АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх оны эхээр Хятадад айлчлах болжээ. Хоёр улс тарифын маргаантай байгаа ч гэлээ шударга хэлэлцээр байгуулна гэж найдаж буйгаа Трамп саяхан мэдэгдсэн билээ.
Хятадыг дэлхийн худалдаа, аж үйлдвэрт ноцтой заналхийлж байна гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент саяхан буруутгасан билээ. Тэгвэл Дональд Трамп Даваа гаригийн мэдэгдлээрээ хурцадмал байдлыг намжаахыг оролдлоо. Тэрбээр АНУ, Хятад хоёр дайсагнахын оронд хамтдаа амжилтад хүрэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн юм. Мөн Хятадыг Америкийн шар буурцгийг дахин худалдаж аваасай гэж хүсч буйгаа хэлжээ.
Дашрамд дурдахад, Дональд Трамп энэ долоо хоногийн сүүлчээр Ази дахь айлчлалаа эхлүүлэх гэж байна.
Тэрбээр Малайз, Япон, Өмнөд Солонгост айлчлах бөгөөд нарийн хуваарь тодорхой болоогүй байна. Японд тэрбээр шинэ томилогдсон ерөнхий сайд Такаичи Санаэтэй уулзахын зэрэгцээ Токиогийн ойролцоо оршдог Ёкосүка дахь АНУ-ын цэргийн баазад илтгэл тавих төлөвтэй байна. Харин Малайз дахь айлчлалаараа "ASEAN"-ы дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Үргэлжлээд энэ сарын сүүлээр Өмнөд Солонгост болох "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэхүү арга хэмжээнд Хятадын дарга Ши Жиньпин мөн оролцох бөгөөд тэд Тайванийн асуудлыг хэлэлцэнэ гэлээ.
3,548.92




















































Зочин 2025-10-21 202.9.46.60
Путлер энэ гурав гурвуулаа чад хийчээсэй.
Нэргүй 2025-10-21 103.57.94.171
Ёстой ёстой, бушуухан л чадхийгээсэй билээ !!!