амжилттайгаар бүрэн гүйцэтгэх ёстой.
"CR450"-ийн дэвшилтэд дизайн, инженерийн шийдэл нь дэлхийн хамгийн хурдан галт тэрэг болгож байна.
Галт тэрэгний хамар хэсэг нь ердийн хурдны гал тэрэгний 12.5 метрээс урт буюу 15 метр. Ингэснээр агаарыг илүү сайн зүсэж, эсэргүүцлийг багасгадаг. Мөн дугуйг халхалж, хормойг доошлуулснаар салхийг илүү хүчтэй зүсч, явдал зөөлөн болоход нөлөөлжээ. Эдгээр өөрчлөлт нь хурдны галт тэрэгний эсэргүүцэх чадварыг 22 хувиар сайжруулсан юм. Улмаар дөрвөн минут 40 секундэд 0-ээс 350 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Энэ нь одоогийн хамгийн хурдан гэгдэх "Fuxing" галт тэрэгнээс 100 секундээр хурдан гэсэн үг юм.
Хятадын тээврийн салбар зорчигч болон ачаа тээшийг саадгүй тээвэрлэх зорилгоо амжилттай биелүүлж, хурдацтай хөгжиж байна. Тус улс нь дэлхийн хамгийн том хурдны галт тэрэг, хурдны замын сүлжээг байгуулсан нь нийт зургаан сая гаруй километрийг хамарч байна. 2021 онд гол санаачилга болгон эхлүүлсэн "CR450" төсөл нь цоо шинэ үр дүнгээ өгөөд байна. Өнгөрсөн оны сүүлээр нээлтээ хийсэн загвар нь туршилтын явцад 453 км/цагийн дээд хурд, 896 км/цагийн харьцангуй хурд зэрэг дэлхийн шинэ дээд амжилтуудыг тогтоосон. Энэ нь Хятад улс өндөр хурдны галт тэрэгний технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч хэвээр байгаар дахин нотолжээ.
3,548.92





















































ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-10-21 103.229.120.166
Бид хоцрогдсон хэвээрээ ЕРТӨНЦИЙГ ТӨГСГӨЛ
ХҮРНЭ.
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-10-21 103.229.120.166
ХЯТАДЫН ЗУУН болжээ.
Бат 2025-10-21 202.126.90.144
монголд удахгүй ийм галт тэрэгтэй болно до. Шинэ Хархорин хот руу явах галт тэрэг ийм хурдтай явдаг болвол сайхан да
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-10-21 103.229.120.166
Энэ болЗҮҮД!
Зочин 2025-10-21 103.168.34.179
Монгол эхлээд ажлын саад, хөгжлийн тоормос болсон ардчилал, хүний эрх гээчээ ярихаа больчих хэрэгтэй
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-10-21 103.229.120.166
Элбэгдорж.биднийг амаар нь шороо үмхүүлсэн.
Нэргүй 2025-10-21 103.212.118.51
mongol neg bol hugjii esvel hujaagiin neg muj boltsooy
Нэргүй 2025-10-21 103.168.34.11
hujaagiin neg muj bolood hogjino gesen batalgaa baihgui shdee.
Нэргүй 2025-10-21 66.181.164.23
Ингэж зовж зүдэрч даарч хөрж нохойн үхлээр үхэж байхаар Хятадын муж болвол таарна сдааа…ядаж авилга хулгайгүй эрх тэгш хүн шиг амьдраад үхэцгээнэ
Нэргүй 2025-10-21 103.212.118.51
harin tiih sdaaaaa
Нэргүй 2025-10-21 45.117.35.9
өвөрлөгчид азтай улс юм Тэднийг төлөөлөл Хятадын төрийн далбаан дээр хаан ч мандаж байдаг 5 таван хошууны нэг нь ӨМӨЗО
Цогт 2025-10-21 45.117.35.9
зөв хан уйгар төвд монгол