“Бадрах Энержи” компани болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран компанийн нэрэмжит анхны математикийн олимпиадыг Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа. Олимпиад хоёр үе шаттайгаар энэ сарын 18-19-ний өдрүүдэд болж өнгөрсөн ба нийт 400 гаруй оюутан оролцов.
Олимпиадны эхний байруудад:
- Олимпиадны 1-р байрыг МУИС-ийн 1-р дамжааны оюутан А.Энхтайван эзэлж, их сургуулийн нэг жилийн төлбөртэй дүйцэх мөнгөн шагнал,
- Олимпиадны 2-р байрыг ШУТИС- ийн 1-р дамжааны оюутан Б.Цогтгэрэл эзэлж, их сургуулийн нэг жилийн төлбөрийн далан таван хувьтай дүйцэх мөнгөн шагнал,
- Олимпиадны 3-р байрыг МУБИС сургуулийн 2-р дамжааны оюутан Ж.Баярсайхан эзэлж, их сургуулийн нэг жилийн төлбөрийн тавин хувьтай дүйцэх мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.
Шагналыг ШУТИС болон “Бадрах Энержи” компанийн удирдлага гардуулан өгч, оролцсон бүх оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсээд олимпиадыг уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийлээд дараа дараагийн уралдаан тэмцээнүүдэд улам идэвхтэй оролцохыг оюутнуудад уриалав.








“Бадрах Энержи” компани болон ШУТИС өнгөрөгч 2023 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан ба үүний хүрээнд 2024 болон 2025 онуудад газар доор уусган олборлох технологийг танилцуулсан лекц, семинарыг тус сургуулийн багш, оюутнуудад зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ, оюутнууд үйлдвэрлэлийн дадлагаа компанийн хээрийн анги дээр хийж ирсэн төдийгүй газар доор уусган облорлох технологийн үйлдвэрлэлийн туршилттай танилцах хүсэлтэй оюутнуудыг ч мөн “Бадрах Энержи” компани хээрийн анги дээрээ хүлээн авдаг юм байна.
Олимпиадны оролцогчдод баяр хүргэн хэлсэн үгэндээ “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Корали Прин: “Манай компани үндсэн олборлолтоо 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсад газар доор уусган олборлох технологийг анхлан ашиглах гэж байгаагийн хувьд компанийн зүгээс залуу инженерүүдийг дэмжих, тэдэнд шинэ ур чадвар эзэмшүүлэхэд онцгой анхаарч ирлээ. Энэ шалтгаанаар манай компани “Бадрах Энержи Академи” хөтөлбөрөө зарлаж байгаа. Оюутан залуус уг хөтөлбөрт хамрагдаж манай компанийн ирээдүйн шинэ боловсон хүчний эгнээнд нэгдэн орох бүрэн боломжтой юм,” гээд хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн вэб хуудас www.badrakhenergy.com -оос аваарай гэв.
*“Бадрах Энержи Академи” гэдэг нь ураны салбарын шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хагас жилийн хөтөлбөр ба ирэх 2026 оны 1-ээс 6 дугаар сард явагдана. Оролцогчид техникийн хэлтсүүд болон хэрэгжиж байгаа төслийн орчинд бодит ажлын туршлага хуримтлуулж мөн олон улсад ч сургалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Үүний өмнө хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлж, ярилцлагад орох юм байна.
3,548.92





















































Л.Хантүрүү 2025-10-21 66.181.190.148
Математикч хүн оюуны хулгайч байж болохгүй. Ажлаа зөв хий. Амжилт хүсьев
ZOCHIN 2025-10-21 202.55.185.253
OLigtoikhon shagnachixgui de …yadaj 4 jiliin TULBUR
Нэргүй 2025-10-21 202.55.188.41
Овоошдээ
Zochin 2025-10-21 202.55.188.41
Nice
Нэргүй 2025-10-21 202.126.90.141
Болж байна шдээ